:::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby badka_c1 » Tue Mar 29, 2011 8:42 pm

Ливэрпүүлд ороод уудаг л юм байгаа биз. Харин Челсид ороод эхнэрээ араар нь тавьж баригдах вий дээ. Тэгвэл асуудал бүүр л хурцдана шүү дээ.
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby rednasca » Tue Mar 29, 2011 8:59 pm

ээ тэгээд элдэв хов жив хөөцөлдөхөө больцгооё л доо...
хамтарсан ЗГ-аа унагаахгүй авч явцгаая...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Amaraa1010 » Tue Mar 29, 2011 10:19 pm

Баясаа wrote:
liverpoolfan wrote:...

Шартчихаад Оргилын рашаан юмуу? Ред булл эсвэл Морнинг повер байна уу? гэцэн явжийдаг байсан юм биш үү

ай даа, шартасний маргааш өрвийчөөд явж бх ч бас л сайхан шүү.... юм хум харагдуул огьчоол,
амандаа бохь энэ тэр хийж хашилгачаал... тэгээл шартааж бж бх эээдээ бас л янзтай даа....

up UNITED
Image
User avatar
Amaraa1010
 
Posts: 1550
Joined: Wed Oct 01, 2008 2:43 pm
Location: UB, Mongolia

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Tomroo_Kop » Tue Mar 29, 2011 10:23 pm

Amaraa1010 wrote:ай даа, шартасний маргааш өрвийчөөд явж бх ч бас л сайхан шүү.... юм хум харагдуул огьчоол,
амандаа бохь энэ тэр хийж хашилгачаал... тэгээл шартааж бж бх эээдээ бас л янзтай даа....

up UNITED

Чиний туршлага уу эсвэл улаан хамартай өвөөгийн чинь туршлага уу
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Чинзо » Tue Mar 29, 2011 10:25 pm

Tomroo_Kop wrote:Чиний туршлага уу эсвэл улаан хамартай өвөөгийн чинь туршлага уу


Хэнийх нь ч байсан хэнд хамаатай юм
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Tue Mar 29, 2011 10:41 pm

Ёооох арай гэж дуусгалаа. Уншаад үнэхээр бахархмаар юмаа манай 2. Бүүр сэтгэл сэргэчихлээ. Зарим нэг алдаа байгаа байх шүү. Enjoy!

Ярилцлага
Ливерпүүлийн Стивен Жеррард /СЖ/, Жейми Каррагер /ЖК/нар Skysports сувгийн Goals on Sunday нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг толилуулж байна.

Жон Терриг ахмадаар томилсон тухайд...

СЖ: Би Жоны хувьд энэ ямар чухал зүйл болохыг мэдэж байгаа учир түүний өмнөөс их баярлаж байна. Жилийн өмнө түүний туузыг авсан явдал аятайхан санагдаагүй нь мэдээж. Бид дасгалжуулагчийн шийдвэрийг хүндэтгэж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Бид сая Вэльсийн эсрэг гайхалтай ялалт байгуулсан болохоор энэ бүх хэл ам намдах байх. Хүн болгон Риогийн өмнөөс санаа зовж байгаа. Учир нь тэр ямар ч буруу юм хийгээгүй. Менежер над руу утсаар ярьж, юу хийх гэж байгаагаа тайлбарласан. Үнэн хэрэгтээ тэр ингэж над руу ярих шаардлага ч байхгүй шүү дээ.
ЖК: Жон Терри гайхалтай ахмад байсан, байх ч болно. Фабио Капелло ингэж шийдсэн бол түүний эрх. Хүмүүс юу гэж шүүмжлэх нь хамаагүй.

Нани дээр хийсэн таклын тухай...

ЖК: Аймаар такл байсан. Хэн ч маргахгүй. Би тоглолтын дараа очиж уучлал гуйсан. 7 хоногийн дараа л бэлтгэл хийж эхэлсэн нь азтай хэрэг. Яах аргагүй энэ энэ улирлын шилдэг тоглогчдын нэг бол Нани байсан. Зөвхөн Манчестер Юнайтедын бүрэлдэхүүн биш, лигийн хэмжээнд. Тэр тоглолтонд би фулл бэкээр тоглох нь тодорхой, Наниг миний жигүүрт тоглуулсан нь мэдээж Фергюсоны бодол. Тэгээд би дотроо чадлынхаа хэрээр тоглоно гэж хэлж байлаа. Наниг бөмбөгөөс жаахан зөрмөгц би бөмбөгийг нь авч чадна гэж бодоод л орсон. Дараа нь түүнийг харахад Манчестерийг ялсан гайхалтай ялалтын мэдрэмж минь бүдгэрсэн. Хэд хоногийн дараа Майкл Овен руу утасдаж түүний биеийн байдлыг асуугаад санй байна гэхэд нь их баярласан.

Өөрсдийн дебют тоглолтын тухайд...

СЖ: Жейми Анхны тоглолтоо Астон Виллагийн эсрэг хийхэд би өшөө гуталнууд цэвэрлэдэг үе дээрээ байсан юм. Муугүй гоол хийсэн тэр тоглолтыг нь би үзсэн л дээ. Өмнөх өдөр нь би тэдний бүгдийнх нь гутлыг цэвэрлэсэн байсан юм. Бидний нэг тоглохыг хараад баярласан минь мэдээж. “Тэр чадаж байхад би бас яагаад чадахгүй гэж” хэмээн бодож байсан юм.

ЖК: Удахгүй тоглох болно гэдгээ би мэдэрч байсан /инээв/.Тэр үед бид Бьерн Квармег авахаар болоод байсан бөгөөд гэрээ бүрэн зурагдаагүй байсан юм. Тэр үед надад гар утас байгаагүй болохоор норвег залууг ажиллах эрх авч чадаагүй гэдгийг мэдээж хэн ч надад дуулгасангүй. Би ирэхдээ тоглохгүй гэж бодож ирсэн. Энэ бүхэн дээрээс Патрик Бергер өвдсөнөөр дасгалжуулагч намайг хагас хамгаалалтанд гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн.
СЖ: Би анхны тоглолтондоо жинхэнэ цочирдолд орсон байсан. Тэр насан дээр үндсэн багт тоглоно гэдэг бол мөрөөдөл. Миний хувьд тэр 52 минут жинхэнэ там байсан. Би Давид Жинолагийн эсрэг тоглож байсан бөгөөд тэр гайхалтай хүчтэй, чадварлаг тоглогч байсан. Тэрний хажууд би өөрийгөө нэг муу жулдрай гэж мэдэрч байлаа. Энэ нь надад жинхэнэ түгшүүрийн хонх байсан. Би өөрийгөө хангалттай хүчтэй, хангалттай формтой гэж бодохгүй байв. Аз болоход миний эргэн тойронд зөв хүмүүс байсан. Робби Фаулер, Жейми Реднапп нарын туршлагатай хөлбөмбөгчид, дээрээс нь Жерар Улье төсөөлөхийн аргагүй дэмжлэг үзүүлсэн. Тоглолтын дараа тэр намайг мөрөөр минь тэврэн зарим зүйлчийг өөр өнцгөөс харахыг зөвлөсөн юм. Тэр үетэй харьцуулахад би илүү хүчтэй болсон.
ЖК: Би Стивиг манай багт тоглож байсан бүх үеийн тоглогчдоос хамгийн хүчирхэг нь гэж хэлдэг байлаа. Кенни манай менежер болсон болохоор би одоо ингэж хэлж чадахгүй. Гэвч миний хувьд тэр ид үедээ дэлхийн шилдэг эхний 5-д орохоор хүн.

Хөгжөөн дэмжигчдийн тухайд...

СЖ: Манай баг дэлхий шилдэг хөгжөөн дэмжигчидтэй. Европын тоглолтын үеэрх уур амьсгал төсөөлөхийн аргагагүй. Үүнийг зочлон тоглохоор ирдэг бусад багийнхан ч батладаг. Талбай дээр ч тэр, талбайн гадна ч тэр үзүүлдэг дэмжлэг гайхалтай. Зодог тайлахаасаа өмнө аль болох олон цом авч тэднийгээ баярлуулахыг бид хүсч байна.
ЖК: Тийм шүү. Европын тоглолтын үеэр Энфильд жинхэнэ буцалдаг. Одоо бид дараа жил европод тоглох уу үгүй юу гэдгээ шийдэж байна. Фэнүүдийнхээ дэмжлэгийг хөлбөмбөг тоглохоо байсны дараа ч олон жилийн турш санаж явна.

Ливерпүүлд тоглож байгаа тухайгаа...

ЖК: Би яагаад эндээс явахыг хүснэ гэж? Би дэлхийн шилэг клубуудын нэгт тоглож байна, би эндхийн уугуул иргэн, гэр орныхон, найз нөхөд минь бүгд тойрон хүрээлж байна, би долоо хоног бүхэн талбайд гарч байна. Стивигийн хувьд магадгүй байдал бага зэрэг өөр л дөө. Түүнийг дэлхийн шилдэг клубууд сонирхож байдаг. Миний хувьд бол өөр. Стивид багаа орхих боломж олон байсан ч тэр багтаа үнэнч үлдсэн.
Аваргуудын лигийн цом авна гэдэг зөвхөн багийн хувьд биш. Эргэн ирээд ямар олон хүмүүсийн ялалт болохыг мэдэрдэг. Чиний найз нөхөд, гэр орон, эргэн тойрныхон бүгд үүнд оролцдог.
СЖ: Янз бүрийн клубууд сонирхож байхад явах тухай бодол орж ирдэг байсан боловч одоо эргэн харахад зөв шийдвэр гаргасандаа баяртай байдаг юм. Өөрийг чинь өсгөж хүмүүжүүлсэн багтайгаа цом авна гэдэг онцгой мэдрэмж. Ойр дотны хүмүүс, зүгээр л танихгүй эргэн тойрныхон хамтдаа баярлахыг харна гэдэг гаргаж хэлэхийн аргагүй мэдрэмж байдаг. Төрөлх багаасаа өөр багтай ялалтанд хүрнэ гэдгээс хамаагүй илүү.

Олимпиакост хийсэн гоолынхоо талаар...

СЖ: Би тэр гоолоороо үнэхээр их бахархдаг. Тэр бол гайхалтайгаасаа гадна маш чухал гоол байсан юм. Хэрвээ бид дараагийн шатанд шалгарч чадаагүй байсан бол хүмүүс тэгэсгээд мартах байсан биз. Харин бид аварга болсон болохоор үүнийг байнга дурсаж, алдарт Дэйви Фэйрклаффын Сент-Этьений хаалганд хийсэн гоолтой адилтгаж үздэг юм. Ийм гоол хийсэдээ бахархаж байна.

Станбулын тухай...

ЖК: Тоглогчдоо хагас үеийн завсарлагаар хэрхэн зоригжуулах вэ гэдэг маш хэцүү. Тоглолтын формэйшнийг сольж, 3 хамгаалагчтай тоглох шийдийг гаргах хамгийн хэцүү байсан. Дээрээс нь Диди Хамманыг оруулахаар болсон нь тэр үед ярьсан зүйлтэй адилхан түлхэц болсон.
СЖ: Гоол оруулж, пенальти авахдаа ард минь Шаби, Диди 2 байгаа гэдгийг сайн мэдэж байсан.
ЖК: 2 дахь гоол оронгуут бидэнд боломж байгааг ойлгосон. Эхний гоол бидэнд бардам занг минь эргэн авчирч, нугаршгүй хатуу зан төлөвтэй гэдгийг маань харуулсан. 2 дахь бөмбөг ормогц 3 дахь нь бас ирэх болно гэдгийг би мэдсэн юм. Та нар Миланы тоглогчдын царайг харсан болоосой. Эхний үед бидний мэдэрснийг 2 дахь үед тэд амссан даа-Ямар чөтгөр нь болоод байна аа? Гэвч бидний гоол хийсэн 10 минутаас бүсад үед тэд Европын финалд харж болох шилдэг тоглолтыг үзүүлж байсан.
СЖ: Фэнүүд маань Yoy’ll never walk alone-оо дуулцгааж байсан. Бид тэдний төлөө ганц гоол ч болов оруулж, бууж өгөлгүй тэмцэх л байлаа. Завсарлагаар хувцас солих өрөөнд сууж байхдаа бид хожно гэх ямар ч итгэлгүй байсан. Гэвч 2 дугаар үе эхлээд 10 минут болоход Миланы тоглолт нуран унаж эхэлсэн юм. Бид үүнийг нь мэдэрч байсан. Би хувьдаа торгуулийн цохилтуудад найдаж байсан. Манайд Диди, Шаби, Рийсе, Сиссе гээд бид бүгд итгэлтэй, сайн торгуулийн цохилт гүйцэтгэгчид байлаа. Эхний цохилтыг хийе гэж санал өгсөн боловч Рафа надаар хамгийн сүүлд цохиулахаар болсон.

Рой Хожсоны тухай...

СЖ: Тэр бол сайн хүн, сайн ч дасгалжуулагч. Зүгээр л Ливерпүүл түүнд таараагүй. Түүний үед тоглогчид замбараагүй, итгэл муутай тоглож байсан. Бидний буруу ч бас зөндөө байгаа. Ливерпүүлийн хувьд хүснэгтийн доор бичигдэж европоос хасагдана гэдэг байж болшгүй зүйл. Энэ тохиолдолд ганц менежерийг чичлэх нь буруу.
ЖК: Бид өнгөрсөн улирлыг хүснэгтийн 7-д үдсэн. Магадгүй үүнээс болж Рафа явсан байх, магадгүй бид өөрсдийгөө 7 д байхаас илүү чадвартай, магадгүй шинэ менежер энэ бүхнийг өөчрлөх байх гэж найдаж байсан байх. Тийм болохоор бид шинэ хүн бүхнийг өөрчилнө, шинэ тоглогчид авчирна гэж хүлээлттэй байлаа. Рафа энд удсан болохоор энэ баг үнэндээ Рафагийнх байсан юм. 2 жилийн хугацаанд сайнгүй байсан бол менежерт буруу өгөхөд бас хэцүү. Баг тоглогчдоо харж бид үнэхээр бүх хүчээ дайчилж байна ууь эсвэл бид үнэхээр хангалтгүй юу гэж асуух хэрэгтэй. Хүснэгтийн 7-д орсон багаас нэрмээд гол тоглогчдын нэг Машераног алдчихсан байсан. Одоо бид Ливерпүүлийг шинээр босгох гэж хичээж байгаа боловч зарим үед хангалттай байж чадахгүй байгаа. Ийм ч учраас саяын наймааны цонхоор сайн ажилласан. Одоо бидэнд Луис Суаррез, Энди Кэррол, сайн эзэд байна.

Фэнүүд Рой Хожсонд дургүй байдаг талаар...

СЖ: Миний бодлоор тэд Кеннид маш их хайртай байдаг болохоор тэр байх. Рафаг явсны дараа олон нэр сонсогдож байлаа. Дидье Дешам, Райкаард г.м . Гэвч энэ дундаас Хожсон, Кенни нар хамгийн боломжтой нь байсан. Эцэст нь Хожсонг сонгоход Кенниг ирнэ гэж найдаж байсан хүмүүс үүнтэй эвлэрэхэд хэцүү байсан байх. Тэгээд л ганц хоёр муу үзүүлэлт, тактикийн алдаа гарах ч юм уу, эсвэл бид зүгээр л өрсөлдөгчийнхөө өөдөөс яаж ч чадахгүй байдалд хүрэх гэх мэт тохиолдол гарах болгонд фэнүүд маань Рой Хожсоны нуруунд хутга шааж байсан.
Кенни эргэн ирсэн талаар...
СЖ: Кенни эргэн ирсэн нь үнэхээр гайхалтай, чухал явдал болсон. Тэр бидний өөртөө итгэх итгэийг дахин сэргээж, зоригжуулсан. Бэлтгэл сургуулилт хийхэд ч бидэнд урамтай, дараагийн хэдэн жилд түүнтэй хамт цом авахаас сайхан зүйл үгүй байх гэж бодож байна. Бид нэгэн зүйлийн төлөө тэмцэж байна. Энэ нь биднийг байх ёстой газар руу минь эргэн аваачих болно гэдэгт итгэж байна.
ЖК: Багийн чухал хэсэг бол тоглогчдоос гадна хөгжөөн дэмжигчид. Хөлбөмбөгчид, хөгжөөн дэмчигчид нэгдмэл байхад бид юунд ч хүрч чадна. Үүнийгээ ч цомын шигшээ тоглолтууд дээр харуулсан. Бид хамтдаа байсан болохоор ялсан юм.

Раул Мейрелешийн талаар...

СЖ: Хожсон Раулийг буруу байрлалд тоглуулж, Кенни ирснээр байрлалыг нь олсон болохоор тэр сайн тоглож байгаа гэж ярьцгааж байдаг. Гэхдээ би бодохдоо тэр улирлын эхэнд шинэ баг, шинэ оронд дасч байсан байх. Рой Хожсон хэвээр байсан ч түүнийг одоогийнх шигээ тоглох байх гэж боддог. Учир нь тэр зүгээр л топ тоглогч.

Луис Суарез, Фернандо Торрес 2-ын аль нь илүү вэ?

СЖ: Яг одоо хариулахад хүнд байна. Суарез Ливерпүүлд хэдхэн тоглолт хийгээд байгаа ч тэр гайхалтай тоглогч, ирээдүйн багийн түлхүүр болно гэдгээ харуулаад амжсан. Хамт хийсэн цөөхөн бэлтгэлээс ажихад тэр хурдтай, хүчтэй, техник сайтай, бөмбөгтэй сайн харьцдаг болохыг нь ойлгосон. Гэвч Фернандо ч эхний жилдээ яг л ийм гайхалтай байсан шүү дээ. Тэр 2 бол хоёулаа шилдгүүд. Ливерпүүл нэгийн оронд 2 довтлогчтой болсноороо хожсон. Фернандо бол гайхалтай хөлбөмбөгч, түүний ард тоглохдоо би үргэлж баяртай байдаг байсан. Гэвч одоо надаас ганц Фернандо Торрес уу, эсвэл Луис Суарез, болон формтой байгаа Энди Кэррол уу гэхэд би сүүлийнхийг нь сонгоно. Нэгээс хоёр нь илүү шүү дээ.

Торресын явсан талаар...

СЖ: Нэг хэсэг бид яг л фэнүүдийн адил сэтгэлээр унасан. Тэр бол шилдэг хөлбөмбөгчин, сайн найз байсан. Бид бүгд түүнийг үлдэхийг хүсч байсан ч тэр явахаар шийдсэн бол шийдвэрийг нь хүндлэх ёстой. Зөвхөн тэр л улирлын эхний хагаст өөрт нь ямар байсныг, яагаад форм муутай байсныгаа мэдэж байгаа. Гэвч Фернандог мэдэхийн хувьд форм муутай байсан нь явахын шалтгаан болоогүй, хөрин өөчрлөлтийг хүссэндээ л явсан байх. Түүнийг хөгжөөн дэмжигчид, клубын ажилтнууд, тоглогчид бүгд орой дээрээ тахьдаг байлаа. Яг одоо явсан нь үнэхээр харамсалтай байна.
ЖК: Миний л мэдэхийн Фернандо үргэлж тайван байж, хичнээн олон гоол оруулсан ч өөрийнхөө л зан байдал ямар байсан тэр хэвээр л байдаг байсан. Одоо зан нь өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Миний бодлоор Дэлхийн аваргын дараа л өөрчлөлтийн тухай бодож эхэлсэн байх. Клубын удирдлагатай ярилцсаны эцэст үлдсэн боловч юмс өөрчлөгдсөн нь байгаа байсан. Цонх хаагдахын өмнөхөн явсан нь сэтгэл гундуулахаар боловч Дамиен Коммоли, эзэд сайн ажиллаж, манайх 2 сайн довтлогчтой болсон.

Улирлын үлдсэн хэсгийн тухай...

СЖ: Бид амжилт гаргана гэж найдаж байна. Боломжийнхоо хэрээр өндөр байранд улирлыг дуусгахаар хичээж байна. Сүүлийн 10 тоглолтонд бид муугүй байсан. Тоттенхэм Аваргуудын лигт тоглож хүчээ сарниулж байгаа, Манчестер Сити тогтворгүй тоглож оноо алдаж байна. Бид тэдэнд дарамт үзүүлэх бүрэн боломжтой.

Хуучин тоглогчидтой хэр холбоотой байдаг вэ ?

ЖК: Сами, Дэнни Мерфи, Робби Фаулер, Диди Хаманн, Майклом Оуэн нартай байнгын холбоотой байдаг. Дэнни Мерфи – бол ерөөсөө агуухүн. Одоо фулхэмд юу хийж байгааг нь хар л даа. Ливерпүүлд тоглож байсан үеийнх шигээ л гайхалтай байгаа.
СЖ: Би ер нь Дэнни Мерфиг хэтэрхий эрт явчихсан гэж боддог. Дахин хэдэн жил энд тоглох боломжтой байсан гэж боддог. Магадгүй байнга талбай дээр гарахгүй байсан байж магадгүй л дээ. Байрлал бүрт дэлхийн хэмжээний хэд хэдэн тоглогч байсан болохоор.

Робби Кийний талаар....

СЖ: Тэр гайхалтай тоглогч. Тийм хурдан явчихсанд нь бид бүгд харамсдаг. Магадгүй өөр менежерийн дор байсан бол өөр байсан байж болох юм.

Тоглосон тоглолтын тоонуудынхаа талаар...

ЖК: Тоглосон тоглолт бүр минь багт оруулж байгаа хувь нэмрийг минь харуулж байгаа. Ливерпүүлд карьераа дуусгана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг болно. Иан Каллахеныг харах болгондоо би /улаануудын эгнээнд 857 тоглолт хийснээрээ нэгт бичигддэг/ албан ёсны тоглолтууд дээрээ Шэнксийн удирдлаганд хийж байсан бэлтгэлийн үеэрх тоглолтуудаа нэмж тоолсон байх гэж хэлдэг юм. Тэр бол агуу хүн. Түүний рекордыг давах хүн гарахгүй байх. Тэр нь ч зөв. Учир тэр бол хүнийхээ хувьд ч маш сайн. Менежерүүд намайг гэж сонгодог нь азтай хэрэг. Дахин хэдэн жил тоглож, багтаа хувь нэмэр болон, дахин хэдэн цом авах байх гэж найдаж байна. Үүний дараа би явсан мөрөө бахархалтайгаар эргэн харах болно. Одоо бол би зөвхөн урьдах замаа л харж байна.
СЖ: Тийм хүмүүстэй хамт нэг жагсаалтанд байна гэдэг бид 2ын хувьд нэр төрийн хэрэг.

Ирээдүйд дасгалжалжуулагчийн ажлын талаар...

ЖК: Энэ замыг сонгох юм бол клубын сурагч, тоглогч, тэгээд дасгалжуулагч байна гэдэг гайхалтай хэрэг болно. Нас явах тусам энэ талаар улам их бодох болсон. Ливерпүүлийн дасгалжуулагч болох юм бол миний хувьд жинхэнэ оргил болно. Би гэрийнхнээ бодож байна. Энд байвал би хаашаа ч явах хэрэггүй болно.
СЖ: Би Каррагаас арай залуу болохоор энэ талаар арай сүүлд бодож эхлэх байх. Каррагийн надаас ялгаатай нь тэр хөлбөмбөгтэй холбоотой бүх зүйлийг мэддэг. Тэр хөлбөмбөгөөр амьсгалж байдаг хүн. Түүний хүү нь ч мөн адил. Мелвүүдэд таарах болгонд тэр хүү үргэлж ямар нэгэн юм уншиж байдаг юм. Би түүнтэй нэг багт тоглох юмсан гэж боддог юм.
ЖК: Би тэрнийг авахгүй байх байсан.
СЖ: Ер нь бол бид хоёрын хэн нь ч дасгалжуулагч болох юм бол гайхалтай хэрэг. Гэхдээ үүний тулд урт удаан замыг туулах хэрэгтэй.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Spectre » Tue Mar 29, 2011 10:50 pm

:-D Гайхалтай их хөдөлмөр гаргасан байх :-D
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby ††‡MaRSHaLL‡†† » Wed Mar 30, 2011 12:18 am

Амараа эгчид баярлалаа
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Spectre » Wed Mar 30, 2011 3:49 am

Кэррол маань шигшээ багтаа анхныхаа гоолоо хийлээ ирээд клубтээ гоолдох болтугай
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby ~Sp3ctRuM~ » Wed Mar 30, 2011 3:50 am

солгой хөлөөрөө цөм хуслаа карролл маань
User avatar
~Sp3ctRuM~
 
Posts: 57
Joined: Thu Feb 24, 2011 6:39 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby 21Grams » Wed Mar 30, 2011 6:39 am

Гоё орчуулжээ. :eek:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby spain man » Wed Mar 30, 2011 9:15 am

Ливэрфэн мундаг мундаг :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby suldees » Wed Mar 30, 2011 9:24 am

найс найс
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby SAVAGE » Wed Mar 30, 2011 9:25 am

Баярлалаа
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby gremlin » Wed Mar 30, 2011 9:29 am

Амараа өндөөр болоорой. хэхэ
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Баясаа » Wed Mar 30, 2011 9:32 am

~Sp3ctRuM~ wrote:солгой хөлөөрөө цөм хуслаа карролл маань

Карролл ер нь баруун, хөлтэй юм уу? эсвэл солгой юм уу?
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby gremlin » Wed Mar 30, 2011 9:40 am

Баясаа wrote:
~Sp3ctRuM~ wrote:солгой хөлөөрөө цөм хуслаа карролл маань

Карролл ер нь баруун, хөлтэй юм уу? эсвэл солгой юм уу?

Шоглоом шүү ойлгоорой. Уг нь 2 хөл нь байсан даа. Гүйгээд л байсан.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Баясаа » Wed Mar 30, 2011 9:50 am

Image

Карролл гоё хусчээ, Гоол хийх гээд гүйхдээ тэр Vorsah гээд 15 дугаартай нөхрийг түлхэж унагаагаад гүйж очоод өшиглөөд гоолдчихож, бас Сандерландтэй тоглоход багаа хөөддөг Менсагын салтаагаар нь гаргачихаж, энэ Менса манайд аймаар дургүй болж байгаа байхаа
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby rednasca » Wed Mar 30, 2011 10:25 am

Баясаагийн хэлдэгчлэн танай тоглолтууд тэртэй тэргүй ирэх 7 хоногуудад дараалаад гарах учраас мсжний дайнаас энэ удаа татгалзаач гэж хүсье...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Wed Mar 30, 2011 10:28 am

Россия 2 оор танайх бараг байнга гарч байгаа ш д. Би л хувьдаа 80 мсж бичнэ гэж бодож байгаа.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby amka13 » Wed Mar 30, 2011 10:35 am

гүй бололтой.
20:25 /орон нутгийн цагаар/ Футбол. Чемпионат Англии. "Арсенал" - "Блэкберн". Прямая трансляция. Комментатор - Роман Трушечкин
http://tv.sportbox.ru/tk-sport/2011/04/02/
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Ladykop » Wed Mar 30, 2011 10:40 am

Ер нь гэж хэлсэн юм. Энэ долоо хоногт ч байхгүй байгаа л даа.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Аагий » Wed Mar 30, 2011 10:44 am

liverpoolfan wrote:Россия 2 оор танайх бараг байнга гарч байгаа ш д. Би л хувьдаа 80 мсж бичнэ гэж бодож байгаа.


80 * 450 төгрөг (?) = 36 000 төгрөг. аая айлгадаг байна шд. Би лав нэг л смс бичнэ. Тэгээд л гарахгүй бол нетээрээ үзнэ ээ... :D
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby Аагий » Wed Mar 30, 2011 10:51 am

Танай дараагийн тоглолт 1 дэх өдөр юм байна. Россия 2-р гарч магадгүйм. Түүнээс биш Боловсролд найдалтгүйм байна.

Monday 11th April 2011
Liverpool v Manchester City
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Postby amka13 » Wed Mar 30, 2011 10:54 am

харин цэнxэрүүдийн 1 нь энэ 7 xоногт Р2-оор гарна гд бx шиг бсийн. хайсан бичлэгийг нь олдоггүй ээ.

голланд, унгар хоорондын нөxөрсөг тоглолтонд (5-3) манай зөгий xожлын чуxал 2 гоолыг xийсэн бн.
РВП бас л гэмтсэн бололтой.
http://uk.eurosport.yahoo.com/football/ ... 68917.html
http://footyroom.com/netherlands-5-3-hungary-2011-03/

Bulgarian goalkeeper Nikolay Mihaylov is hoping to return to Premier League club Liverpool at the end of the season, the Twente player said. линк

Luis Suarez wrote:"I've only been here just over a month and a half and it's good to see the fans are happy," he told LFC Weekly. "I came here to work hard for the team and to do my absolute best.
"I think the fans at this club play a major role - bigger than at some other clubs. But there are a lot of games and there is a lot of time to go before I am a real hero. It's too early for that."
линк
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 33 guests
cron