by hosko » Sun Mar 27, 2011 5:16 pm
За тэгээд Роүз гарденд үэнхээр хүнд хожигдол амслаа....
Энэ хожигдол бол манай түүхэн дэх хүнд хүндхэн хожигдлуудын нэг болсон нь ч тодорхой...
Ингээд тэрхүү хожигдлуудын талаар өгүүлбэл:
1. ЛАЛ 74, Спэрс 73
Тоглолт: тоглолт №5, Конференцийн хагас шигшээ
Хэзээ, хаана: 5-р сарын 13, 2004, AT&T центр
Энэ тоглолт бол манай түүхэн дэх хамгийн аймшигтай зүрх зүсэм тоглолт болсон... ПО-ын цуврал тоглолт 2-2-ийн харьцаатай байсан үе... Эхний 2 тоглолт манай талбай дээр болж, манайх цувралыг 2-0-ээр тэргүүлж эхлэсэн ч айлын талбай дээр 2 хусуулсан....
Ингээд нөгөө алдарт 5 дахь тоглолтыг хийхээр ЛАЛ-ыг талбай дээрээ хүлээж аваад байлаа...
4-р үеийн ихэнх минутанд ЛАЛ манайхаас жаахан онооны давамгайлалтай явсаар л байлаа...
Энэ бүнхий эцэст Данкан өөрийн кариерын бас нэгэн алдартай шидэлтээ Шакын өмнөөс маш хэцүү байдлаас хийж, тэргүүллийг багтаа авчрах нь тэр...
Одоо онооны харьцаа 73-72, цаг дуусахад 0,4 секунд...
Ялалт бидний талд биш гэж үү... Бид цувралыг 3-2-оор тэргүүлж эхлэлээ гэж хүн бүр л бодож байлаа....
Гэтэл нэг нөхөр тэгж бодоогүй байжээ...
Талбайн захын шугамнаас Пэйтоны оруулсан бөмбөгийг Фишер шидэж орхих нь тэр... Манугийн хурууны үзүүрийг бараг л шүргээд явсан тэр хараал идсэн бөмбөг шийдэнд орох нь тэр...
Фишер тэр бөмбөгийг хийчээд л гараад гүйчихсэн... Магадгүй түүний тэр шидэлтийг тооцохгүй байх вий дээ гэж бодон, дотор нь айдас байсан учраас би нөхрийг шууд тэр алдарт гүйлтээ хийсэн гэж боддог...
Нөлөө: Энэ тоглолтын дараа бид Стэплст очихдоо 88-76-аар хожигдож, ЛАЛ цаашаа аваргын төлөө тоглоод хожигдсон...
Ер нь 6 дахь тоглолтонд орохдоо л манайхан аль хэдийнээ хожтгдолтойгоо эвлэрсэн байсан юм шиг санагддаг... Хэрвээ бид тэднийг 5 дахь тоглолтонд ялж чадсан л бол бид аварга болох байсан гэдэгт би ердөө ч эргэлздэггүй...
2. ДАЛ 119, Спэрс 111 (НЦ)
Тоглолт: тоглолт № 7, Конференцийн хагас шигшээ
Хэзээ, хаана: 5-р сарын 22, 2006, AT&T цэнтр
Тоглолтын тооны харьцаа 101-101... Ману маш чухал холын зайн шидэлтээ амжилттай болгосоноор, бид 104-101-ээр тэргүүлж байлаа...
Одоо цаг дуусахад 31 секунд л үлдсэн...
Манугийн тэрхүү шидэлтийн дараа айл мэдээж тайм захиалж.... Тэрхүү хэдэн хоромд Поп өвөө багийнхандаа нэгэн үзйлийг маш олон дахин хэлсэн гэж...
ЯМАР Ч ТОХИОЛДОЛД АЛДАА ХИЙЖ БОЛОХГҮЙ гэж....
Тоглолт эргэн эхлэлээ... Дирк 12 орчим фүүт газраас бөмбөгийг залсаар, шийдэнд улам л ойртсоор... Улмаар түүнийг шидэлтээ хийх тэрхэн агшинд юу болсон гээч... Мөнөөх хэдхэн хоромын өмнө тоглолтын баатраар тодроод байсан Аргентин залуу түүний бөмбөгийг хаах гэж оролдлого хийх тэрхэн агшинд шүглийн дуун тас хийх нь тэрээ...
Одоо хүн бүхэн чухам тэр бөмбөг хаашаа явах эсэхийг л харах үлдлээ...
Бөмбөг цагирагт орж орхих нь тэр...
Энэхүү олдсон алтан болмжийг Дирк ч ашиглаж, торгуулийн нэмэлт нэг шидэлтээ амжилттай болгосоноор, 2 баг нэмэлт цагт өрсөлдсөн...
Нөлөө: Тоглолтын нэмэлт цагт ДАЛ үндсэндээ санаачлагыг аван, доминант тоглолтыг үзүүлсэн... Угаасаа спортод хоцорч байгаад барьсан нь илүү сэтгэлзүйтэй болдог гэдэг бичигдээгүй хуулийг энэ тоглолтоос бас нэгэн удаа харсан даа...
3. Хьюстон 81, Спэрс 80
Тоглолт: Улирлын тоглолт
Хэзээ, хаана: 12-р сарын 9, 2004, Тоёото Цэнтр, Хьюстон
Тоглолт дуусахад 42 секундын хугацаа үлдсэн байсан бөгөөд онооны самбар дээр 2 багийн тооны харьцаа 76-68 гэсэн тоогоор манай талд илүү байх ажээ...
Ингээд л сагсан бөмбөг сонирхогчдийг алмайруулсан нэгэн гайхалтай хормын эхлэх цаг ирсэн байжээ...
Т-мак 3 онооны шидэлтээ амжилттай болгох тэрхэн агшинд цаг дуусахад 35 секунд үлджээ...
Дараа нь манай довтлох ээлж ирж, айл Браун дээр алдаа гаргасанаар мань хүн 2 торгуулиа амжилттай болгож, тэргүүлэл манай талд 78-71-ээр аанай л байж байлаа...
Пуужингууд эргэн довтолгоонд орж, Т-Мак мөн л 3-ийн шугамны араас амжилттай довтолж орхилоо...
Гэхдээ зүгээр ч нэг бус бүүр нэг доор 4 оноо авах боломжийг түүнд Данкан бэлэглэж орхих нь тэрээ...
Тооны харьцаа 78-75...
За одоо эргээд л манай довтолгоонд ордог цаг...
Айл Данкан дээр алдаа гаргаж, ахлагч маань ч хийгүй сайхан шидэж, 2 торгуулийн шидэлтээ хийснээр тэргүүллээ холтгон 80-75 болголоо...
Гэтэл эргээд л мөнөөх л Т-Мак 3-ийн шугамны ардаас бөмбөгийг цагирагт оруулж орхив...
Онооны харьцаа 80-78 болж ойртож ирсэн тэр үед цаг дуусахахад 11 секунд үлдээд байлаа...
Мэдээж одоог хүртэл бидэнд тоглолтыг ялалтаар дуусгах давуу тал маань байж л буй...
Гэтэл Браун гэж нэг бүтэлгүй хог талбайн баруун талаар бөмбөг эзэмшиж явахдаа хулгайд өртөв... Мэдээж түүний энэ алдааг онгод нь орсон Т-Манк огтхон ч өршөөж үзэлгүйгээр бөмбөгийг авч явсаар дахиад л шугамны ардаас шидэж, биднийг нэг хэсэг чимээгүй болгож орхисон...
Харин Тоёото цэнтр жинхэнэ буцлаж байлаа...
Бидэнд бас гэж цаг байсан юм шүү...1,3 секунд гэдэг бол сагсан бөмбөгт бас ч үгүй урт хугацаа...
Нөлөө: Үүний дараа хийсэн 10 тоглолтынхоо 9-т нь бид ялалт байгуулж маш нямбай тоглолтыг үзүүлж, улирлын тоглолтоо 59-23 гэсэн амжилтаар дуусгаж, тэр улиралдаа бид НБА-гийн аварга хэмээх цолд 3 дахиа хүрсэн билээ...
4. Орландо 106, Спэрс 104
Тоглолт: Улирлын тоглолт
Хэзээ хаана: 2-р сарын 9, 2007, Орландо Арена, Орландо
Бид уг нь энэ тоглолтын 2-р хагаст л гэхэд аль хэдийнээ 2 оронтой тоогоор тэргүүж байлаа...
Гэтэл НБА-д 3 дахь улирлаа өнгөрүүлж байсан залуухан төвийн тоглогч Ховард бүхнийг нурааж орхих нь тэр...
Нөлөө: Яг энэ тоглолтын дараа бид дахин нэг хожигдлыг Миамигийн талбайгаас авсан...
Гэхдээ энэ бүхний дараагаар бид 12 дараалсан ялалтаа байгуулж, улирлын тоглолтыг 58-24 гэсэн амжилтаар дуусгаж, тэр ондоо НБА-гийн аварга гэгч цолыг 4-дэхээ хүртсэн юм...
5. Портлэнд 98, Спэрс 96
Тоглолт: Улирлын тоглолт
Хэзээ, хаана: 3-р сарын 25, 2011, Рөүз Гарден, Портлэнд
Батумын алсын зайн шидэлт байндаа тусалгүй самбараас ойсон бөмбөгийг Блэйр авах тэр мөчид тоглолт дуусахад 38,9 секунд үлдсэн байсан бөгөөд онооны харьцаа 96-92-оор тэргүүлэл манай талд...
Өөөрөөр хэлбэл бидэнд тэргүүлэл байсан уу? -байсан, бөмбөг байсан уу? - байсан....
Гэтэл ТП бөмбөгөө Миллерт ихээ амархан алдаад л, тэр нь явсаар 2 оноо болох нь тэр...
Зэ тэгээд үүнээс хойш бүх юм манай эсрэг байсан...
Ману маань бөмбөгөө алдаж, тэр нь айлд торгуулийн шидэлт болж, үүнийгээ ч Портлэнд сайн ашигласан...
Дараа нь бидэнд 0,9 сек байсан, түүнийгээ ч зүгээр л айлд бэлэглэчихсэн...
0,9-д угаасаа ямар төрлийн шидэлт амжих вэ гэдгийн манайхан мэдсээр байж л Батумыг шийдний доор сул алдчихсан...
Шагналаа ч хатуухан авсан...
Нөлөө: Одоогоор бид энэ нь багт маань хэрхэн нөлөөгөө үзүүлэхийг мэдэхгүй байна...
Гэхдээ та бүхэн анзаарсан бол бид улирлын тоглолтондоо нэг ийм төрлийн хожигдол авахаараа улам сайн баг болж чаддаг гэдэг нь...
Тэр ч утгаараа бид өмнөх 2 тохиолдолд НБА-гийн аварга цолд хүрч байж...
Харин энэ удаа яах бол?????
Last edited by
hosko on Sun Mar 27, 2011 8:21 pm, edited 1 time in total.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...