AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Рома энэ улиралд ...

Ээлжит удаагаа Интертэй аваргын төлөө өрсөлдөнө
23
25%
Аваргуудын лигт дор хаяж шөвгийн найм хүртэл явна
16
17%
Ямар ч байсан Италийн цомтойгоо
8
9%
Өндөр амжилт үзүүлэхгүй ээ
46
49%
 
Total votes : 93

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Tue Mar 29, 2011 8:24 pm

форумын дүрэм журам дээр байга...
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby bayarkhuu » Thu Mar 31, 2011 12:57 am

Шинэ эзэн хамгийн түрүүнд шинэ стадионтой болно гэнэдээ...1960 оны Олимпын тоглолт хүлээн авах зориулалтаар анх баригдсан цэнгэлдэx хуучирсан, үзэгчдийн суудал талбайгаас хэтэрхий хол байдаг этр гэж...тээд Англи маягийн стадион барих нээ....За тэгэж байгаад л буцааж Европын элит клуб болгоно гэнэ...Ди Бенедеттагийн компани нь Ливерпүүлийг эзэмшдэг New England Sport Ventures-тай тун ойр хамтарч ажилладаг ганц найз нь гэжийшдээ...
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby bayarkhuu » Thu Mar 31, 2011 12:59 am

Г.Баяраа wrote:Форлан найс сонголт байна...дуртай тоглогчдын нэг

Ат.Мадрид лигтээ эхний 4т ороод, Рома аваргуудын лигт орку бол Форлан иркү байхаа...
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Seikoni » Thu Mar 31, 2011 8:28 am

АТ Мадрид эхний 4-т орох хөг аль хэдийн өнгөрсөн л дөө. УЕФА капд л орох байх. 4-т байгаа Валэнсигаас бараг 20 гаруй онооны зөрүүтэй байгаа шд. Харин эсрэгээр Рома ЧЛ-д орж чадвал өндөр цалин өгвөл 32 хүрсэн хүн хэдэн төгрөг болтугай хийж болох юм.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Г.Баяраа » Thu Mar 31, 2011 1:19 pm

77–ХОН САЯАР ҮНЭЛЭГДСЭН “РОМА”

Сүүлийн арван жилийн хугацаанд Италийн хөлбөмбөгийн шилдэг багуудын нэг болон төлөвшиж, улмаар Буурал тивдээ томд тооцогддог клубүүдийн төлөөлөгч болсон “Рома” санхүүгийн хямралд орсон тул хөрөнгө оруулагчийн эрэлд мордоод удаж байна. Түүний эзэн нь багаа бүр сөхрүүлчихгүйн тулд, дээр нь өөрсдөө алдагдалд орохгүйн үүднээс орон орны пүүс компанитай хэлэлцээр хийсэн авч тодорхой үр дүнд хүрэхгүй байлаа. Тэгвэл шинэ худалдан авагчийн нэр дуулдаж эхлэв.

Дуулдахаар барах уу, худалдан авах нь тодорхой гэх баттай мэдээлэл түгж байна. Италийн хэвлэлүүдийн цацаж буй мэдээнээс Америкийн бизнесмен Томас Дибенедетто Италийн нийслэлийн багийг 77 сая еврогоор худалдан авахаар болжээ. Тэрбээр өр ширийг нь ч дарахаар болсон байна Италийн есөн удаагийн аварга “Рома” (Италийн цомтой андуурсан бололтой - Г.Баяраа )80-аад онд зуурдхан мандсанаасаа хойш дундаж багийн хэмжээнд явсаар ирсэн. Түүнийг өнөөгийн өндөрлөгт гаргасан хүн бол Франко Сенси юм. Тэрбээр тус багийн ерөнхийлөгчөөр 1993-1999 онд ажиллахдаа трансферийн болоод санхүүгийн зөв бодлого хэрэгжүүлэн багийнхаа сэргэн мандалтын үндэс суурийг тавьсан.

Харин 1999 онд багаа өөрийн эзэмшилд аваад Италийн төдийгүй Европын хөлбөмбөгт том орон зайг эзлэх хэмжээнд төлөвшүүлсэн юм. Чухам түүний ачаар Франческо Тотти, Даниеле де Росси зэрэг “Рома”- гийн унаган хүүхдүүд шилдэг хөлбөмбөгчид болж, түүний шууд дэмжлэгтэйгээр Кафу, Алдаир, Габриэль Батистута, Винченцо Монтелла тэргүүтэй дэлхийн хэмжээний супер одод Рим хотын багт тоглож байсан түүхтэй. Улмаар Сенси клубийнхээ ашиг орлогыг гэрлийн хурдаар нэмэгдүүлж, хамгийн их ашиг олдог дэлхийн ТОП-20 багийн нэг болгосон юм. Гэвч клубийн амжилт 2008 оноос хойш уруудаж, ашиг орлого нь багассаар ирсэн.

Сенсигийн охин Роселла дээрх оноос ерөнхийлөгчөөр ажиллахдаа эцгийнхээ бүтээсэн их амжилтыг үргэлжлүүлж чадаагүйгээр барахгүй багаа санхүүгийн хямралд өртүүлэн, зарах арга чарга эрэлхийлэх болсон байна. Ингэж зүтгэсээр Дибенедеттотой тохиролцжээ. Гэхдээ аравхан жилийн хугацаанд аатай үзүүлэлт гаргасан багаа 77 саяар худалдана гэдэг маш тааруу наймаа юм. “Маш тааруу” гэсэн тодотголыг батлах үүднээс нэг баримт дурдъя.



Өдгөө Оросынхоо “Анжи” клубт сая саяын хөрөнгө оруулах гэж байгаа дагестан тэрбумтан Сулейман Керимов “Рома”-г 400 сая еврогоор худалдан авахын хамт тухайн үед байсан 250 саяын өрийг нь дарах супер саналыг хэдэн жилийн өмнө Сенсигийн гэр бүлд тавьсан юм. Гэтэл бодит өрөө хэт дарж мэдээлсэн тус гэр бүлийн болчимгүй үйлдэл илэрснээс болж дээрх хөрөнгө оруулагч саналаа буцаан татсан билээ. Энэ баримтад үндэслэн санхүүгийн мэргэжилтнүүд “Boston International Group” хэмээх компанийг тэргүүлдэг америк саятан Дибенедетто “Тун чиг ашигтай тохироо хийлээ” гэж дүгнэж байна.

Ингэж дүгнэх өөр нэг үндэслэл бол “Рома”- гийн хэдэн зуун саяар яригдаж байсан өр шир нь өдгөө 40 сая евро болтлоо буурсан явдал юм. Хэрэв тус баг Аваргуудын лигийн ирэх улиралд оролцох эрх авч чадахгүй бол энэ тоо өсөх юм байна. Өслөө гэхэд өглөг нэмэгдээд шалихгүй аж. Тиймээс “Рома”-г эртнээс хөгжөөн дэмжиж ирсэн Томаст энэ өр юман чинээ биш байх нь мэдээж.
Image
Тэрбээр “Би өөр багийн талаар хэзээ ч бодож байгаагүй. Римд сурч байсан болохоор энэ хотод үнэн сэтгэлээсээ хайртай. Ийм шалтгаанаар “Рома” клубийг хөгжөөн дэмждэг болсон. Тиймээс түүний төлөө зүтгэхэд бэлэн байна” гэж ярьжээ. “Рома”-г худалдах гэсэн олон жилийн савангийн дуу рийг ийнхүү төгсгөхөд “Юникредит” банк чухал үүрэг гүйцэтгэжээ. Тус банк өнгөрсөн онд клубийн 324 сая еврогийн өрийг цайруулсны хариуд хувьцааны 49 хувийг нь эзэмших болсон тул багийн бодлогод голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Тиймээс Рим хотын багийг үнэгүйдэж дуусахаас нь өмнө аль болох хурдан худалдах чиглэлтэйгээр сонирхогч талуудтай хэлэлцээр хийсэн байна. Үүний дүнд “Рома”-г авах бодит сонирхолтой таван байгууллагыг олжээ. Тэдгээрийг судалж үзээд Дибенедеттогийн саналыг хүлээж авсан нь энэ юм. Түүний цаана 13 бизнесмен байгаа гэнэ.

Тэд өөрсдийн хөрөнгөө нэгтгэн хөрөнгө оруулалтын нэгдэл байгуулан “Рома”-г худалдан авахаар болжээ. Энэ талаар Дибенедетто ийн ярьж байна. -Тэд миний найзууд. Жеймс Паллотта бол НБА-гийн “Бостон Селтикс” багийн эзэн учир “Рома”-д хөрөнгө оруулахын ашиг тусыг маш сайн олж харсан. Майкл Руан хөрөнгө оруулалт болон үл хөдлөх хөрөнгийн салбарт гаршсан хүн учир багийн шинэ цэнгэлдэх барих ажлыг гардан хариуцна. Ричард Д’Аморе шинэ үеийн мэдээл лийн технологиор мэргэшсэн залуу тул энэ чиглэлээрээ бидэнд туслах болно.

Дибенедеттогийн тухайд хэлэ хэд, Америкийн бейсболын “Бостон Ред Сокс” багийн хамтран эзэмшигч бол Английн хөлбөмбөгийн гранд “Ливерпуль” клубийг худалдан авсан америк компани “New England Sports Ventures”- ийн бизнесийн хамтрагч юм. Томасын мэдэгдсэнээс үзэхэд тэр “Рома”-г худалдаж авуутаа эхний ээлжинд санхүүгийн асуудлыг нь цэгцлэх гэнэ. Ийм замаар далд эдийн засгийг нь үгүй хийж, санхүүгийн “Fair play” журмыг мөрдөх аж. Гэхдээ энэ ажил нь клубийн трансфе рийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна.

Түүний үзэж байгаагаар “Рома” ирэх зун 5-6 тоглогчийг бүрэлдэхүүндээ элсүүлэх боломжтой ажээ. “Би багаа хүчтэй болгохыг хөгжөөн дэмжигчдийн адил хүсэж байна. Цаашлаад буурал тивийн манлай болгохыг мөрөө- дөж байна. Тиймээс шинэ тоглогчдыг авах асуудалд би хойрго хандахгүй. Гэхдээ одоо байгаа хөлбөмбөгчдийнхөө заримыг худалдах хэрэг гарна гэдгийг урьдчилан хэлмээр 77–ХОН САЯАР ҮНЭЛЭГДСЭН “РОМА” байна” гэж тэрбээр мэдэгдэв. Хэрэв “Рома” америк хөрөнгө оруулагчдын эзэмшилд албан ёсоор очвол гадаад эзэнтэй болсон Италийн хөлбөмбөгийн хоёр дахь багаар тодрох юм.

Оросын бизнесмен Юрий Кораблин гэгч өнгөрсөн оны өдийд “Сери-D” лигийн клуб “Венец”-ийг авсан. Уг нь тус баг Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн хамгийн доод ангилал болох “Lega Pro Seconda Divisione”-д тоглодог байсан авч дампуурлаа зарласан тул сонирхогчийн лигийн статустай болж уруудсан юм. Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн систем “Сери-А”, “Сери-B”, “Lega Pro Prima Divisione”, “Lega Pro Seconda Divisione” гэсэн дөрвөн ангиллаас бүрдэнэ.

Ж.БАЯРЖАРГАЛ Т.Ц
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Forza Juve » Thu Mar 31, 2011 1:40 pm

Үнэн үү... арай л хямдхан авчээ...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby kamizake » Thu Mar 31, 2011 2:53 pm

харин тэгжээ.
За тэгэхээр манайх шинэ болсоноор ганц мөнгөөр зодоод баг бүрдүүлэхгүй гэдэг нь их сайхан санагдлаа. Маш сайн менежмент явагдах нь дэ. 13 хүний бодлого гэдэг чинь бас аймар байна шүү.
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby kamizake » Thu Mar 31, 2011 2:57 pm

Машэрано гэсэн шуум байна. Дажгүй шуумууд их хардаг болж дэ.
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Г.Баяраа » Thu Mar 31, 2011 3:01 pm

хэдхэн сарын өмнө зээл эсвэл фрии гэсэн юмнуудаар сэтгэлээ зогоодог байсан одоо ч сайхан цаг ирэхнээ
Ливерпультэй холбоотой болж байгаам чинь тоглогч сваплах юм хум байх байлгүй дээ
угаасаа ч манай хоёр наймааны зах дээр хамтарч үзээгүй биш
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby kamizake » Thu Mar 31, 2011 3:51 pm

Төхх тэхээр Акуагаа буцаагаад авчна гэсэн үгүү :ногоон:
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Tomroo_Kop » Thu Mar 31, 2011 4:02 pm

Г.Баяраа wrote:хэдхэн сарын өмнө зээл эсвэл фрии гэсэн юмнуудаар сэтгэлээ зогоодог байсан одоо ч сайхан цаг ирэхнээ
Ливерпультэй холбоотой болж байгаам чинь тоглогч сваплах юм хум байх байлгүй дээ
угаасаа ч манай хоёр наймааны зах дээр хамтарч үзээгүй биш


Манайхаас хэнийг сваплах гээд байна аа Баяраа... Гараанд нэрлэгддэг гайгүй хэдэн тоглогчтой, сэлгээ гээд байх зүйлгүй баг шүү дээ. Энэ зун харин гайгүй хэдэн хүн зулгаах сураг дуулдаад байна.

kamizake wrote:Төхх тэхээр Акуагаа буцаагаад авчна гэсэн үгүү :ногоон:


Ювэ мөнгө гаргахгүй гэвэл танайх боломж байгаа шүү. 17 саяыг төлөөд л болоо ш дээ хэхэ
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby rev » Thu Mar 31, 2011 4:05 pm

Ювентус Акуа-г жинхлэх юм гэсэн. Гэхдээ Ливерпүүлийн эзэдтэй тохироогүй байгаа гэсэн.
1 , 2 , 3
rev
 
Posts: 21
Joined: Sun Mar 27, 2011 6:06 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby NikkEi_Hotspur » Thu Mar 31, 2011 4:07 pm

Tomroo_Kop wrote:
Г.Баяраа wrote:хэдхэн сарын өмнө зээл эсвэл фрии гэсэн юмнуудаар сэтгэлээ зогоодог байсан одоо ч сайхан цаг ирэхнээ
Ливерпультэй холбоотой болж байгаам чинь тоглогч сваплах юм хум байх байлгүй дээ
угаасаа ч манай хоёр наймааны зах дээр хамтарч үзээгүй биш

Манайхаас хэнийг сваплах гээд байна аа Баяраа... Гараанд нэрлэгддэг гайгүй хэдэн тоглогчтой, сэлгээ гээд байх зүйлгүй баг шүү дээ. Энэ зун харин гайгүй хэдэн хүн зулгаах сураг дуулдаад байна.




энэ ч үнэнээ хэлчлээ шүү.

Төвийн дүүргийн хээнцэрүүд, Мерси голын Улаанууд 2-т нөөц ба сэлгээ гээд байх юм ч ёстой байхгүй шүү.
Хүнд хэлвэл онигоо болхоор.........
Last edited by NikkEi_Hotspur on Thu Mar 31, 2011 4:12 pm, edited 1 time in total.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Tomroo_Kop » Thu Mar 31, 2011 4:09 pm

rev wrote:Ювентус Акуа-г жинхлэх юм гэсэн. Гэхдээ Ливерпүүлийн эзэдтэй тохироогүй байгаа гэсэн.

Акуаг зээлэхдээ худалдаж авах нөхцөлтэй зээлээр тоглуулсан юм шиг байна лээ...Шуумнуудаар бол манайх түүнийг 17 саяар үнэлээд байгаа. Харин Ювэ 12-13 орчимд л авах сонирхолтой юм шиг байгаан.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Tomroo_Kop » Thu Mar 31, 2011 4:15 pm

NikkEi_Hotspur wrote:энэ ч үнэнээ хэлчлээ шүү.

Төвийн дүүргийн хээнцэрүүд, Мерси голын Улаанууд 2-т нөөц ба сэлгээ гээд байх юм ч ёстой байхгүй шүү.
Хүнд хэлвэл онигоо болхоор.........

Лол, наад нөөц гэдэг зүйл чинь танайд л байдаггүй байх... Чи чинь ресервээ татан буулгачихсан бил үү :ногоон:

Харин сэлгээ муу гэдэг нь үнэн...Танайх шиг сэлгээ сайтай байсан бол өдийд 5-р байранд явахгүй л байсан юм. Удахгүй тэгээд 6-р байрандаа ороод төрхөмдөө буцна биз дээ ТАНАЙХ
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby NikkEi_Hotspur » Thu Mar 31, 2011 4:20 pm

Tomroo_Kop wrote:
NikkEi_Hotspur wrote:энэ ч үнэнээ хэлчлээ шүү.

Төвийн дүүргийн хээнцэрүүд, Мерси голын Улаанууд 2-т нөөц ба сэлгээ гээд байх юм ч ёстой байхгүй шүү.
Хүнд хэлвэл онигоо болхоор.........

Лол, наад нөөц гэдэг зүйл чинь танайд л байдаггүй байх... Чи чинь ресервээ татан буулгачихсан бил үү :ногоон:

Харин сэлгээ муу гэдэг нь үнэн...Танайх шиг сэлгээ сайтай байсан бол өдийд 5-р байранд явахгүй л байсан юм. Удахгүй тэгээд 6-р байрандаа ороод төрхөмдөө буцна биз дээ ТАНАЙХ

өө тэгсийшд чи мэдээгүй юм уу.

Лукас мэтийхаа гэрээг сунгаад байвал ч танайх тэгээд юун 19тэй манатай шүү дээ.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby kamizake » Thu Mar 31, 2011 4:22 pm

hey hey өөр газар маргалдаарай :grin:
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Tomroo_Kop » Thu Mar 31, 2011 4:25 pm

NikkEi_Hotspur wrote:Лукас мэтийхаа гэрээг сунгаад байвал ч танайх тэгээд юун 19тэй манатай шүү дээ.

Сар сараар биш жил жилээр сайжирч байгаа хүнийг яахын тэгээд :ногоон:

За за хүний гэрт тонгочоод муухай юм боллоо...2-уулаа манайд очиж Лукасын талаар ярилцая
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby NikkEi_Hotspur » Thu Mar 31, 2011 4:26 pm

Tomroo_Kop wrote:
NikkEi_Hotspur wrote:Лукас мэтийхаа гэрээг сунгаад байвал ч танайх тэгээд юун 19тэй манатай шүү дээ.

Сар сараар биш жил жилээр сайжирч байгаа хүнийг яахын тэгээд :ногоон:

За за хүний гэрт тонгочоод муухай юм боллоо...2-уулаа манайд очиж Лукасын талаар ярилцая


Яасан юм наад автуус чинь сарын өмнө Каросса автуус байж байгаад Ниссан Дизель болсиймуу одоо тэгээд юу болох уу..........

сэдэвтээ аваачиж хүний олноор бөөрөлхөх нь л дээ муу туучий чинь :ногоон:


Ил Романиста нараас уучлалт хүсье
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby rev » Thu Mar 31, 2011 6:20 pm

за нөхдөө! 4сарын4нд болох Италийн дербийн талаар ярилцья. Санал бодлоо хуваалцъя
Last edited by rev on Thu Mar 31, 2011 6:24 pm, edited 3 times in total.
1 , 2 , 3
rev
 
Posts: 21
Joined: Sun Mar 27, 2011 6:06 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Realist » Thu Mar 31, 2011 6:22 pm

Гэнэт баяжигч болж байгаам биздээ, зөв зөв. Сери А-д том өөрчлөлт авчрах байх.
Гэхдээ энэ Италчууд чинь зөвхөн нэг л гадаад тоглогчын лимит тогтоогоод байсан биздээ. Тэр юу болсон бэ?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby J@x » Thu Mar 31, 2011 6:36 pm

NikkEi_Hotspur wrote:Төвийн дүүргийн хээнцэрүүд, Мерси голын Улаанууд 2-т нөөц ба сэлгээ гээд байх юм ч ёстой байхгүй шүү.
Хүнд хэлвэл онигоо болхоор.........

Никкэй юу ярьчих ваа андуурчихав уу эсвэл???? :smile:
Чех/Хилариа
Феррэйра/Босингва/--Луйз/Иван--Тэрри/Алекс--Эшли/Жирков
Рамирес/Бена---Эссэйн/Микел--Лампас/Жошуа
Калу/Дрогба--Торрес--Малуда/Анелка
Цаана нь зээллэгээр явсан Старидж, Какута, Аанхолт, Брума гээд сайхан сайхан залуучууд байна.
Хангалттай биз дээ. Өөрийнхөө багаа илүү гэж бодоод байвал сэдэв дээрээ бичээрэй. Айлын сэдэв үймүүлээд яахуу
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby rev » Thu Mar 31, 2011 8:41 pm

Ж@кс танай багт хэлээгүйлдээ! Юун ч хүндээр тусгаж авдаг юм. :ногоон:
1 , 2 , 3
rev
 
Posts: 21
Joined: Sun Mar 27, 2011 6:06 pm

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Thu Mar 31, 2011 9:12 pm

За тэр хэрүүл яахав... Манайх энэ жил ЧЛын эрх авч чадахгүй бол зун ворлд-класс наймаа хийнэ гэдэг бол маш хүнд болно... Тэгэхээр үлдсэн хэдэн тойргоос максимум оноогоо л авах хэрэгтэй байна... Эхний даваа форм муутай Ювэг талбай дээрээ... Гусна л гэцэн байгаа...Шинэ эзэн анх удаа ерөнхийлөгчийн суудлаас тоглолтыг үзэх байх.. Айлаас Келлини, Ахлагч 2 нь оролцох эсэх нь эргэлзээтэй... Форза Томас!!! Форза Рома!!!
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: AS Roma: Энэ бол Мөнхийн Хот 2010 - 2011

Postby Amapaa » Thu Mar 31, 2011 9:14 pm

Габриел Милито линкдээд байгамуда? Барсагийн банзны нөхөр, дээрээс нь хөгшин шд... манайхан бүрэлдхүүнэ залуужуулмаар юм.
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 22 guests
cron