Арсенал FC : The Gunners :

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby zigo » Wed Jan 03, 2007 4:42 pm

Чи нээрээ зүгээр үү? :smile: Миний найз эмчид үзүүлж зөвөллөгөө авсан нь дээр байхаа. :sad:
Гэнэт санаа зовчихлоо. Хүмүүсээ хамаагүй хүнийг цаашлуулсаар байгаад бүр ухаан санааг нь орон гаран болгох нь байна. Хий юм хүртэл хардаг, уншдаг болсон бололтой байнашд. :help:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby rednasca » Wed Jan 03, 2007 4:54 pm

за за....нээрээ зиго 2-уулаа больёо....мэндээ даргын үгэнд орьёо...модууд устгаарай....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Hristos » Wed Jan 03, 2007 5:07 pm

Хэд тэнцээд Челсигийхэн орон гаран болж эхэлж байна шүү. Дараагийхад хусуулахад бүгд галзуурах байхаа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Seikoni » Wed Jan 03, 2007 6:28 pm

Россиягаар ЦСКА Арсэналын л тоглолт гараад байх аж.. өнгөрсөн түүхээ хайрладаг аж..:mrgreen:
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Gooner » Thu Jan 04, 2007 9:07 am

Саяхан Арсенал Спартак 2-н дээхнэ үеийн АЛ-н тоглолт гаргана гээд рекламдаад байсан. Бас л сонирхолтой байх даа.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby rednasca » Thu Jan 04, 2007 9:29 am

угаасаа РТР 2006 оны ялалтууд /эмэгтэй гар бөмбөг, эрэгтэй теннис, эрэгтэй сагсан бөмбөг ЦСКА, дээр нь хөлбөмбөг ЦСКА/-аа цуврал болгож гаргаж байна лээ....ах нарын хувьд онцгой жил байлаа....ялангуяа багийн төрлийн хувьд....:-D
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby SAVAGE » Thu Jan 04, 2007 11:36 am

Манайтай тоглох тоглолтонд танай Fabregas and Van Persie Suspened, Adebayor Injured байх бололтой...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Gooner » Fri Jan 05, 2007 9:37 am

Гэхдээ Галлас тоглох юм байна хүүхээ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Fri Jan 05, 2007 5:31 pm

Роман Абрамович оны өмнө өгсөн ярилцлагандаа тоглогч худалдан авахал зориулж хэт их замбараагүй мөнгө зарлагадахаа багасгаж, харин тоглогч үйлдвэрлэх тал дээрээ илүү их ажиллахаа мэдэгдсэн билээ.
Багуудын академиудын хувьд бол 2 жилд 2-3н ширхэг ПЛ-д тоглоход шаардлага хангахуйц тоглогчтой болж чаддаг. Гэхдээ мөн маш сайн скаутын сүлжээтэй тохиолдолд. Гэвч баг болгон тийм хүчирхэг сүлжээтэй гэж үү?
Мөн нэмж хэлэхэд академиуд 5-10 жилд ердөө ганц ширхэг дэлхийн хэмжээий тоглогч “үйлдвэрлэдэг” юм байна.

ПЛ-н зарим багууд "grow your own" буюу өөрийнхөөрөө хөгжүүл гэдэг арга барилаар ажиллаж байгаа. Энэ нь ирээдүйтэй залуу тоглогчдыг багаас нь бэлдэх бөгөөд ингэхийн тулд маш сайн скаутын сүлжээтэй байх хэрэгтэй.
Ингэсний давуу тал нь гэвэл залуу тоглогдод өөрийн арга барилаар тухайн тоглогчид таарсан хөлбөмбөгийн арга барил эзэмшүүлэх туршлага суулгаснаар илүү сайхан гоёмсог хөлбөмбөг тоглох хүсэл эрмэлзэлтэй болохийн зэрэгцээ залуугаасаа хамтдаа тоглож, цугтаа боловсорцгоосон залуус цаашдаа маш сайн баг болж тоглож чадахын зэрэгцээ хөлбөмбөг гэдэг зүйлийн амтыг үзэгчдэд мэдрүүлдэг.
Хэрвээ ийм баг бүрдэж чадвал тэднийг хожиход тун хэцүү, тэд хамтдаа ихийг бүтээх бөгөөд тэднийг ялалтынхаа замд алхалж явахад тэдний залгамж үеийг бэлдэх хангалттай хугацааг олж чадна.
Гэхдээ яахав одоогийн Чэлси шиг асар их дадал туршлагатай шилдэг тоглогчдыг мөнгөөр зодож багтаа тоглож болох юм. Гэвч тэд аль хэдийн өөрийн гэсэн арга барилтай, өөрийн гэсэн хөлбөмбөг тоглох философитой болсон байх бөгөөд тэднээс нэг баг шиг уур амьсгал, тоглолт гарна гэж найдах хэрэггүй.

Премиерлигийн цомыг хүртэхэд туршлагатай тоглогчд бол гол түлхүүр юм

Чэлсигийн хувьд яг л ийм зарчимаар ажиллаж буй. Харин Арсенал болон МЮ тийм биш. Тэд эсрэгээр залуу тоглогчдыг хөгжүүлэх тал дээрээ илүү сайн ажилладаг.
2006 оны улирлыг харвал Арсеналын хувьд тэргүүлэгчдийн байр суурьнаас нэлээн хол байгаа нь тэдэнд туршлага их дутагдаж байгаа нь илт.
Тэд олон сайн тоглогчтой хэдий ч тэдэнд гол түлхүүр болох туршлага дутдаг.
Энэ нь 3 нь ч зүйлээр батлагддаг.
Тэд хэт хямд энгийн гэмээр гоол алдаж байгаа.
Хамгаалагчид контр аттакт ордог, мөн хамгаалалтандаа төвлөрч нэг гар шиг байж чадахгүй байгаагийн зэрэгцээ залуу туршлагагүй хамгаалагчид айлын довтлогч тэдний ард олзоо хүлээн хэвтэх арслан мэт чимээгүйхэн алхалж явааг мартаж орхидог
Урд довтолгоонд мөн л туршлага үгүйлэгдэж байгаа нь харагддаг.
Багийн мэргэн бууч гэхэд дээд тал нь 9-н гоолтой яваа бөгөөд гоолны моменттой харьцуулвал дэндүү бага тоо юм. Тэд туршлагагүй хэт залуу учраас өөрсдийн дотоод сэтгэл зүйг төвлөрүүлж чадахгүй байгаагийн дээр өөрсдийн энэрги, эрч хүчээ зөв зохицуулж чадахгүй, түүнийгээ ялгаруулж чадахгүй байгаа юм. Мөн Арсеналын гараанд гарч байгаа тоглогчдыг хурцалж чадах, тэднээс дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахад туслах зөвлөгч тийм ч хангаллтай биш байгаа нь ажиглагддаг. Гэвч энэ бол зөвхөн сэтгэл зүйн л асуудал юм.
Мөн Арсеналд маш шаргуу, тэмцэгч, хатуу ширүүн тоглолттой тоглогч илт үгүйлэгддэг. МЮ-д Рүүний, Скоулз, Чэлсид Эссиэн, Дрогба нар шиг тийм стилийн тоглогч одоохондоо дутагдаж байна.

Арсенал энэ улирал Лорэн, Галлас, Анри, Росицки, Люнбэрг зэрэг шилдэг тоглогчдоо гэмтэл бэртлийн улмаас тоглох боломжгүй болсон нь бас л багт маш гарз тохиолдож байгаа юм. Росицки гэмтлээс эргэн ирж Блэкбэрнтэй хийсэн тоглолтонд оролцсоноор багийн тоглолт илүү сайжирч хагас хамгаалалт болон довтолгоо тун нямбай, мөн хавьгүй илүү бөмбөг үзэмшиж байсан юм.
Ер нь энэ улирлын тоглолтуудыг харахад бол Вэнгэр энэ жил залуу тоглогчдоо илүү талбайд тоглуулах зорилготой байгаа нь улирлын эхнээс ажиглагдсан. Энэ нь цаашид олон олон жил тоглох багийн тоглолтонд маш чухал алхам болж өгөх бөгөөд залуус улирлын эхнээс нэг нэгнээ ойлголцоод эхэлж байгаа бөгөөд заавал нэг сарын цонхоор хэн хэгнийг авах гэж яарах хэрэггүй болгож байна.
Үүний ч үр дүн гарч эхэлж байна. Клиши л гэхэд ямартай ч топ класс тоглогч болон торниж байна. Фабрегас, Глэб, Жилбэрто нар сайн ойлгоцож байгаа. Жоуроу мөн л гайхалтай тоглолт үзүүлж өөрийгөө нээж харуулж буй. Адэбайор, Ван Пэрси нар Анриг гэмтэлтэй байх хойгуур тун сайн тоглож өөрёдийгөө сайн нээж хөгжүүлж байна. Хойтэ ч итгэл алдалгүй сайн тоглож байгаа. Арсенал байрлал бүрээ баталгаатай, найдвартай залуустай болж чаджээ.

Харин төвийн хагас хамгалагчийн байрлал буюу Жилбэртогийн байрлалд цаашид хэн тоглох вэ гэдэг баг зэрэг асуудалтай. Миний хувьд бол Диаби болон Муамба нараас энэ байрлалд найдвартай тоглодог болтол хугацаа хэрэгтэй. Ямартаа ч дараагийн жил тэд маш сайн хичээж, бэлтгэлээ маш сайн базаах нь чухал.
Харин Аппиаг ДАШТ-н дараа Арсеналд ирсэн бол тун хэрэгтэй тоглогч байсан гэж бодож байна. Мөн үүнд нэг тоглогч дурдалгүй өнгөрч болохгүй нь Лассана Диарра юм. Түүнийг Арсеналд ирж тоглох ёстой гэж боддог.

Улирлын 2-р хагас бол Арсенал хувьд гайхалтай байх болно. Зарим гэмтэлтэй тоглогчид гэмтлээс эргэн ирэх бөгөөд довтолгоо болон хагас хамгаалалт чанаржиж, гараанд гарахын төлөө тоглогчид тун мэрийж тоглох болно.
Багийн ахлагч Анри албайд эргэн ирсэнээр талбайн урд хэсэгт санаа зовох зүйлгүй болно байх.

ПЛ-н энэ жилийн эхний хагаст лигийг тэргүүлж буй 3-н багаас 3-н тоглогч багтаа онцгой тус хүргэж багтаа чухал хэрэгтэй оноог авчирч байна. МЮ-аас Роналдо, Чэлсигээс Дрогба, Арсеналаас Фабрегас нар юм

К.Роналдогийн хувьд түүний уран гоёмсог тоглолтыг хараад хэн ч түүний гайхалтай сайн тоглогч гэж магтах байх. Гэхдээ бүхэл тоглолтын турш түүний тоглолтыг харах юм бол түүний ямар ч хэрэггүй шахуу янз бүрийн хууралт хийх гэж оролдож байгаа, янз бүрийн заль мэх хэрэглэж буй нь эргэн тойрныхоо тэсвэр тэвчээрийг барж орхидог. Харин түүний тэсвэр тэвчээртэй зан, шийдэмгий тоглолт, уян хатан хөдөлгөөн зэрэг нь багтаа багагүй тус нэмэр хүргэдэг.

Дрогбагийн
хувьд улирлын эхний хэсгийн хамгийн шилдэг довтлогч байлаа. Шэвчэнкогийн туслалцаа дэмжлэгтэйгээр тэрээр тун сайн тоглож байна. Мөн тэрээр маш их хөдөлмөрлөснийхөө хирээр багтаа маш их тус хүргэж байгаа.

Фабрегас, миний хувьд тэрээр ПЛ дэх шилдэг тоглогч.
Тэр үүний Блэкбэрнтэй хийхэд баталсан гэж хэлж болно. Цаг дуусах үед маш чухал чухал гоолын моментийг Фабрегас л гаргаж байлаа. Ийм үед насны хүнд Роналдо шиг янз янзын хуурах хөдөлгөөн үзүүлж ороод хаалга руу өшиглөх боломжтой хэдий ч Фабрегас тоглолтыг харж хаана ямар пасс шаардлагатайг үргэлж мэдэрч тоглодог бөгөөд Арсенал Блэкбэрнд цаг дуусах мөчид 3-н гоол оруулж чадсан. Би Фабрегасыг жинхэнэ лидер тоглогч гэж боддог бөгөөд ийм тоглогч ердөө 10-15 жилд ганц л төрдөг. Жишээ нь гэхэд Ёохан Круйфф, Мишэл Платини .
Тэр ирээдүйн Арсеалын нэгэн гол хөдөлгүүр байх болно.


Joël Che
2006 оны 12-р сарын 26
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby El Payaso » Fri Jan 05, 2007 5:45 pm

Ческ ч сайн шүү... одоо түүнийг дэмжүүлэх нэг залууг л олох хэрэгтэй байна... Машерано ууг нь Вест Хэмийг орхих гээд байна... даан ч ПЛд нэг их дасахгүй бололтой... Зокораг алдсан... Хантлеерийг бол одоо яаж ийгээд авчих хэрэгтэй... финишер хэрэгтэй... Анри ч удахгүй харина... Жороу ингэж тоглоод байвал ар талд ч санаа зовох хэрэггүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Breathe! » Sat Jan 06, 2007 12:42 am

Арсэнэ Вэнгэр хамгийн гайхалтай "танилт" нь юу байсаныг мэдэх үү ? хуучин ажиллаж байсан Францын багтаа байхдаа Зиданыг авахыг түүнд зөвлөж байсан ч Арсэнэ Вэнгэр Зиданыг хэсэг ажиглаад "энэ залууд ямар ч ирээдүй байхгүй" гэж дүгнэж байсан гэсэншд хэхэ...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Gankhuu » Sat Jan 06, 2007 1:47 am

Үснийхэн л талаар ярьсан байлгүй дээ ккк
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Gooner » Sun Jan 07, 2007 12:55 pm

Breathe! wrote:Арсэнэ Вэнгэр хамгийн гайхалтай "танилт" нь юу байсаныг мэдэх үү ? хуучин ажиллаж байсан Францын багтаа байхдаа Зиданыг авахыг түүнд зөвлөж байсан ч Арсэнэ Вэнгэр Зиданыг хэсэг ажиглаад "энэ залууд ямар ч ирээдүй байхгүй" гэж дүгнэж байсан гэсэншд хэхэ...

Таван цагариг дээр байсан өгүүлэг дээр байсан шд.
Гэхдээ Вэнгэрт хугацаа байгаагүй байх
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Breathe! » Sun Jan 07, 2007 1:16 pm

Яая өчигдөр ямар гое тоглолт үзвээ.. надад хэн ялах нь чухал биш сайхан тоглолтыг л үзмээр байлаа... надад тийм сайхан тоглолтыг үзүүллээ....

Арсеналчууд өөрсдийгөө туршлагагүй туршлагагүй л гээд байдаг... яг үнэндээ та нараас илүү туршлагатай зальт үнэгнүүд байхгүй юм шиг санагдлаа :mrgreen:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Gooner » Sun Jan 07, 2007 2:35 pm

FA Cup Round 3
Anfield
Saturday, January 06, 2007, 5.15pm


Liverpool 1
Kuyt 72

Arsenal 3
Rosicky 37, 45,
Henry 84





Almunia - 7 - For all Liverpool’s possession he had very little to do, he handled very well throughout. You could possibly question whether he could have committed for Liverpool’s goal but perhaps that is being too picky, did well overall.
Eboue - 6 - One of his in and out days got caught in possession a few times but strong as an ox at times too. (Hoyte 66)
Toure - 7 - Got some crucial tackles in including a fantastic block mid way through the second half.
Senderos - 7 - Big Phil did us proud with numerous clearing headers, fortunate to get away with a sliced clearance that sailed over the crossbar late on.
Clichy - 7 - Worked hard and has a nice touch but does take unnecessary risks at times, but in fairness that is the Arsene way.
Hleb - 7 - Worked his socks off and another with silky skills to match his engine, only negative is that he does love the odd hospital ball.
Gilberto - 7 - Not as tidy as normal and put us under pressure with some wayward passing at times, he definitely missed Cesc.
Flamini - 7 - If he had pace he would be a star, sadly he hasn’t but he is a workhorse.
Rosicky - 8 - Looks more and more like Liam Brady when he is on song, two great goals, one a masterful chip after interchanging with Hleb and showed his experience when using the ball sensibly.
Henry - 7 - A quiet game by his standards but his movement proved that he is on the brink of full fitness and the devastating Thierry that we know and love, as demonstrated with his fantastic third goal. (Walcott 88),
Van Persie - 7 - Worked hard for the team and pulled the Liverpool defence about but some of his runs were not the best timed, valuable performance though. (Julio Baptista 72).

Subs

Hoyte - 5 - (66) A difficult time to come on when we were under the cosh, but does not get goal side as much as he should.
Baptista - 5 - (72) A few flick ons nothing more really in the short time he was on.
Walcott (88) Got caught offside by crossing over the halfway line when he had no need to and would have been clear had he used his head, he will learn




Henry: Silencing Anfield was crucial
Image

Анри 7-н тоглолт өнжсөний эцэст урьдийнхаа илүү гайхалтай тоглолт үзүүлж эхэллээ. Сүүлийн 3 дах гайхалтай гоол байлаа.
Росицкигийн 2 гоол ч гайхамшигтай.
Ливерпүүлийг талбай дээрээ 3-0-оор хожсон бол энэ удаа талбайд нь дахин 3-н гоол бэлэглэлээ.

2-р үе эхлээд Ливерпүүл тасралтгүй 20-н минут кроссоор бөмбөгдсөний хүчинд Койт эхний гоолыг мөргөж хийсэн ч 84 дэх минутанд Анригийн хийсэн гоол Ливерпүүлийн аюулай довтолгоог юу ч үгүй болгон хаялаа.

Фабрегасыг энэ удаа ч амраасан байна. Росицки, Глэб 2 гялалзсаар л...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Sun Jan 07, 2007 2:40 pm

ФА-н тоглолтуудад манай зээлээр тоглож байгаа залуус багаа дараагийн тоглолтонд гаргасаар л.
Лупол маань Дэрбид зээллэгээр байгаа бөгөөд 2 гоол ФА-д хийж багаа дараагийн шатанд гаргав.
Мөн Бирмингэмд тоглож байгаа Бэндтнэр, Ларссон нар сайн тоглож Ларссон тоглолтын баатраар шалгарсан байна.
Бирмингэмийн бүх буланг Ларссон уохьж байсан бөгөөд сүүлийн гоолыг маш гоё гуядаж хийсэн.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Sun Jan 07, 2007 2:42 pm

Стоуксыг Чарлтонд зарахгүй харин зүгээр зээлж болох юм гэж Вэнгэр хэлжээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Sun Jan 07, 2007 2:45 pm

Дэрсид зээлээр тоглож байгаа Артуро Луполи харин нутаг буцааж магадгүй юм байна.
Түүнийг нутгийн Фиорэнтина, Интер зэрэг багууд сонирхож байгаа ч Луполи өөрөө Наполигийн жэрсиг өмсөж тоглох мөрөөдөл гэсэн байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby 7 » Sun Jan 07, 2007 3:34 pm

Henry aimaar ymaa, ergej irehdee buun goal.tai irj bna daa.Rosicky bas tasarhai 2 goal hiilee. Arsenal er n goy bag shuu, 9nd carling cup.d bas nuhaasai.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby El Payaso » Sun Jan 07, 2007 4:11 pm

manaihanii sain togloltoos iluu liveriin hamgaalalt muu bsan sanagdsan nadad lav... ali ali ni hamgaalchij bolohoor l goaluud bsan... gehdee rosicky mundag bsan... 2 dahi goal deer ni teselgui orilson shuu... 3 tsohiod 3 goal l hiichih shig bolson heheh... harin liver nudej nudej bhgui... neg sonin um ajigluul manaihan nuduulheeree dandaa good result uzuuleh um... 2005 ond FA finald ManU toglohod tuvt nuduulseer bsan ch hojson... ongorson CLd ch ihenhidee l esreg bagtaa bombog ogch hamgaalsaar bgaad final hursen... sariin omno chelsea bna... tegeed saya Liverpool hehehe...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby RBK » Sun Jan 07, 2007 6:01 pm

Хөөрхий тэр Ливерпүүл...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Postby zigo » Mon Jan 08, 2007 9:51 am

Тоглолтыг үзэж чадаагүй болохоор санал бодлоо хуваалцаж чадахгүй нь. Гэхдээ ямартай ч хожино гэдэгт итгэлтэй байсан шүү. Чарлтонтой хийсэн тоглолтон дээр ахлагчийнхаа үзүүлж байсан тоглолтыг хараад өөрийн эрхгүй баярлан догдолж байсан болохоор түүнд дэндүү найдаж байлаа. Тэгээд ч тэр маань үнэнч олон фэн биднүүсийгээ баяруулж чадлаа шүү. Гайхалтай... :beer:-D
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Tsengel » Mon Jan 08, 2007 10:15 am

el payaso wrote:manaihanii sain togloltoos iluu liveriin hamgaalalt muu bsan sanagdsan nadad lav... ali ali ni hamgaalchij bolohoor l goaluud bsan... gehdee rosicky mundag bsan... 2 dahi goal deer ni teselgui orilson shuu... 3 tsohiod 3 goal l hiichih shig bolson heheh... harin liver nudej nudej bhgui... neg sonin um ajigluul manaihan nuduulheeree dandaa good result uzuuleh um... 2005 ond FA finald ManU toglohod tuvt nuduulseer bsan ch hojson... ongorson CLd ch ihenhidee l esreg bagtaa bombog ogch hamgaalsaar bgaad final hursen... sariin omno chelsea bna... tegeed saya Liverpool hehehe...

Aztai gesen uguu
My United
Tsengel
 
Posts: 126
Joined: Wed Nov 08, 2006 5:24 pm
Location: Bodi tower

Postby SAVAGE » Mon Jan 08, 2007 10:25 am

el payaso wrote:manaihanii sain togloltoos iluu liveriin hamgaalalt muu bsan sanagdsan nadad lav... ali ali ni hamgaalchij bolohoor l goaluud bsan...


Харин тэххх...

Нvдсээр байгаад л хожигдлоо...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Gooner » Mon Jan 08, 2007 10:52 am

ВэстХэм Лорэнийг 3саяд өгчих гэсэн байна.
Бараг өгөх байх л даа:smile:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron