Сериа шилдэг 10 наймаа.
Өнгөрсөн зуны болон өвлийн наймааны зах дээр италийн клубууд өнгөрсөн жилүүдээс ч илүүтэй идэвхитэй ажилсан билээ. Интерийн доминант улиралуудыг зогсоохын төлөө, хуучны нэр төрөө эргүүлэн олохын төлөө, европын тавцанд өрсөлдөхийн төлөө гээд олон учир шалтгаантай наймаа, шилжилт хөдөлгөөнүүд хийгдсэн.
Эдгээр шилжилтүүд ч үр шимээ өгж энэ улриралын Сериа А гийн хүснэгтийн байрлал өмнөх жилүүдийхээс нилээн өөрчлөлттэй байгаа билээ. Өнгөрсөн улирал хасагдах шатны 3 багаас чүү ай мултарсан Лазио харин энэ улирал ЧЛын эрх мөрөөдөн суугаа бол, хүснэгтийн үргэлж дундуур залраад сурчихсан Наполид түрүүлэх шаанс одоог хүртэл байсаар байна. Өмнөх жилүүдийн босоо аваргуудын хувьд харин аваргаа авах математикын онол л үлдээд байна тэгэхдээ Интерчууд санаа зовох хэрэггүй ээ тэд европын эрхээ хэдийнэ халаасчихсан харин өрсөлдөөнд үргэлж ширүүн явдаг Ром, Юве энэ удаад томчуудын тэмцээнээс гадуур үлдэж магадгүй болоод байна. Тэдний найдаж байгаа 4р байранд хэний ч таамаглаагүй Удинезе зогсож байгаа.
За ингээд Гоал.ком италийн сериа а гийн шилдэг 10н наймааг хэрхэн дүгнэснийг хамтдаа харцгаая.
10. ЖиамПаоло Паззини Сампдориагаас Интер лүү 15 саяаар.
Өнгөрсөн улирал сампдориад италийн шигшээн довтолгооны супер хослол тоглодог байлаа. Тэд ч энэхүү хүчтэй довтолгооны ачаараа улиралыг тун гайхалтай өндөрлүүлж чадсан. Харамсалтай нь энэ өвлийн наймааны зах нээгдэхэд л ааш муут Кассано АС Миланыг зорьсон бол араас Паззинигаа Интерт алдах нь тэр. Паззини улирлын эхний хагаст Сампдориагийн төлөө 19 тоглолтод 10 гоал хийчхээд байсан бол харин шинэ клуб Интертээ улирлын 2р хагаст 13 тоглолтонд 6 гоал оруулаад байгаа. Түүний оруулсан гоал бүр нь хожилын үнэтэй байсны хүчинд интерчүүд өдгөөгийн байрандаа яваа болов уу?
9. Пабло АрмероПалмэйрасаас Удинезэ рүү 1 саяаар.
Лигийн тоглолтууд эхлэхээс ердөө долоохон хоногийн өмнө л түүнийг Удинезе эгнээндээ нэгтгэж байгаагаа зарласан. Гэхдээ 1 саяар шүү. Колумбын шигшээгийн 24 настай зүүн хамгаалагч ч шинэ багтай асар хурдан идээшиж тэдний гарааны байнгын тоглогч болж чадсан. 24 тоглолт оролцож 2 ч гоалыг оруулаад амжсан, харамсалтай улирлын 2 р хагасаас гэмтэл бэртэлд ороогдоод байгаа. Гэхдээ л Удинезегийн 3 хамгаалалгчтай хувилбарт яалт ч гүй тохироод байгаа тэгээд ч одоо түүний үнэ нэг биш арван нэгээр хэмжигдэхэд хүрээд байна.
8. Гастон РамирезПенеролаас Болоняд 5.5 саяар.
Өнгөрсөн оноос л шигшээдээ дуудагдаж эхэлсэн 20 настай уругвай эрийг томчууд анзаарч амжаагүй байхад нь Болоня харин өрсөөд хөдөлчихсөн хэрэг. Довтлох чиглэлийн хагас, туслах довтлогчоор тоглодог залуугийн ид шидийг харах гэж Болонячууд нилээн хүлээсэн, дебюгээ 11 сард хийснээс хойш тоглолтоос тоглолтод өсөн дэвжиж байгаа залуу маань 21 тоглолтод оролцож 6 гоал 2 гоалын дамжуулалт хийгээд байна. Түүний араас аль хэдийнэ европын том акулууд хөөцөлдөөд эхэлчихсэн.
7. Марк Ван БоммелБаерн Мюнхенээс АС Милан руу 500 мянган евро.
33 настай багийн ахлагчаа уул нь Баерн зодог тайлах байх гэж бодож байсан биз. Харин ч Боммелд тийм бодол байсангүй шинэ гэрээ байгуулахгүй бол дараагийн багаа хайхаа түс тас хэлчихсэн. Түүний хүслийг ч биелүүлэх гээд АС Милан ч бэлэн байж таарсан. Нас дараад ч тэрүү залуу тоглогч нарт яалт ч гүй дарагдах болсон ч туршлага бага зэргийн брутал стилийн хөл бөмбөг тоглох чадвар нь яг одоо миланд маш их хэрэг болж байгаа. Өвөл миланд ирсэнээсээ хойш 12 тоглолтонд оролцоод байгаа гэхдээ түүнийг миланд үлдэх үү үгүй одоо болтол шийдэгдээгүй л байна.
6. Фабио КуалериаНаполигоос Ювентус руу 4.5 сая евро (зээл)
Ювентусын наймааны зах дээр гаргаж ирсэн шинэ төрлийн бодлогын биелэл зээлээд жинхлэе. Италийн шигшээн довтлогч маань бүх зүйлээрээ сайн байсан. Тэр гоалдож байсан, тэр багаа хожуулж байсан даан ч улирлын хагасаас гэмтээд алга болсон. Өдгөө 28тай энэ залуу хуучины сайн ювег иргэн ирэхэд нь чамгүй туслах нь тодорхой юм. Тэр одоогоо Ювегийн төлөө 18 тоглож 9 гоал хийгээд байна.
5. Мило КрасичЦСКА Москвагаас Ювентус руу 15 сая еврогоор.
Ювентусчуудын хийсэн олон наймаанаас хамгийн шилдэг нь. Хуучин армийн багийн мотор нь явсан залуу Ювед ирмэгцээ л өөрийгөө ямар чадварлаг тоглогч вэ гэдгээ баталж чадсан. Ювегийн домог Недвед адилхан харагддагаараа ч Ювегийн довтолгоог сайн эхлүүлж байгаа сайн тоглолтоороо ч аль альнаараа фенүүдийн нэг хайртай тоглогч яах арагагүй болсон. Улиралын эхэнд байсан супер форм нь бага зэрэг сулраад байсан ч Ювегийн саяхнаас хэрэгжүүлж буй 4-3-3 тактикт дахин гялалзаад эхэлсэн. Ирээдүйн Юве магадгүй түүнийг тойрон босох ч юм билүү? Одоогоор тэр 38 тоглолтод оролцож 8 гоал 6 гоалын дамжуулалт хийгээд байгаа.
4. Андерсон ХернанесСао Паологоос Лазио руу 13.5 сая еврогоор.
Нутгийн баг Сао Паолодоо даруухан тоглож байсан 25 настай бразил эрд Сериа А жинхэнэ үнсгэлжингийн үлгэр болж байгаа биз ээ. Хуучин клубтээ 212 тоглолтод 40 гоал оруулаад байсан бол бүргэдүүдийн эгнээнд элссэн цагаасаа хойш 32 тоглолтод 10 гоал 5 гоалын дамжуулалт өгөөд байгаа гайхалтай биш гэжүү? Түүнийг ч сонирхох багууд ч нэмэгдсээр л байна. Бас дахиад жоохон аз ивээвэл тэр дараа улирал ЧЛ гэдэг зөвхөн одууд л тоглодог тэмцээнд тоглож үзнэ.
3. Златан Ибрахимович Барселонагаас АС Милан руу 25 сая еврогоор.
Барса түүнийг нэгтгэхийн тулд чамгүй их хөрөнгө хаясан харамсалтай өндөр хамартай Швед довтлогч тэдний гоёмсог хөл бөмбөг, од дасгалжуулагч 2той нь учираа олж чадсангүй. Ингээд богцоо үүрээд дассан газраа даавуу зөөлөн Сан Сиродоо иргээд хүрээд ирлээ дээ гэхдээ цэнхэр хар биш харин улаан хар өмсгөлтэй тоглох хэрэгтэй боллоо. 38 тоглолтод 19 гоал 15 гоалын дамжуулалт АСгийн төлөө хийгээд байна. Бас энэ жил АС Милан Сериа Ад түрүүлэх аваас тоглосон баг нь лигидээ аваргалдаг гэх сайн амжилтаа дахин давтах нь.
2. Кевин Принц БаотенгГенаогаас АС Милан хамтран эзэмших гэрээ.
Дахиад нэг АСгийн тамирчин хэрэггүй гүйдэг гэж хааяа зэмлүүлдэгийг эс тооцвол бусдаараа бол АСгийн дунд талын шугамын гол хүмүүсийн нэг болчихсон АСгийн бүтэн улирлын туршид хамгаалат довтолгоог хооронд нь холбох хариуцлагатай үүргийг сайн биелүүлж байгаа. Шинэ багтайгаа 29 тоглолтод оролцож 3 гоал 3 гоалын дамжуулалт хийгээд байгаа.
1. Эдинсон КаваниПалермогоос Наполи 16 сая еврогоор (зээл).
Сериа Агийн энэ улирлын хамгийн том Импакт бол яалт ч гүй Кавани. Чадварлаг тоглогчоос гадна талбай дээр гайхамшигтай тэмцэгч. Шүгэл дуугаран дуугарах хүртэл гоал хийхийн төлөө хамаг чадлаараа зүтгэдэг энэнийхээ хүчинд ч тоглолтын эцсийн мөчид олон гоал оруулж багаа өдөөгийн өндөрлөгт авчирахад гол түлхүүрүүдийн нэг болсон. Өдгөө 24 настай уругвай эр Наполигийн төлөө 44 тоглолтонд 32 гоал 5 гоалын дамжуулалт хийгээд байгаа. Тэгэхдээ энэ ердөө эхний улирал шүү дээ.