ЕВРОПЫН ХААН ТУЛААН
http://www.youtube.com/watch?v=nplojhQ5TvMХүн төрөлхтөн соёл, мэдрэмжийг үүсгэж байх явцдаа гайхалтай олон зүйлсийг бүтээсэн. Кино, Загвар, Шинжлэх ухаан, Пиво, Ном гээд л олон зүйл бас СПОРТ. Тиймээ Спорт энэ дундаас бас л хүчтэй нь . Итгэл үнэмшил, мэдрэмж, кайф, гутрал, өөрийн хүсэл таашаалын нэгэн хэлбэрийг өдөөгч нь СПОРТ. Бүх л Спорт гайхалтай. Гэхдээ хаан нь хөлбөмбөг. Энэ аугаа спорт олон сая, тэрбум хүмүүсийг араасаа хайр найргүйгээр дагуулан, сэтгэл зүрхийг нь булаадаг. Яг яагаад гэдэг асуултыг ? олоогүй. Хайр яг юу юм бэ ? гэсэн мөнхийн асуултын гол хариулт одоог хүртэл олдоогүй. Хүн хамгийн их мэдэрч, сэтгэлээ шингээсэн зүйлийг үгээр илэрхийлж боломгүйтэй адил. Чиний ээж яг ямар хүн бэ ? гэхэд бүрэн дүүрэн илэрхийлж чи чадахгүй л болвуу ? Ээжийгээ илэрхийлэх тийм үг, тийм найруулгын сонголт олдохгүй юмуу олдлоо гэхэд жулддаг. Спорт яг л тийм.
Аливаа салбар хөгжиж алдаа оноогоо засхын хэрээр соёл, хандлага гэгч илэрхийлэл төгс хэлбэр лүү хөтөлдөг. Хөлбөмбөгийн спортын гайхалтайг мэдрэх гэж хүмүүс стадионд нь очиж өөрийн дуу хоолойгоороо хайртай багтаа, тамирчиндаа урам, хүчийг өгөх амьд холбоог өдөөдөг. Харин очиж чадаагүй нь хэсэг бүлэг фэнүүдтэйгээ стадионоос ч дутхааргүй орон зайг үүсгэн хоолой түрэн үзэцгээдэг. Харин гэртээ ганцаараа ч юмуу нэг тийм жижиг орон зайд үзхээр тэр мэдрэмжийг барагтай бол авдаггүй. Яагаад ч юм олон хүн цуглаад хамтдаа үзхээр тэр тоглолт тухайн хүнд өгч байгаа мэдрэмж нь илүү хүчтэй, илүү түгшүүртэй, илүү амттай болдог. Энэ бүхэн нийлээд нэг л гайхалтай мэдрэмж өгдөг. Үгээр илэрхийлэгдэж болмооргүй ч юм шиг. Зарим гал халуун тоглолт секс, бас бус таашаалаас ч илүү мэдрэмжийг өгдөг гайхалтай шүү. 4-р сарын 28 –ны 02:45 мин – аас дэлхийн гранд дэрби буюу РЕАЛ vs БАРСА тоглоно. Аврагуудын лигт тэр тусмаа хагас финалд энэхүү ховор тохиолдох аугаа тулааныг Монголын хөл бөмбөгийн идэвхитэй хөгжөөн дэмжигчдийн клуб, Сод Пр агентлаг,Ub palace зохион байгуулж , Залуусын чиг хандлага , сонголтын илэрхийлэл болсон Аврагуудын Лигийн албан ёсны дамжуулагч Fusion брэнд хамтран ажиллаж “ФАНАТУУДЫН СТАДИОН” гэсэн нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлхээр бэлтгэл ажилдаа орлоо. Энэ бол том тулаан учраас тэнд болох арга хэмжээ тоглолт үзүүлээд өндөрлөх биш тоглолтоос өмнө бүхэл бүтэн 2:45 цагын хөтөлбөртэй Фанатуудын баяр, уур амьсгал, шоу, цугларалт байх болно. Хөлбөмбөг хэмээх ауга спортыг сонирхогч хэн ч байсан Европын хамгийн аугаа Дерби гэж нэрлэгддэг энэ тулааныг үзэх нь зүйд нийцнэ. Хамгийн сонирхолтой нь энэ бол Ла лиг юмуу Копагийн тулаан биш ЭНЭ БОЛ АВРАГУУДЫН ЛИГИЙН АВРАГА тоглолт. Энэ 2 аврага загасын ялсан нь Финалд Манчестертэй таарах магадлалтай. Зүгээр нэг пабд биш гэртээ ч биш Кино театрынх шиг том орчинд, Том дэлгэцээр, гоё дуугаралттайгаар, нүргээнтэйгээр Спортын барааны дэлгүүрүүд тэнд Өмсгөлөөс авхуулаа жижиг түлхүүрний оосор хүртэл бараагаа хямдруулж зарна , FIFA11, PES 11 –ын тэмцээн явна, олон олон сонирхолтой уур амьсгал авчирсан тоглоом тоглоод бүгдээрээ ГРАНД ДЭРБИ-г үзэцгээх болно. Үйл ажиллагаа өндөрлөхөд ялсан багын дуугаар дуусгана. Та энэ 2 багын фанат биш ч байж болно. Гэхдээ Европын хаан тулаан гэж энэ 2-ыг нэрлэдгийг дахин нэг санаарай. Та хөлбөмбөгийн таашаалыг найзуудаараа мэдрээрэй. Хөлбөмбөгийн том соёлыг тэнд бид баярлаж, гуниж, нүргээнт сүр хүчийг мэдрэнэ.Энэ бол ФАНАТУУДЫН СТАДИОН.