•~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Gunnerz » Tue Apr 05, 2011 4:54 pm

үхжийсэн хар сармаргчин ийм юм яриад явахын
Того улсын шигшээн довтлогч Эммануэл Адебайор одоогийн тоглож буй Реал Мадрид клуб түүнтэй гэрээгээ сунгахгүй бол Англид эргэн очино хэмээсэн байна.



1 сарын өвлийн солилцоо наймааны цонхоор Манчестер Сити клубээс Реал Мадрид клуб руу тэрээр зээлээр очиж байсан. Яг одоогийн байдлаар тэр Моуриньогийн №1 сонголт болоод байна.



Гэсэн хэдий ч энэ зун Реал Мадрид клубын удирдлага ямар нэгэн гэрээ сунгах талаар яриа хийхгүй бол тэрээр буцан Англидаа очих боломжтой юм.



Адебайор: “Би Англид 5 жил тоглосон, урьд нь надад Францид тоглох боломж байсан. Одоо бол Испанид их сайхан байна. Нэг л өдөр надад Англид очих боломж, үе ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Яагаад үгүй гэж?”



“Би хэзээ ч Английг орхихгүй. Би хөлбөмбөгт хайртай. Би уур амьсгалд нь бүр ч илүү хайртай. Гэхдээ одоо би байгаа байдалдаа баяртай байна.”



“Ирээдүй намайг хаашаа явахыг хэлээд өгнө, гэхдээ одоо би зөвхөн дахин хөлбөмбөгийн талбайд гарч тоглож байгаадаа баяртай байна. Бид энэ зун намайг хаачих талаар нэлээн сайн ярилцана.”



“Би Манчестер Сити клубт очиж байхдаа маш их баяртай байсан. Эхэндээ бүх зүйл маш сайхан эхэлсэн. Би тэр үед тоглодог байсан, мөн гоол оруулдаг байсан.”



“Гэнэт нэг удаа Арсеналын эсрэг тоглох болсон. Та нар юу болсныг бүгд мэдэж байгаа байх. Энэ л намайг уналтад хүргэсэн. Энэ нь надад маш хэцүү байсан. Марк Хьюзыг Ситигийнхэн Манчинигээр сольсон. Энэ нь надад илүү хүнд туссан.”



“Гэхдээ одоо бол тэр үеэс эрс өөрчлөгдсөн. Арсеналын хөгжөөн дэмжигчид надад хайртай байсан. Миний бодлоор одоо ч тэд намайг мартаагүй.”



“Мадридад ирэхэд би өөр уур амьсгалд нэвтэрсэн. Хөгжөөн дэмжигчид надад илүү хайртай болсон юм шиг санагдсан.” хэмээн хэлсэн байна.
Сиспорт дээр байна
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Shaggy » Tue Apr 05, 2011 7:37 pm

Энэнд хайртай хүмүүс нь гараа өргөөд явчуул таарахын биш үү?
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Gunnerz » Tue Apr 05, 2011 7:54 pm

манай аварга биет швейцар тун удахгүй талбайд гарна гэнэ дээ гэмтлээсээ маш хурдан эдгэж байна гэнэ нэг мөр мултарахаа байнга мултардаг бил үү
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby BLGN » Tue Apr 05, 2011 8:14 pm

Ливерпүүлийн эсрэг фит болсон байна гэнэ.
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2904
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Буучин » Wed Apr 06, 2011 12:18 am

Нэг ийм зүйр үг байдагдаа...

Сэтгэл сохор бол Нүд сохор .. гэдэг шиг манай хэдэн тоглогчид нурмайгаад сүр сүлд нь үхчихсэн юм шиг сүүлийн үед тоглолоо шдээ.. Хожий ялий гэсэн эрмэлзлэл байхгүй бол яаж ялах вэ дээ..

Манайх бүрэлдэхүүн зарим талаараа сул ч сэтгэл санааны хувьд бол үнэн хатгүй залуус байгашдээ..
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Цогоо » Wed Apr 06, 2011 1:03 am

Яахав сүрхий яриа байна. Багийнханд нэг сайхан суулгаж байгаад үзүүлээсэй.

User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby sOx » Wed Apr 06, 2011 1:05 am

цом одооч хэцүүлдээ гэхдээ юмыг яаж мэдхэв, кк
We Are Electric.
User avatar
sOx
.The Big Gooner.
.The Big Gooner.
 
Posts: 2298
Joined: Tue Mar 11, 2008 8:31 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby У.Тэмүүжин » Wed Apr 06, 2011 2:27 am

Цогоо wrote:Яахав сүрхий яриа байна. Багийнханд нэг сайхан суулгаж байгаад үзүүлээсэй.


лайк :eek:
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Nova » Wed Apr 06, 2011 12:48 pm

Тэр Рүүдийг түлхдэг, Роналдагийн ухарж байгаа этр-г харахад тэр үеийн бүрэлдэхүүн үнэхээр сэтгэл хөдөлгөм сүртэй байж дээ..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Mr.Teddy » Wed Apr 06, 2011 4:51 pm

JJ.man wrote:
Цогоо wrote:Яахав сүрхий яриа байна. Багийнханд нэг сайхан суулгаж байгаад үзүүлээсэй.


лайк :eek:

гоал хийчээд орилоод гүйж байдаг алхлагч хаачаа вэ????
Red is the color,
Football is the game,
Arsenal is our team,
The Gunner is our name
User avatar
Mr.Teddy
 
Posts: 1041
Joined: Fri Mar 27, 2009 6:28 pm
Location: Монгол улс Улаанбаатар хот

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Gunnerz » Wed Apr 06, 2011 6:37 pm

нээрээ эрт мутлтрах чинь шал балай юмаа хийх юм олдохгүй чаат маат хавиар эргэлджийн ш д :RD
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Идэрээ » Wed Apr 06, 2011 8:18 pm

Эмануэл Фримпонг 8 сарын дараа эргэн ирж байгаа бололтой
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Цогоо » Thu Apr 07, 2011 5:56 am

Image

Бэник Афобэ бол Арсеналаас Хаддэрсфилд Таун багт зээлээр тоглож байгаа 18 настай довтлогч юм. Нэгдүгээр Лигийн багт нийтдээ 24 удаа тоглож 4 гоол, 7 ассист өгчихөөд байгаа.

1993 оны 12 дугаар сарын 12-нд Лондонгийн Лэйтонд төрсөн. 1.83 метр өндөртэй. Аав нь 1990 онд Конгийн улс төрийн байдлаас болж Англид цагаачилж ирсэн.

Залуу буучин маань Английн залуусын шигшээ дэх Майкл Овэний амжилтыг давтаад байгаа юм. 16 наснаас доош багт гурван тоглолтод 4 гоол, Ю17-д 23 тоглолтод 11 гоол, Ю19-д дөрвөн тоглолтод 4 гоол хийчихээд байгаа билээ.

Арсеналд ирэхдээ хэдэн настай байсан бэ?
Арсеналд сурагчийн тэтгэлгээр 6 настайдаа ороод, 2010 онд 17 настайдаа мэргэжлийн гэрээ байгуулсан.

Клуб чамайг яаж олсон бэ?
Би дөнгөж 5 нас хагастай байхдаа хөлбөмбөг тоглож эхэлсэн л дээ. Манай Чадвэлл Хийтийн Эклипс гээд баг байдгийн. Би тэнд бараг хагас жил л тоглосон байх. Арсеналын скаутууд тэндээс л намайг олж харсан даа.

Багын чинь багаас өөр хүүхдүүд мэргэжлийн хөлбөмбөгт орсон уу?
Надтай хамт 2 өөр хүүхэд туршилтын тоглолтод орсон. Тэгэхдээ би ганцаараа тэнцсэн.

Багадаа ямар баг дэмждэг байсан бэ?
Дагэнхамд өссөн болохоор Вэстхамыг л дэмждэг байсан. Тэгэхдээ мэдээж Арсеналд ингэж олон жил тоглоод байхаар яалт байхгүй фэн болсон. Одоо бол байнга тоглолт үзнэ. Гоё шүү.

Дэмжигчийн хувиар ямар тоглолтыг анх үзэж байсан бэ?
1999 бил үү 2000 онд Хайбүрид Арсенал – Соутхамптон үзэж байсан, Арсенал 3-1 ээр хожиж байсан юмдаг. Энэнээс өөр юм санадаггүй юм аа тоглолтоос нь. Ямар ч л байсан бүхий л стадионыг тойруулж хараад ямар олон хүн байна аа гэж гайхаж байснаа санадаг юм. Жоохон байсан болохоор сүрдмээр байсан.

Одоо ч гэсэн Арсеналын үндсэн багийн тоглолтыг үзэж байхад л тэр дунд нь ороод карьерынхаа турш энэ том 60 мянган хүнтэй стадионд тогломоор санагддаг.

Жерсин дээрээ хэний дугаартай вэ?
Би өөрөө довтлогч болохоороо дандаа Анригийн дугаарыг тавьдаг.

Анх тоглож эхлэхдээ л довтлогч байсан уу?
Дандаа л довтлогчоор тоглодог байсан. Сүүлийн үед хааяа нэг жигүүрээр довтолж байгаа гэхдээ ер нь бол ес дугаарын байрлалд л дуртай даа.

Хамгийн их бахармаар үе чинь юу байв даа?
Английн Ю17-той хамт өнгөрсөн тавдугаар сард Европын аварга болоход. Бас Майкл Овэний Английн залуусын багт байхдаа хийж байсан амжилтыг давтах их сайхан байсан. Овэн бол дээд зэрэглэлийн довтлогч, хэрвээ хэн нэгний амжилтыг давтах байсан бол түүнийхийг л давтах хэрэгтэй. Бага байхдаа харж байсан баатруудын маань нэг Овэн байсан.

Хэдэн жилийн өмнө Барса чамайг авахаар сонирхож байсан гэж байсан үнэн үү?
Их олон хүмүүс энийг надаас асуудаг. Английн шигшээтэй тоглолтоор явж байхад тэдний скаутуудын нэг нь аавтай уулзсан гэсэн. Би Арсеналд тоглохыг хүсч байсан болохоор тэр үед нэг их тоогоогүй л дээ. Арсеналын үндсэн багт багтаж амьдрахыг хүсдэг. Нэг их сүртэй юм биш юм шиг надад санагдаж байсан боловч хүмүүс л сүржигнэцгээгээд байсан.

Карьерын чинь хамгийн хэцүү үе хэзээ байсан бэ?
Арсеналд сургуулийн сурагч байхдаа бүтэн бэлтгэл хийж эхлэхэд л. Нөөц багийнхантай бэлтгэл хийхэд хэт их эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн болохоор би зөв сонголт хийсэн үү гэж өөрөөсөө асууж эхэлсэн шүү. Яваандаа дасаад одоо би өөрийгөө тоглогчийн хувьд их сайжирсан гэж бодож байгаа.

Хамт тоглож байсан хамгийн шилдэг тоглогч чинь хэн бэ?
2009 онд надад Бразилийн үндсэн багтай бэлтгэл хийх аз тохиож байсан юм. Тэр үед тэдний багт Роналдиньо, Дани Алвэс энэ тэр гээд шилдэг тоглогч нар байдаг байсан. Хамт бэлтгэл хийж үзсэн хамгийн шилдэг тоглогч нар тэд байсан байх аа. Би ердөө л 15 настай байсан болохоор дэлхийн шилдэгүүдтэй бэлтгэл хийнэ гэдэг яав ч муу юм биш шүү дээ.

Хамгийн хэцүү өрсөлдөгч чинь хэн бэ?
Ливэрпүүлийн Андрэ Висдом миний эсрэг тоглож байсан хамгийн хэцүү хамгаалагч. Тэр шилдэг төвийн хамгаалагч учраас тэрний эсрэг тоглох үргэлж өрсөлдөөнтэй байдаг.

Харин багийн хувьд гэвэл Испанийн Ю17. Маш мундаг техниктэй, их залуугаасаа хөлбөмбөгийн зөв хэлбэрийг тоглож сурсан байдаг.

Карьерын чинь хамгийн том нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?
Мэдээж эцэг эх хоёр маань. Ээж, аав хоёр маань миний хөлбөмбөгт ороход маш их нөлөө үзүүлсэн. Тэд үргэлж намайг зоригжуулж өгдөг. Аав бараг зургаан настайгаас минь хойш таван тоглолтод л ирж чадаагүй байх. Үргэлж л миний тоглолтыг үздэг. Муу тоглох юм бол жоохон хүүхэд загнаж байгаа юм шиг л загнана шүү дээ. Намайг их хурцалж өгдөг юм.

Хаддэрсфилдэд зээлээр тоглож байгаа тухайгаа ямар бодолтой явна даа?
17 настай тоглогчийн хувьд зээлээр тоглох их чухал. Очсон багтаа тав арван жил үндсэн багт тоглож байгаа тоглогч нартай тоглоно. Дадлага маш ихийг хуримтлуулж байгаа, эргээд очихоороо тоглогчийн хувьд их сайжирсан байх байх.

Залуу тоглогчийн хувьд үндсэн багт ороход хэр хүндрэлтэй вэ?
Ганц Арсеналд ч гэлтгүй ер нь хэцүү дээ. Залуусын багаас үндсэн багт орох тоглогчдын хувь маш бага байдаг учир нь бүх багууд л ямар нэг хэмжээгээр шинэ тоглогч авчирна, тоглогч нар гэмтэнэ, формоо олохгүй удна гээд асуудлууд их байна. Өөрөө сайтар хичээж биеэ дайчилах юм бол боломж үргэлж олдоно. Одоогийн байдлаар би ингэж л ажиллаж байна, Арсеналд эргэж очиход байдал яах нь вэ, харъя.

Өөрийнхөө багт хэн нэгнийг оруулъя гэвэл хэнийг авчрах вэ?
Би Бразил Рональдог авчрах байсан. Довтлогч хүний хувьд байж болох бүхнийг өөртөө агуулсан. Хурд, хүч, гүйцэтгэл, чадвар, хүсэл эрмэлзэл, мөн тэр ялагч хүн. Иймэрхүү хүний хажууд байх юм бол маш сайн.

Мэргэжлийн хөлбөмбөгчин болоод худалдаж авсан хамгийн чамин эд чинь юу вэ?
Миний машин л гэх байх даа. Би BMW One загварын тэрэг барьдаг. Ер нь тэгэхдээ би нэг их мөнгө үрээд байдаггүй л дээ, аав л учрыг нь олдог. Залуу хүн болохоор мөнгөний тухай санаа тавьдаггүй.

За эцэст нь, Бэник Афобын хувьд ирээдүй ямар харагдаж байна?
Би Арсеналын үндсэн багт тоглохыг бүүр 6 настайгаасаа эхэлж хүссээр ирсэн. Арсеналын үндсэн багт ганц хоёр удаа гарах биш, бүүр гарааны тоглогч, эсвэл багийн тоглогч болж, хажуугаар нь Английн шигшээг төлөөлөх.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby У.Тэмүүжин » Thu Apr 07, 2011 6:19 am

Цогоо ах :eek:
Бэник Афобэ ирээдүйд юм дуулганаа.. ФМ10,11 дээр лав нилээн сайжирдын :ногоон:
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Toba's » Thu Apr 07, 2011 1:40 pm

Өчигдөр Манюг харжээ суухнээ манай өвөө шинэчлэлийг арайл эрс хийчжээ, туршлагатай зарим нэгээсээ авч үлдээд аажимдаа шинэчилсэн бол нэг түрүүтэй байгаа даа.
Их дэлгүүрийн найкийн тасагт дажгүй фудболк байна лээ цээжин дээрээ Арсеналын нэртэй, үнэ нь дунджаар 40-60 мянга байсан.
Эмануэл Фримпонгийн бэртэл бүрэн эдгээд Рэсэрвт тоглосиймуу даа.
Бусдаар бол оффишл сайт нам гүм, энд форумын хуудас нам гүм.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Gunnerz » Thu Apr 07, 2011 1:42 pm

энэ фримпонг чинь ДМ дээр тоглодог бил үү
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Toba's » Thu Apr 07, 2011 1:44 pm

Gunnerz wrote:энэ фримпонг чинь ДМ дээр тоглодог бил үү

Тийм Диабирхуу, миний бодлоор өвөө нэкст Виэраг хайгаад харуудаасаа юм горьдоод байх шиг байгаан.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Цогоо » Thu Apr 07, 2011 3:07 pm

Фримпонг их гоё таклддаг гэж уншсан. ДМ дээр тоглодог.

Манай академи ч уг нь хэдэн часхийсэн сайхан амьтан төгсгөх гээд л байгаа. Хэдэн жилийн дараа Английн шигшээд овоо хэдэн төгсөгчдөө харах нь байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby rednasca » Thu Apr 07, 2011 3:15 pm

Цогоо wrote:Манай академи ч уг нь хэдэн часхийсэн сайхан амьтан төгсгөх гээд л байгаа. Хэдэн жилийн дараа топ багуудад овоо хэдэн төгсөгчдөө зарах нь байна.
:ногоон:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Цогоо » Thu Apr 07, 2011 3:21 pm

Өө тэгээд зарахыг нь зарах байлгүй дээ. Гарааны эрх цөөхөн өрсөлдөөн их учраас соруудыг нь авч үлдээд арай миануудыг нь "муу академитай" Челси мэтэд зарах байлгүй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Toba's » Thu Apr 07, 2011 3:33 pm

Цогоо wrote:Өө тэгээд зарахыг нь зарах байлгүй дээ. Гарааны эрх цөөхөн өрсөлдөөн их учраас соруудыг нь авч үлдээд арай миануудыг нь "муу академитай" Челси мэтэд зарах байлгүй.

Манай өрийн талаар сүүлийн үеийн мэдээлэл байвал өгөөч ?, би ойлгохдоо 2016 онд цэнгэлдэхийн өр дуусна гэж бодоод байна.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby tamir_tamir » Thu Apr 07, 2011 7:44 pm

какаг 40 сая дотор бол ЮвЮЮ авах магадлл байгаа байхаа гэхдээ цеск явахгЮй бол аваад яахын явах мнгЮЮрньл авнуу гэхээс
;)
We`ll win coz we`re Arsenal!
User avatar
tamir_tamir
 
Posts: 32
Joined: Fri Jan 21, 2011 10:50 am

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby )(ottaь » Thu Apr 07, 2011 10:58 pm

Toba's wrote:
Цогоо wrote:Өө тэгээд зарахыг нь зарах байлгүй дээ. Гарааны эрх цөөхөн өрсөлдөөн их учраас соруудыг нь авч үлдээд арай миануудыг нь "муу академитай" Челси мэтэд зарах байлгүй.

Манай өрийн талаар сүүлийн үеийн мэдээлэл байвал өгөөч ?, би ойлгохдоо 2016 онд цэнгэлдэхийн өр дуусна гэж бодоод байна.


Эртүүд хэн н ч билээ дэ өр бараг дууссан гэж бсан санагджийна
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1176
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby Буучин » Thu Apr 07, 2011 11:46 pm

Charlton-ны зүүн жигүүрийн хамгаалагч 19 настай Carl Jenkinson-г авахад тун ойрхон байгаа юм байхоо..Өвөө 1 сая фунтаар хусах нь...
Ер нь Өвөө Клишиг явуулах гээд л байна уу даа..
Image



Ер нь сүүлийн үед зарим фэнүүд 4-4-2р тоглоосой гэж хүсэж байгаа бололтойдоо..
Image
Надад Шамах РВП-г зэрэг гараанд гаргуул зүгээр л санагддаг


Шуум гэвэл
Gary Cahill-г энэ зун авах гэж дахин оролдоно гэнэ. Мөн Shay Given-г хаалгачаар авах сонирхол хэвээр л...
Image
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: •~ARSENAL 10/11: It's time to rise and shine~•

Postby pele » Fri Apr 08, 2011 12:04 pm

Сүүлийн тоглолтуудад гоол хийж чадахгүй байгаа юм чинь 4-4-2 гээд үзвэл зүгээр л баймаар юм. Сайн довтолгоотой багуудтай 4-2-3-1 гээд үзээд байвал зүгээр ч юм шиг.
Бүтэн сайнд манай тоглолт Боловсрол ТВ-ээр гарна гэж байна лээ
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 11 guests