by spain man » Mon Apr 18, 2011 9:48 am
Моу ч 10н хүнтэй тоглох дасгалыг зүгээр ч нэг хийгээгүй бололтой хахаха...
Нэг иймэрхүү тоглолт гарах нь ойлгомжтой байсан л даа... Тоглолтын өмнөөс л тэнцээ байх болов уу гэж бодоод байсан яг тэглээ... Зарим нэг хүн барсагаа бид тоглодгоороо тоглоно гэж онолдоод байсан нэг иймэрхүү ... За энэ ч яахав... Тоглолтын тухайд хоёулаа л хаширлаад нэг их хүчилж өгсөнгүй... Тэгэс ингэс гээд л таарлаа... Угаасаа манай гарааг харахад л ойлгомжтой байсан л даа... Өзилийг бэнчидчихсэн... Тэгээд Алонзо нтэрийг суулгаад л ... Пэпэг гаргадаг их үр дүнгээ өглөө... Дунд яг нөхөр шиг ийм агрессив гар л хэрэгтэй байсан юм... Алонсо Хэдира хоёр бол дм гэхэд тохиромжгүй см маркийн хоёр... Яг л дутагдаад байсан орон зайг нөхсөн... Гоё ч тоглосон... Өөрөө ч хамгаалалтын эцсийн хүн биш болчихсон учраас биеэ барилгүй чөлөөтэй тоглох шиг болсон... Гэхдээ ирэх тоглолтуудад ингэж ашиглах ч дээ, барсагийнхан бол хүрэв үү үгүй юу ойчоод л орилоод л унана... Яг саяны тоглолт шиг... Тэгээд хөөгдөх магадлал ихтэй л юм байгаам... Жоохон рисктэй л алхам... Хэр шүүгч таарахаас их юм шалтгаална даа.. Пл.ээс шүүгч урьж шүүлгэх юмсан хаха... Дээрээс нь яг саяны схэмд бол Кака тохиромжгүй... Мэдээж какагүйгээр хожиж болох ч энэ их хэцүү... Нэгэнт Бэнз формгүй байгаа юм чинь 4-3-2-1 гээд дунд саяны гурав дээр Кака өзил хоёрыг тоглуулад урд ганцхан Ронг зоовол яадаг юм гэж бодогдоод л байна...
Сая бол шүүлт жоохон сонин болчихлоо.. Анхнаасаа Вилла дээр алдаа өгчихсөн бол болох байсан юм... Тэгсэн бол Альбиол ч хөөгдчихгүй, барса ч эрт татчихгүй юу ккк... 10 уулаа болсноос хойш хожигдох эрхгүй учраас жаал чичирсний хүчинд нэг юм пэн авчирлаа... Марсело нээрээ гоё эмоцтой сэтгэлээрээ байна шүү... Ноднин жилээс эрс сайжирчихаж... Тоглолт бүрд ажиглагдаад л байгаам... Шар авсан нь цэвэр хэлмэгдүүлэлт байсан... Аа нэг шууд хүн хараамаар санагдаад байсан мартчихсан тууж байна, Ди Мариа... Зүгээр л хөлдүү гар... Энэ нөхрийг гараанд гаргаад барсаг хожно гэвэл үлгэр... Талбайд ямар ч үр бүтээлгүй 11 ийн эсрэг 10 болгож орхиод, гайгүй довтолгоог өөрийн биеэр ална... Үнэн бүтэхгүй... Копад ирэх биш суулгах байлгүй дээ... За тэгээд Альбиол... Энэ нөхрийг яах гэж авсныг үнэндээ ойлгохгүй юм... Ирэх жил тэр валенси руу нь зайлуулаасай... Ядаж байхад Алонсо бас барсагийн эсрэг гавихгүй юм сонин... Тоглолт нь нэг л болохгүй байна лээ дээ... Харин хаа очиж Хэдира нь сайн гүйсэн, ашигт үйлийн коэффицэнт тааруухан байж болох ч нэлээд л гүйж тэмцсэн зайлуул... Рамос харин хамгаалалтанд сайн байсан, давхрын бөмбөгнүүдэд ч нэлээд хүрсэн дээ уг нь... Нэг өөрөө мөргөж гоолдох шахсан, хоёр ч удаа төв рүү бөмбөг мөргөж оруулсан, нөгөө хэд нь ашиглаж чадаагүй болохоос... Аа ирэх тоглолтонд нөхрийг төв рүү татах ч дээ, арбеолад нэг л итгэхгүй байна... Карвалью бас үл үзэгдэгч байлаа... Вилла хэд хэд икэртэй тулах байсан ч Вилла өнөөдөр бүтэлгүй байсан даа... Тэгээд л нөхрийн алдааг тод дурсахгүй байх шиг... За ерөнхийдөө багаараа нэг иймэрхүү... Рон гоолдсон нь бас өөрийнх нь хүлээсийг, дарамтыг тайлсан гэж найды даа... За одоо ирэх гурван тоглолт л жинхэнэ эль классико болно доо... Сая ч бие халаалт байлаа...
Хала Мадрид