by Gooner » Fri Jan 05, 2007 5:31 pm
Роман Абрамович оны өмнө өгсөн ярилцлагандаа тоглогч худалдан авахал зориулж хэт их замбараагүй мөнгө зарлагадахаа багасгаж, харин тоглогч үйлдвэрлэх тал дээрээ илүү их ажиллахаа мэдэгдсэн билээ.
Багуудын академиудын хувьд бол 2 жилд 2-3н ширхэг ПЛ-д тоглоход шаардлага хангахуйц тоглогчтой болж чаддаг. Гэхдээ мөн маш сайн скаутын сүлжээтэй тохиолдолд. Гэвч баг болгон тийм хүчирхэг сүлжээтэй гэж үү?
Мөн нэмж хэлэхэд академиуд 5-10 жилд ердөө ганц ширхэг дэлхийн хэмжээий тоглогч “үйлдвэрлэдэг” юм байна.
ПЛ-н зарим багууд "grow your own" буюу өөрийнхөөрөө хөгжүүл гэдэг арга барилаар ажиллаж байгаа. Энэ нь ирээдүйтэй залуу тоглогчдыг багаас нь бэлдэх бөгөөд ингэхийн тулд маш сайн скаутын сүлжээтэй байх хэрэгтэй.
Ингэсний давуу тал нь гэвэл залуу тоглогдод өөрийн арга барилаар тухайн тоглогчид таарсан хөлбөмбөгийн арга барил эзэмшүүлэх туршлага суулгаснаар илүү сайхан гоёмсог хөлбөмбөг тоглох хүсэл эрмэлзэлтэй болохийн зэрэгцээ залуугаасаа хамтдаа тоглож, цугтаа боловсорцгоосон залуус цаашдаа маш сайн баг болж тоглож чадахын зэрэгцээ хөлбөмбөг гэдэг зүйлийн амтыг үзэгчдэд мэдрүүлдэг.
Хэрвээ ийм баг бүрдэж чадвал тэднийг хожиход тун хэцүү, тэд хамтдаа ихийг бүтээх бөгөөд тэднийг ялалтынхаа замд алхалж явахад тэдний залгамж үеийг бэлдэх хангалттай хугацааг олж чадна.
Гэхдээ яахав одоогийн Чэлси шиг асар их дадал туршлагатай шилдэг тоглогчдыг мөнгөөр зодож багтаа тоглож болох юм. Гэвч тэд аль хэдийн өөрийн гэсэн арга барилтай, өөрийн гэсэн хөлбөмбөг тоглох философитой болсон байх бөгөөд тэднээс нэг баг шиг уур амьсгал, тоглолт гарна гэж найдах хэрэггүй.
Премиерлигийн цомыг хүртэхэд туршлагатай тоглогчд бол гол түлхүүр юм
Чэлсигийн хувьд яг л ийм зарчимаар ажиллаж буй. Харин Арсенал болон МЮ тийм биш. Тэд эсрэгээр залуу тоглогчдыг хөгжүүлэх тал дээрээ илүү сайн ажилладаг.
2006 оны улирлыг харвал Арсеналын хувьд тэргүүлэгчдийн байр суурьнаас нэлээн хол байгаа нь тэдэнд туршлага их дутагдаж байгаа нь илт.
Тэд олон сайн тоглогчтой хэдий ч тэдэнд гол түлхүүр болох туршлага дутдаг.
Энэ нь 3 нь ч зүйлээр батлагддаг.
Тэд хэт хямд энгийн гэмээр гоол алдаж байгаа.
Хамгаалагчид контр аттакт ордог, мөн хамгаалалтандаа төвлөрч нэг гар шиг байж чадахгүй байгаагийн зэрэгцээ залуу туршлагагүй хамгаалагчид айлын довтлогч тэдний ард олзоо хүлээн хэвтэх арслан мэт чимээгүйхэн алхалж явааг мартаж орхидог
Урд довтолгоонд мөн л туршлага үгүйлэгдэж байгаа нь харагддаг.
Багийн мэргэн бууч гэхэд дээд тал нь 9-н гоолтой яваа бөгөөд гоолны моменттой харьцуулвал дэндүү бага тоо юм. Тэд туршлагагүй хэт залуу учраас өөрсдийн дотоод сэтгэл зүйг төвлөрүүлж чадахгүй байгаагийн дээр өөрсдийн энэрги, эрч хүчээ зөв зохицуулж чадахгүй, түүнийгээ ялгаруулж чадахгүй байгаа юм. Мөн Арсеналын гараанд гарч байгаа тоглогчдыг хурцалж чадах, тэднээс дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахад туслах зөвлөгч тийм ч хангаллтай биш байгаа нь ажиглагддаг. Гэвч энэ бол зөвхөн сэтгэл зүйн л асуудал юм.
Мөн Арсеналд маш шаргуу, тэмцэгч, хатуу ширүүн тоглолттой тоглогч илт үгүйлэгддэг. МЮ-д Рүүний, Скоулз, Чэлсид Эссиэн, Дрогба нар шиг тийм стилийн тоглогч одоохондоо дутагдаж байна.
Арсенал энэ улирал Лорэн, Галлас, Анри, Росицки, Люнбэрг зэрэг шилдэг тоглогчдоо гэмтэл бэртлийн улмаас тоглох боломжгүй болсон нь бас л багт маш гарз тохиолдож байгаа юм. Росицки гэмтлээс эргэн ирж Блэкбэрнтэй хийсэн тоглолтонд оролцсоноор багийн тоглолт илүү сайжирч хагас хамгаалалт болон довтолгоо тун нямбай, мөн хавьгүй илүү бөмбөг үзэмшиж байсан юм.
Ер нь энэ улирлын тоглолтуудыг харахад бол Вэнгэр энэ жил залуу тоглогчдоо илүү талбайд тоглуулах зорилготой байгаа нь улирлын эхнээс ажиглагдсан. Энэ нь цаашид олон олон жил тоглох багийн тоглолтонд маш чухал алхам болж өгөх бөгөөд залуус улирлын эхнээс нэг нэгнээ ойлголцоод эхэлж байгаа бөгөөд заавал нэг сарын цонхоор хэн хэгнийг авах гэж яарах хэрэггүй болгож байна.
Үүний ч үр дүн гарч эхэлж байна. Клиши л гэхэд ямартай ч топ класс тоглогч болон торниж байна. Фабрегас, Глэб, Жилбэрто нар сайн ойлгоцож байгаа. Жоуроу мөн л гайхалтай тоглолт үзүүлж өөрийгөө нээж харуулж буй. Адэбайор, Ван Пэрси нар Анриг гэмтэлтэй байх хойгуур тун сайн тоглож өөрёдийгөө сайн нээж хөгжүүлж байна. Хойтэ ч итгэл алдалгүй сайн тоглож байгаа. Арсенал байрлал бүрээ баталгаатай, найдвартай залуустай болж чаджээ.
Харин төвийн хагас хамгалагчийн байрлал буюу Жилбэртогийн байрлалд цаашид хэн тоглох вэ гэдэг баг зэрэг асуудалтай. Миний хувьд бол Диаби болон Муамба нараас энэ байрлалд найдвартай тоглодог болтол хугацаа хэрэгтэй. Ямартаа ч дараагийн жил тэд маш сайн хичээж, бэлтгэлээ маш сайн базаах нь чухал.
Харин Аппиаг ДАШТ-н дараа Арсеналд ирсэн бол тун хэрэгтэй тоглогч байсан гэж бодож байна. Мөн үүнд нэг тоглогч дурдалгүй өнгөрч болохгүй нь Лассана Диарра юм. Түүнийг Арсеналд ирж тоглох ёстой гэж боддог.
Улирлын 2-р хагас бол Арсенал хувьд гайхалтай байх болно. Зарим гэмтэлтэй тоглогчид гэмтлээс эргэн ирэх бөгөөд довтолгоо болон хагас хамгаалалт чанаржиж, гараанд гарахын төлөө тоглогчид тун мэрийж тоглох болно.
Багийн ахлагч Анри албайд эргэн ирсэнээр талбайн урд хэсэгт санаа зовох зүйлгүй болно байх.
ПЛ-н энэ жилийн эхний хагаст лигийг тэргүүлж буй 3-н багаас 3-н тоглогч багтаа онцгой тус хүргэж багтаа чухал хэрэгтэй оноог авчирч байна. МЮ-аас Роналдо, Чэлсигээс Дрогба, Арсеналаас Фабрегас нар юм
К.Роналдогийн хувьд түүний уран гоёмсог тоглолтыг хараад хэн ч түүний гайхалтай сайн тоглогч гэж магтах байх. Гэхдээ бүхэл тоглолтын турш түүний тоглолтыг харах юм бол түүний ямар ч хэрэггүй шахуу янз бүрийн хууралт хийх гэж оролдож байгаа, янз бүрийн заль мэх хэрэглэж буй нь эргэн тойрныхоо тэсвэр тэвчээрийг барж орхидог. Харин түүний тэсвэр тэвчээртэй зан, шийдэмгий тоглолт, уян хатан хөдөлгөөн зэрэг нь багтаа багагүй тус нэмэр хүргэдэг.
Дрогбагийн хувьд улирлын эхний хэсгийн хамгийн шилдэг довтлогч байлаа. Шэвчэнкогийн туслалцаа дэмжлэгтэйгээр тэрээр тун сайн тоглож байна. Мөн тэрээр маш их хөдөлмөрлөснийхөө хирээр багтаа маш их тус хүргэж байгаа.
Фабрегас, миний хувьд тэрээр ПЛ дэх шилдэг тоглогч.
Тэр үүний Блэкбэрнтэй хийхэд баталсан гэж хэлж болно. Цаг дуусах үед маш чухал чухал гоолын моментийг Фабрегас л гаргаж байлаа. Ийм үед насны хүнд Роналдо шиг янз янзын хуурах хөдөлгөөн үзүүлж ороод хаалга руу өшиглөх боломжтой хэдий ч Фабрегас тоглолтыг харж хаана ямар пасс шаардлагатайг үргэлж мэдэрч тоглодог бөгөөд Арсенал Блэкбэрнд цаг дуусах мөчид 3-н гоол оруулж чадсан. Би Фабрегасыг жинхэнэ лидер тоглогч гэж боддог бөгөөд ийм тоглогч ердөө 10-15 жилд ганц л төрдөг. Жишээ нь гэхэд Ёохан Круйфф, Мишэл Платини .
Тэр ирээдүйн Арсеалын нэгэн гол хөдөлгүүр байх болно.
Joël Che
2006 оны 12-р сарын 26