by iDeA » Sat Apr 09, 2011 11:56 am
За өнөөдөр Брювер анх удаа гараанд гарч юу чаддаггаа бүрэн утгаар нь харууллаа. 20 оноо. 6 самбар, 4 оновчтой дамжуулалт, 4 стеал, 1 блок. Тэр Гордон дээр тавьсан блок ч ганган л байлаа. Одоо бүх асуудал Карлайлын гарт л байна. Тэр хэрхэн оновчтой шийдвэрүүдийг гаргахаас манай багийн амжилт шууд хамаарна. Цом өргөхөд хангалттай ур чадвар, туршлага, юу л байдгийн бүгд манай багт байна. Нуль туршлага шингэсэн 2 ирээдүйн халл оф фамер-р ахлуулсан сайхан ветеранууд (Дирк, Кидд, Марион, Жет, Пежа, Хейвүүд, Чандлер, Кардинал) болон бөөн эрч хүч ханхалуулсан шижигнэсэн залуучууд (Дешавн, Бареа, Родриго, Махинми, Брювер) байнуу гэвэл байнаа. Мөн Батлер маань хурдан эргэж ирэх болтугай!!!
MFFL!