by Gooner » Tue Jan 09, 2007 2:07 pm
Arsenal control key moments to beat Liverpool
Аз болоход Ливерпүүлийн тоглолт цомын чухал тэмцээнд бэлтгэлгүй мэт тоглосны дээр Арсенал айлын зочин багаар тоглолоо.
Хагас хамгаалалтын дөрвөлөөс /Глэб, Росицки, Фабрегас, Жилбэрто/
Фабрегас тоглоогүй нь хагас хамгаалалтын хүчийг сулруулсан байлаа.
Харин Матиу Фламинигийн тоглолт багийн хамгаалалтыг сайжруулсан. Харин тоглолтын санаачлагийг Арсенал гартаа авч чадаагүй ч багийн тоглолтоо алдаагүй юм.
Ливерпүүл тоглолтын санаачлагийг аван тоглож бөмбөг их эзэмшиж байсан ч Арсеналын хаалганд хангалттай гоол хийж чадаагүй.
Бэллами тоглолтонд оролцсон бол Арсеналын хамгаалагчдад нэлээн зовлон учруулах байсан төдийгүй бөмбөгний зөрүү тийм ч хол биш болох байсан болов уу.
Мөн Арсеналын довтлогч нараас Адэбайор тоглохгүй боломжгүй байсан бөгөөд Анри тоглосон нь айлын хамгаалагч нь Анри хэт их анхаарлаа хандуулж бусад тоглогч нарт гоол хийх боломж гаргасан.
Эхний гоол, Глэб бөмбөг эзэмшиж байсан бөгөөд энэ үед Анри өөрийнхөө байранд буюу 16 дотроо зогсож байсан бөгөөд Ливерпүүлийн хамгаалагч нар түүнийг барьж тоглон харин Росицкиг 16-н гадна сул орхисон байсан бөгөөд энэ үед Глэб кросс өгөх гэж байгаа мэт үйлдэл хийхэд хамгаалагч нар бүгд 16 дотроо орон кросс хүлээх хооронд сул байгаа Росицкид гоё гаргаж өгсөнөөр эхний гоол оров.
2 дахь гоол, Анри бөмбөгөө Росицкид орхин өөрөө хурд аван 16 руу гүйлээ.
Энэ үед Ливерпүүлийн хамгаалагч нар Анриг Росицкид өгөөд Росицки буцаад Анрид эсвэл өөр нэг сул тоглогч руу хурдан довтолгоогоор хурдан пасс өгөн орно гэж таамаглан (угаасаа Глэб, Росицки, Фабрегас 3 яг ийм комбинацыг тоглолтонд дээр маш их хийдэг) бусад тоглогчдыг барьсан бөгөөд Росицкиг мөн л барьсангүй. 2-0
3 дахь гоол, Арсенал иймэрхүү гоолыг өрсөлдөгчиддөө энэ улирал ихийг бэлэглэсэн гэж хэлж болно. Иймэрхүү гоолууд Арсеналыг тун сайн тоглож байхад нь ихээхэн саад болдог.
4 дэх гоол, Анри талбайн төвөөс бөмбөгөө авч орон өөрийн тоглолтын үндсэн хэв хаяг болох огцом хурд аван хагас хамгаалагч болон хамгаалагчдын дундуур авч орлоо. 16-н шугамны ойролцоо ирэхэд Каррагер түүний довтолгоог зогсоохоор ойртлоо. Яг энэ үед хамгаалагч энэ үед түүн дээр ирнэ гэдгийн тооцоолон гүйхээ больж хамгаалагчийг залилж эхэлдэг.
Харин энэ удаа тэр зогссонгүй гүйсээр Каррагерийг аргалан цохиж гоолдлоо.
Бусад тоглогчдын хувьд Баптиста бас л тааруу тоглолоо. Харин Валкотт Баптистагаас хавьгүй сүүлд талбайд гарсан хэдий ч хөгжөөн дэмжигчдээ мартахааргүй тоглолт үзүүлж байв.
Тоглолтын хувьд Арсенал бага зэрэг азтай байсан гэж хэлж болно.
Алонсо жүжиглэсэн гэж шар хуудсаар торгуулсан. Тэрээр түүнд ямар нэг байдлаар хүрээгүй байхад тэрээр жүжиглэж унасан. Харин ч шүүгч торгуулийн цохилт өгөх ёстой байсан.
Мөн манай залуу тоглогчид ер нь байнга шахуу шар картаар торгуулж байна.
Эбөүэ л гэхэд тун **н** гэхээр алдаанд торгож байгаа байгаа бөгөөд бас л хувийн зан төрхөөс болж шар картаар торгуулсан.
Клиши маргалдсаны улмаас, Сэндэрос такл хийснээс, Жоуроуд тун энгийн алдаанд шар карт өгсөн гээд залуу тоглогчид ихээхэн торгуулдаг. Гэхдээ цааш цаашдын тоглолтонд илүү сахилга баттай, дэг журамтай тоглох шаардлагатай
Дараа дараагийн тоглолтонд Фабрегас тун хэрэгтэй. Тоглолтыг удирдах санаачлага уялдаа холбоонд маш их хэрэгтэй бөгөөд хагас хамгаалалтын дөрвөл тоглолтын санаачлагийг бүрэн авах боломжтой бөгөөд хагас хамгаалалтаас гоол хийх боломж өндөртөй, ялангуяа Росицки.
Тоглолтыг ерөнхийд нь дүгнэвэл Арсенал илүү сайн тоглолт үзүүлсэн гэж бодож байна. Тэд боломжуудаа сайн ашиглаж гоол болгож чадсаны дээр айлын маш олон сайн довтолгоог чадварлаг зогсоож байлаа. Цаашид яг л үүн шигээ тоглох ёстой.
Joël Che
8 January 2007