engireman wrote:Аугаа багууд хэн нэгэн хувь супер хүн, тоглогчоос шалтгаалахгүйгээр аугаа амжилтаа гаргасаар л байдаг юм. Суперууд явж л байдаг, ирж л байдаг, Аугаа баг аугаагаараа л үлддэг юм.
Найзын бичлэгийг уншаад л...Би үүнийг бол ерөнхийдөө ташаарал гэж бодож байна. Аугаа баг гэж ямар багыг хэлж байна. Мэдээж олон тропи, ялалт, тэр хэмжээгээр фэнүүдтэй багуудыг хэлж байгаа байх. Тийм багууд ерөнхийдөө бусад багуудаас харьцангуй их мөнгөтэй явж ирсэн багууд байдаг. МЮ, Ливерпүүл, Арсенал гээд л... Санхүүгийн хувьд тогтмол хүчирхэг байсны хүчинд том тоглогчидыг ч, чадалтай менежерүүдийг ч илүү олон татаж тоглуулдаг. Жижиг дундаж багууд яах вэ дэ хэн нэг супер тоглогч юм уу менежерийн өөрийгөө нээж харуулах нэг хоёр жилийн сэргэлтээр л өөрийн амжилтын түүхийг бичиж ирсэн. Тэгээд л дараа нь түүнийг нь аль нэг том баг аваад явчихна.
Хэн нэгэн хүнээс хамаардаггүй гээд л ярих... Би бол үүнийг харин ч хамаардаг гэж боддог. МЮ байна. Басби-н урд удаан хугацааны менежментийн үед лут байсан, маш олон амжилтуудаа тэнд хураасан. Дараа нь Басби тэтгэвэрт гарсан, МЮ ч мөнгөтэй, тоглогчиддтойгоо үлдсэн, яасан тэгээд, хэдхэн жилийн дотор л уналтанд орж, Фэрги ирэх хүртэл Доод лигирүү унаж, буцаж өгсөн гэх мэт л байсан ш дээ. Фэрги ирэх үед МЮ мартагдсан байсан. Хэн ч тоохгүй хэмжээний дундаж баг..
Ливерпүүл байна... Англидаа бол ихэвчлэн буурал толгойтнууд фэнтэй. Залуу фэнийн тоогоор гол багуудаас бага. 70-80-д онууд буюу бүхэл бүтэн 20 жилийн турш доминалталсан. ИПЛ байгуулагдсанаас хойшхи амжилтаар манай дараа явж байгаа. Нэг ч түрүү авч чадаагүй, нийт авсан оноогоор ч манайхаас бага. Гэхдээ л тэд сүүлийн Абрагийн үе ирэх хүртэл Челсигээс илүү мөнгөлөг, баян явж ирсэн. Гээд амжилт доор байна гэдэг... Тэгэхээр аугаа гэдгийг хураасан цом, ялалт, амжилтаар нь үнэлж байгаам бол түүнийг хүмүүс чинь цөөхөн хүмүүс бүтээсэн байдаг юм. Угаасаа бусдаар багууд нэгнээсээ аугаасаад байх юмгүй..