ФОРЧА БАРСА....ФОРЧА БАРСА...ФОРЧА

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby poseidon » Wed Jan 10, 2007 4:28 pm

Катар залуу!!!!

Чам шиг сайн залуус форумд нэгдэж байгаа, тэр тусмаа Viva Blaugrana!! гээд байгаа чинь тун сайхан байна. Жаахан юм засчихвал ч .... :eek: Тухайлбал:-

PS2 болон WE-нийхээ зарыг энд бичээ хө...8-)
http://www.sport-tsonh.net/forum/viewto ... &start=125

Тэгээд урт урт ишлэл (quote) хийгээд байгаа чинь уншихад хүндрэлтэй байна. Заавал ишлэл авч бичих хэрэггүй зүйл дээр ишлэл аваад байхын... Ядаж багасгаад тавьчихаж байвал зүгээр л юм... :help:

Хамааралгүй зүйл бичиж байгаа бол шууд л түргэн хариулт, post reply хийчхэж байгаач хөгшөөн... :eek:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby Doox'a » Wed Jan 10, 2007 4:31 pm

el payaso wrote:Клюверт сайхан авяастай залуу... даан ч хөдөлмөрч биш... хэт эрт од болоод тэгээд тэрэндээ хөөрсөн гэдэг үнэн... 96 оны еврогийн өмнө машинтай хүн дайрчихсан юм бишүүү тэгсэн Голландууд 168 цагийн албадан хөдөлмөр гэдэг инээдтэй ял өгсөн гсн... гэтэл нөгөө дайруулсан хүн тэгэсгээд чад болсон гсн...


мань эр ч сайхан гар шүү! 2003 оны Gran derby'ийн үеэр. Реалын талбай дээр. тоглолт болхоос 1 өдрийн өмнө мань эр Reiziger, Gio нартай хамт 3 дээд зэрэглэлийн янхан аваад бүгдээрээ зочид буудлын нэг ороонд хоносон. хахаха. үүнийг нь хэн нэгэн Мадридиста мэдчихлгүй яахав. бөөн шуугиан тариад!!! энэ мэдээний сониний гарчиг нь гэсэн чинь: халуухан өрөө номер 255(ч билүү...)!!! хаха. тэгээд энэ шуугиан манай хэдэд талбай дээр муугаар нөлөөлж 1:1-ээр тэнцсэндээ. хэхэ
Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby Doox'a » Wed Jan 10, 2007 4:41 pm

poseidon wrote:Катар залуу!!!!

Чам шиг сайн залуус форумд нэгдэж байгаа, тэр тусмаа Viva Blaugrana!! гээд байгаа чинь тун сайхан байна. Жаахан юм засчихвал ч .... :eek: Тухайлбал:-

PS2 болон WE-нийхээ зарыг энд бичээ хө...8-)
http://www.sport-tsonh.net/forum/viewto ... &start=125

Тэгээд урт урт ишлэл (quote) хийгээд байгаа чинь уншихад хүндрэлтэй байна. Заавал ишлэл авч бичих хэрэггүй зүйл дээр ишлэл аваад байхын... Ядаж багасгаад тавьчихаж байвал зүгээр л юм... :help:

Хамааралгүй зүйл бичиж байгаа бол шууд л түргэн хариулт, post reply хийчхэж байгаач хөгшөөн... :eek:


respect!! hehe.
Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby kayo » Wed Jan 10, 2007 4:51 pm

Tavan tsagiragaas tatav.

Хар сувд” удахгүй хөгжөөн дэмжигчдээ баярлуулна
Г.БАЯР (2007.01.08)

“Хар сувд” эргэн ирж байна. Камеруны шигшээгийн бэлгэ тэмдэг, Каталоны “Барселона” багийн “гоолын машин” Самэль Это`О өнгөрсөн оны есдүгээр сард өвдөгтөө авсан хүнд гэмтлийн улмаас талбайд гараагүй юм.

Харин гайхамшигт эмч нарын ачаар санаснаас түргэн эдгэрч, багтаа шинэ шинэ ялалт амжилтыг авчрах тулаанд оролцоход бэлэн болжээ. Энэ нь “Барса”-гийн хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээж байсан мэдээ байлаа. Камерун залуугийн нэгэн ярилцлагыг товчлон хөрвүүлье.

-Самуэль, та санасныг бодвол түргэн эдгэрлээ шүү.
-Эмч нар намайг эдгээхийн төлөө их зүйл хийсэн, би ч тэдэнд итгэж байлаа. Харин одоо дахин талбай дээр гарах болсондоо баяртай байна. Би тун удахгүй хөгжөөн дэмжигчдээ баярлуулах болно.

-Энэ гэмтэл таныг дахин өндөр түвшинд тоглоход нөлөөлөх болов уу?
-Би өөрийгөө хавьгүй дээрдсэнийг мэдэрч байна. Ямар ч хүнд бэлтгэл, тоглолтыг даваад гарч чадах байх.

-Камеруны шигшээ ДАШТ-д оролцох эрхээ авч чадаагүй нь та бүгдийн урмыг хугалсан байх. Тэр хүнд мөчийг гэмтэлтэй байсан үетэйгээ харьцуулбал?
-Энэ бол хоёр өөр нөхцөл байдал юм даа. Камерунчууд урьдчилсан шатыг давж чадаагүй нь бидэнд маш хүнд цохилт болсон. Бид хэдийгээр бүх зүйлээ зөвхөн үүнд зориулж, өөрсдөөсөө шалтгаалах бүгдийг хийсэн боловч санаснаар болоогүй. Харин миний одоогийн нөхцөл бол их өөр. Би багийнхандаа тус болж чадахгүй тоглолтыг үзэгчдийн суудлаас харж байна. Хэдийгээр энэ нь огт өөр нөхцөл боловч аль аль нь надад хүндээр туссан гэдгээрээ ижил юм.

-ДАШТ Африк тив зохиогдохоор болсонд та баяртай байна уу?
-Тэгэлгүй яахав. Манай тивд хөлбөмбөгийн ДАШТ болно гэдэг бидний цаашдын хөгжилд том түлхэц болох нь гарцаагүй. Би энэ мөчийг удаан хүлээсэн.

-Камеруны шигшээ ДАШТ-д амжилт гаргах мөчийг та тэсэн ядан хүлээж байгаа байлгүй.
-Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Бид Герман-2006-д оролцож чадалгүй мултарсан ч алдаагаа засан дэлхийн шилдгүүдийн тулаанд дахин оролцохыг хүсэж байна. Гэхдээ зүгээр нэг оролцох биш “Алтан цом”-ыг Африкт үлдээх хүсэлтэй дээ. Энэ зэргийн амжилт гаргахуйц хэмжээний баг манайд бүрэлдсэн гэж бодож байгаа. Түүнчлэн биднээс гадна Гана, Нигери зэрэг гайхалтай багууд манай тивд бий.

-Танай “Барселона” баг өдгөө хүнд хэцүү үетэй тулгараад байна. Багийнхаа өнөөгийн байдлыг та хэрхэн дүгнэж байна?
-Манай баг бол авьяастны цуглуулга юм даа. Залуус маань хүнд хэцүү үед үүргээ сайн биелүүлсэн. Удахгүй би сайн формтой болон эргэж ирээд багийн андууддаа чадах чинээгээрээ туслах болно.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby ilbechin » Wed Jan 10, 2007 5:55 pm

танайхаас 3 сарын 7 нд олон хүн амин хорлоно байх даа яанаа
ilbechin
 
Posts: 29
Joined: Mon Jan 08, 2007 7:02 pm

Postby engireman » Wed Jan 10, 2007 6:05 pm

Ван Гаалийн Барса сайн довтолгоотой байсан ч АЛ-т бол ахиж өгдөггүй л байсан даа. 1998, 1999 онд Испаний аваргад түрүүлчихээд АЛ-т хэсгээсээ гарч чадахгүй хөгтөж байсныг нь санаж байна. Яахав Хагас жигшээд Реалд хожигддог жил л Барса дарааллаж хэд ялж рекорд тогтоож, сайн ч тоглож байсан. Тэр үед талбай дээрээ Челсиг будаа болгож дараагийн шатанд шалгарч байж билээ. Тоглолт ч гайхамшигтай болсон, цэнгэлдэх, фэнүүд ч аймаар байсан. Челсид нутагт нь 1:3-аар хожигдоод нутагтаа нэмэлт цагт 5:1-ээр хожиж байсан. Тэр үед Фигу ч ид гарч ирж Барсаг манлайлдаг, дэд ахлагч хийж байж дээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Doox'a » Wed Jan 10, 2007 7:50 pm

ilbechin wrote:танайхаас 3 сарын 7 нд олон хүн амин хорлоно байх даа яанаа


Ливерпулийг хүндэлж байна. Энэ багийг юу чаддагийг нь мэднэ. Барса ч тэдэнтэй тоглохдоо тэр бүр сайхан дурсамжтай үлддэггүй нь түүх болжээ. Гэхдээ Каталончууд энэ 2 тулаанд ялагч болон гарна гэдэгт итгэж найдаж байна. Хожигдлоо гэхэд энэ нь сүйрэл болохгүй ээ. Ямар Реалтай Камп Ноуд тоглоод 3:0-уулж байгаа биш!!! Улаанууд Gunners'д алуулсан ч гэсэн энэ хар зүүднээсээ эцэст нь сэрж Барсатай тоглохдоо юу чадхаа харуулахад бэлэн байх байх. Мэдээж хүндхэн 2 тоглолт(ядаж байхад хариу тоглолт Anfield'д)болно гэдэг нь тодорхой. Харин аль нэгд нь(ганц байхад хангалттай)Барсагийн өдөр таарах юм бол 6:3-ч юу ч биш болох байлгүй.
Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby Gooner » Wed Jan 10, 2007 9:23 pm

csc wrote:Миланд 27 тоглолтод оролцcон, уг нь одоо бол залуухан гайгvй шдээ, Шэва Баллак эднvvстэй л чацуу, Бeк эднvvсээс бол бvvр дvv шдээ, тэгээд лаг эрт харьсан л гэсэн юм 30 нас гэдэг бол бас л ид нас шvvдээ

Юу Клювэрт чинь одоо 29-тэй байхаа.
Мангар эрт бараг 26-27той байхдаа л мяараад эхэлсэн биз дээ.
НЮ-д нэг жил, Ванленсид нэг жи баахан суулаа шд.

Одоо харин ПСВ-д овоо 2 гоолтой.
ПСВ гэснээс ПСВ-д Зааны Ясан Эрэгийн Аруна Конэ алж байнаа. Үнэхээр мундаг гар байна.
Дараа жил өөр багт найдвартай өндөр үнээр шахагдах бараа.
Франц, Голланд, Аргентин, Бразилын багууд үүгээрээ баяжиж чадах юм даа
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Doox'a » Wed Jan 10, 2007 9:40 pm

Doox'a wrote:
ilbechin wrote:танайхаас 3 сарын 7 нд олон хүн амин хорлоно байх даа яанаа


Ливерпулийг хүндэлж байна. Энэ багийг юу чаддагийг нь мэднэ. Барса ч тэдэнтэй тоглохдоо тэр бүр сайхан дурсамжтай үлддэггүй нь түүх болжээ. Гэхдээ Каталончууд энэ 2 тулаанд ялагч болон гарна гэдэгт итгэж найдаж байна. Хожигдлоо гэхэд энэ нь сүйрэл болохгүй ээ. Ямар Реалтай Камп Ноуд тоглоод 3:0-уулж байгаа биш!!! Улаанууд Gunners'д алуулсан ч гэсэн энэ хар зүүднээсээ эцэст нь сэрж Барсатай тоглохдоо юу чадхаа харуулахад бэлэн байх байх. Мэдээж хүндхэн 2 тоглолт(ядаж байхад хариу тоглолт Anfield'д)болно гэдэг нь тодорхой. Харин аль нэгд нь(ганц байхад хангалттай)Барсагийн өдөр таарах юм бол 6:3-ч юу ч биш болох байлгүй.
Viva Blaugrana!!


Каталонийн нэр төр! "Барса" энэ бол зүгээр ч нэг баг биш ээ!
Өдгөө 108 насныхаа ойг тэмдэглэх гэж байгаа ФЦ Барселона'г хүндэтгэх шалтгаан нь бусад багийнхаас тэс өөр. Яагаад Челси'г Лондоны баячуудын дүүргийн, Реал'ыг АЛ болон Испанийн Лигт хамгийн олон түрүүлснээр нь, мөн Манчестерийг дэлхийд хамгийн олон хөгжөөн дэмжигчтэйгээр нь ч юм уу нэр төр гэж дууддаггүй юм бэ? Нэр төр хэмээх энэ цол зүгээр ч нэг багт олдоод байдаг зүйл биш ээ. Барса аль нэг лигийн тэргүүн баг байхын төлөө, АЛ-т түрүүлэх гэж эсвэл Цомынхоо тоог нэмэхийг гол зорилгоо хэзээ ч болгож байгаагүй. Түүхэндээ ийм юм байгаагүй. Барса - Хүрэн, хөх өнгөтнүүд Каталонийн ард түмний бахархал, дуу хоолой нь болж дэлхий нийтэд Каталон үндэстэн байдаг юм шүү гэдгийг харуулдаг бараг цорын ганц хайрт зэвсэг нь юм аа. Каталонийн нэр төр гэдгийн утгыг ярихын тулд бага зэргийн тайлбар хэрэгтэй болов уу...
Каталони нь хэзээнээс Испанийн нутаг дэвсгэрт харъяалагдсаар ирсэн. Андалуз, Кастиль, Майорчуудаас тэднийг ялгах зүйл гэвэл Франц улстай хил залгаж байсан бөгөөд Испани, Францын олон арван дайнаас шалтгаалж 14-өөс 18-р зууны хооронд аль нэгэн талд нь ээлжлэн эзлэгдсээр ирсэн. Энэ нь Каталони үндэстний түүх, соёлд яах аргагүй нөлөөлсөн. 18-р зууны сүүл үеэс 2 улсын дайн намжирсан бөгөөд Испанийн талд харъялагдах болсон.
Каталончууд үргэлж эрх чөлөөнийхоо, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн. Одоо ч тийм байгаа. Энэ тэмцэл нь 20-р зууны эхэн болон 1936 оноос өрнөсөн Испанийн иргэний дайнаас Каталончуудад бүр ч ээдрээтэй хүнд хэцүү болж ирсэн. Иргэний дайны үр дүнд түрэмгийлэгч, дарангуйлагчийн суудалд суусан генерал Франко Каталончууд - мөнхийн босогчдыг дарах, дарамтлах бодлогоо тууштай баримталж байсан. Эрх ашгийнхаа төлөө, амь насныхаа төлөө, нэр төрийнхөө төлөө орилсон нэг хүн 100 хүнээс ч илүү хүчтэйг, аюултайг тэрээр сайн мэдэж байсан. Тиймээс ч халуун цустай Каталончуудыг дарах нь амар биш гэдэг нь ойлгомжтой байсан юм. Тэгхээр тэдний зүрх сэтгэл, гал цогтой дайчин чанарын илэрхийлэл бамбай нь болсон ФЦ Барселона багруу дайрч зүрхийг нь мохойх аргыг сонгожээ. Түүний гол зэвсэг нь цэрэг арми, эрх мэдэл бус харин Барсаг талбай дээр номхруулах баг - Реал байсан. Тиймээс өөрийн бяцхан хүүхдээ тордож, бусад багуудаас илүү эрх мэдэл, мөнгөөөр дутаагаагүй. Энэ үеэс эхлэн Барса
түүхэндээ туулж байгаагүй хүнд хэцүү цагийг туулж эхэлсэн. Энэд л ФЦ Барселона багийн үнэн чанар, нэр хүнд, үнэ цэнэ харагдсан юм. Тийм ээ, Барсаг дээрээс дарамтлах, тэдний хөгжөөн дэмжигчдыг хомроглон алан хядаж байсан түүх олоход амархан. Өөрсдийн хайртай багаа дэмжих гэж, бид Каталон үндэстэн шүү гэж уухайлан орилолдох гэж ирсэн олон мянган хөгжөөн дэмжигч Каталончуудыг цэнгэлдэхэд дэлбэлэн хороож байсан. Реалын талбай дээр айлчилж эхний үед 1:0-ээр хожиж байсан Каталонийн багийн хувцас солих өрөөнд Мадридийн цагдаа нар айлчиллаа. Зодуулж нүдүүлсэн бүр нэг нь хөлөө хугалуулж бусад нь дарамтанд орсон Барса 2-р үед 5 гоол алдаж хариуд нь өрсөлдөгчийнхөө хаалганд нэг ч гоол хийж "чадаагүй" түүх нэг биш байгаа. Гэхдээ! энэ нь ч Каталончуудад, багаа гэсэн тэдний тэмүүлэлд саад болох хүчин зүйл яагаад ч байгаагүй юм. Франкогийн энэ зэвүүцмээр ширүүн бодлого харин ч Каталончуудыг улам нэгтгэж хүчтэй болгосон сайн талтайг түүх гэрчилнэ.
1954 он. Барсагийн болон Реалын түүхэнд тод мөрөөр бичигдэн үлдсэн он. Хожим нь 2 багийн хооронд өнөөг хүртлэх амьдарсаар байгаа маргааны эхлэл тавигдсан он байжээ. Аргентин гаралтай ди Стефано хэмээх хөлбөмбөгийн нэгэн домог дэлхий нийтийг өөрийн ур чадвараар шагшруулж байсан үе. Энэ амьд алтын төлөөх анд мэдээж хамгийн хүчтэй, баян багууд гарсан. Гэлээ ч ноён ди Стефано Каталонийн багийг сонгожээ. 2 талын гэрээ ч хийгдчихсэн байна. Энэ нь Реалд таалагдсангүй. Их мөнгө, эрх мэдэл, өвдөг сөгдөн гуйлт тус болдоггүй юм бол Франкогийн урт гар тус болсон. Домог болон үлдсэн ярианд ди Стефано толгойндоо буу тулгуулж амь нас эсвэл...шийдвэрээ гаргасан гэдэг. Ингээд Эзэн Хааны баг түүхэнд байгаагүй хамгийн авъяаслаг агуу хөлбөмбөгчөө гэртээ авчирлаа. Өдгөө ч хөгжөөн дэмжигчид ярьдаг, нэг нь Пеле бол агуу тоглогч, хөлбөмбөгийн хаан гэж. Харин хариуд нь нөгөө нь: Пеле симфони найрал хөгжмийн удирдаач нь байж болноо, гэхдээ _гоцлол хийлчин нь ди Стефано шүү дээ! гэж. Үүнд хэтрүүлэг байхгүй ээ. 1955 - 1960 онуудад Реал АЛ-т торолгүй түрүүлсэн нь энэ эрхмийн гавъяа. Мэдээж түүнтэй мөр зэрэгцэн бусад домгууд тоглож байсан, гэхдээ ди Стефано бол тэдний генерал нь байсан. Хожим нь энэ эр Испанийн үнэмлэх авч Аргентиний шигшээ багийн өмсгөлийг өмсөж талбай дээр гараагүй ээ.
Реал, Барса 2ийн тулаан бол зүгээр ч нэг 2 агуу хүчтэй багын тулаан, үзүүлэн тоглолт биш ээ. Түрэмгийлэгч, дарангуйлагч хөдөлгүүрийн эсрэг босогчид, тэмцэгчдын хоорондох зөвхөн хөлбөмбөгийн талбай дээрх бус сонгодог тулаан юм аа. Тиймээс ч дэлхий дээр энэ 2 талын дуусашгүй тулаан, гайхамшигт тоглолт шиг тоглолт хаа ч байдаггүй. Энэ түүх, үзэл бодлын, ард түмний эрх ашгийн тулаан Гран Дерби хэмээх нэгэн нэрийн дор өнөөг хүртэл амьдарч завшаанд нь бид агуу үзвэрийн гэрчүүд болж байна. Реал түүхэндээ(Франко тэднийг ивээлдээ авч багийн утга зорилгыг ойлгомжтой гаргаснаас хойш!) ядуу баг байгаагүй. Яагаад гэвэл нийслэл(үүний цаана эрх мэдэлтнүүд, хаан болон Засгийн газар тэр чигээрээ) байсан, байсаар ч байгаа. Барса ч ядуу, сул дорой баг байгаагүй ээ. Яагаад гэвэл тэдний ард Каталончуудын зүрх цохилж байдаг юм! Тиймээс ч тэд энэ олон арван жилийн хүнд хэцүүг, дарамт шахалтыг туулж давж гар ч ирсэн. Тиймээс ч Каталончууд Барсадаа хайртай байдаг. Барсагаараа тэд бахархдагаа. Барса байхгүй байсан бол дэлхий дээр Каталон үндэстэн байдаг аа гэсэн цуурай байх ч үгүй. Каталон байгаагүй бол Барса байх ч үгүй байсан. Blaugrana энэ бол зүгээр ч нэг багийн өмсгөлийн өнгө, бэлгэ тэмдэг биш ээ. Энэ бол Каталончуудын нэр төр, дээдлэх ёстой өнгө. Тиймээс 106 жилийг энэ өнгөн дээрээ ямар нэг зар сурталчилгааг мөнгөний төлөө тавьж зүрхлээгүй. Энэ бол агуу түүх, соёл, шүтээн мөн.

Барсагийн сүлд дуулал: Бид хүрэн, цэнхэрүүд
Бидний хаанаас гэдэг нь чухал биш
Өрнө зүгээсүү дорноос уу,
Харин биднийг энэ туг нэгтгэх үед
Нэг зүйл, зорилгодоо хамдтаа


Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна
Дайчин уриа,
Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ,
BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!

Тамирчид,
Хөгжөөн дэмжигчид,

Хамтдаа бид хүчтэй,
Энэ он жилүүдээр дүүрэн хүчин чармайлт, сорилтууд,
Олон ч гоол бид хийсэн,
Үүгээрээ бид харуулсан, харуулсан,
Ялагдашгүй гэдгээ.

Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна
Дайчин уриа,
Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ,
BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!


...миний энэхүү багахан хөдөлмөрийг бага ч атугай үнэлж цагаа гарган тухлан уншсанд тань баярлалаа!

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby zigo » Wed Jan 10, 2007 11:08 pm

Миланд 27 тоглолтод оролцcон, уг нь одоо бол залуухан гайгvй шдээ, Шэва Баллак эднvvстэй л чацуу, Бeк эднvvсээс бол бvvр дvv шдээ, тэгээд лаг эрт харьсан л гэсэн юм 30 нас гэдэг бол бас л ид нас шvvдээ

Энэ чинь юу вэ?! :smile: хэхэ Бек гэж Бекхам уу? Бекхам Шева, Баллак эд нараас хөгшин гэнэ үү? :-o
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby orangeman » Thu Jan 11, 2007 3:20 am

Mr S wrote:Дэмонд
БАРСА - Чэлси 2 АЛ-д 2 жил дараалан ноукоут шатанд таарч бхад....... хэдийгээр Чэлсиг дэмждэг ч БАРСА барса гээд л орилж блаа ш дээ..............хахаха....... гэхдээ УЭФА хөгийн наацан 2 жил багуудыг маань тааруулаад л............
Ливерпул Барса дээр мэдээж БАРСА ш дээ........... хам аа...............

:-D :-D :-D
chi shuu :eek:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby orangeman » Thu Jan 11, 2007 3:44 am

"Doox'a".d
:-D
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Postby El Payaso » Thu Jan 11, 2007 9:30 am

дооха гоёо бичлэг бичиж... ер нь испанийн багуудын түүх их гоёо л доо... магадгүй барсагийнх хамгийн аугаа нь ч байж мэднэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Thu Jan 11, 2007 9:33 am

нүднээс нулимс гартал бичих юмаа.....:-D
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Barcik » Thu Jan 11, 2007 9:37 am

Doox'a wrote:...миний энэхүү багахан хөдөлмөрийг бага ч атугай үнэлж цагаа гарган тухлан уншсанд тань баярлалаа!

Viva Blaugrana!!

Saihan bichijee!
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Mr S » Thu Jan 11, 2007 10:37 am

Doox'a-д

гайхалтай............ үнэхээр гайхалтай............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Doox'a » Thu Jan 11, 2007 10:38 am

Barcik wrote:
Doox'a wrote:...миний энэхүү багахан хөдөлмөрийг бага ч атугай үнэлж цагаа гарган тухлан уншсанд тань баярлалаа!

Viva Blaugrana!!

Saihan bichijee!


Хаха. Алавез - Барса 0:2
Туулай 2 гоол нааж дээ. Тоглолтын өмнө Туулай Мистерээс: намайг битгий солиорой, би дуустал нь тоглоё тэгхүү, гуйя! гэсэн байх юм. Аргентин эр өөрт олдслн боломжоо сайн ашиглалаа. Зүйтэээээ. Чи үлдээд Эзкуэрог зайлуул. Харин Исланд эр...хннн хайран 12 сая. Тэр мөнгөөр Трезег авах ч байсан юм билүү...Эцсийн эцэст Барсад үгүй гэж хэлдэг бөх зүрхтэн ховорлдоо.

Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby rednasca » Thu Jan 11, 2007 10:44 am

дооха,

энэ доор байгаа түргэн хариулт гэдэг дээр дараад бичлэгээ оруулаач гэж гуйя....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Mr S » Thu Jan 11, 2007 10:45 am

манайхан Цомын тэмцээнд АЛАВЭС-г Mendizorroza-д нь 2-0-р нухлаа.............
Савиола 57, 80 минутанд даблджээ................... гайхалтай..........

Image

Image

Image

Image

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby UNIVERSE » Thu Jan 11, 2007 10:46 am

Гоё бичсэн байна. Ингэж фэнүүдээ, бусдыгаа биднийгээ хоббигоор нь кайфтуулж яваарай гэж...
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby poseidon » Thu Jan 11, 2007 10:47 am

Дооха үнэхээр сайхан бичжээ. Гайхалтай... :-D Ганцхан зүйл надад таалагдахгүй байна. Бүх бичлэг чинь ишлэлтэй байхын...:sad: Үүнийгээ нэг засчихвал боллоо :???:

Каталанчуудын бахархал багт би улам татагдсаар л байна. Түүхийг нь харахад улам дэмжмээр...

Нэмж хадуурахад Каталанчуудын улс гэж бас байнаа... Франц, Испаний завсар хавчуулагдсан Андорра гэж...
Каталан хэлээр яригсад энд амьдардаг. Дундад зууны үеийн Иберийн хойгийн улсуудын нэг Арагоны иргэд бол одоогийн Каталанчууд юм. Тэд зүүн хойд Испани болон, өмнөд Францад байдаг.
Image

Тэдэнд Барселонагаас гадна Валенси гэж баг байдаг....

Гол зүрх нь бол мэдээж Барселона... :eek:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby Barcik » Thu Jan 11, 2007 10:50 am

poseidon wrote:Тэдэнд Барселонагаас гадна Валенси гэж баг байдаг....

Гол зүрх нь бол мэдээж Барселона... :eek:

??


Za alaves ingeed duusch, Odoo Derby-dee buh anhaaral! Espanyol oird mash huchtei baigaa...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Barcik » Thu Jan 11, 2007 10:52 am

Тоглолтийг vзээгvй гэхдээ Чави маань гайхалтай сайхан, яг л хуучин шигээ тоглосым байх... Ашгvй дээ, гэмтлээс ирснээс хойш нэг л биш байгаа шvv...

the goals:

ImageImageImage

ImageImageImage
Last edited by Barcik on Thu Jan 11, 2007 10:55 am, edited 1 time in total.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby Mr S » Thu Jan 11, 2007 10:53 am

нээрээ Улаануудын испани тоглогч Луйс Гарсия энэ улирал тоглохгүй юм билээ..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Barcik » Thu Jan 11, 2007 10:57 am

Mr S wrote:нээрээ Улаануудын испани тоглогч Луйс Гарсия энэ улирал тоглохгүй юм билээ..........

Яацын гэмтээ юу? Хун гэмтэж байхад баярлах нь ч хаашаа юм, гэхдээ тэр золиг АЛ-д янзтай тоглоод байдаг болхоор битvvхэн баярлах ч шиг. :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron