Өвөөгийн ярилцлагаас үндсэн сайт дээр гаргасныг хөрвүүлэн хүргэж байна.
Wenger hits out at 'superficial judgment'Би өнгөцхөн дүгнэлтийн эсрэг тэмцэж байна. Жишээ нь хүмүүс "Та яагаад төвийн хамгаалагч авахгүй байна аа?" гэж их асуудаг. Статистик үзүүлэлтүүд харах юм бол манай хамгаалалт МанЮтд-с илүү байгааг хэн ч дурдахгүй. Тэгээд бид Вэрмалэн, Журу, Шезни нарыг жийх ёстой юу? Яасан гэж?
Харьцангуй залуу баг байж бид лигтээ хоёрт явж байна. Энэ гамшиг гэж үү? Манайхаас арав дахин илүү хөрөнгө оруулалт хийсэн, ганц тоглогч нь бүхэл бүтэн багийн үнэтэй багууд манай ард байна. Хүмүүсийн яаж бодож байгааг ойлгох юм алга. Энэ улирал, өнгөрсөн улирлыг хүмүүс яаж дүгнэж байна? Манай ард байгаа зарим багууд 20 жилийн турш юу ч хийгээгүй, гэтэл бөөн магтаал. Би ойлгохгүй байна.
Одоо найман тоглолт дутуу байна, бидэнд аваргын төлөө үзээд алдах боломж байна. Тиймээс хамаг юмаа дайчилж тоглох хэрэгтэй байна. Чадахгүй бол яахав тэр биз. Харин лигтээ хоёрдугаар байранд байхад яагаад гамшиг гэж нэрлэж байгаа юм? Манай ард байгаа 18 баг тэгвэл яаж байгаа болж таарах вэ?
Цом бол яахав клубын амжилтыг дүгнэх олон аргын нэг. Цомыг хэт их үнэлэгдсэн гэж хэлж болохгүй л дээ яагаад гэвэл түүгээр таныг ямар нэг юм хожсон эсэхийг тодорхойлдог. Харин Холбооны цомд түрүүг Аваргуудын лигт тоглохоор солих байсан уу? Цом уу, Аваргуудын Лиг үү? Холбооны цомд түрүүлэх нь илүү чухал байж чадах уу?
Бид чадах бүхнээ хийх болно, хангалттай сайн байж чадахгүй бол чадахгүй л гэсэн үг. Гэхдээ миний зөвшөөрч чадахгүй ганц юм байгаа нь бүх юм маш сөрөг хандлагатай байна. Бид энэ клубыг хөл дээр нь босгосон. Энэ багийг сайн харж аваарай. Би та бүхэнтэй 10 жилийн дараа уулзана аа.
Wenger - I'm not hurt, I'm staying positiveБи сэтгэлээр огт унаагүй байна. Тэгэхдээ би өөрсдийнхөө хийж байгаа юмыг, хийж байгаа аргатай нь хамт хамгаална. Лигийн аваргын төлөө тоглож байж яагаад ийм сөрөг хандлагатай байх ёстой гэж?
Би юуны ч хохирогч биш. Хийж чадах юмаа хийх гэж чадлаараа хичээж байгаа хүн. Энэ дээд зэрэглэлийн түвшинд тогтмол амжилт үзүүлнэ гэдэг манай ажлын хувьд хамгийн хэцүү даалгавар байдаг. Бид Аваргуудын лигт 15 жилийн турш тоглож байна. Энэ улсад ийм амжил үзүүлсэн хоёрхон клуб байгаа, манайх МанЮтд хоёр.
Ажлаасаа гарна гэж бодохгүй байгаа. Би энэ клубт хайртай учраас хамаг чаддагаа зориулах хүсэлтэй. Би нэг юманд зорьсон бол бүх зүйлээ дайчилдаг хүн. (мань эрийг ажлаасаа гарах гэж байгаа юу гэсэн асуулт тавьсан байна)
Эх сурвалж:
Эхний ярилцлагаХоёр дахь ньҮндсэн сайтнаас товчилж бантагнасан Цогоо