Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Mon Mar 28, 2011 11:21 am

Тоглолт бүрнээрээ байгаа...
http://skpd-hd-football.blogspot.com/20 ... hd-en.html
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Denis_Law » Mon Mar 28, 2011 3:30 pm

http://news.soccer.mn/read/1517 (mannn
Манай дараагийн нөхөрсөг чинь Улбар шарууд байгаа байхаа...
Glory Glory Man United
User avatar
Denis_Law
 
Posts: 734
Joined: Thu Sep 02, 2010 11:20 pm
Location: Old trafford

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Mar 29, 2011 9:46 pm

Манай өмнөд америкийн U-17-д тоглож буй манай залуусын хуваарь

Tuesday 29/3/2011 1:10 Brazil 0 : 0 Uruguay (Эхний хагас)

Thursday 31/3/2011 20:10 Brazil -- : -- Colombia

Sunday 03/4/2011 23:00 Brazil -- : -- Ecuador

Thursday 07/4/2011 1:10 Brazil -- : -- Paraguay

Sunday 10/4/2011 1:10 Argentina -- : -- Brazil

Уг тэмцээний талаар мэдээлэл өгөхөд.
Одоо 2дугаар шатных нь тэмцээн явж байгаа юм байна. Эхлээд 2 хэсэг болж хуваагдаад эхний 3 нь дааш нь шалгараад бүгд тойргоор тоглодог юм байна. Манай залуус В хэсэгт орж, 4 тоглолтонд 9 оноотойгоор хэсгээ тэргүүлсэн байна. Одоо хэсгээс шалгарсан 6 баг тойргоор тоглож байгаа юм байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Mar 29, 2011 9:56 pm

Бүрэлдэхүүн

1 Charles
2 Wallace
3 Marquinhos
4 Josué
5 Rodrigo
6 Emerson
7 Hernani Substituted
8 Marlon Bica
9 Léo Substituted
10 Adryan
11 Pedro Paulo
12 Uilson
13 Matheus Barbosa
14 Cláudio Winck
15 Misael Substituted
16 Allan
17 Guilherme Substituted
18 Andrigo
19 Lucas Piazon
20 Diego

Coach: Emerson Ávila
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Mar 29, 2011 10:02 pm

Name Age P
Charles 17 G
Uilson 16 G
Matheus Barbosa 16 D
Marquinhos 16 D
Josué 17 D
Wallace 16 D
Emerson 17 D
Cláudio Winck 16 D
Hernani 17 M
Marlon Bica 16 M
Misael 16 M
Guilherme 16 M
Allan 17 M
Rodrigo 16 M
Andrigo 16 M
Adryan 16 M
Pedro Paulo 17 A
Léo 17 A
Diego 17 A
Lucas Piazon 17 A
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Fri Apr 01, 2011 10:39 am

Манай U-17-ын залуус Колумбын залуусыг 1:0-оор хожиж явна. 56 дахь минутанд Matheus Barbosa гээд залуу гоол оруулсан байна.

Харин салбадайнууд өчигдөр уругвайтай 1:1-ээр тэнцсэн байна. Манайхан дахиад 1 гоол хийвэл тэргүүлж эхлэх юм байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Mon Apr 04, 2011 9:53 am

Шотландын фэнүүд өнгөрсөн нөхөрсөг тоглолтонд манай хэдийг баахан арьс өнгөөр ялгаварлаж дооглосон юм гэнэ... новшийн бааснууд юун их хуцдаг дуракууд вэ.... фифа нтр-с нь бан-даасай...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Mon Apr 04, 2011 3:30 pm

Барнаба wrote:Шотландын фэнүүд өнгөрсөн нөхөрсөг тоглолтонд манай хэдийг баахан арьс өнгөөр ялгаварлаж дооглосон юм гэнэ... новшийн бааснууд юун их хуцдаг дуракууд вэ.... фифа нтр-с нь бан-даасай...


Харин тэгсэн байналээ. Тэгсэн Шотландын ХБХ нь тийм зүйл болоогүй. Манайхан ямар нэг гадил жимс байхыг олоогүй гэсэн мэдэгдэл хийсэн гэсэн. Хурмын анхны шөнийг нь сэргээчихмээр амисгаанууд.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Mon Apr 04, 2011 8:41 pm

албан ёсны уучлал гуйсан бна лээ шт ээ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby attilla » Mon Apr 04, 2011 10:05 pm

*R9* wrote:Манай U-17-ын залуус Колумбын залуусыг 1:0-оор хожиж явна. 56 дахь минутанд Matheus Barbosa гээд залуу гоол оруулсан байна.

Харин салбадайнууд өчигдөр уругвайтай 1:1-ээр тэнцсэн байна. Манайхан дахиад 1 гоол хийвэл тэргүүлж эхлэх юм байна.

Лусиогийн өмсгөл захиху хө сонирхож байвал пмдээрээ
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Thu Apr 07, 2011 11:31 am

# Team MP W D L F A D P
1 Brazil U17 4 3 1 0 7 2 +5 10
2 Uruguay U17 4 2 2 0 7 4 +3 8
3 Argentina U17 4 2 1 1 5 4 +1 7
4 Ecuador U17 4 1 2 1 5 6 -1 5
5 Colombia U17 4 0 1 3 3 6 -3 1
6 Paraguay U17 4 0 1 3 4 9 -5 1

Манайхан одоо Салбадайнуудыг 4 сарын 10-нд нухахад тэгээд л түрүүллээ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Sun Apr 10, 2011 8:51 pm

# Team MP W D L F A D P Last 5 matches
1 Brazil U17 5 4 1 0 10 4 +6 13 W W W W D
2 Uruguay U17 5 2 3 0 8 5 +3 9 D W W D D
3 Argentina U17 5 2 1 2 7 7 +0 7 L L W D W
4 Ecuador U17 5 1 3 1 6 7 -1 6 D W L D D
5 Colombia U17 5 1 1 3 5 7 -2 4 W L L L D
6 Paraguay U17 5 0 1 4 5 11 -6 1 L L L D L

Манай бацаанууд аварга болжээ. Салбадайнуудыг 3:2-оор хожсоноор хожигдолгүй түрүүлсэн байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Sun Apr 10, 2011 8:55 pm



Сүүлийн тоглолт.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Wed Apr 20, 2011 3:19 pm

Адэмир Мэнэзэс, 1950 оны ДА-н шилдэг мэргэн бууч.

1950 оны ДА-н мэргэн бууч Адэмир-н тус тэмцээнд оруулсан 9 гоалын нэг нь зургийн халсанд.
Image

Адэмир Маркүэс дэ Мэнэзэс нь Бразилын хөлбөмбөгийн эрин үед хагас хамгаалагчийн байрлалаар хамгийн их гоал оруулж нэрээ мөнхөлсөн тоглогч юм. Итгэмээргүй гайхалтай цохилтуудын эзэн Адэмир нь Васко да Гама багийн гайхамшигт шүтээн байсан бөгөөд маш олон гоалын эзэн буюу 429 тоглолтонд 301 гоал хийсэн амжилтыг үзүүлжээ.

Бразилын Рэсайф Спорт клубээс төрөн гарсан гоц авьяастан удалгүй Васко да Гама-н багт шилжсэн байна. Харин 1946 онд Флуминэнсэ багт 1 жил тоглосон ба 1946 оны Рио-н цомд Флуминэнсэ-г түрүүлэхэд туслаж мөн тэр жилдээ шигшээдээ дуудагдан гялалзсан улирлыг үджээ. Дараагаар нь эргээд Васко да Гама багтаа ирэн мэргэжлийн карьеераа дуустал хүчин зүтгэсэн байна.

1950 оны ДА-д тэрээр мэргэн бууч болсон ба нийт 6 тоглолтонд оролцон 9 гоалыг өрсөлдөгчдийнхөө хаалганд чихжээ. Өдий хүртэл Бразилд түүнд шиг ийм гайхам стат үзүүлсэн тоглогч гараагүй байна. Адэмир нь Шилэгдэгсэдийн шигшээд 41 удаа тоглосон ба 30-д нь ялсан бол 5 тэнцэж мөн 6 удаа ялагдлын гашууныг амссан байна. Харин нэг гайхалтай стат нь тэрээр шигшээдээ 41 тоглолтонд 37 гоал хийсэн амжилтыг үзүүлжээ.

Бразилийн шигшээд Өмнөд Америк-н цомыг 1949 онд, Копа Рио Бранко-г 1947, 1950 онуудад, Рокка цом-г 1945 онд мөн 1952 онд Пан Америкийн цомыг тус тус хүртэж байжээ.

Адэмир Мэнэзэс нь мэргэжлийн хөлбөмбөгчний карьеераа өндөрлөсний дараагаас спортын сэтгүүлч болсон ба Рио Дэ Жанэйро-н "The Day" сонинд ажиллаж байсан байна.

Адэмир нь 1922 оны 11 сарын 8нд Рэсайф-д төрж, 1996 оны 5 сарын 11нд Рио Дэ Жанэйро-д өнгөрчээ.

Багийн хамтаар.
Image
Image
Image
Тэмцээний өөр нэгэн гоал нь.
Image
Хайран гоал, хайран гоал.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Wed Apr 20, 2011 3:21 pm

Жулиньо, дэлхийн 7 дугаарт өмсгөлтнүүдын нэг.

Бразил 2-0 Англи. 1959 он. Нөхөрсөг тоглолт.
Image
Зүүн гар талаас арын эгнээнд: Диалма Сантос, Бэлини, Дино Сани, Нилтон Сантос, Гилмар Орландо.
Зүүн гар талаас урд эгнээнд: массажист Марио Америко, Жулиньо, Диди, Хэнри, Пеле, Канотэйро, массажист Сантана.

Жулиньо нь үнэндээ дэлхийн хамгийн шилдэг баруун жигүүрүүдийн нэг байсан байна. Швэйцарьт болсон 1954 оны ДА-н шилдэг байрлалын тоглогчын шагналыг авсан ба дараахан нь удалгүй Португалийн хөлбөмбөгөөс гаран Итали-н Фиорэнтина баг руу явжээ. Тэр үед Жулиньо хэдийнээ том супэр од тоглогч болсон байсан ба хожим нь Фиорэнтина-тай цуг 1956 онд Итали-н Сэри-А д түрүүлэхэд багийн лидер нь байж багийн анд Мигуэл Монтуори-той довтолгооны гайхалтай хослол бүрдүүлж лиг-тээ тасархай түрүүлэн багтаа анхны Скудэтто-г нь авчирч байжээ. Түүнийг одоо хүртэл Фиорэнтина-д дурсан ярьцгаасаар байна.

Фиорэнтина-н нүүр царай маань 1958 оны ДА-н өмнөх нөхөрсөгүүдэд дуудагдаж Швэд-н эсрэг тоглох хуваарьтай байсан ч яг тэр үед дасгалжуулагч Висэнтэ Фэола үүнийг цуцлан мөн Жулиньо-г шигшээ багаас хассан шийдвэрийг гаргасан байна.

Жулиньо нь Португалийн Палмэйрас-д гялалзаж явсан ба мөн түүний карьеерийн гайхамшигт мөчүүдийн нэг хэсэг нь Маракана-н гайхалтай тоглолтуудаар тэмдэглэгдэн үлджээ. 1959 оны 5 сард болсон Англи-н эсрэг нөхөрсөг дээр Жулиньо шигшээн 7 дугаартай өмсгөлөө дасгалжуулагч руугаа чулуудан орхив. Энэ үер Рио дах торсида нар түүнээс маш их ичэж байсан ба дараа нь бүгд шинэхэн гоц авьаястан Гарринча-г, түүний ур чадварыг талбайд харахыг хүсч байлаа. Гэвч Гарринча биш Жулиньо Маракана дах зуун мянгаас илүү фэнүүдийн бүүлэх чимээн дор талбайд гарлаа.
Жулиньо талбайд гарсан даруйдаа гайхалтай байж, фэнүүдийн бүүлэлтэнд бууж өгөлгүй харин ч гайхалтай сэтгэлзүйтэй хүн гэдгээ харуулж тэднийг өөрийн тоглолтоороо ялан дийлж чадсан байна. Тоглолтын анхны гоалыг хийж мөн 2 дах гоалын дамжуулалтыг Хэнри-д өгснөөр Бразил Английг 2-0 р хожжээ.

Жулиньо 1958 оны ДА-г өнжсөний дараа шигшээд өөрийгөө ямар шилдэг тоглогч вэ гэдгээ харуулж чадсан ч дэлхийн олон сая фэнүүдээс шилдэг тоглогч гэсэн үнэлэмжийг хүртэж чадаагүй юм.

Бүтэн нэр: Жулио Ботэльо

Төрсөн огноо: 29/07/1929 in São Paulo (SP).

Өнгөрсөн огноо: 11/01/2003 in São Paulo (SP).

Тоглож байсан багууд: Juventus (SP) (1950); A. Portuguese Sport (SP) (1951 to 1955); Fiorentina A. C. (ITA) (1955-1958); S. E. Palmeiras (1959 to 1965 and 1967).

Бразилийн шигшээд 31 тоглолт хийснээс 21 ялж, 3 тэнцэж, 7 ялагджээ. Мөн 13 гоалыг оруулсан байна.

Дэлхийн аваргад 3 тоглосноос 1 ялж, 1 тэнцэж, 1 ялагджээ. Мөн 2 гоалыг оруулсан байна.

Цомууд: Pan American Championship (1952), Copa Roca (1960); Atlantic Cup (1960).

Жулиньо үргэлж буланд суудаг.
Image
Image
Далбаа оруулж ирж байгаа нь.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Wed Apr 20, 2011 3:22 pm

Иймэрхүү хэд хэдэн том жижиг нийтлэлүүд байна лээ.. цаг заваараа чадах ядахаараа орчуулаад оруулжил байя...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Wed Apr 20, 2011 7:59 pm

Барнаба :eek:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Thu Apr 21, 2011 10:01 pm

Карлос Албэрто, дэлхийн шилдэг 3 номер.

Карлос Албэрто Торрэс нь багийнхаа хэрхэн зоригжуулж, манлайлахаа мэддэг гайхалтай багийн ахлагч байсан юм. Бразилийн шигшээд хэдийгээр Пэлэ, Гэрсон, Пиазза, Жайрзиньо, Ривэлино зэрэг олон гайхалтай тоглогчид мөн клубуудын ахлагч, лидэрүүд байсан ч 1968 оны Европ дах аялан тоглолтын үеэр тухайн үед шигшээн дасгалжуулагч байсан Айморэ Морэйра-с ахлагчийн туузыг хүлээн аван 1970 оны ДА-г дуустал шигшээг ахлаж байсан гайхалтай баруун-ар байжээ.
Мэхико-н Эстадио Азтэка цэнгэлдэхэд ДА-н шигшээ тоглолтонд Итали-г 4-1 р бут ниргэж "Алтан Дагина"-г анх удаагаа хадгалан үлдэх шигшээ болсон ба тэрхүү цомыг өргөж үзсэн анхны тоглогч болсны дараа тэрээр шигшээн ахлагчийн туузаанаас зүгээр л татгалзсан байна.
Image

"Намайг шигшээн ахлагч хийхэд минь багийн бүх тоглогчид болон багийн лидерүүд маань надад их туслаж байлаа. Надтай бүх л зүйлийн талаар нээлттэйгээр ярилцдаг байв. Би мөн тухайн үеийн дэлхийн хамгийн шилдэг Сантос клубт ахлагч хийдэг байлаа. Шигшээн ахлагчийн туузыг орхих шалтгаан маань үүнтэй холбоотой." - Карлос Албэрто Торрэс.

Image
1966 оны ДА-н бүтэлгүйтлийн дараа багаа эргүүлэн ДА болгож Бразилийн хөлбөмбөгт эргээгээд итгэл найдвар бэлэглэхийн тулд бүхий л хүчээ дайчилж байлаа. 1970 оны финалын тоглолтын өмнө тоглолтын дараа би ямаршуу сэтгэл хөдлөлтэй байж байх бол гэж дотроо бодож байсан ч дараа нь харин "Алтан Дагина"-г гартаа бариад зогсож байхдаа юуны ч талаар бодож чадахгүй байлаа. Энэ бол баяр баясгалан, зүйрлүүлж боломгүй тодорхойлолт. - Карлос Албэрто Торрэс.

1958 онд Карлос 14 настай байсан ба тэр үед шигшээ баг нь анх удаагаа Дэлхийн аварга хэмээх цолыг Швэд-д хүртэж байжээ. Харин тэрээр 1962 оны ДА-г видео хальнаас үзэж байсан бол 1994, 2002 оны ДА-г харин тус тэмцээн болж буй газруудад очиж шигшээ багаа балиаж байжээ. Харин түүний ахлаж оролцсон 1970 оны ДА болсон Бразилийн шигшээ багийг хөлбөмбөгийн түүхэнд хамгийн шилдэг баг байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.

Image
1958 оны ДА болсон шигшээ үнэхээрийн гайхалтай баг байсан ч 1970 оны ДА болсон баг бол өрсөлдөгчид нь тэд нарын тоглолтыг үнэхээр тааварлаж, төсөөлөхийн аргагүй тийм аймшигтай баг байсан аж. Урьдчилсан шатны тоглолтуудаас авахуулаад л өрсөлдөгчдөө ээлж дараалан бут ниргэж байсан ба ДА-р ч гэсэн 1 ч ялагдал, тэнцээгүй тэмцээнийг дуусгаж байжээ. Мөн 1970 оны ДА-д Бразил-с гадна маш олон гайхалтай шигшээ багууд өрсөлдөж байсан нь Бразил-г ямар гайхалтай байсныг илтгэж байгаа болно. Энэ бол баримт.

1970 оны финалын тоглолтонд Карлос Албэрто Италийн шигшээн хаалганд тоглолтын эцсийн гоалыг хийсэн ба тухайн тоглолтонд Жайрзиньо болон Пэлэ нарыг бөмбөг эзэмшиж байхад айлын тоглогчид тэднийг зогсоохын аргагүй гайхамшигтай байж өөрсдийн ноёрхлоо тогтоож байлаа.
Image

"Бөмбөг манай багт шилжин эсрэг баг руугаа сөрөг довтолгоо хийх үед бид маш их ядарч байсан ч би ямар ч эргэлзээгүйгээр урагшаагаа айлын хамгаалагчтай уралдан гүйж байлаа. Би бөмбөгөнд түрүүлэн хүрч айлын хаалга руу хүч муутайхан өнхөрүүлэн өшиглөж оруулсан ба хүчтэй цохилт, биеийн хүч энэнд хэрэг болохгүй байсан юм. Тэгээд ч би хүчтэй цохилтонд дургүй. Харин намайг гоал хийгээд баяраа тэмдэглэсний дараа 2 минут болоод л тоглолт дууссан ба яг тэр үед би маш их ядарч байлаа, талбайн төвийн гол хөндлөн шугман дээр суун эргэн тойрноо харж байв" - Карлос Эдуардо Торрэс.

Итали-н эсрэг хийсэн финал Карлос Албэрто-н хувьд мартагдашгүй финал юм. Гэвч түүний хувьд тэр тэмцээний хамгийн түлхүүр тоглолт нь хэсэгтээ Англи-г буулган авсан тоглолт юм. Түүний жигүүрээс өгсөн бөмбөгийг Жайрзиньо гоал болгосноор Англи-н хүчтэй багийг 1-0 ялан хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд орсон юм.

"Энэ тоглолт их чанга тоглолт байсан. Англичууд өмнөх ДА-д түрүүлчихсэн хүчтэй байсан ч бид ялснаар энэ тэмцээнд ямар ч багийг ялж чадна гэдгээ мэдсэн." - Карлос Эдуардо Торрэс.

1970 оны ДА-н дараа түүнийг тэмцээний бэлэгдлийн шигшээд багтаасан ба мөн хожмоо 20-р зууны бэлэгдлийн 11-т нэрлэгдсэн гайхалтай тоглогч юм.

-----------------------

Бразил 1-0 Англи

Огноо: 1970 он. 6 сарын 7.
Тэмцээн: 1970 оны ДА.
Талбай: Эстадио Жалиско. Гуадалаяара. /Мэхико/
Үзэгчид: 66 мянга.
Шүүгч: Абрахам Клэйн /Израйль/
Гоал: Жайрзиньо /59 дах минут/

БРАЗИЛ: Фэликс, Карлос Албэрто /ахлагч/, Брито, Пиазза, Эвэралдо, Клодоалдо, Ривэлино, Пауло Цэзар Лима, Жайрзиньо, Тостао /Робэрто Миранда/, Пэлэ.

Дасгалжуулагч: Загалло.

АНГЛИ: Гордон Бэнкс, Врайт, Лабон, Бобби Муур, Тэрэнсэ Күүпэр, Мюллэри, Бобби Чарлтон /Астлэ/, Францис Лий, Алан Балл, Харст, Мартин Пэтэрс.

Дасгалжуулагч: Алфрэд Рамсэй.

-----------------------

Бразил 4-1 Итали

Огноо: 1970 он. 6 сарын 21.
Тэмцээн: 1970 оны ДА.
Талбай: Эстадиум Азтэко. Мэхико.
Үзэгчид: 107 мянга.
Шүүгч: Руди Глок /Баруун Гэрман/
Гоал: Пэлэ /17 дах минут/, Робэрто Бонисэгна /37 дах минут/, Гэрсон /65 дах минут/, Жайрзиньо /71 дах минут/, Карлос Албэрто Торрэс /88 дах минут/.

БРАЗИЛ: Фэликс, Карлос Албэрто /ахлагч/, Брито, Пиазза, Эвэралдо, Клодоалдо, Гэрсон, Ривэлино, Жайрзиньо, Тостао, Пэлэ.

Дасгалжуулагч: Загалло.

ИТАЛИ: Энрико Албэртоси, Бургнич, Уакс, Росатти, Фаччэтти, Бэртини /Жулиано/, Дэ Систи, Маззола, Домэнгини, Бонисэгна /Ривэра/, Гиги Рива.

Дасгалжуулагч: Фэрруччио Валкарэгги.

-----------------------------------------

Тэрээр 1944 оны 6 сарын 17нд Рио дэ Жанэйро-д төрсөн ба мэргэжлийн хөлбөмбөгчийн карьеераа 1963 оноос Флуминэнсэ багт эхлэн хожмоо Сантос-д өөрийг бүрэн таниулж, эцэст нь 1982 онд Америк-н Нью-Иорк Космос багт өндөрлөсөн байна. Шигшээ багтаа нийт 53 тоглолт хийн 8 гоалыг хийжээ. Мэргэжлийн карьеераа өндөрлөсний дараагаар дасгалжуулагчийн ажилд шилжсэн ба анх Фламэнго багаас эхлэн хамгийн сүүлд Азербайжан-г 2005 онд дасгалжуулж байгаад ажлаа хүлээлгэн өгснөөр бүхий л амьдарлаа зориулсан хөлбөмбөгийн талбайгаас арай нэг юм хөндийрчээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Realist » Mon May 02, 2011 1:10 pm

Image

Image

Энэ жерси байгаа шүү, янзтай юм байнлээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Thu May 05, 2011 6:02 am

2014 онд болох Дэлхийн аваргын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар танилцуулга хийгдсэн юм байна. Гол гол гудмуудад нэмэлт камер байрлуулж байгаа юм байна. Мөн явуулын камер гэхүүдээ явган хүн, эргүүлийн машины орой дээр камер байрлуулж бас явах юм байна. /герман хэл дээр гарсан болохоор ойлгосонгүй./

Бас шинэ шинэ цэнгэлдэхүүд баригдаж байгаа юм байна. Загвар энэ тэр нь сайхан л юм.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Togsoo_8 » Thu May 05, 2011 11:54 am

рэалист хэд гэж бга вэ?
User avatar
Togsoo_8
 
Posts: 76
Joined: Sat Jul 17, 2010 11:44 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Tue May 10, 2011 8:35 pm

Бразилийн шигшээ багийн дурсамжаас

Image
1950 оны Бразилийн шигшээ багийн гарааны олон сонголтуудын нэг нь. Мөн тэр үед Дэлхийн аваргын финалд Уругайд хожигдсон гараа.

1950 он, Дэлхийн аваргын финалын тоглолтын өмнө тэр жилдээ Бразил болон Уругайн шигшээд хоорондоо 3 удаа тоглосон байв. 1950 оны ДА-н шигшээд ёрын гэмээр хувь заяа Бразилчуудыг дайрч Уругайчууд хамгийн их хүн цугласан Маракана цэнгэлдэхийг тамын тогоо мэт болгож хаясан юм.

Энэ 2 багийн урьдын тулаанууд нь 1941 оны Копа Рио Бранко болон Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд болж байлаа.

1950 оны 3 учраануудаас дурьдвал 5 сарын 6нд Уругайчууд Бразил-д болсон Копа Рио Бранко-н тэмцээнд хоорондоо тааран Пакаэмбу стадиумд болсон тоглолтонд Уругайчууд 4-3 р ялалт авсан байна. Шиаффино, Мигуэз нар Уругайн зүгээс 2, 2 гоал хийн хожлыг авчирсан байна. Бразилаас Мэнэзэс 2 гоал хийсэн бол Зизиньо 1 гоал нэмэрлэжээ.
Гиггиа бол Бразилийн эрлэг байж 50 оны ДА-н шигшээ тоглолтонд хожлын гоалыг 2-р хагаст хийсэн тоглогч юм.

Долоо хоногийн дараа, 5 сарын 14нд мөн Пакаэмбу стадиумд 2 баг тулсан ба энэ үед харин Бразилчууд 3-2 р ялалт авч. Адэмир Мэнэзэс мөн л 2 гоал Уругайн хаалганд чихсэн бол Чико 1 гоал нэмэрлэсэн байна. Харин Уругайн зүгээс Нилтон Сантос болон Виламидэз нар тус бүр гоалджээ.

Дөрвөн хоногийн дараа, Рио дэ Жанэйро-д болсон тоглолтонд Бразилчууд дахин ялсан ба 1-0 р ялалт авахад мөн л нөгөө Адэмир Мэнэзэс гоалдсон байна.

7 сарын 17нд, 2 багийн энэ жилийнх нь хувьд хамгийн сүүлийн тулаан болсон ба хамгийн онц ач холбогдолтой энэхүү тулаанд Уругайчууд 2-1 р ялалт байгуулж "Алтан Дагина"-г хүртсэн юм.

Бразил 3-4 Уругай
Он сар: 1950 оны 5 сарын 6.
Тэмцээн: Копа Рио Бранко.
Талбай: Пакаэмбу стадиум. Сан Пауло. Бразил.
Үзэгч: 25,000
Шүүгч: Кирил Жон Баррик /Англи/.
Гоалууд: Зизиньо 2 ', Мигуэз 23' 27 ', Шиаффино 28', Адэмир Мэнэзэс 29' Шиаффино 49 ' Адэмир Мэнэзэс 64'.

БРАЗИЛ:: Barbosa (Vasco-RJ), Nilton Santos (Botafogo-RJ) and Mauro (S? o Paulo-SP), Eli (Vasco-RJ), Ruy (S? o Paulo-SP) and Noronha (S? Paul -SP); Tesourinha (Vasco-RJ), Zizinho (Bangu-RJ), Ademir Menezes (Vasco-RJ), Jair Rosa Pinto (Palmeiras-SP) and Chico (Vasco-RJ). Coach: Flávio Rodrigues Costa.

УРУГАЙ: Roque Maspoli, Matias Gonzalez and Hector Vilches, Juan Gonzalez, Obdulio Varela and Victor Rodriguez Andrade (Schubert Gambetta), Julio Cesar Britos (Alcides Ghigghia), Julio Perez, Omar Miguez, Juan Alberto Schiaffino and Hugo Vilamide. Coach: Juan Lopez.

Бразил 3-2 Уругай
Он сар: 1950 оны 5 сарын 14.
Тэмцээн: Копа Рио Бранко.
Талбай: Эстадио дэ Жануарио. Рио дэ Жанэйро. Бразил.
Шүүгч: Кирил Жон Баррик /Англи/.
Гоалууд: Адэмир Мэнэзэс 4 ' 27', Нилтон Сантос(c) 24', Чико 33 ', Уго Виламидэз 44'.

БРАЗИЛ: Barbosa (Vasco-RJ), Nilton Santos (Botafogo-RJ) and Mauro (S? o Paulo-SP) after Juvenal (Flamengo-RJ), Eli (Vasco-RJ), Ruy (S? o Paulo-SP) and Noronha (S? o Paulo-SP); Tesourinha (Vasco-RJ) after Friaça (S? o Paulo-SP), Zizinho (Bangu-RJ), Ademir Menezes (Vasco-RJ), Jair Rosa Pinto (Palmeiras-SP ) after Baltazar (Corinthians-SP) and Chico (Vasco-RJ). Coach: Flávio Rodrigues Costa.

УРУГАЙ: Roque Maspoli, Matias Gonzalez and Hector Vilches (Schubert Gambetta), Juan Carlos Gonzalez, Obdulio Varela and Victor Rodriguez Andrade, Alcides Ghigghia, Julio Perez (Eusebio Tejera), Omar Miguez (Carlos Romero), Juan Alberto Schiaffino and Hugo Villamide (Juan Ramon Orlandi). Coach: Juan Lopez.

Бразил 1-0 Уругай
Он сар: 1950 оны 5 сарын 17.
Тэмцээн: Копа Рио Бранко.
Талбай: Эстадио дэ Жануарио. Рио дэ Жанэйро. Бразил.
Шүүгч: Кирил Жон Баррик /Англи/.
Гоал: Адэмир Мэнэзэс 16 '.

БРАЗИЛ: Barbosa (Vasco-RJ), Nilton Santos (Botafogo-RJ) and Juvenal (Flamengo-RJ), Eli (Vasco-RJ), Danilo Alvim (Vasco-RJ) and Moustache (Flamengo-RJ); Friaça (S? o Paulo-SP), Zizinho (Bangu-RJ) after Jair Rosa Pinto (Palmeiras-SP), Balthasar (Corinthians-SP), Ademir Menezes (Vasco-RJ) and Chico (Vasco-RJ). Coach: Flávio Rodrigues Costa.

УРУГАЙ: Roque Maspoli, Matias Gonzalez and Eusebio Tejera, Juan Carlos Gonzalez, Obdulio Varela and Victor Rodriguez Andrade;
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Wed May 11, 2011 3:22 pm

Өнөөдөр, хаалгачийн өдөр. Тэдэнд баяр хүргэе!
Гилмар, Фэликс, Таффарэл болон Маркос нар дэлхийн аваргууд. тэдний өмсгөлүүд бол Бразилийн номер 1.
Image

Гилмар, 2 удаагийн дэлхийн аварга, Шилэгдэгсэдийн бэлэг тэмдэг болсон хаалгач.
Image
Гилмар дос Сантос Нэвэс бол Бразилийн хамгийн гайхалтай хаалгач байсан юм. Коринтианс болон Сантос-н зарим тоо баримт, тойм зэргээс харахад тэрээр багтайгаа хамт Либэртадорэс-н цом болон олон улсын түвшинд мөн дотооддоо болон шигшээдээ үнэхээр гялалзаж явсан тоглогч байжээ.
Энэ маягаар амжилттай явсаар Гилмар 1958/1962 онуудын ДА-д түрүүлэн хошой аварга болсон, шигшээн алтан үеийг бичилцсэн хаалгач юм. Тэр үеийн багийн хамгаалалтын хэв маяг ч гайхалтай байсан бол Гилмар хэдийнээ Бразилийн шигшээ багийн хаалгачийн бэлэг тэмдэг болсон байлаа.
Мөн Гилмар Бразилийн шигшээн 1-р багт хамгийн их тоглолт хийсэн тоглогчдын нэг нь юм. Түүний анхны тоглолт нь 1953 оны 3 сарын 1нд Боливиа-н эсрэг байсан байна. Тухайн тоглолтонд 1 гоал хаалгандаа алдсан ч багийн нөхөд нь 8 гоал-г эсрэг багийн хаалганд хийж бут ниргэж байжээ. Харин хамгийн сүүлийн тоглолтоо 1969 оны 6 сарын 12нд Англи-н эсрэг хийж 2-1 р ялсан байна. Гилмар шигшээн хамт нийт 102 тоглолт хийснээс 72-т нь ялж, 14 тэнцэж, 16-д нь ялагдлын гашууныг амсжээ.
Гилмар дэлхийн аваргаас гадна шигшээн хамтаар Bernardo O'Higgins-н цомд 1955, 1959, 1961 онуудад, Oswaldo Cruz цомд 1955, 1958, 1961, 1962, 1968 онуудад, Atlantic цомд 1956, 1960 онуудад, Roca цомд 1957, 1960, 1963 онуудад тус тус түрүүлж байжээ.
Image
Image

Фэликс, гурамсан цомын эздийн хаалгач, 20-р зууны хамгийн шилдэг багийн дугаар 1.
Image
Мэхико-д болсон ДА-р Бразилийн шигшээ баг дэлхийд хамгийн гайхамшигт хөлбөмбөгийг үзүүлэн "Алтан Дагина"-г өөрсдийн болгон мөнхөд залах эрхийг олж авсан юм. Энэхүү багт маш олон супэр одуудыг цуглуулан багтаасан байлаа. Карлос Албэрто, Гэрсон, Жайрзиньо, Ривэлино, Тостао, Пэлэ ...
Жон Салданьа 1969 оны урьдчилсан шатны сүүлээр энэхүү гайхамшигт багийг эцсийн байдлаар бүрдүүлсэн ба дараагаар нь 1970 оны ДА-н өмнөхөн Марио Загалло-д багийг шилжүүлжээ.
Тухайн үеийн Бразилийн багийн тоглогчид болон тоглолтын арга ухаан нь төгс байлаа. Фэликс гарааны хаалгачаар нэрлэгдэн ДА-н урьдчилсан шатны эхний тоглолтоос авахуулаад шигшээд Итали-г 4-1 бут ниргэх хүртэл бүхий л тоглолтонд хаалганы урд хана хэрэм мэт зогсож байлаа.
Фэликс Миэллэ Вэнэрандо нь Бразилийн шигшээ багт 1965-1976 онуудад 47 тоглолт хийхдээ 33-т нь ялж, 9 тэнцэж, 5-д нь ялагджээ.
Image


Таффарэл, 1994 оны шигшээ тоглолтын эцсийн шийдийг гаргагч.
Image
Бэбэто болон Ромарио нар урд шугманд хамтарч тоглон Бразилийн төгс хослолыг үзүүлсэн ДА байлаа. Тухайн үед буюу 1994 оны Америк-д болсон ДА-д Карлос Албэрто Паррэйра шигшээ багийг дасгалжуулж байсан ба багийн дотоод уур амьсгалыг гайхалтай найрсаг байдлаар бий болгож чадсан байлаа.
Таффарэл 1987 онд Пан-Америк-н аварга, 1988 онд шигшээ багийн хамт Олимпийн наадмын мөнгөн медалийн эзэн болсон байлаа. Тэрээр шигшээн анхны тоглолтоо 1988 оны 7 сарын 7нд Австрали-н эсрэг хийж 1-0 р ялалт байгуулжээ.
Хэдийгээр Бразилчууд урдаа супэр хослолтой байсан хэдий ч шигшээ тоглолтонд Италийн шилдэг хамгаалалтын эсрэг 120 минутын турш гоалдож чадаагүй юм. Эцсийн дүнд 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулсан ба Италийн багаас Даниэл Массаро-н цохьсон 4 дэх цохилтийг Таффарэл хааж чадсан байна. Дунга харин эсрэг багт цохиж оруулснаар Италийн хувьд байдал хүнд болж ирсэн байна. Энэ үед Италийн шүтээн болоод байсан Робэрто Бажжио Таффарэл-н эсрэг зогсож байлаа. Гэвч Бажжио бөмбөгөө хаалганы дээгүүр нисгэснээр Бразил түүхэндээ 4 дэх удаагаа хөлбөмбөгийн оргилд гарсан юм.
1998 оны Франц-д болсон ДА-н шигшээ тоглолтонд 3-0 р хожигдсоны дараагаар тэрээр шигшээ багт дахин дуудагдаагүй юм. Тэрээр Бразилийн шигшээн 1-р багт 108 тоглолт хийснээс 64-д нь ялж, 31 тэнцэж, 13 удаад ялагджээ. Тэрээр 72 гоалыг хаалгандаа алдсан ба мөн 90, 94 болон 98 оны ДА-уудад оролцсон хаалгач юм.
Харин Олимп-н наадамд тэрээр 15 удаа тоглолтонд оролцноос 12-т нь ялж, 2 тэнцэж ердөө 1 ялагдсан байна. Мөн 7 гоалыг хаалгандаа алджээ.
Image

Маркос, Бразилийн шигшээ багийн хамгийн сүүлийн аварга болсон багийн хаалгач.
Image
2002 онд Өмнөд Солонгос болон Японд болсон ДА-н гарааны хаалгачаар Маркос нэрлэгдсэн юм. Тэмцээний турш гайхалтай тоглож олон олон сэйв-үүдийг хийж байлаа. Фифа-н зүгээр тэмцээний хамгийн сайн хамгаалалтыг харуулсан гэж дүгнэж байв. Тэрээр мөн гарааны тоглогчдоос цор ганцаар эх нутгаасаа сонгогдсон тоглогч байжээ.
Маркос шигшээ багтаа 1999-2005 оны хооронд 29 удаа тоглохдоо багийн хамтаар 3 цомыг хүртжээ. Анх 1999 оны Копа Америка-д түрүүлсэн бол дараагаар нь ДА болж эцэст нь 2005 онд Конфедерешн кап-д түрүүлсэн байна. Фифа-н зүгээс 2002 оны ДА-н шилдэг хаалгачдын 3-т Маркос-г нэрлэсэн юм.

Эцэст нь баярлалаа Маркос, энэ олон жил Палмэйрас-д тогтмол сайн тоглож байгаад чинь...
2012 онд тэрээр багийнхаа төлөө 20 дах жилдээ хүчин зүтгэж байгаагаа тэмдэглүүлэх гэж байна. Тэрээр 1992 оноос хойш Палмэйрас-н хаалгачаар тоглосон ба түүний мэргэжлийн карьеер дах цор ганц баг нь юм. Маркос бол хөлбөмбөгийн ертөнцөд маш эрхэм болсон хүмүүсийн нэг юм.
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Thu May 12, 2011 10:29 am

Мано холбооны гишүүдтэй хамт энэ зун Аргэнтин-д болох Копа-н үер хаана байрлах эсэхээ явж байрлах буудлаа сонгосон байна.
Image
Бразил Копа-н анхны тоглолтоо 7 сарын 3нд Вэнэсуэл-н эсрэг хийх юм байна. Тэмцээний өмнө хэсэг хугацаанд Аргэнтин-д бэлтгэл хийх учир нилээд хугацаанд байрлана гэж төлөвлөж байгаа гэнэ. Өчигдөр Бразилийн хөлбөмбөгийн холбооны мэдээлэл холбооны захирал Rodrigo Paiva мөн Guilherme Ribeiro нартай хамт Sofitel La Reserva Cardales гэж буудлыг үзэж сонирхсон байна.
Image
Image
Image
Уг буудал нь Буэнос Айрэс-н 60 км-н зайд байрладаг ба Копа Америка-н үер Бразилийн шигшээ багийн байрлах газар болохоор болсон байна. Буудлыг үзэж сонирхож явах үер тус буудлын захирал Jose Pablo Fabián Geun зочдод хань болж танилцуулж явсан байна.

Дараа 7 хоногт буюу 5 сарын 19нд Мано Мэнэзэс 6 сарын 3нд Нидерланд-н эсрэг Бразилийн хамгийн том хотуудын нэг Гоианиа-д мөн 6 сарын 7нд St. Paul-д Руминэ-н эсрэг хийх нөхөрсөг тоглолтуудад оролцох тоглогчдыг зарлах гэнэ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Барнаба » Thu May 12, 2011 8:17 pm

Марк Мэндоза, Бразилийн шигшээн анхны хаалгач.

Image
Маркос Карнэйро дэ Мэндоза нь сонирхогчдын эхэн үед Бразилийн үндэсний шигшээ багийн анхны хаалгачаар сонгогдсон байна, мөн тэрээр 1914 оны 7 сарын 21нд Exeter хотод Английн эсрэг Бразил анхны тоглолтоо хийхэд тэрээр шигшээн хамгийн залуу тоглогч байсан байна. Тухайн үед тэрээр дөнгөж 19 настай байж.

Бразилийн шигшээн өмсгөлийг 9 жил өмсөн тоглосон ба тэрээр шигшээд тоглох хугацаандаа Өмнөд Америкийн аваргыг 1919 болон 1922 онуудад хүртсэн байна.

Марк-н карьеер нь Хаддок Лобо-д эхэлсэн ба зэргэлдээх хөрш Tijuca багт мөн тоглож байж. Марк 1913 он хүртэл Американ хөлбөмбөгийн багт тоглож байсан ба тоглох хугацаандаа Рио-н цомд түрүүлж амжсан байна. Дараа жил нь тэрээр Флуминэнсэ баг руу шилжиж 1922 он хүртэл тэндээ хаалгач хийсэн байна. Тэндээ 127 тоглолт хийснээс 164 гоалыг алдсан ба Рио-н аваргаар 1917, 1918, 1919 онуудад тус тус түрүүлсэн байна.

Гайхалтай мэдрэмж, төрөлхийн рэфлэкс, гайхамшигтай бөмбөг зайлуулах ур чадвар, хэв маягын эзэн 1,87м өндөртэй энэ эрхэм бол Марк Мэндоза юм.
Түүний карьеер дууссаны дараа тэрээр түүхч мэргэжлээр болон Флуминэнсэ-н ерөнхийлөгчөөр ажиллаж байсан байна. Харин мэнэжэрийн хувиар Рио дэ Жанэйро-д аваргын титмийг 1940/1941 оны улиралд хүртэж байжээ.

Image
Image
Image
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests