by ЦАГААН » Sat Mar 26, 2011 10:51 am
Сайхан мэдээ байна аа... яг барилдвал ч үнэхээр гоё л доо...
Бодоод байхад барилдаж болох юм, "ард түмний" аварга хүн байна, их ойн жил болж байна. Наадамчид заавал түрүүл, дээгүүр үз гэж харахгүй шахахгүй ш дээ, нас тийм ч хөгшин биш тул зүгээр "сүүлийн удаа" гээд зодоглоход наадамчид бол дэмжээд л явчина.
Барилдаагүй 3 жил болчлоо, нас хэд билээ... одоогийн дүрэм юу билээ... Аваргаас том амжилтыг бол "улаан фенүүдээс" бусад нь хүлээж чадахгүй байх. Одоо аваргыг давж чадах хүн хэн хэн байна?
Өсөхөө аваргатай таарвал унажил таарна. Үзүүр түрүүнд л таарах боложмтой байх, эсвэл сүүлийн 4-д үлдээд 2 эвгүй хүн байвал Өсөхөө аварга "дархан аварга" болох дайралтаа хийж, түүнийг анх удаагаа амлах уу? Өмнө нь улсад 8 таарсан 2 гэж байгаа.
Ганбат, Ганхуяг 2-ыг бол цагтаа олон л хаясан, тэд мэдээж аваргаас илүү формтой байгаа. Энэ удаа бол тун хүнд байх нь тодорхой...
Мөнхбаатар арслан ер нь эвгүй байхаа... хонгодуулахгүй, золгоод шахаж татуулахгүй, хутгуулаад унах уу цаадах чинь?
Ганбаатар бол их эвгүй юм билээ Сумъяа аваргад... улсын наадамд хамгийн сүүлд барилдаж унасан хүн нь. Хонгодуулдаггүй, шахаж татах, хутгах гэсэн ямар ч мэхэнд нь унахааргүй, уг нь хавираанд их амархан унадаг, одоо БӨ-д унаж байгаа бүх барилдаандаа л хавируулснаас болж тэнцвэр алдаад л залгуулж мэхэнд орж унаад байгаа. Тэгэхээр чадахгүй биш тас хийтэл нь тосгуулж хавираад түүнийг гонзойлгох уу?
Рагчаа заан түүний өрсөлдөгч болж чадах уу? гарын үзүүрээр амар унахгүй сайн л хүн. Рагчаа мэх хийгээд аваргыг хаях нь бас л хэцүү санагдаж байна, шодолцох юм болов уу?
Жижиг Өсөхөө... үнэхээр сайн ч аваргыг хаячих мэх түүнд юусан билээ... зүгээр аварга хаях гэж улайрч мэх хийж яваад хариу мэхэнд л орчихгүй бол, аргалаад золгоонд хүрчинэ биздээ. Золгоод шахаж татаж гаргаж ирж тавиад ард түмнийг баярлуулах юм биш биздээ...
Харцагууд маань яах бол? Баасандоржтой яаж барилдах уу, Орших байна, нэмээд өөрийг нь аварга болохын өмнөхөн хаяж барцадыг нь гаргаж өгч байсан Мөнхбат нь харцага болсон байгаа. Залуу хүмүүс шийдмэг үзэх үү?
Даваабаатар Содномдорж ... энэ тэр бол нас залуу юм аваргатай ёстой сайхан л барилдаан гаргах байх. Аварга 3 жил барилдаагүй хэр муудсан бэ? гэдгийг таамаглах аргагүй, эд нар бол үнэхээр тэгширч яваа бөхчүүд гэж бодохоор их сонирхолтой л барилдаан болох байх өөр юу гэхэв...
Эдгээрээс өөр жин ихтэй, бяртай аваргатай дүрмэндээ тааруулаад сайн үзчих арслан, гарьд, заан, харцага, начингууд бол хэд хэд байгаа... гэхдээ бүх хүнтэй барилдах албатай биш, ер бол 7-гийн даваанаас хойш 4 нь л сайн хүнтэй үзээд наадмаа дуусгах боломжтой...
Өсөх-Ирээдүй, Санжаа энэ тэр бол үнэхээр эвгүй байна байхаа... тэд чинь аймаар болчихсон хүмүүс ш дээ. Аваргатай аль нэг даваанд таараад шодохын төлөө барилдаад сайхан хамгаалчих улсын цолгүй залуучууд бол байнаа байна...
6- бол торохгүй давна ш дээ. 6 дээр начин болсон нэг ханасан хүнийг л аваад үнсээд буцаана.
7-дээр 2 дээр босож ам авна, 13 хүнээс сонголт хийнэ. 1-р аваргыг хаячихаар 13 хүн Монголд байгаа юу? байдаг байсан ч 6 давсан 13 дотор байх уу? яаж ийж байгаад л 2 сониндуу хүн 6 давна даа... Бүүр Элбэг харцага ч гэдэг юмуу хэн ч байдаг юм. Эсвэл нэг дунд зэргийн а.а (Батжаргал харцага шиг)... гэх мэт.
8- дээр бол үнэхээр эвгүй л дээ. 5-хүнээс сонголт хийнэ. Бодож бодож л хамгийн боломжтойгоо авна даа... Азаа арслан, бүүр болохгүй бол Ганбат арслангаа, Рагчаа зааныг, Баасандоржийг...
9-дээр бол мэдэхгүй ээ. Өсөхөө аварга байх уу? Байвал түүнийг тунаанд үлдээх үү? До-той туналаа гэхэд л бөөн асуудал ш дээ. Нутгийн арслангаа аварга болгож нэг үнсчээд алхчихдаг юм болов уу... 9 дээр бол мэдэхгүй ээ. Бүүр Санжаатай ч тунах бариант байж магадгүй ш дээ...
За тэгээд гараад ирснийг нь 10 дээр хаяаад түрүүлж чадвал ДАЯН АВАРГА боллоо... 2 түрүүлсэн дархан аварга ч байдаг биздээ. Манай үеийн баатруудыг ДАЯН АВАРГУУДЫН ҮЕ гэж нэрлэх хэрэг гарах уу?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...