by Hristos » Thu Jan 04, 2007 3:31 pm
За гэртээ жаал юм хийе. баян айлын сэдвээр явсан чинь люмпен пролетари гэж хэлэгдэж байна.
Стадионы түүх.
1950 онд супер од Ладислао Кубала гарж ирэн Барсагийн нэр хүнд өссөнөөс 1922 онд баригдсан хуучин стадион “Лес Кортс” балиашгуудаа багтааж чадахаа больжээ. Засаад засаад 60000 хүн л орж байж. 1953 онд Франциск Миро-Санс босс болоод гол зорилго шинэ стадион гэжээ. 1954 оны 3 сард шинэ стадион барих ёслол болж, 60 000 хүн цуглажээ. Архитектор нь Хосеп Сотераус Маури, Францеск Миро, Лоренцо Барбон. Анх 66 сая песетээр барина гэсэн ч бүтэлгүй Барса өр тавьж нийтдээ 288 сая болсон байна. Энэ өрөө олон жил төлсөн байна. 1957 оны 9 сарын 24 нд “Ноу Камп”ийн нээгдэх арга хэмжээ болж. Энэ үед алдарт яруу найрагч Хосеп Сагарр “Blaugrana” сонетоо зохиож, шинэ стадионд зориулсан сүлд дуу гаржээ. Ёслол дуусаад Ноу Камп дахь анхны тоглолт эхэлжээ. Польшийн Легиятай тоголж 4-2 ялсан байна. Завсарлагаанаар 10000 тагтаа нисгэсэн байна. Ингээд манай шинэ түүх эхэлжээ. “Ноу Камп” гэдэг нь орчуулахаар Шинэ газар гэж буудаг ч үнэндээ бол Шинэ талбай гэх ёстой гэнэ. Яагаад гэхээр хуучин “Лес Кортс”ийг “Vell Camp” хуучин талбай гэдэг байж. Каталонууд стадионоо Ноу Камп биш Камп ноу гэж нэрлэх дуртай гэнэ. нээлтэнд 93 053 хүн ирсэн байна. 1971 онд стадионтой залгаад битүү заал барьж сагс, гандбол, волейболийн багаа оруулсан байна. Хажууд нь байдаг мөсөн ордонд манай хоккейн баг байдаг. Бас нэг жижиг стадион байдаг. 1975 онд цахилгаан самбар тавьжээ. 1982 оны ДА аар хувийн тусгай суудал, VIP суудал хийж, пресс-центр нээжээ. Жирийн суудал нэмсэнээр 115 000 хүн орох болсон байна. 1984 онд багийн музей нээгдсэн. клуба. 1994 онд УЕФА гийн шаардлагаар суудлаа 107 000 болгож багасгасан. Талбайн төвшинг 2,5 метр доошлуулж дээвэрээ шинэчлэв. Машины зогсоолыг 2 давхар болгон 800 машин зогсоох болгов. Ямар нэг юм болллоо гэхэд үзэгчидийг 5 минутад аюулгүй газар аваачиж чадна гэнэ. УЕФА гийн шинэ шаардлагаар 98600 хүний багтаамжтай БОЛЖ буурсан. 1999 онд Камп Ноу 5 одтой стадион болсон. Испанид манайхаас гадна “Эспаньол”ийн тоглодог Олимпийн стадион, мадридийн “Висенте Кальдерон” тэгээд Севильягийн Олимпийн стадион 5 одтой гэнэ. Удахгүй бас шинэчлэл хийхээр Лапорта амалсан. тэгвэл 118000 болж “Ацтек” (114 600) бразилийн “Маракана” (95 000), г гүйцнэ. Манайх европын хамгийн том стадион. Манай дараа “Сан-Сиро” (85 700) шинэ “Уэмбли” (90 000)ордог. дэлхийн хамгийн том нь “Рунгнадо Мэй Дэй” (Пхеньян, Хойд Солонгос), 150 000 хүн, “Иува Барати Кринанган” (Калькутта, Энэтхэг), 120 000 хүн ч хөл бөмбөг болох биш дээ энд. Барселонд ирсэн жуулчид хамгийн үзэх дуртай газар Камп Ноу. Энд 1982 онд Ромын Пап Иоанн Павел II ирж, манай багийн албан ёсны фэн болон 108 000 дугаартай үнэмлэх авж байв. “Ноу Камп” -д Фрэнк Синатр, Майкл жексона, Хулио Иглесиас, Пабло Доминго, Лучано Паваротти, Хосе Каррерасын концерт болж байлаа. Хөл бөмбөгчид загвар өмсөгчидтэй их гэрлэдэгээс энд загварын шоу бас их болдог. Энд испаний шигшээ ганц л тоголсон. Яагаад гэхээр Барселоны олимп болж, манай гвардьола испаний шигшээд тоголж байсан болохоор тэр. Дахиж хэзээ ч испаний шигшээ энд тоглохгүй. Харин Каталоний шигшээ тоглолтоо хийдэг. Энд аваргуудын лигийн хамгийн сайхан тоглолт болсон. манчестер- бавари.
Хайр гэж юу вэ? зөвхөн эмэгтэй хүн, эх орондоо хайртай хүн байж болно. тэгвэл шүтдэг багаа хайрлах хайр гэдэг ямар нэг эмэгтэйг хайрлахаас илүү гүн гүнзгий байдаг. нэг охинд дурлаад дуусаад өөр охинд хайртай болж болдог бол Барсад дурласан дурлал үхтэл хэвээр. Хэзээ ч сүүлрэхгүй хулхидахгүй барсадаа үнэнч хэвээр үхнэ.
аминь гэжээ хөө. хэ хэ залуусаа хэ хэ
БАРСА БАРСА БАРСА