Тадахиро Номура.
За манай хүн 1974 оны 12 сарын 10-нд Корё гэдэг Японы жижигхэн тосгонд төрсөн байна. Тадахирогын өвөө болон аав нь жүдогын багш байсан бөгөөд, аав нь 1984 оны Олимпийн аварга Шинжи Хосокавагын багш дасгалжуулагч байв. Мөн Тадахирогын авга ах нь (Тоёоказу Номура) 1972 оны Олимпийн аварга хүн юм.
Тадахиро 6-н настайгаасаа эхэлж жүдогоор хичээллэж эхэлсэн бөгөөд, жинхэнэ амжилт их сургуульд орсоны дараагаас эхэлсэн байна. 1996 онд анх удаагаа бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, тэр жилээ Олимпод улсаа төлөөлж оролцох эрх авсан байна. Тэр үед дэлхийн тавцанд харицангуй нэрд гараагүй байхдаа шууд анхныхаа Олимпийн аварга болов. Дараа жил нь Парисд мөн дэлхийн аварга болж энэ жингийн цагыг эзэлсэн аварга болов оо. 1999 онд Жигиро Каногын цомын тэмцээнд оролцож байхдаа, зүүн өвдөгөө гэмтээсний улмаас жил шахуу барилдаж чадахааргүй болсон байна. Тэгээд 2000 онд амжиж эдгэрэн, Японыхоо улсын аваргадаа түрүүлэн Олимпод оролцох эрхтэй болжээ. Тэр Олимпийн тэмцээнд аваргын төлөөх барилдаанд өрсөлдөгчөө 14-н сэкундэнд цэвэр ялснаар, Олимпийн тэмцээнд аваргын төлөөх барилдаанд хамгийн хурдан ялалт хэмээх нэгэн дээд амжилтын эзэн болсон байна. (2008 оны Олимпод -73 кг Эльнур Мамадли алтын төлөө 13-н сэкундэнд цэвэр ялж энэ амжилтыг шинэчилсэн). Бас нэг сонин гэвэл энэ хоёр дээд амжилтын эсрэг баатрууд хоёулаа Өмнөд Солонгос бөхчүүд байна
. Түүний дараагаар 2003 онд Осакад дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв. 2004 онд тав дахь удаагаа улсынсаа аварга болж, дээрээс нь тэр жилээ Афины Олимпод аварга болж, Олимпын 3-н алтан медальтай анхны бөгөөд, одоогоор цорын ганц жүдочин болж байна. Тэр олимпод үнэнийг хэлэхэд, манай хүний ганц эмээж байсан хүнийг (Чой Мин Хо-г) манай Цагаанаа цэвэр ялж замаас нь холдуулсан ш
. 2003 оны дэлхийн аваргад Чой Мин Ход ялагдсан байсан юм аа.
Афины Олимпийн дараа нэг хэсэг барилдахгуй байж байгаад 2006 онд, 4 дэхь Олимпын алтан медалаа авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байв. Гэвч улсынхаа Олимпийн эрх өгөх тэмцээнд ялагдаж, түүний оронд өөр хүн явсан билээ. Тэр ялагдлынхаа маргааш нь их спортыг орхих бодолтой байгаагаа илэрхийлж байсан ч саяхан 2011 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцох болсноо зарласан юм. Тэрээр миний сүүлчийн зорилго Лондонд байгаа гэж хэлсэн байна.
http://www.youtube.com/watch?v=nYUoy1j6 ... re=relatedэнэ бичлэгэн дээр их спортын амжилтын үнэ цэнийг харуулсан хэсэг байгаа, манай хүний бие бол хэдэн хэсэг салж унах гэж байна лээ дээ.
(Энэ бичлэгийг өөр сайт руу линкдэхийг хориглочихсон байна өө)