Улирлын эхэллийг гундуухан эхлүүлсэн ч улирлын дунд үед Нийслэлийн баг сэргэлтийг авч маш сайн тоглолтыг үзүүлж эхэлсэн, гэсэн хэдий ч байдал маш хурдан муудаж олон дараалсан ялагдалуудын дараагаар багийн менежер Раниери ажилаа хүлээлгэн өгсөн билээ.
Харин түүний орыг залгахаар өдгөө 36 настай Винчензо Монтелла Ромад ирсэн. Бага насны хүүхдийн багийг дасгалжуулж байснаас өөр дасгалжуулагчийн эрдэм нимгэн залуугийн хувьд улирлын сүүлийн хагасд Ромаг тун боломжийн удирдаж байгаа билээ. Одоогоор 11 тоглолтонд 5 ялалт байгуулж 2 удаа тэнцэж 4 хожигдсон байна. Түүнтэй хамт Ромачууд Сериа Агийн 4р байрны төлөө ширүүн өрсөлдөж байгаагаас гадна, Италийн цомын тэмцээний хагас шөвөгт тоглож байгаа.
Шинэ эзэн ирсэнээс эхлэн Мөнхийн хотын багийн дараагийн удирдагчийг хайх ажил улам эрчимжиж байгаа энэ үед Монтеллаг үргэлжлүүлэн энэ багийг удирдах боломжтой хүн ч гэсэн хувилбар ч гарж ирээд байгаа юм.
Энэ талаар багийн ахлагч Тотти - Монтелла гайхалтай дасгалжуулагч болох болно, хэрэв шинэ эзэд түүнийг үлдээх юм бол багийн тоглогч нар ч баяртай байх болно.
Перрота - Дараа улирал биднийг удирдах дасгалжуулагчдын талаар их олон хувилбар яригдах болсон, гэхдээ миний хувьд Монтеллаг зөв хүн гэж бодож, тэр одоо л дөнгөж зөв хэмнэлээ олж ирж байна.
Раниери - Тэр их сайн сэтгэл зүйч, талбай дээр байхдаа ч тэр тоглолтын темпийг үргэлж хянаж тоглолтыг эргүүлж чаддаг байсан. Дасгалжуулагчийн хувиар ч үүнийг хийж чадах болноо.
Хэдийгээр Монтеллаг багийн хууччуул ихэд дэмжиж байгаа ч харин залуу тоглогч нартай харилцаа тун тааруу байгаа.
Менезтэй үүсгэсэн таагүй харилцаанаас болж франц залуу багаас явах хүсэлтээ аль хэдийнээ өгөөд байгаа билээ. Зарим фенүүдэд хүртэл Тоттигийн хүүхэлдэй гэсэн хардлага төрүүлээд амжсан Монтелла багийн уур амьсгал болон Тоттигийн талаар. - Бид биенээ их удаан мэднэ. Одоо харин би түүний дасгалжуулагч гэлээ гээд хүндрэл алгаа, тэр их ухаалаг залуу, бид бие биенээ их сайн ойлгодог. Ийм болхоор түүнтэй ажиллах надад маш сайхан байгаа, тэр тоглогчийн хувиараа одоо болтол өссөөр байгаа.
Ямартай ч 36 наст дасгалжуулагчийн ирээдүй хэрхэх нь одоогоор шийдэгдээгүй л байна. Санхүүгийн шударга тоглолт дүрэм хэрэгжиж эхлэхэд тун бага хугацаа үлдээд байгаа энэ үед Рома өөрсөддөө хамгийн сайн сонголтыг хийх хэрэгтэй. Багийн дундаж наслалт 30д хүрсэн сүүлийн жилүүдэд шинэ цус сэлбэж чадаагүй байгаа хөгшин клубын ирээдүй дээсэн дөрөөн байгаа билээ. Тэдэнд ганцхан энэ зун л байна, энэ зун гаргах шийдвэр болгон, шинэ тоглогч болгон Мөнхийн хотын шилдэг клуб АС Ромагийн ирэх 10 жилийн төлөвийг зааж өгөх юм.
Форза Рома, Форза Тотти, Форза Монтелла