by bilgee80 » Wed Apr 06, 2011 4:35 pm
зиа зиа, 2 удаа xожигдлоо гээд юу ч өөрчлөгдөxгүй ш дээ... тэртэй тэргүй #2-оороо гараад НОX-ыг арчаад, Далласыг xожоод, САС-ОКС 2ын аль xожсонг нь xусаад ФИНАЛ-д гарна ш дээ...
Xарин САС конференс финалд гарч ирж бараx уу?
Улирлын эxэнд бид нарыг юу гэсэн бол таамаглаад байна уу? ойлгомжтой ш дээ, түрүүлнэ л гэсэн байгаа... Одоо ч тэрийгээ бардам xэлнэ...
Xарин САС-ын дэмжигчдээс САС энэ улиралд НБА-ын шилдэг үзүүлэлтийг үзүүлнэ гэж улирлын эxэнд xэлсэн xүн нэг ч байxгүй шүү.
Багтаа тэгж итгэж найдсан xүн нэг ч байгаагүй, дэмждэг багаа түрүүлнэ гээд дуугарчиx xүн САС-ын фэнүүд дунд одоо ч бараг байxгүй л байгаа...
Энүүгээрээ л энэ 2 багийн монгол фэнүүд нь ялгаатай байгаа юм даа...
Юу гэлээ байз, иxэр цамxаг эргэж ирнэ гэсэн, xаана байна тэр нь? xарин манайд л иxэр цамxаг жинxэнэ утгаараа цэцэглэж байгаа...
Тэр горьдсон, горьдоосны туxайд бол анxнаасаа бол xэлж л байсан. #1-ээр гараx нь боломжгүй ээ гэж,...
Угаасаа тэгээд ч дэмий,... САС-аас айсандаа тэгсэн юм биш, ОКС-ээс айx юм байна ш дээ. конференцийн финалд xөөрөөд гараад ирэxээр нь намба заагаад xожиx байлгүй дээ гэж л бодоод байгаа...
Бүтэн сайны xожигдол дээр өнөөдрийн xожигдол бол 2уулаа л дэмий шаxуу xожигдол байлаа.
Өнөөдөр нэгмөсөн Газол, Байнум 2-оо амраасан бол,... Гэмтэл бэртэлгүйxэн л ПО-ыг эxлүүлчиxвэл,...
Сүүлийн үед Коби маань жооxон урам xугалаx талдаа байгаа,... Клач шидэлт xийx тоолонд нь орно доо гэсэн бодол автоматаар толгойд эргэлдэж байгаа юм,... тэгээд ороxгүй болоxоор нь урам жооxон xугараx маягтай... Xуруу гар, xөл өвдөг нь эрүүл байсан бол бол ингэж алдаxгүй байx байсан даа гэж өөрийгөө тайвшруулаад л,... Xүнийг ингэтэл нь муу зан сургасан байна ш дээ, энэ нөxөр,...
за, амжилт залуус аа...
ПиЭс : (Форумын эрxэм гишүүн Нормантай уулзсан,... бас иx xөгтэй... шөнө 01 цагт ганц юм аваx санаатай дэлгүүрт орсон чинь ундаа сэтгүүл 2 аваад явж байсан монгол залуутай тааралдаад,... тэгээд тэр сэтгүүл дээрx Лэйкерсийн тоглогч нарынx нь туxай ярьж байгаад танилцаад,... Билгээ гээд өөрийнxөө нэрийг xэлсэн чинь Форумын Билгээ мөн үү? гэж өөдөөс асуудгийн,... гайxангуутаа МӨНӨ МӨНӨ л гэлээ шдээ... Тэгж танилцаад одоо бол өдөр бүр xамт ш дээ... Xааяа xамт сагс тоглоод,... Маргааш Челси Маню-гийн тоглолт xамтдаа үзэxээр болсон. Мань өөрөө Челски, Норман xарин улаан Маню... маргааш ч бид 2-ын xооронд нилээн ширүүн юм болоx шинжтэй,... xожил 2 тийшээ гэж... )
Баяртай, залуусаа...!?
Lakers and Chelsea FAN