Оргил өөд тэмүүлсэн 10 жилӨнгөрсөн пүрэв гаригт буюу 3-р сарын 24нд Мирослав Клозэгийн шигшээ багтаа анх тоглоснын арван жилийн ой болсон билээ. Нэгэн аравны өмнө залуу Клозэ ДАШТ-н сонгон шалгаруулалтын тоглолтонд Албанийн эсрэг сэлгээгээр гарч ирж хожлын гоолыг оруулсан нь орчин цагийн нэгэн агуу хөлбөмбөгчний шигшээн гарааны эхлэл байв. Харин өнгөрсөн бямба гаригт Казакстанын эсрэг гараанд гарсан нь 106 дахь тоглолт нь болжээ. Одоог хүртэл тэр Германын шигшээ багийн төлөө 61 гоол хийгээд байна.
“Энэ бүх жилүүд, хамт тоглож байсан хүн бүхнийг дурсахад сайхан байна. Энэ бүхэн надад маш их туршлага, сайхан дурсамжийг өгсөн” хэмээн өнөөдрийн гол баатар маань яриад цааш нь Евро 2012-г тэсэн ядан хүлээж байгаагаа нуугаагүй юм. Клозэ одоо 32 настай, довтлогч хүний хувьд тийм залуу нас биш ч түүний туршлага, ур чадвар залуухан Германын шигшээ багт маш чухал.
Миро одоогоор клубтээ Марио Гомэзийн дараагийн сонголт байгаа ч Германын шигшээ багийн дасгалжуулагч Йохим Лөв түүний шигшээ дэхь байр сууринд эргэлздэггүй. Гомэз бол клубтээ дэлхийн хэмжээний тоглолтыг үзүүлж боломжуудыг гайхалтай ашигладаг, харин эсрэгээр Миро шигшээдээ яг тийм тоглолтыг үзүүлдэг.
Тэр бол хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ цуурайтуулсан тоглогч. “Хэрвээ та Аргентин, Английн эсрэг эсвэл Аваргуудын лигт түүний хэрхэн тоглохийг харсан бол: Бүх хүмүүс түүнийг шүтэн бишрэх болно” хэмээн Бастиан Швайнштайгэр багийнхаа андын талаар хэлсэн бөгөөд цааш нь “Энэ бол түүнийг агуу тоглогч гэдгийг харуулна” гэсэн юм. Клозэгийн Байернтай хийсэн гэрээ энэ зун дуусах бөгөөд тэр цаашдын ирээдүйн талаар одоохондоо шийдээгүй байгаа.
Ингээд Клозэгийн шигшээ багийн сонирхолтой агшнуудыг оруулж байна.
Шигшээгийн анхныхаа тоглолтоо хийснээс хойш 10 жилийн дараа 2011 оны 3 сарын 24-нд хэвлэлийн хуралд оролцож асуултанд хариулж байгаа нь. Энэ 10 жилийн хугацаанд багийнхаа хамт Дэлхийн аваргын 2 хүрэл, 1 мөнгө мөн Европийн аваргын дэд байр авч байлаа. Ингээд Клозэгийн шигшээ багийн намтарыг сонирхъё
2001 оны 2-р сарын 26. Мирослав Клозэ анхны шигшээ багийн хэвлэлийн хурал дээрээ. Үүнээс нэг сарын дараа анхны тоглолтондоо оролцох байлаа
2001 оны 3-р сарын 24 мөрөөдөл биелэлээ: Мирослав Клозэ тоглолтын 73 дахь минутанд Оливэр Нойвиллээр сэлгэгдэн талбайд орж ирлээ. Энэ мөчид Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын тэмцээнд Албанитай хийж байсан тоглолт 1:1 харьцаатай өрнөж байсан юм.
Сэлгээнээс орж ирээд яг 15 минут өнгөрсний дараа Клозэ шигшээ багтаа оруулсан анхны гоолоо тэмдэглэж байв. Түүний гоолоор баг нь хожил авч, түүний дэбют тоглолт шуугиан тарьлаа.
2002 оны 2-р сарын 13-нд Мирослав Клозэ Израйлтай хийсэн нөхөрсөг тоглолт дээр анх удаа гарааны 11-т багтлаа.
Энэ бол түүний дөнгөж 8 дахь тоглолт.. Гэсэн ч тэр шигшээ багийн өмсгөлтэй дөрөв дахь хэт-трикээ хийлээ
Энэ үед тэр 23 настай байсан юм. Зураг дээр багийн андууд болох Мэхмэт Шоль (баруун), Сэбастиан Кэл (зүүн)-ийн хамт гоолын баяраа тэмдэглэж байгаа нь.
2002 оны Япон, Өмнөд Солонгост болсон Дэлхийн аварга түүний хувьд төсөөлөмгүй гайхалтай болж өнгөрсөн. Эхний тоглолоо Саудын Арабын эсрэг хийхэд тэр 3 гоол оруулсан.
Энэ бол түүний ДАШТ-д нийт оруулсан 14 гоолын эхлэл байсан юм. 2002 онд 5 гоол оруулж мэргэн буучийн жагсаалтанд Бразилийн багийн Роналдогийн ард хоёрт орсон.
Клозэгийн алдарт сальто эргэлт. Дэлхийн аваргын эхний тоглолтын үеэр бүх л дэлхий түүнийг гоолын баяраа хэрхэн тэмдэглэж байхийг харж байлаа.
Галласын эсрэг. 50 дахь шигшээн тоглолтоо 2005 оны 11-р сарын 12нд Парис хотноо Францын эсрэг хийсэн.
Гэхдээ энэ тоглолтонд Клозэ гоол оруулж чадаагүй. Ревелеритай бөмбөгний төлөө тэмцэж байна.
Германын шигшээ Евро 2004-т амжилт муутайхан оролцсон бөгөөд Клозэ хоёр удаа л сэлгээнээс гарч тоглосон юм. Үүний дараа Герман 2006 Дэлхийн аваргыг гэртээ зохиох боллоо. Нээлтийн тоглолтонд Коста Рикагийн хаалганд хоёр гоол хийсэн бөгөөд баг нь 4-2 харьцаатай тэмцээнийг эхлүүлсэн.
Тэр үед Клозэ ирээдүйд Мюнхэнийн энэхүү цэнгэлдэхийн эзэн клубын төлөө тоглоно гэдгээ мэдээгүй байв
Эсрэг багийн хоёр тоглогч Клозэгийн эсрэг юу ч хийж чадалгүй гоол алдлаа. Экваторын эсрэг Клозэ тоглолтын эхний гоолыг оруулсан юм.
Тоглолтын хоёр дахь гоолоо оруулсны дараа Миро мэргэн буучийн жагсаалтыг 5 гоолтойгоор тэргүүлж эхэллээ.
Мөн л алдарт сальто
Хэсгээс гарсны дараа хасагдах шатанд Герман Швэдтэй таарсан. Энэ тоглолтонд хэдий Клозэ гоолдоогүй ч өөрийн хамтрагч Подолскид хоёр гоолын дамжуулалт гарган өгч улмаар тоглолтын МоМ болсон билээ
Тэр жилийн ДАШТ-д оруулсан түүний сүүлийн гоол ч маш чухал гоол байсан юм.
Баг нь хожигдож байх үед тэр тэнцээний гоолыг оруулсан бөгөөд улмаар хоёр баг торгуулийн цохилтоор ялагчаа шийдэхээр болж Лэманнын гайхалтай хаалтаар Герман цааш шалгарсан билээ.
Шигшээ багтаа хийсэн 70 дахь тоглолт нь маш онцгой болсон. Клозэ анх удаагаа шигшээ багаа ахлаж талбайд гарсан юм.
2007 оны 9-р сарын 8нд 2:0 харьцаатай Уэлсийг хожсон тэр тоглолтонд шинэхэн ахлагч багийнхаа хоёр гоолыг оруулж багаа Евро 2008-д улам ойртуулсан.
Хэдий Мирослав Клозэ тийм нуруулаг тоглогч биш ч маш олон гоолоо толгойгоороо оруулсан. Энэ нь мэдээж түүний гайхалтай үсрэх чадвартай холбоотой. Энэ бол түүний Евро 2008-д Португалийн хаалганд оруулсан гоол.
Шигшээгийн 80 дахь тоглолтоо Евро2008-н хагас шигшээд Туркын эсрэг хийсэн. Ер бусын тэр тоглолтонд Клозэ 79 дахь минутанд гоол оруулж тооны харьцааг 2:1 болгон багтаа тэргүүлэл авчирсан.
Энэ бол багтаа Өмнөд Африк 2010 зорих үүд хаалгыг нээсэн гоол юм. 2009 оны 10-р сарын 10нд Оросын эсрэг тоглолтын цор ганц гоолыг хийж багтаа Дэлхийн аваргад оролцох эрх авчирсан.
Түүний шигшээ багтаа авсан анхны улаан хуудас. Түүний хоёр өчүүхэн алдаанд өгсөн шар хуудаснаас болж Дэлхийн аваргын Сербитэй хийсэн тоглолтоос хөөгдсөн
Өмнөд Африк 2010-н өмнөх улирал нь Байерн Мюнхэнд тийм ч их гараанд гарахгүй байсан ч Йохим Лөв түүнд итгэл хүлээлгэсэн юм. Английн эсрэг гоол оруулснаар 2010 оны Дэлхийн аваргын хоёр дахь гоолоо орууллаа. Одоо түүнд Роналдогийн амжилтыг эвдэхэд 3 гоол л хэрэгтэй
Аргентин дээр Клозэ энэ тэмцээний хамгийн сайн тоглолтоо үзүүлж 2 гоол оруулсан. Нийт 5 тэмцээн (Европийн аваргад 2 удаа, Дэлхийн аваргад 3 удаа)-д оролцож 16 дахь гоолоо орууллаа
Түүний шигшээн кареерын 100 дахь тоглолт гайхалтай болж өнгөрөн Роналдогийн амжилтыг эвдэхэд ердөө нэг гоол хэрэгтэй байсан боловч баг нь дараагийн шатанд Испанид хожигдон улмаар хүрэл медалийн тоглолтонд гэмтлийн улмаар оролцож чадаагүй.
Аргентин дээр гоол оруулсны дараа мөн л сальтогоо үзүүлэв. Тэр зөвхөн чухал гоол оруулсны дараа энэ хөдөлгөөнөө хийдэг юм
Түүний 106 дахь тоглолт Италийн эсрэг нөхөрсөг тоглолт байлаа. Мэдээж маш олон фенүүд 2006 оны өшөөгөө авахийг хүсэж байв.
Дортмундад болсон энэ тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн бөгөөд нэг гоолыг нь мэдээж Клозэ оруулсан байлаа. Одоо тэр агуу Герд Мюллэрийн амжилтыг эвдэхэд 9 гоол л хэрэгтэй.
2011 оны 3-р сарын 26: Тэр 107 дахь тоглолтоо Еврогийн сонгон шалгаруулалтын тоглолтын анхны гоолыг оруулснаар эхлүүлэв. Тоглолтын эхэнд багтаа тэргүүлэл авчирсан тэрээр мөн тоглолтын сүүлд ахин нэг гоол оруулсан
Миро тоглолтоос тоглолтонд Герд Мюллэрийн амжилттай ойртсоор. Одоо зөвхөн 7 гоол оруулахад агуу тоглогчтой мөр зэрэгцэнэ.