UNIVERSE wrote:engireman wrote:Аугаа багууд хэн нэгэн хувь супер хүн, тоглогчоос шалтгаалахгүйгээр аугаа амжилтаа гаргасаар л байдаг юм. Суперууд явж л байдаг, ирж л байдаг, Аугаа баг аугаагаараа л үлддэг юм.
Найзын бичлэгийг уншаад л...Би үүнийг бол ерөнхийдөө ташаарал гэж бодож байна. Аугаа баг гэж ямар багыг хэлж байна. Мэдээж олон тропи, ялалт, тэр хэмжээгээр фэнүүдтэй багуудыг хэлж байгаа байх. Тийм багууд ерөнхийдөө бусад багуудаас харьцангуй их мөнгөтэй явж ирсэн багууд байдаг. МЮ, Ливерпүүл, Арсенал гээд л... Санхүүгийн хувьд тогтмол хүчирхэг байсны хүчинд том тоглогчидыг ч, чадалтай менежерүүдийг ч илүү олон татаж тоглуулдаг. Жижиг дундаж багууд яах вэ дэ хэн нэг супер тоглогч юм уу менежерийн өөрийгөө нээж харуулах нэг хоёр жилийн сэргэлтээр л өөрийн амжилтын түүхийг бичиж ирсэн. Тэгээд л дараа нь түүнийг нь аль нэг том баг аваад явчихна.
Хэн нэгэн хүнээс хамаардаггүй гээд л ярих... Би бол үүнийг харин ч хамаардаг гэж боддог. МЮ байна. Басби-н урд удаан хугацааны менежментийн үед лут байсан, маш олон амжилтуудаа тэнд хураасан. Дараа нь Басби тэтгэвэрт гарсан, МЮ ч мөнгөтэй, тоглогчиддтойгоо үлдсэн, яасан тэгээд, хэдхэн жилийн дотор л уналтанд орж, Фэрги ирэх хүртэл Доод лигирүү унаж, буцаж өгсөн гэх мэт л байсан ш дээ. Фэрги ирэх үед МЮ мартагдсан байсан. Хэн ч тоохгүй хэмжээний дундаж баг..
Ливерпүүл байна... Англидаа бол ихэвчлэн буурал толгойтнууд фэнтэй. Залуу фэнийн тоогоор гол багуудаас бага. 70-80-д онууд буюу бүхэл бүтэн 20 жилийн турш доминалталсан. ИПЛ байгуулагдсанаас хойшхи амжилтаар манай дараа явж байгаа. Нэг ч түрүү авч чадаагүй, нийт авсан оноогоор ч манайхаас бага. Гэхдээ л тэд сүүлийн Абрагийн үе ирэх хүртэл Челсигээс илүү мөнгөлөг, баян явж ирсэн. Гээд амжилт доор байна гэдэг... Тэгэхээр аугаа гэдгийг хураасан цом, ялалт, амжилтаар нь үнэлж байгаам бол түүнийг хүмүүс чинь цөөхөн хүмүүс бүтээсэн байдаг юм. Угаасаа бусдаар багууд нэгнээсээ аугаасаад байх юмгүй..
Юниверс байхгүй байж орж ирээд бичилт болгонд бөөндөж няцаалт өгч байна шүү. Мэдээж аугаа гэдгийг авсан, хураасан шагнал, гайхамшигтай мөчүүд, түүний домогууд, менежментийн ур чадвараар л тодорхойлно, тэд нь байхгүй бол багууд адилхан л даа. Гэхдээ 1995 онд Босманы дүрэм үйлчилж эхэлсэн, өмнөх жил нь АЛ байгуулагдсан, тэгээд дээр нь дэлхий даяар глобальчлагдсаны улмаас л боломжууд нэмэгдэж багуудын санхүүгийн чадвар эрс ялгаатай болж эхэлсэн гэж бодож байна. Өмнө нь бол багууд санхүүгийн чадвараараа учиргүй эрс ялгараад байхгүй байсан...яахав жаахан давуу тал бол байсан...үүнийг үгүйсгэхгүй. Дээр нь бас тоглогчид бол бараг л боол шиг баг л зөвшөөрөхгүй бол бараг л насаараа нэг багтаа үлдэхээр байсан. Иймээс тэдгээрийн гаргасан амжилт бол одоогийнхийг бодвол жинхэнэ тулаан дундаас олж авсан алдар хүнд гэж бодож байна. Жишээ нь: Юве, Милан, Интер, Реал, Барселона, Бавари, Ливерпуль, МЮ гэх мэт....яахав нэр дурьдагдаагүй багуудын фэнүүд битгий уурлаарай, хүлээн зөвшөөрөгдсөн нэр дурьдах гэж оролдлоо.... Эдгээр багуудад тод одууд байж л байсан.. тэд явангуут л дараагийнх нь гараад л ирнэ....баг ч гэлтгүй улс орон, гүрний түүхэнд цөөхөн л хүн байдаг биз дээ....би үүнийг л хэлсэн юм. Одоо эд нар бас л агуу багын шинжээ үзүүлж орчны нөхцлийн ашигтай боломжийг ашиглаж, санхүүгийн чадвараа харьцуулшгүйгээр нэмэгдүүллээ...гэтэл бусдад нь ч тийм боломж байсан ч ашиглаж чадаагүй... эсвэл буруу ашигласан....ЛАцио, Борусси гэх мэт
Жишээнд дурьдагдсан МЮ бол Фергюсоноос гадна багын бусад удирдлагын чадвар нөлөөлж МЮ гэдэг брэндийг спортын амжилттайгаа уяж чадсан, Реал л гэхэд энэ брэндээ зараад спортын амжилтгүй 3 жил болсон байж хамгийн өндөр орлоготой болж чаджээ. Ливерпуль бол 1985 оны хэргээс болж Европын цомд орох эрхээ 10 билүү 5-н жилээр хасуулж унасан. Харин өнгөрсөн 1000-ны сүүлээс жаахан сэргэх хандлагатай болсон