Карлос Албэрто, дэлхийн шилдэг 3 номер. Карлос Албэрто Торрэс нь багийнхаа хэрхэн зоригжуулж, манлайлахаа мэддэг гайхалтай багийн ахлагч байсан юм. Бразилийн шигшээд хэдийгээр Пэлэ, Гэрсон, Пиазза, Жайрзиньо, Ривэлино зэрэг олон гайхалтай тоглогчид мөн клубуудын ахлагч, лидэрүүд байсан ч 1968 оны Европ дах аялан тоглолтын үеэр тухайн үед шигшээн дасгалжуулагч байсан Айморэ Морэйра-с ахлагчийн туузыг хүлээн аван 1970 оны ДА-г дуустал шигшээг ахлаж байсан гайхалтай баруун-ар байжээ.
Мэхико-н Эстадио Азтэка цэнгэлдэхэд ДА-н шигшээ тоглолтонд Итали-г 4-1 р бут ниргэж "Алтан Дагина"-г анх удаагаа хадгалан үлдэх шигшээ болсон ба тэрхүү цомыг өргөж үзсэн анхны тоглогч болсны дараа тэрээр шигшээн ахлагчийн туузаанаас зүгээр л татгалзсан байна.
"Намайг шигшээн ахлагч хийхэд минь багийн бүх тоглогчид болон багийн лидерүүд маань надад их туслаж байлаа. Надтай бүх л зүйлийн талаар нээлттэйгээр ярилцдаг байв. Би мөн тухайн үеийн дэлхийн хамгийн шилдэг Сантос клубт ахлагч хийдэг байлаа. Шигшээн ахлагчийн туузыг орхих шалтгаан маань үүнтэй холбоотой." - Карлос Албэрто Торрэс.
1966 оны ДА-н бүтэлгүйтлийн дараа багаа эргүүлэн ДА болгож Бразилийн хөлбөмбөгт эргээгээд итгэл найдвар бэлэглэхийн тулд бүхий л хүчээ дайчилж байлаа. 1970 оны финалын тоглолтын өмнө тоглолтын дараа би ямаршуу сэтгэл хөдлөлтэй байж байх бол гэж дотроо бодож байсан ч дараа нь харин "Алтан Дагина"-г гартаа бариад зогсож байхдаа юуны ч талаар бодож чадахгүй байлаа. Энэ бол баяр баясгалан, зүйрлүүлж боломгүй тодорхойлолт. - Карлос Албэрто Торрэс.
1958 онд Карлос 14 настай байсан ба тэр үед шигшээ баг нь анх удаагаа Дэлхийн аварга хэмээх цолыг Швэд-д хүртэж байжээ. Харин тэрээр 1962 оны ДА-г видео хальнаас үзэж байсан бол 1994, 2002 оны ДА-г харин тус тэмцээн болж буй газруудад очиж шигшээ багаа балиаж байжээ. Харин түүний ахлаж оролцсон 1970 оны ДА болсон Бразилийн шигшээ багийг хөлбөмбөгийн түүхэнд хамгийн шилдэг баг байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.
1958 оны ДА болсон шигшээ үнэхээрийн гайхалтай баг байсан ч 1970 оны ДА болсон баг бол өрсөлдөгчид нь тэд нарын тоглолтыг үнэхээр тааварлаж, төсөөлөхийн аргагүй тийм аймшигтай баг байсан аж. Урьдчилсан шатны тоглолтуудаас авахуулаад л өрсөлдөгчдөө ээлж дараалан бут ниргэж байсан ба ДА-р ч гэсэн 1 ч ялагдал, тэнцээгүй тэмцээнийг дуусгаж байжээ. Мөн 1970 оны ДА-д Бразил-с гадна маш олон гайхалтай шигшээ багууд өрсөлдөж байсан нь Бразил-г ямар гайхалтай байсныг илтгэж байгаа болно. Энэ бол баримт.
1970 оны финалын тоглолтонд Карлос Албэрто Италийн шигшээн хаалганд тоглолтын эцсийн гоалыг хийсэн ба тухайн тоглолтонд Жайрзиньо болон Пэлэ нарыг бөмбөг эзэмшиж байхад айлын тоглогчид тэднийг зогсоохын аргагүй гайхамшигтай байж өөрсдийн ноёрхлоо тогтоож байлаа.
"Бөмбөг манай багт шилжин эсрэг баг руугаа сөрөг довтолгоо хийх үед бид маш их ядарч байсан ч би ямар ч эргэлзээгүйгээр урагшаагаа айлын хамгаалагчтай уралдан гүйж байлаа. Би бөмбөгөнд түрүүлэн хүрч айлын хаалга руу хүч муутайхан өнхөрүүлэн өшиглөж оруулсан ба хүчтэй цохилт, биеийн хүч энэнд хэрэг болохгүй байсан юм. Тэгээд ч би хүчтэй цохилтонд дургүй. Харин намайг гоал хийгээд баяраа тэмдэглэсний дараа 2 минут болоод л тоглолт дууссан ба яг тэр үед би маш их ядарч байлаа, талбайн төвийн гол хөндлөн шугман дээр суун эргэн тойрноо харж байв" - Карлос Эдуардо Торрэс.
Итали-н эсрэг хийсэн финал Карлос Албэрто-н хувьд мартагдашгүй финал юм. Гэвч түүний хувьд тэр тэмцээний хамгийн түлхүүр тоглолт нь хэсэгтээ Англи-г буулган авсан тоглолт юм. Түүний жигүүрээс өгсөн бөмбөгийг Жайрзиньо гоал болгосноор Англи-н хүчтэй багийг 1-0 ялан хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд орсон юм.
"Энэ тоглолт их чанга тоглолт байсан. Англичууд өмнөх ДА-д түрүүлчихсэн хүчтэй байсан ч бид ялснаар энэ тэмцээнд ямар ч багийг ялж чадна гэдгээ мэдсэн." - Карлос Эдуардо Торрэс.
1970 оны ДА-н дараа түүнийг тэмцээний бэлэгдлийн шигшээд багтаасан ба мөн хожмоо 20-р зууны бэлэгдлийн 11-т нэрлэгдсэн гайхалтай тоглогч юм.
-----------------------
Бразил 1-0 АнглиОгноо: 1970 он. 6 сарын 7.
Тэмцээн: 1970 оны ДА.
Талбай: Эстадио Жалиско. Гуадалаяара. /Мэхико/
Үзэгчид: 66 мянга.
Шүүгч: Абрахам Клэйн /Израйль/
Гоал: Жайрзиньо /59 дах минут/
БРАЗИЛ: Фэликс, Карлос Албэрто /ахлагч/, Брито, Пиазза, Эвэралдо, Клодоалдо, Ривэлино, Пауло Цэзар Лима, Жайрзиньо, Тостао /Робэрто Миранда/, Пэлэ.
Дасгалжуулагч: Загалло.
АНГЛИ: Гордон Бэнкс, Врайт, Лабон, Бобби Муур, Тэрэнсэ Күүпэр, Мюллэри, Бобби Чарлтон /Астлэ/, Францис Лий, Алан Балл, Харст, Мартин Пэтэрс.
Дасгалжуулагч: Алфрэд Рамсэй.
-----------------------
Бразил 4-1 ИталиОгноо: 1970 он. 6 сарын 21.
Тэмцээн: 1970 оны ДА.
Талбай: Эстадиум Азтэко. Мэхико.
Үзэгчид: 107 мянга.
Шүүгч: Руди Глок /Баруун Гэрман/
Гоал: Пэлэ /17 дах минут/, Робэрто Бонисэгна /37 дах минут/, Гэрсон /65 дах минут/, Жайрзиньо /71 дах минут/,
Карлос Албэрто Торрэс /88 дах минут/.
БРАЗИЛ: Фэликс, Карлос Албэрто /ахлагч/, Брито, Пиазза, Эвэралдо, Клодоалдо, Гэрсон, Ривэлино, Жайрзиньо, Тостао, Пэлэ.
Дасгалжуулагч: Загалло.
ИТАЛИ: Энрико Албэртоси, Бургнич, Уакс, Росатти, Фаччэтти, Бэртини /Жулиано/, Дэ Систи, Маззола, Домэнгини, Бонисэгна /Ривэра/, Гиги Рива.
Дасгалжуулагч: Фэрруччио Валкарэгги.
-----------------------------------------
Тэрээр 1944 оны 6 сарын 17нд Рио дэ Жанэйро-д төрсөн ба мэргэжлийн хөлбөмбөгчийн карьеераа 1963 оноос Флуминэнсэ багт эхлэн хожмоо Сантос-д өөрийг бүрэн таниулж, эцэст нь 1982 онд Америк-н Нью-Иорк Космос багт өндөрлөсөн байна. Шигшээ багтаа нийт 53 тоглолт хийн 8 гоалыг хийжээ. Мэргэжлийн карьеераа өндөрлөсний дараагаар дасгалжуулагчийн ажилд шилжсэн ба анх Фламэнго багаас эхлэн хамгийн сүүлд Азербайжан-г 2005 онд дасгалжуулж байгаад ажлаа хүлээлгэн өгснөөр бүхий л амьдарлаа зориулсан хөлбөмбөгийн талбайгаас арай нэг юм хөндийрчээ.