ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby engireman » Tue Jan 09, 2007 8:42 am

demon wrote:
7 wrote:Zannetti ch hamgiin sain hamgaalagch shuu, interiin bagiin ahlagch biz dee, ymar zannetti yriad bgaan

:-o


Хэлээд өгчихгүй шоолж яахнав. Энэ Занетти Интерээс 2006/2007 оны улиралд ирсэн Кристиано Занетти юм. Италийн хагас хамгаалагч, харин яриад байгаа Хавьер Занетти бол Интертээ багын ахлагчаа хийгээд явж байгаа. Интер өнгөрсөн улиралд 2 Занетти байсан юм.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Jan 09, 2007 8:44 am

a_odko wrote:Буффон, Трезегэ нар багаа орхиж магадгүй гэж байсан бол Дэл Пьеро-ч дараа улирал цом хүртэх хэмжээний тоглогч бүрдүүлэх хэрэгтэй гээд л явах талаар цухалзуулсан байна шт...


Дель Пьеро явна гэвэл нар баруунаас гарах байлгүй дээ. Сери Б рүү унахад хамгийн түрүүнд багтаа үлдэнэ гэсэн хүн дээ. Бараг л тоглосоор байгаад зодог тайлах байх. Ювед ямар ч дасгалжуулагч байсан Дель Пьерог өөр баг руу явуулчихаж чадахгүй биз дээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Jan 09, 2007 8:54 am

Муу мэдээ сонсогдсон шүү. Ювегийн мэдикал булльютен гарсан байна.
Гайтай Берлускони Трофийн үеэр гэмтэл авсан Чиеллини бэлтгэл хийж эхэлтэл 6-н долоо хоног, Боумсонг 3-4 долоо хоног талбайд гарахгүй болжээ. Ингээд төвд Ковачаас өөр хүнгүй боллоо. Ядаж байхад орлодог Чиеллини хүртэл гэмтдэг байна шүү.

Харин Палладиногийн гэмтэл гайгүй хөнгөн юм байна. Бямба гаригын Мантова-д зочлон тоглох тоглолтод оролцоно.

Дээрх мууг зөөллөх мэдээ гэвэл Жианничедда, Каморанези нарын гэмтэл эдгэж, багтайгаа хамтарсан бэлтгэлд орсон байна. Дээр нь баруун жигүүрийн хагас хамгаалагч, өнгөрсөн оны 9-р сараас гэмтэлтэй байгаа Марчионни ирэх 7 хоногоос хамтарсан бэлтгэл хийж эхлэх юм байна. Өөр нэг төвийн хамгаалагч Никола Легроттагли ирэх 2-р сарын эхнээс бэлтгэл хийж эхлэх төлөвтэй.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby ..::Affictor::.. » Tue Jan 09, 2007 4:57 pm

Чиеллини bertchihdeg muu yum bolj de
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Gooner » Tue Jan 09, 2007 5:21 pm

engireman wrote:
a_odko wrote:Буффон, Трезегэ нар багаа орхиж магадгүй гэж байсан бол Дэл Пьеро-ч дараа улирал цом хүртэх хэмжээний тоглогч бүрдүүлэх хэрэгтэй гээд л явах талаар цухалзуулсан байна шт...


Дель Пьеро явна гэвэл нар баруунаас гарах байлгүй дээ. Сери Б рүү унахад хамгийн түрүүнд багтаа үлдэнэ гэсэн хүн дээ. Бараг л тоглосоор байгаад зодог тайлах байх. Ювед ямар ч дасгалжуулагч байсан Дель Пьерог өөр баг руу явуулчихаж чадахгүй биз дээ.

Гэхдээ хүн чинь сонин амьтан шдээ.
Өөр юм хүсээд эхэлдэг.
Дэл Пиеро анх л Ювэг доош унахад дээш гаргаад зодог тайлна гэж байсан ч тэгээд л насны эцэст бас нэг өөр цом хүртэхийг хүсэж л таарнаа даа. Амбиц нь хөдлөөд.
ДАШТ авсан, АЛ авсан, СэриА цом байна. Одоо Англи, Испани гээд л тоглохыг л хүсэж таараа даа.

Би тгэж бодож байна. :D
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby engireman » Tue Jan 09, 2007 8:40 pm

Мр Б энэ удаа буруу боджээ. хэ хэ Дель Пьеро Юве л явуулчихгүй бол яаж ч байсан явахгүй зодог тайлах байх даа. Зола шиг зүйл болохгүй л дээ. Энэ тал дээр харин итгэлтэй байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Doox'a » Wed Jan 10, 2007 3:23 pm

engireman wrote:
demon wrote:
7 wrote:Zannetti ch hamgiin sain hamgaalagch shuu, interiin bagiin ahlagch biz dee, ymar zannetti yriad bgaan

:-o


Хэлээд өгчихгүй шоолж яахнав. Энэ Занетти Интерээс 2006/2007 оны улиралд ирсэн Кристиано Занетти юм. Италийн хагас хамгаалагч, харин яриад байгаа Хавьер Занетти бол Интертээ багын ахлагчаа хийгээд явж байгаа. Интер өнгөрсөн улиралд 2 Занетти байсан юм.


Зарлалын чанартай юм!
- Sony Playstation2 зарна шүү!(10 тоглоомтой. 2 гартай) Хямдхан өгнө. 250'000-аар. Яахав дажгүй гар утастай шууд тулж болох юм. 88005568-руу залгаарай хөлбөмбөгийн хорхойтнуудаа. Winning eleven шүү!!!
Viva Blaugrana!!
User avatar
Doox'a
 
Posts: 63
Joined: Mon Jan 08, 2007 1:05 pm

Postby engireman » Wed Jan 10, 2007 3:43 pm

Юун зар энэ тэр тавиад форум бузарлаад байна аа. Ер нь шинэ санаа хэлэхэд энэ форумдаа зарын хэсэг нээчихвэл яасан юм вэ? Гишүүд хоорондоо юмаа солилцож зарж л байна биз. Нэг төрлийн гишүүдийн үйлчилгээ юм уу дээ хэ хэ
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby El Payaso » Wed Jan 10, 2007 3:59 pm

угаасаа тийм юм байгаа л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby engireman » Wed Jan 10, 2007 4:01 pm

хэ хэ тийм үү... мэдлээ...гэж
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sat Jan 13, 2007 4:42 pm

ШИНЭ САЙХАН МЭДЭЭНҮҮД ДУУЛДСААР БАЙНА ШҮҮ ГЭЖ.

Image

Юве-гийн босс Дидье Дешам МЮ-ийн хамгаалагч Габриэль Хайнцег багтаа авахаар хөөцөлдөх хэд хэдэн тоглогчийн нэг гэж хэлсэн байна. 28 настай тоглогч 2004 онд ПСЖ-ээс МЮ-д ирж, 3 жил болж байгаа ч энэ улирлын эхнээс шинээр ирсэн Патрис Эврад байраа алдаж эхэлсэн байна. Юве Сери А-д буцаж орохдоо хамгаалагчаар хүчээ сэлбэхээр бэлтгэж байгаа бөгөөд Аргентин тоглогч дараагийн бай нь байж мэдэх юм. Дешам түүнийг Францад тоглож байх үеээс нь мэднэ гэжээ. МЮ-д Хайнце хэдийгээр зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглодог ч энэ нь түүний ур чадварыг хангалттай харуулахад тохирохгүй байрлал бөгөөд төвийн хамгаалагчаар тоглоход илүү тохирно гэжээ. МЮ-д нэлээд хэдэн зүүн жигүүрийн хамгаалагч байдаг тул түүнийг зарна гэвэл Юве авч болох юм гэжээ. Хайнце маш сайн тоглогч, манлайлагч, жинхэнэ ялагч, дээр нь тэрээр ЕХ-ний пасспорттой тул түүнийг илүү ихээр сонирхож байгаа бөгөөд түүнийг 7 сая фунтаар үнэлж байна. Мөн түүнийг авах өрсөлдөөнд Милан, ПСЖ багууд оролцохоор байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sat Jan 13, 2007 4:53 pm

Image

Хэдийгээр түүнийг агентийн хэлснээр тэрээр Туринд энэ 1-р сарын цонхоор ирэх магадлал бага байгаа ч Юве Бордогийн хагас хамгаалагч Рио Мавубатай гэрээ хийхээр нэлээд оролдож байгаа юм байна. Юве Зденек Григуратай энэ Лхагва гаригт гэрээ хийсэн ч цаашдаа хэд хэдэн шилдэг тоглогчидтой гэрээ хийхээр төлөвлөж байна. Дараагийн бай нь Лиг 1-д хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг гэж тооцогддог Анголийн эргийн ойролцоох олон улсын бүсэд явж байсан завин дээр төрсөн 22 настай Мавуба болохоор байна. Уг тоглогч нь Бордотой 2009 он хүртэл гэрээтэй бөгөөд ойролцоогоор 5 саяаар үнэлэгдээд байгаа юм. Түүний агентийн хэлснээр Мавуба нь хэд хэдэн Итали, Английн клубуудын анхааралд өртөөд байгаа ч яг ч нарийн зүйлсээ ярилцчихаагүй юм байна. Бордо ирэх жил дахин Аваргуудын лигт орох төлөвлөгөөтэй байгаа нь түүнийг 1-р сарын цонхоор явуулахгүй үндэслэл болж байгаа бөгөөд түүний агентийн хэлснээр ирэх зун явах талаараа ярьсан нь илүү амар гэсэн байна. Хэрвээ чухал, томоохон клубууд, боломжийн санал тавьсан энэ 1-р сарын цонхоор тавьбал Бордо анхаарч үзэж болох юм гэжээ. МЮ болон Юве Риог авах талаарх сонирхлоо илэрхийлсэн нь түүнийг Европд нэлээд ирээдүйтэй залуу тоглогч гэдгийг нь харуулж байна. Босс Дешам болон Ювегийн домог Платини түүнийг өндөрөөр үнэлдэг, түүний фэн юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sat Jan 13, 2007 5:03 pm

Image

Аяксын хамгаалагч Зденек Григура ирэх жилээс Бианконеригийн хувцасыг өмсөж тоглоно гэж Голландын клубын техникийн захирал мэдэгджээ. Григурагийн гэрээ энэ 6-р сард дуусах байсан бөгөөд Итали руу Юве, Интер-той гэрээ байгуулах талаар ярилцаж байжээ. Энэхүү уралдаанд Юве ялж төвийн хамгаалагчийг ирэх зун үнэгүйгээр авах юм байна. Аяксийн хэвлэлийн төлөөлөгийн хэлснээр Юве анх энэ асуудалд зохих ёсоор хандаж, Григураг авах хүсэлтэйгээ албан ёсоор илэрхийлсээр түүнийг ирэх зунаас авахаа болжээ. Хэдийгээр түүнийг энэ 1-р сарын цонхоор авах талаар ярилцаагүй ч хэрвээ Юве хүссэн бол санхүүгийн нөхцлийг тохирч болох байсан байна. 26 настай тоглогч нь шигшээ багын дасгалжуулагч Карел Брукнерийн гол тоглогч гэж тооцогддог бөгөөд нутаг нэгт Павел Недведийг дагаж Юве руу явахыг илүүд үзсэн юм байна. Григура нь зүүн, баруун, мөн төвд тоглож чаддаг нь орчин үеийн хөлбөмбөгт хамгийн их давуу талтай тоглогч болгож байгаа юм.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sat Jan 13, 2007 5:32 pm

Image

Агентынх нь Пүрэв гарагт хэлж байгаагаар Барзагли ирэх 6-р сард Ювед элсэх төлөвтэй байгаа юм байна. Росанеро Юветэй нэлээд холбоотой байгаа бөгөөд бараг л ирэх 6-р сард очих асуудал шийдэгдэх шатандаа яваа юм байна. Мөн түүний хэвлэлд өгсөн мэдээллээр Палермо, Юве 2 аман тохиролцоо хийсэн бөгөөд ирэх 6-р сард Туринд очих маш их магадлалтай гэжээ. Юве ч маш хэд хэдэн Палермо хариуд нь баяртайяа авах Клаудио Марчисио, Раффаэли Палладино, Доменико Криссито, Паоло Де Сегли гэсэн хэд хэдэн сонирхол татсан тоглогч нар байгаа юм. Тэрээр 10 саяаас доошгүйгээр үнэлэгдсэн. Дэлхийн аварга маань 2004 онд Чьевогоос Палермод ирснээсээ хойш нэлээд хэдэн клубуудтэй холбогдож байсан бөгөөд өнгөрсөн Лхагва гарагт Ювед ирэх нь тодорхой болсон Зденек Григуратай хамт Ювегийн хамгаалалтыг нэлээд чангаруулах юм. Эцэст нь хэлэхэд Неста, Каннаваро, Матерацци гээд хамгаалагчдын нас нь нэлээд явсан тул Барзагли нь цаашдаа Италийн шигшээгийн гол хамгаалагчдын нэг болох нь тодорхой байгаа билээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Mon Jan 15, 2007 9:11 am

Хандлагаас ажиглахад Ювегийнхэн 2006-2007 оны улирал дуусахаас өмнө гол авахаар зэхэж байгаа тоглогчидтойгоо гэрээ хийчих болов уу даа. Учир нь явахаар айлгаж байгаа Камо, Буффон, Трезеге нарт ийм ийм тоглогч авч хүчээ зузаатгалаа гэж хэлнэ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Mon Jan 15, 2007 9:43 am

Тоглолтын дүн

GOALS: Bernacci 53’

BOOKED: Birindelli 69’, Notari 75’, Spinale 88’

MANTOVA: Brivio; Sacchetti, Notari, Cristante, Mezzanotti; Sommese (Tarana 68’), Grauso, Doga, Caridi (Spinale 82’); Bernacci (Noselli 76’), Godeas
Subs: Bellodi, Di Cesare, Altinier, Brambilla
Coach: Di Carlo

JUVENTUS: Buffon (Mirante 79’); Birindelli, Kovac, Zebina, Balzaretti; Piccolo (Camoranesi 57’), Paro, Marchisio; Del Piero, Trezeguet, Zalayeta
Subs: Urbano, De Ceglie, Venitucci, Guzman, Bojinov
Coach: Deschamps

REFEREE: Giannoccaro

Энэ 2 баг хамгийн сүүлд Сери А-д 1972 оны 3-р сард таарч байсан бөгөөд тоглолт 1:1-ээр тэнцэж, тэр жил нь Юве аварга болж, Мантова Сери Б рүү унаж байсан юм байна. Цэнгэлдэх Юве ирэх сургаар пиг дүүрсэн юм байх.
Injury-hited Юве маань Мантовад талбай дээр нь хожигдлоо. Ингэснээр улирлын анхны хожигдлоо хүлээжээ. Үндсэн бүрэлдэхүүний 6 тоглогч /Чиеллини, Бомсонг, Занетти, Недвед, Каморанези /сэлгээнээс эхэлсэн/, Жианначедда/ гэмтэл, бэртэлтэйгээс дасгалжуулагч Дешам Ковач, Зебина 2-ыг төвд залуучуудын багаас Piccolo гэсэн этгээдийг баруун жигүүрт, төвд 2 нөөц Паро, Марчисио 2-ыг зүүн жигүүрт Дель Пьерог, урд Трезеге, Залайета 2-ыг тоглуулав. Божинов нөөцөд байсан ч талбайд гарсангүй, бүр сүүлдээ Залаейтаг ч барахгүй болжээ.
Ерөнхийдөө Камо орж ирснээр тоглолт, довтлогоон сайжирсан шинжтэй юм байна.

Гэхдээ нэг муу мэдээ нь Буффон 79 дэх минутад гэмтэж талбайг орхижээ. Юве маань яагаад л байна даа. Гэмтэл бэртэл их байх чинь...

Image

Зебина төвд зохицож байгаа юм байлгүй дээ...

Image

Баруун жигүүрт тоглосон Фелис Пикколо... энэ улирлын анхны тоглолтоо хийж байна... Бүр хийх хийхдээ шууд л гарааны 11-д гарчээ....

Image

Ковач урд нь форм муутай байсан уу...бэртлээс орж ирэхэд нь хугацаа олгож байсан уу...нэг хэсэг Чиеллини төвд тоглоод байсан... одоо аргагүй болж талбайд гарчээ.

Image

Манай багын ахлагч, домог Дель Пьеро ...энэ тоглолтод ганцаараа л зүтгэсэн юм байх...

Image

Балзаретти хэ хэ сонин гарсан байна.

Image

Биринделли...өнгөрсөн улирлыг гэмтлийн улмаас бүтэн өнжсөн.. энэ жил баруун жигүүрийг эзэгнэнхэн төрж байгаа...

Image

Залуу Марчисио....

Image

4 дэх сонголт байж байгаад Божиновыг ардаа орхисон Залаейта...

Image

Талбайнд дундаас Трегоолыг нэг л пассаар хангаж чадахгүй байгаа юм даа...Уг нь Сери Б-гийн мэргэн бууч ядах зүйлгүй болно гэж бодож байсан..

Image

Буффон гэмтжээ. Мирантегаар сольсон байна..

Image

Босс Дешамд ч энэ олон гэмтэл бэртлүүд бөөн дарамт долж байгаа даа.

Тоглолтын дүнгээр Юве хүснэгтийн 6-д унаж, Мантова 4-т хүртэл дээшилжээ. Гэхдээ эхний 7 багыг ердөө 3 оноо л зааглаж байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Mon Jan 15, 2007 9:51 am

Улирлын анхны хожигдлын тараа Босс Дидье
Амжилт бидний гарт л байна, хожигдолтой холбоотойгоор ямар нэгэн уучлалт гуймааргүй байна. Мантова биднээс илүү санаачлагыг авч тоглолоо. Мантовагийн цэнгэлдэхэд, хөгжөөн дэмжигчдийн өмнө тоглоно гэдэг нь амаргүй даваа байсан, дээр нь нэмээд бид хэд хэдэн тоглогчгүй ирсэн. Бид хожигдсоноо хүлээн зөвшөөрч байна, гэхдээ үүнийг зөвөөр хүлээн авч Чезенатай гэртээ тоглохдоо үзүүлээд өгье гэж бодож байна. Энэ хожигдол бол бидний жаахан тайвшралыг сэрээсэн хэрэгтэй зүйл байлаа. Бид улирлын завсарлагаанаас хойш жаахан муу 2-р улирлыг эхэлж байгаа ч удахгүй хэвийн хэмжээндээ орно гэж бодож байгаагаа хэлжээ.

Дараагийн тоглолт дээр дурьдсанаар Чезенатай талбай дээрээ тоглоно. Энэ тоглолт нь 11-р сард хэд хэдэн Бианконеригийн тоглогчид шигшээ багтаа тоглолт хийх болсон тул хойшилж, энэ Лхагва гаригт товлогдсон билээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Mon Jan 15, 2007 10:04 am

Нэг цуу үг гарсан байна. Испаний AFP-ийн мэдээлж байгаагаар Юве Роналдод санал тавьжээ.

Юве ирэх зун Сери А-д орж ирэхдээ Роналдог авахаар хүсч байгаа юм байна. Мөн Роналдогийн үнийг Роналдогийн ивээн тэтгэгчид болон Юве 2 хувааж төлөх хувилбар яригдаж байгааг мэдээлсэн байна.

Роналдо нь Реал Мадридын босс Фабио Капеллод нүд үзүүрлэгдэж байгаа бөгөөд өмнө нь Италид 1997-2002 онд Интерт тоглож байжээ. /Хэ хэ энэ жилүүдийнхээ 2 жилийг гэмтэл бэртэлээ эдгээхэд зарцуулсан. Моратти түүнд маш их хайртай байж билээ. Роналдо 2002 онд Лациод талбай дээр нь 4:2-оор хожигдож эцсийн мөчид Юве-д аваргаа алдаж аймаар ихэр татан уйлж билээ. Миний сэтгэгдэл нэмэгдэв./

Мөн үүний сацуугаар Саудын Арабын Эль Лттихад баг Роналдотой гэрээ байгуулахыг хүсч байгаа бөгөөд 2002 оны Дэлхийн аваргийн төлөө 20 сая евро өгөхөд бэлэн байгааг Испаний хэвлэлүүд өнгөрсөн Лхагва гаригт мэдээлжээ.

Реалын ерөнхийлөгч Рамон Калдерон одоогоор Роналдог явуулах гээд шаргуу анхаарсан зүйл байхгүй, хэлцлүүд явагдаж байна.1-р сарын 31 хүртэл нэлээд хугацаа байна гэжээ.

Ювед Роналдо ирэх гээд байна уу даа. Дэмий мөнгө үрсэн явдал болчих вий дээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Mon Jan 15, 2007 10:20 am

Мантовад хожигддог энэ тоглолт Ювегийн 45 тоглолт дарааллан Лигт хожигдоогүй явсан цувралыг зогсоосон юм байна. Юве хамгийн сүүлд лигтээ 2005.11.29-нд Миланд хожигдож байжээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Mon Jan 15, 2007 4:03 pm

Энэ ялагдалтай холбоотойгоор клубын ерөнхийлөгч Коболли Жигли Ювег Сери А-д ирэх жил орсон байх ёстой. Энэ хожигдол хэтийн том төлөвлөгөөнд ихээхэн фохилт боллоо, гэхдээ цаашдын планд нөлөөлөхгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн одоо байгаа тоглогчдын ирээдүйн талаарх яриануудад итгэхгүй байхыг, ийм яриа гаргахгүй байхыг уриалжээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Mon Jan 15, 2007 4:08 pm

Image

Юве энэ залууг Францын Ренн багаас авсан байна. Хамгаалагч, нэр нь Жак Фати, Ромагийн хагас хамгаалагч Рикардо Фатигийн ах юм байна.

Мөн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаас үзэхэд Юве Баварийн сэлгээ Хасан Салихамижичийг ирэх зун үнэгүй авахаар онилж, жагсаалтдаа оруулжээ.

Image

Энэ нь Интер рүү явж магадгүй гээд байгаа Каморанезиг орлуулах юм байх. Гэхдээ бас экс Парма Марчионни гээд авьяаслаг залуу байгааг мартаж болохгүй.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Mr S » Mon Jan 15, 2007 4:11 pm

хожигдсон ч 6-рт.......... явна............. лидерээс 3 оноо л дутуу......... бас нэг тоглолт дутуу........

1 Napoli 19 тоглолт 9 хожил 8 тэнцээ 2 хожигдол 20-11 35 оноо
2 Piacenza 19 10 4 5 24-19 34
3 Rimini 18 9 6 3 31-15 33
4 Mantova 19 8 9 2 21-12 33
5 Bologna 19 10 3 6 24-17 33
6 Juventus * 18 12 5 1 30-9 32
7 Genoa 19 9 5 5 31-25 32
8 Bari 19 7 7 5 18-12 28
9 Albinoleffe 19 5 13 1 18-14 28
10 Cesena 18 6 8 4 26-25 26
11 Frosinone 19 7 5 7 22-23 26
12 Triestina * 18 7 6 5 14-15 26
13 Brescia 19 6 7 6 20-21 25
14 Lecce 19 6 3 10 24-30 21
15 Treviso 19 4 8 7 20-23 20
16 Spezia 19 4 8 7 20-25 20
17 Modena 19 5 4 10 11-19 19
18 Crotone 18 3 8 7 16-25 17
19 Vicenza 19 3 6 10 17-23 15
20 Hellas Verona 19 2 5 12 6-20 11
21 US Pescara * 19 1 7 11 14-34 9
22 Arezzo * 18 2 7 9 9-19 7
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby engireman » Mon Jan 15, 2007 4:34 pm

Агентынх нь хэлснээр Валерий Божинов сүүлийн 12-р сараас хойш бэнчэд сууж, талбайд гарахгүй байгаагаас Ювед үлдэх улам бүр сонирхолгүй болсоор байгаа юм байна.

"Хэдийгээр Ювентус гэж нэрлэгдэж байгаа ч Божинов Сери Б-гийн клубын 5 дахь сонголтын довтлогч гэж үзэгдэж болох уу? Энэ бол хөлбөмбөг рүү хийж байгаа дайралт" гэж агент Геннаро Паломба ууртайгаар ЖРТ Радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Болгар залуу маань карьерийнхээ турш түвэгтэй байдалтай учирч байсан бөгөөд Фиорентина руу буцах хүсэлгүй бөгөөд Ювед гарааны 11-д тоглохгүй байгаагаа эсэргүүцсээр байгаа юм.

"Сайн ч муу ч энэ залуу бол сонины хит гарчиг болох хувь зохиолтой" гэжээ. Тэрээр энэ 1-р сарын цонхоор Торино, Ливорно, Милан, тэр байтугай гадаад руу шилжчих гээд үзээд байгаа юм байна.

"Бид зөвхөн л зарим нэг тодруулга авах хүсэлтэй байна. Яг чухамдаа энэ 2 клуб юу хийх гээд, хүсээд байгаа вэ" гэжээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby ..::Affictor::.. » Mon Jan 15, 2007 4:35 pm

Барцали ирчихвэл ч Юве ч гоё л болох юм байна
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Ювегийн фэнүүд эсэргүүцэл зарла

Postby engireman » Mon Jan 15, 2007 5:00 pm

Нэг ийм зүйл бичигджээ.

Ювегийн фэнүүд тэсвэр алджээ. Одоо боллоо, ийм байдлаар үргэжлүүлж болохгүй гэцгээж байна.. Бидний нэр хүндийг Сери Б-гийн жижиг багуудын дунд хугалж байна гэнэ. Улирал эхлэхээс өмнө Ювег хүн бүр л Сери Б-д бүх тоглолтод ялна гэж ярилцаж, итгэж байсан. Гэтэл эхний тоглолтондоо жижигхэн Риминитэй тэнцсэн, гэхдээ алдаагаа засч сэтгэл хөдөлгөж 8 дарааллан ялсан. Гэтэл Сери Б-д унаад торгуулсан 17 оноог 9 болгосноос л эхлээд асуудал ургаж гарч ирсэн. Энэ мөчөөс л эхлээд Сери Б-д бол хэтэрхий өндөр цалинтай тоглогчид маань Сери А-д гарчихлаа гэж бодож эхэлсэн үү яасан. Юве промошн авчихлаа, ядаж л тэгэж бодсон уу даа энэ мөчөөс л эхлээд Италийн лигийн хамгийн муу багуудтай учирч тоглохдоо сэтгэл гонсойлгож ирлээ. Юве 11 сарын эхнээс 8 тоглолт хийсний 3-ийг тэнцэж, 1-д нь хожигдчихлоо. Аймшигтай, сүйрэлд хүргэсэн үр дүн. Ялангуяа Ареззо, Албинолеффе гэх мэтийн инээд хүрэм байгуудтай дөнгөж л тэнцжээ. Эд нар бол маш сул, цөөхөн фэнтэй, чадвар муутай тоглогчидтой, бага төсөвтэй, хаана ч дөнгөж амиа тээх төдийний багууд байдаг. Гэтэл бидний фэнүүд амралтын өдрүүдээрээ энэ чөтгөрт алгадуулмар багуудтай бүтэлгүйтэхийг нь харж, ичэж суух гэж үү. За яахав тэр скандал ч үүний буруутан байж болно, гэхдээ хамгийн дүргүй хүргэж байгаа зүйл нь Ювегийн ерөнхийлөгч Жигли багт хүчээ зузаатгах шаардлага энэ улиралд байхгүй гэсэн мэдэгдлийг үргэжлүүлэн хийсээр байна. Сери А-д гарахад хүчээ зузаатгах юм гэсэн. Бид хөөе Жигли бид хэрвээ хүчээ зузаатгахгүй бол Сери А-д гарч чадахгүй болох гээд байна гэж хэлмээр байна.
Бид сүүлийн 50 жилд анх удаа Юве Европын тэмцээн, эсвэл Италийн цомд тоглохгүй байгааг харж байна. Дээр нь нэмээд тогтмол 8-9 тоглогч бэртэлтэй байх юм. 2 нь эргээд ирэхэд 3 нь бэртэнэ, энэ нь Ювегийн тоглолт эрс цөөрсөнтэй харьцуулахад хачин үзүүлэлт байгаад байдаг. Дешамаа бид чамд итгэсэн хэвээр байгаа шүү. Хэдийгээр чиний тоглолтын хэв маяг Капеллогийн үеийнхээс ч уйтгартай, сэтгэлд хийцэхгүй байгаа ч... Ялангуяа Сери А-д хийснаас ч бага гоолыг Сери Б-д хийгээд байгааг яах вэ? БИД ИХ УРАМ ХУГАРЧ, УУРЛАЖ БАЙНА. БИД ЯГ ОДОО БАГЫН ХҮЧИЙГ ЗУЗААТГАХЫГ ХҮСЧ БАЙНА гэжээ
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests
cron