Бэник Афобэ бол Арсеналаас Хаддэрсфилд Таун багт зээлээр тоглож байгаа 18 настай довтлогч юм. Нэгдүгээр Лигийн багт нийтдээ 24 удаа тоглож 4 гоол, 7 ассист өгчихөөд байгаа.
1993 оны 12 дугаар сарын 12-нд Лондонгийн Лэйтонд төрсөн. 1.83 метр өндөртэй. Аав нь 1990 онд Конгийн улс төрийн байдлаас болж Англид цагаачилж ирсэн.
Залуу буучин маань Английн залуусын шигшээ дэх Майкл Овэний амжилтыг давтаад байгаа юм. 16 наснаас доош багт гурван тоглолтод 4 гоол, Ю17-д 23 тоглолтод 11 гоол, Ю19-д дөрвөн тоглолтод 4 гоол хийчихээд байгаа билээ.
Арсеналд ирэхдээ хэдэн настай байсан бэ?Арсеналд сурагчийн тэтгэлгээр 6 настайдаа ороод, 2010 онд 17 настайдаа мэргэжлийн гэрээ байгуулсан.
Клуб чамайг яаж олсон бэ?Би дөнгөж 5 нас хагастай байхдаа хөлбөмбөг тоглож эхэлсэн л дээ. Манай Чадвэлл Хийтийн Эклипс гээд баг байдгийн. Би тэнд бараг хагас жил л тоглосон байх. Арсеналын скаутууд тэндээс л намайг олж харсан даа.
Багын чинь багаас өөр хүүхдүүд мэргэжлийн хөлбөмбөгт орсон уу?Надтай хамт 2 өөр хүүхэд туршилтын тоглолтод орсон. Тэгэхдээ би ганцаараа тэнцсэн.
Багадаа ямар баг дэмждэг байсан бэ?Дагэнхамд өссөн болохоор Вэстхамыг л дэмждэг байсан. Тэгэхдээ мэдээж Арсеналд ингэж олон жил тоглоод байхаар яалт байхгүй фэн болсон. Одоо бол байнга тоглолт үзнэ. Гоё шүү.
Дэмжигчийн хувиар ямар тоглолтыг анх үзэж байсан бэ?1999 бил үү 2000 онд Хайбүрид Арсенал – Соутхамптон үзэж байсан, Арсенал 3-1 ээр хожиж байсан юмдаг. Энэнээс өөр юм санадаггүй юм аа тоглолтоос нь. Ямар ч л байсан бүхий л стадионыг тойруулж хараад ямар олон хүн байна аа гэж гайхаж байснаа санадаг юм. Жоохон байсан болохоор сүрдмээр байсан.
Одоо ч гэсэн Арсеналын үндсэн багийн тоглолтыг үзэж байхад л тэр дунд нь ороод карьерынхаа турш энэ том 60 мянган хүнтэй стадионд тогломоор санагддаг.
Жерсин дээрээ хэний дугаартай вэ?Би өөрөө довтлогч болохоороо дандаа Анригийн дугаарыг тавьдаг.
Анх тоглож эхлэхдээ л довтлогч байсан уу? Дандаа л довтлогчоор тоглодог байсан. Сүүлийн үед хааяа нэг жигүүрээр довтолж байгаа гэхдээ ер нь бол ес дугаарын байрлалд л дуртай даа.
Хамгийн их бахармаар үе чинь юу байв даа?Английн Ю17-той хамт өнгөрсөн тавдугаар сард Европын аварга болоход. Бас Майкл Овэний Английн залуусын багт байхдаа хийж байсан амжилтыг давтах их сайхан байсан. Овэн бол дээд зэрэглэлийн довтлогч, хэрвээ хэн нэгний амжилтыг давтах байсан бол түүнийхийг л давтах хэрэгтэй. Бага байхдаа харж байсан баатруудын маань нэг Овэн байсан.
Хэдэн жилийн өмнө Барса чамайг авахаар сонирхож байсан гэж байсан үнэн үү?Их олон хүмүүс энийг надаас асуудаг. Английн шигшээтэй тоглолтоор явж байхад тэдний скаутуудын нэг нь аавтай уулзсан гэсэн. Би Арсеналд тоглохыг хүсч байсан болохоор тэр үед нэг их тоогоогүй л дээ. Арсеналын үндсэн багт багтаж амьдрахыг хүсдэг. Нэг их сүртэй юм биш юм шиг надад санагдаж байсан боловч хүмүүс л сүржигнэцгээгээд байсан.
К
арьерын чинь хамгийн хэцүү үе хэзээ байсан бэ?Арсеналд сургуулийн сурагч байхдаа бүтэн бэлтгэл хийж эхлэхэд л. Нөөц багийнхантай бэлтгэл хийхэд хэт их эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн болохоор би зөв сонголт хийсэн үү гэж өөрөөсөө асууж эхэлсэн шүү. Яваандаа дасаад одоо би өөрийгөө тоглогчийн хувьд их сайжирсан гэж бодож байгаа.
Хамт тоглож байсан хамгийн шилдэг тоглогч чинь хэн бэ?2009 онд надад Бразилийн үндсэн багтай бэлтгэл хийх аз тохиож байсан юм. Тэр үед тэдний багт Роналдиньо, Дани Алвэс энэ тэр гээд шилдэг тоглогч нар байдаг байсан. Хамт бэлтгэл хийж үзсэн хамгийн шилдэг тоглогч нар тэд байсан байх аа. Би ердөө л 15 настай байсан болохоор дэлхийн шилдэгүүдтэй бэлтгэл хийнэ гэдэг яав ч муу юм биш шүү дээ.
Хамгийн хэцүү өрсөлдөгч чинь хэн бэ?Ливэрпүүлийн Андрэ Висдом миний эсрэг тоглож байсан хамгийн хэцүү хамгаалагч. Тэр шилдэг төвийн хамгаалагч учраас тэрний эсрэг тоглох үргэлж өрсөлдөөнтэй байдаг.
Харин багийн хувьд гэвэл Испанийн Ю17. Маш мундаг техниктэй, их залуугаасаа хөлбөмбөгийн зөв хэлбэрийг тоглож сурсан байдаг.
Карьерын чинь хамгийн том нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?Мэдээж эцэг эх хоёр маань. Ээж, аав хоёр маань миний хөлбөмбөгт ороход маш их нөлөө үзүүлсэн. Тэд үргэлж намайг зоригжуулж өгдөг. Аав бараг зургаан настайгаас минь хойш таван тоглолтод л ирж чадаагүй байх. Үргэлж л миний тоглолтыг үздэг. Муу тоглох юм бол жоохон хүүхэд загнаж байгаа юм шиг л загнана шүү дээ. Намайг их хурцалж өгдөг юм.
Хаддэрсфилдэд зээлээр тоглож байгаа тухайгаа ямар бодолтой явна даа?17 настай тоглогчийн хувьд зээлээр тоглох их чухал. Очсон багтаа тав арван жил үндсэн багт тоглож байгаа тоглогч нартай тоглоно. Дадлага маш ихийг хуримтлуулж байгаа, эргээд очихоороо тоглогчийн хувьд их сайжирсан байх байх.
Залуу тоглогчийн хувьд үндсэн багт ороход хэр хүндрэлтэй вэ?Ганц Арсеналд ч гэлтгүй ер нь хэцүү дээ. Залуусын багаас үндсэн багт орох тоглогчдын хувь маш бага байдаг учир нь бүх багууд л ямар нэг хэмжээгээр шинэ тоглогч авчирна, тоглогч нар гэмтэнэ, формоо олохгүй удна гээд асуудлууд их байна. Өөрөө сайтар хичээж биеэ дайчилах юм бол боломж үргэлж олдоно. Одоогийн байдлаар би ингэж л ажиллаж байна, Арсеналд эргэж очиход байдал яах нь вэ, харъя.
Өөрийнхөө багт хэн нэгнийг оруулъя гэвэл хэнийг авчрах вэ?Би Бразил Рональдог авчрах байсан. Довтлогч хүний хувьд байж болох бүхнийг өөртөө агуулсан. Хурд, хүч, гүйцэтгэл, чадвар, хүсэл эрмэлзэл, мөн тэр ялагч хүн. Иймэрхүү хүний хажууд байх юм бол маш сайн.
Мэргэжлийн хөлбөмбөгчин болоод худалдаж авсан хамгийн чамин эд чинь юу вэ?Миний машин л гэх байх даа. Би BMW One загварын тэрэг барьдаг. Ер нь тэгэхдээ би нэг их мөнгө үрээд байдаггүй л дээ, аав л учрыг нь олдог. Залуу хүн болохоор мөнгөний тухай санаа тавьдаггүй.
За эцэст нь, Бэник Афобын хувьд ирээдүй ямар харагдаж байна?Би Арсеналын үндсэн багт тоглохыг бүүр 6 настайгаасаа эхэлж хүссээр ирсэн. Арсеналын үндсэн багт ганц хоёр удаа гарах биш, бүүр гарааны тоглогч, эсвэл багийн тоглогч болж, хажуугаар нь Английн шигшээг төлөөлөх.