Gooner wrote:Харууд **н** учраас л Африк тив гэж сөнөсөн газар байна, хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан хэв маяг нь хэвээрээ байна, Жорж Виа гэж хөлбөмбөгчнийг ерөнхийлөгчөөрөө сонгож байна, хэзээ ч Африкийн шигшээ багуудад плэймэйкэр гэж байдаггүй бүгд хурд хүчээр тоглодош гарууд.
Манай Монголчууд одоог хүртэл хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан эсгий гэртээ амьдарч, айргаа гар аргаар бүлж боловсруулдаг хэвээрээ байгаа. Айраг боловсруулах орчин үеийн текнологи байхгүй. Тэнд ерөнхийлөгчөөрөө хөл бөмбөгчинийг сонгож байхад манайх УИХ-даа сумочид, бөхчүүд, наймаачидаа сонгодог. Хөл бөмбөгийн хөгжилийг харьцуулаад ч яахав. Гэхдээ жилийн өмнө тэнд дэлхийн аваргыг зохиосонийг нь дурдах ёстой юм байна. Бид ардчилалд тайван замаар шилжиж чадсан нь манай давуу хамгийн том давуу тал. Харин африк, арабд өнөөдөр засгийн эрхийн төлөө ах дүү 2 зэвсэг бариад тулж байна.
Манайд 21онд хувьсгал гарч Оростой түншилсэнээр хаагдсан болохоос тухайн үед засгийн газрын тэргүүн байсан хөрөнгөтний үзэлтэй Бодоо сайд америк, баруун европтой холбоо тогтоогоод эрдэс баялагаа хамтарч эзэмшихээр ярьж хэлэлцэж байсан юм билээ. Хэрвээ тэр замаар явсан бол өнөөдөр Монгол азийн бар болох байсан уу, африктай адилхан цөлмүүлэх байсан уу хэлж мэдэхгүй шд. Ямартаа ч өнөөдрийн том гүрнүүд тэр үед бүдүүлэг африкийг тэр чигээр нь хувааж колоничилж байгаад алт эрдэнэсийг амаараа гартал чихсэн нь үнэн юм. Товчхондоо юу гэж хэлэх гээд байна гэхээр бид тэнгэрийн амьтад биш, Африкийн харуудыг доромжилоод яах гэсэн юм бэ. Адилхан хүмүүс. Гений хувьд сармагчингаас ялгагдахгүй юм бол Обама өнөөдөр дэлхийн хамгийн хүчтэй гүрнийг удирдахгүй шүү дээ. Шинжлэх ухаан хүн төрөлхтөнийг африкад үүссэн гэж үздэг юм билээ шүү.