Германы шигшээ баг Wir sind WELTMEISTER!!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Германы шигшээ баг

Postby forzamilan » Sun Mar 27, 2011 4:46 am

Казахстан чинь дамжуулалтын философитой баг байна шд. Овоо дамжуулаад тоглодог потенциалтай баг байна. Хамгаалалт гэвч Германы эсрэг яаж чадах вэ дэ.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Германы шигшээ баг

Postby Shaggy » Sun Mar 27, 2011 4:57 am

Тэр зүүн жигүүрт нь бгаа жижигхэн нөхөр бол мундаг тоглодын бнлээ... юу ч гэсэн сайн л тоглодог баг байна...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Германы шигшээ баг

Postby Барнаба » Sun Mar 27, 2011 9:11 am

Мюллэр ч нээрээ үнэхээрийн гоё тоглогч юмаа... киллер инстинкт нь яах аргагүй мундаг юмаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Sun Mar 27, 2011 2:35 pm

Герман 4 - 0 Казакстан (Клозэ 3', Мюллэр 25', Мюллэр 43', Клозэ 88')

Image

Өчигдөр хэсгийн хамгийн сул өрсөлдөгчөө буулган авснаар 5 тоглолтоос 5 хожил авч ардаас явж байгаа Белги-ээс 8 онооны зөрөөтэй боллоо.

Тоглолтын 3 дахь минутанд Бастигийн чөлөөт цохилтыг Клозэ хатгаж оруулсанаар тооны харьцааг нээсэн.

25 дахь минутанд Өзилийн чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Мюллэр мөргөж 2:0

43 дахь минут дахин Мюллэр.. Өзилийн төвөөс хаясан дамжуулалтыг 9 метрийн зайнаас цохиод гоол

88 дахь минутанд Хэдирагийн дамжуулалтаар Клозэ хоосон хаалганд төгсгөлийн гоолыг хийсэн нь шигшээгийн 61 дахь гоол нь боллоо.

Еврогийн сонгон шалгаруулалтуудын дараагийн тоглолтоо 6-р сарын 3-нд Австри, 7-нд Азэрбэжайнтай тус тус хийнэ.

Full highlights: http://rutube.ru/tracks/4261284.html?v= ... e64547c19d

Герман - Казакстан 4:0 (3:0)
Герман - Нойер - Лаам, Мэртэзакэр, Бадштубэр, Аого - Хэдира, Швайнштайгэр (77. Кроос) - Мюллэр (78. Гөтцэ), Өзил, Подолски (65. Гомэз) - Клозэ
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby GUZ » Sun Mar 27, 2011 2:39 pm

клозе аймаар юмаа 14 онд дахиад тоглох юм байна даа
User avatar
GUZ
 
Posts: 933
Joined: Thu Jul 16, 2009 12:22 pm

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Sun Mar 27, 2011 3:01 pm

За 14 онд ч арай худлаа байлгүй хэхэ өөрөө ямарч байсан Еврод №1 сонголт баймаар байна гэсэн байсан. Ирэх улирал ямар багт байхаас их зүйл шалтгаална байх
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby Алтангэрэл » Sun Mar 27, 2011 3:01 pm

Клосе амжилтруу алхам алхамаар ойртсоор... Үнэхээр сайн юмаа.
Герман Евро 2012 заавал түрүүлмээр байна. Испанитай финалдаад түрүүлбэл ч сайхан шүү.
2009 оноос хойш Кедира их л нүдэнд дулаахан харагдаад байдаг байсан Реал ирсэнээсээ хойш нэг нүдэнд хүйтэн харагдаад байх юм.
Тэгсэн мөртлөө Өзил Реалын өмсгөлтөй ч гэсэн дулаахан харагдаад байх юм. :ногоон:
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Германы шигшээ баг

Postby Realist » Sun Mar 27, 2011 6:15 pm

Shaggy wrote:Тэр зүүн жигүүрт нь бгаа жижигхэн нөхөр бол мундаг тоглодын бнлээ... юу ч гэсэн сайн л тоглодог баг байна...


Казакстан одоо хэдхэн жилийн дараа томчуултайгаа овоо үздэг болнодоо. Муу ч гэсэн ингээд том багуудтай нэг зоонд ороод тоглоод байхаар үнэхээр сайжирчдийм байнлээ. Люксенбург, Лехтенштэйны багууд гэхэд хэдхэн жилийн өмнө томчуулдаа долоо найм тэгдүүлдэг байсан, гэтэл одоо бол ганц хоёр бөмбөгөөр л хожигддог болсон.
Манай Азийн хөлбөмбөгийн холбоо бүх улсуудаа УЕФА шиг зоонд хуваагаад тоглуулдаг болчуул мөн сайхнаа...
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Германы шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Sun Mar 27, 2011 7:01 pm

Клозэ түүхэн амжилт удахгүй эвдэхнээ. 61 :eek: Гэхдээ жижиг Мюллер энэ бдалаараа бол их эрт эвдэх юм бна даа :eek: :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Германы шигшээ баг

Postby Жавхлан » Sun Mar 27, 2011 7:18 pm

Клозе Герд Мюллерын амжилтыг иймэрхүү байдлаар бол эвдэх нь бараг тодорхой. Гэхдээ чанарын хувьд Гердын амжилтанд хүрэхгүй ээ. Тухайн үед мань эр дандаа гигантуудын эсрэг гоолддог байсан. Казахстан, Люксенбург, Лехтенштэйн гэх мэтийн багийн эсрэг гоол хийх бол чанарын хувьд ялгаатай л даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Германы шигшээ баг

Postby Жавхлан » Sun Mar 27, 2011 7:21 pm

Өчигдөр шигшээг Кайзерслаутерн тоглолт үзсэн фэнүүд 2-р хагаст нилээн бүүлсэн. Лөв ч гэсэн багаа сүүлийн хагаст хэтэрхий их хөндлөн дамжуулалт хийж тааруу тоглосныг хүлээн зөвшөөрч байна лээ. Үзэгчид бол талбай дээр иймэрхүү багийн эсрэг 6-7 гоол хүлээж байсан л даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Германы шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Sun Mar 27, 2011 7:23 pm

Жавхлан wrote:Клозе Герд Мюллерын амжилтыг иймэрхүү байдлаар бол эвдэх нь бараг тодорхой. Гэхдээ чанарын хувьд Гердын амжилтанд хүрэхгүй ээ. Тухайн үед мань эр дандаа гигантуудын эсрэг гоолддог байсан. Казахстан, Люксенбург, Лехтенштэйн гэх мэтийн багийн эсрэг гоол хийх бол чанарын хувьд ялгаатай л даа.

Харин тэххх. Тэгээд ч Герд Мюллер чинь 62 тоглолтонд 68 гоол гэж бна шд. Аймар
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Германы шигшээ баг

Postby Алтангэрэл » Sun Mar 27, 2011 8:00 pm

Мюллерийн 62 тоглолтонд 68 гоол бол үнэхээр аймар. Гэхдээ Клосе зөвхөн Казакстан, Люксенбүргэд гоолддог юм шиг ярьж болохгүй л дээ. Дэлхийн аварга, Европийн аваргад ч хэрэгтэй үед чухал гоол хийж л байдаг.
Герд Мюллер ч гэсэн сулхан багуудад зөндөө л гоолдож байсан. Угаасаа бүх л шилдэгүүд бүгд л адилхан байгаа байх. Харин ч 40, 50 жилийн өмнөх үеийг бодвол шигшээ багуудын болон тоглогчийн хоорондын ялгаа хамаагүй ойртсон.

2002 оноос хойш Клосетой Герман, Клосегүй Герман ялгаа их мэдрэгддэг. 2005 онд байхгүйд нь Холбооны цомд яалаа, 2004 оны Еврод сэлгээнд суулгаад бас яалаа оронд нь гарсан Курани муу суга үнэн итгэл алдсандаа.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Германы шигшээ баг

Postby Seikoni » Mon Mar 28, 2011 8:43 am

04 онд угаасаа багаараа л муу байсан шд. урд хоёр гурван Клозэ байгаад ч нэмэргүй л тоглолт үзүүлж байсан.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Германы шигшээ баг

Postby Kaka_CR » Mon Mar 28, 2011 10:15 am

Гэрд бол агуу л даа
Гэхдээ Клозэг муу багт гоол хийдэг бол туйлширжээ
Харин Мюллэр хүү мин сн бн
Казахстан-г заавал 6 7-0-дох алба биш
Азидаа бсн бол дундаж л баг бсн юм
Football is LIFE, KIFE, KIT, HOT, LIKE
User avatar
Kaka_CR
 
Posts: 308
Joined: Wed Jan 12, 2011 5:27 pm
Location: Bulganaas Madrid, Myunhen, Turin, Berlin ruu

Re: Германы шигшээ баг

Postby Алтангэрэл » Mon Mar 28, 2011 11:12 am

Seikoni wrote:04 онд угаасаа багаараа л муу байсан шд. урд хоёр гурван Клозэ байгаад ч нэмэргүй л тоглолт үзүүлж байсан.

Тэр жилийн Евро угаасаа шал утгагүй юм болсон, Англи - Португал, Англи - Францын тоглолт л ганган тоглолт болж байсан.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Германы шигшээ баг

Postby Seikoni » Mon Mar 28, 2011 11:18 am

Чехийн тоглолтыг л мартдаггүй юм. Хэсгийн гурван тоглолт гурвуулаа янзын болж байсан. Латвитай хийсэн тоглолтын хурд, техник энэ тэр бас л гоё байсан шүү.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Германы шигшээ баг

Postby Алтангэрэл » Mon Mar 28, 2011 11:23 am

Нээрээ Барош бас галзуураад өндөр хэн билээ бас их сайн байсан.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Германы шигшээ баг

Postby Оргил » Mon Mar 28, 2011 11:25 am

олон өндөр байсандаа.. галзуу ганцыг нь гэвэл ян коллер гэж гар жинхэнэ бужигнуулсандаа..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Германы шигшээ баг

Postby Realist » Mon Mar 28, 2011 4:20 pm

Чехүүдийн Голландыг комбек хийж хождог янзтай тоглолт болсон. Коллер Барош 2ын нэг нэгэндээ ассист өгч 2лаа гоолдоод л. Барошынх янзтай гоол байж билээ. Итали-Шведын тоглолт ч гоё болсон.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Германы шигшээ баг

Postby Gooner » Mon Mar 28, 2011 7:31 pm

Би түрүүлнэ гэж бодож байсан, даанч Грект нэг муу булангийн цохилтоор хожигдчиж байгаам... хмм... Тэр үед чинь энэ Уяфалуши хойно лааж байсышд...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Германы шигшээ баг

Postby focus_mn » Tue Mar 29, 2011 3:25 pm

Оргил өөд тэмүүлсэн 10 жил

Image

Өнгөрсөн пүрэв гаригт буюу 3-р сарын 24нд Мирослав Клозэгийн шигшээ багтаа анх тоглоснын арван жилийн ой болсон билээ. Нэгэн аравны өмнө залуу Клозэ ДАШТ-н сонгон шалгаруулалтын тоглолтонд Албанийн эсрэг сэлгээгээр гарч ирж хожлын гоолыг оруулсан нь орчин цагийн нэгэн агуу хөлбөмбөгчний шигшээн гарааны эхлэл байв. Харин өнгөрсөн бямба гаригт Казакстанын эсрэг гараанд гарсан нь 106 дахь тоглолт нь болжээ. Одоог хүртэл тэр Германын шигшээ багийн төлөө 61 гоол хийгээд байна.

“Энэ бүх жилүүд, хамт тоглож байсан хүн бүхнийг дурсахад сайхан байна. Энэ бүхэн надад маш их туршлага, сайхан дурсамжийг өгсөн” хэмээн өнөөдрийн гол баатар маань яриад цааш нь Евро 2012-г тэсэн ядан хүлээж байгаагаа нуугаагүй юм. Клозэ одоо 32 настай, довтлогч хүний хувьд тийм залуу нас биш ч түүний туршлага, ур чадвар залуухан Германын шигшээ багт маш чухал.
Миро одоогоор клубтээ Марио Гомэзийн дараагийн сонголт байгаа ч Германын шигшээ багийн дасгалжуулагч Йохим Лөв түүний шигшээ дэхь байр сууринд эргэлздэггүй. Гомэз бол клубтээ дэлхийн хэмжээний тоглолтыг үзүүлж боломжуудыг гайхалтай ашигладаг, харин эсрэгээр Миро шигшээдээ яг тийм тоглолтыг үзүүлдэг.

Тэр бол хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ цуурайтуулсан тоглогч. “Хэрвээ та Аргентин, Английн эсрэг эсвэл Аваргуудын лигт түүний хэрхэн тоглохийг харсан бол: Бүх хүмүүс түүнийг шүтэн бишрэх болно” хэмээн Бастиан Швайнштайгэр багийнхаа андын талаар хэлсэн бөгөөд цааш нь “Энэ бол түүнийг агуу тоглогч гэдгийг харуулна” гэсэн юм. Клозэгийн Байернтай хийсэн гэрээ энэ зун дуусах бөгөөд тэр цаашдын ирээдүйн талаар одоохондоо шийдээгүй байгаа.

Ингээд Клозэгийн шигшээ багийн сонирхолтой агшнуудыг оруулж байна.

Image

Шигшээгийн анхныхаа тоглолтоо хийснээс хойш 10 жилийн дараа 2011 оны 3 сарын 24-нд хэвлэлийн хуралд оролцож асуултанд хариулж байгаа нь. Энэ 10 жилийн хугацаанд багийнхаа хамт Дэлхийн аваргын 2 хүрэл, 1 мөнгө мөн Европийн аваргын дэд байр авч байлаа. Ингээд Клозэгийн шигшээ багийн намтарыг сонирхъё

Image
2001 оны 2-р сарын 26. Мирослав Клозэ анхны шигшээ багийн хэвлэлийн хурал дээрээ. Үүнээс нэг сарын дараа анхны тоглолтондоо оролцох байлаа

Image
2001 оны 3-р сарын 24 мөрөөдөл биелэлээ: Мирослав Клозэ тоглолтын 73 дахь минутанд Оливэр Нойвиллээр сэлгэгдэн талбайд орж ирлээ. Энэ мөчид Дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын тэмцээнд Албанитай хийж байсан тоглолт 1:1 харьцаатай өрнөж байсан юм.

Image
Сэлгээнээс орж ирээд яг 15 минут өнгөрсний дараа Клозэ шигшээ багтаа оруулсан анхны гоолоо тэмдэглэж байв. Түүний гоолоор баг нь хожил авч, түүний дэбют тоглолт шуугиан тарьлаа.

Image
2002 оны 2-р сарын 13-нд Мирослав Клозэ Израйлтай хийсэн нөхөрсөг тоглолт дээр анх удаа гарааны 11-т багтлаа.

Image
Энэ бол түүний дөнгөж 8 дахь тоглолт.. Гэсэн ч тэр шигшээ багийн өмсгөлтэй дөрөв дахь хэт-трикээ хийлээ

Image
Энэ үед тэр 23 настай байсан юм. Зураг дээр багийн андууд болох Мэхмэт Шоль (баруун), Сэбастиан Кэл (зүүн)-ийн хамт гоолын баяраа тэмдэглэж байгаа нь.

Image
2002 оны Япон, Өмнөд Солонгост болсон Дэлхийн аварга түүний хувьд төсөөлөмгүй гайхалтай болж өнгөрсөн. Эхний тоглолоо Саудын Арабын эсрэг хийхэд тэр 3 гоол оруулсан.

Image
Энэ бол түүний ДАШТ-д нийт оруулсан 14 гоолын эхлэл байсан юм. 2002 онд 5 гоол оруулж мэргэн буучийн жагсаалтанд Бразилийн багийн Роналдогийн ард хоёрт орсон.

Image
Клозэгийн алдарт сальто эргэлт. Дэлхийн аваргын эхний тоглолтын үеэр бүх л дэлхий түүнийг гоолын баяраа хэрхэн тэмдэглэж байхийг харж байлаа.

Image
Галласын эсрэг. 50 дахь шигшээн тоглолтоо 2005 оны 11-р сарын 12нд Парис хотноо Францын эсрэг хийсэн.

Image
Гэхдээ энэ тоглолтонд Клозэ гоол оруулж чадаагүй. Ревелеритай бөмбөгний төлөө тэмцэж байна.

Image
Германын шигшээ Евро 2004-т амжилт муутайхан оролцсон бөгөөд Клозэ хоёр удаа л сэлгээнээс гарч тоглосон юм. Үүний дараа Герман 2006 Дэлхийн аваргыг гэртээ зохиох боллоо. Нээлтийн тоглолтонд Коста Рикагийн хаалганд хоёр гоол хийсэн бөгөөд баг нь 4-2 харьцаатай тэмцээнийг эхлүүлсэн.

Image
Тэр үед Клозэ ирээдүйд Мюнхэнийн энэхүү цэнгэлдэхийн эзэн клубын төлөө тоглоно гэдгээ мэдээгүй байв

Image
Эсрэг багийн хоёр тоглогч Клозэгийн эсрэг юу ч хийж чадалгүй гоол алдлаа. Экваторын эсрэг Клозэ тоглолтын эхний гоолыг оруулсан юм.

Image
Тоглолтын хоёр дахь гоолоо оруулсны дараа Миро мэргэн буучийн жагсаалтыг 5 гоолтойгоор тэргүүлж эхэллээ.

Image
Мөн л алдарт сальто

Image
Хэсгээс гарсны дараа хасагдах шатанд Герман Швэдтэй таарсан. Энэ тоглолтонд хэдий Клозэ гоолдоогүй ч өөрийн хамтрагч Подолскид хоёр гоолын дамжуулалт гарган өгч улмаар тоглолтын МоМ болсон билээ

Image
Тэр жилийн ДАШТ-д оруулсан түүний сүүлийн гоол ч маш чухал гоол байсан юм.

Image
Баг нь хожигдож байх үед тэр тэнцээний гоолыг оруулсан бөгөөд улмаар хоёр баг торгуулийн цохилтоор ялагчаа шийдэхээр болж Лэманнын гайхалтай хаалтаар Герман цааш шалгарсан билээ.

Image
Шигшээ багтаа хийсэн 70 дахь тоглолт нь маш онцгой болсон. Клозэ анх удаагаа шигшээ багаа ахлаж талбайд гарсан юм.

Image
2007 оны 9-р сарын 8нд 2:0 харьцаатай Уэлсийг хожсон тэр тоглолтонд шинэхэн ахлагч багийнхаа хоёр гоолыг оруулж багаа Евро 2008-д улам ойртуулсан.

Image
Хэдий Мирослав Клозэ тийм нуруулаг тоглогч биш ч маш олон гоолоо толгойгоороо оруулсан. Энэ нь мэдээж түүний гайхалтай үсрэх чадвартай холбоотой. Энэ бол түүний Евро 2008-д Португалийн хаалганд оруулсан гоол.

Image
Шигшээгийн 80 дахь тоглолтоо Евро2008-н хагас шигшээд Туркын эсрэг хийсэн. Ер бусын тэр тоглолтонд Клозэ 79 дахь минутанд гоол оруулж тооны харьцааг 2:1 болгон багтаа тэргүүлэл авчирсан.

Image
Энэ бол багтаа Өмнөд Африк 2010 зорих үүд хаалгыг нээсэн гоол юм. 2009 оны 10-р сарын 10нд Оросын эсрэг тоглолтын цор ганц гоолыг хийж багтаа Дэлхийн аваргад оролцох эрх авчирсан.

Image
Түүний шигшээ багтаа авсан анхны улаан хуудас. Түүний хоёр өчүүхэн алдаанд өгсөн шар хуудаснаас болж Дэлхийн аваргын Сербитэй хийсэн тоглолтоос хөөгдсөн

Image
Өмнөд Африк 2010-н өмнөх улирал нь Байерн Мюнхэнд тийм ч их гараанд гарахгүй байсан ч Йохим Лөв түүнд итгэл хүлээлгэсэн юм. Английн эсрэг гоол оруулснаар 2010 оны Дэлхийн аваргын хоёр дахь гоолоо орууллаа. Одоо түүнд Роналдогийн амжилтыг эвдэхэд 3 гоол л хэрэгтэй

Image
Аргентин дээр Клозэ энэ тэмцээний хамгийн сайн тоглолтоо үзүүлж 2 гоол оруулсан. Нийт 5 тэмцээн (Европийн аваргад 2 удаа, Дэлхийн аваргад 3 удаа)-д оролцож 16 дахь гоолоо орууллаа

Image
Түүний шигшээн кареерын 100 дахь тоглолт гайхалтай болж өнгөрөн Роналдогийн амжилтыг эвдэхэд ердөө нэг гоол хэрэгтэй байсан боловч баг нь дараагийн шатанд Испанид хожигдон улмаар хүрэл медалийн тоглолтонд гэмтлийн улмаар оролцож чадаагүй.

Image
Аргентин дээр гоол оруулсны дараа мөн л сальтогоо үзүүлэв. Тэр зөвхөн чухал гоол оруулсны дараа энэ хөдөлгөөнөө хийдэг юм

Image
Түүний 106 дахь тоглолт Италийн эсрэг нөхөрсөг тоглолт байлаа. Мэдээж маш олон фенүүд 2006 оны өшөөгөө авахийг хүсэж байв.

Image
Дортмундад болсон энэ тоглолт 1:1 харьцаатай өндөрлөсөн бөгөөд нэг гоолыг нь мэдээж Клозэ оруулсан байлаа. Одоо тэр агуу Герд Мюллэрийн амжилтыг эвдэхэд 9 гоол л хэрэгтэй.

Image
2011 оны 3-р сарын 26: Тэр 107 дахь тоглолтоо Еврогийн сонгон шалгаруулалтын тоглолтын анхны гоолыг оруулснаар эхлүүлэв. Тоглолтын эхэнд багтаа тэргүүлэл авчирсан тэрээр мөн тоглолтын сүүлд ахин нэг гоол оруулсан

Image
Миро тоглолтоос тоглолтонд Герд Мюллэрийн амжилттай ойртсоор. Одоо зөвхөн 7 гоол оруулахад агуу тоглогчтой мөр зэрэгцэнэ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Германы шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Tue Mar 29, 2011 3:42 pm

:eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Германы шигшээ баг

Postby Miro Klose » Tue Mar 29, 2011 3:52 pm

тун сайхан нийтлэл болж Фокус гүүд жоб

Клозе классик довтлогч л доо одооны тоглогч нар шиг нарийн нандин хууралт хийдэггүй гэхдээ маш няхуур, тун сайн баланстай, байрлал эзлэлт, агаар дээр тэмцэх мөргөх чадвар гээд, натурал финишер. Сая Реалд очсон бол их л хэрэг болох байсан даа.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Германы шигшээ баг

Postby white » Tue Mar 29, 2011 4:01 pm

Сайхан нийтлэл байна. Баярлалаа Фокус
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron