Манай Трез ярилцлага өгжээ..
Намайг Юве-д ирэхийг Зидан, Дешамп, Платини нар зөвлөж байсан хэдий ч Монакогоос Юве-д ирэхэд тийм ч амархан байгаагүй.. Анчелотти тэр үед дасгалжуулагч байлаа, би зөвхөн зурагтаар л хардаг байсан аваргуудтай хамт тоглож байсан юм, энэ бол мөрөөдөл байсан.. Би Евро 2000-д Италийн хаалганд хийсэн хожлын гоолын дараа ирсэн, надад дасан зохицох цаг хугацаа хэрэгтэй байлаа.
Миний өмнө гайхалтай довтлогч нар байсан юм, зөвхөн Инзаги, Дел Пиеро ч биш мөн Фонсека, Эснайдер (Esnaider) нар байсан юм.. Улирлын төгсгөлд надад илүү их зай гарсан юм, хэдийгээр бид юу ч хожоогүй ч би Юве бол миний гэр болно гэж маш сайн ойлгосон..
Дараа нь Липпи ирсэн.. Тэр бол фенүүдийн жинхэнэ шүтээн байсайн юм, би ч үүнийг хурдан ойлгосон. Зуны Вал Даосто-д болж байсан бэлтгэлийн үеэр тэр тоглогчид бид нараас илүү фенүүдийн алга ташилт, хайрыг татаж байж билээ, гайхалтай..
Тэр бидэнд маш том сэтгэлзүй болон хожих хүсэл эрмэлзэл өгсөн юм.. Бид системээ өөрчилсөн, маш олон тоглогчид явсан бүр би хүртэл эргэлзээтэй байсан.. Инзаги миланруу явж би гарааны довтлогч болсон, маш олон хүн надад эргэлзэж байлаа.. Липпи хүртэл, Марсело Салас намайг бүр орлох ёстой байсан.. Бид маш их хөлсөө урсгаж байж энэ улирлыг хамгийн гайхалтай Скудетто хүртсэнээр дуусгасан юмдаа..
Тэр улиралд байсан тоглогчид цаашаа хожоод л яваад байсан.. бид бүр Аваргуудын Лиг хүртэл авч чадхаар байлаа, би үүндээр л их урам хугардаг..
Би 2005-2006 оны улирлын сүүлийн тоглолтыг санаж байна.. Бид Скудетто авах нь тодорхой болсон байсан, хувцас солих өрөөнд бид : Бүгд амарч ирсэнийхээ дараа тэр хараал идсэн Аваргуудын Лигийг авцгаая хэмээн ярьцгааж билээ.. Гэтэл 2 сарын дараа бүгд орвонгоороо эргэж сүйрэл болсон.. Би үлдэхээр шийдсэн, учир нь би явахаасаа өмнө нэг зүйл хожчихоод явна гэж бодож байсан, үлдсэндээ жоохон харамсдаг л юм гэхдээ би үлдэхээр шийдсэн..
Бид бэлтгэлээ Ибра, Эмерсон, Канна, Виера наргүй харин залуучуудын багийн тоглогчидтой болон зээллэгээс эргэж ирсэн тоглогчидтой хамт хийж эхэлсэн.. Бүх зүйл өөрчлөгдсөн.. Клубын түвшинд хүртэл.. Азаар Дешамп юу хийхээ мэддэг байсан.. тэгээд залуу тоглогчид маш хурдан сурцгаасан, Маркизио, Киеллини, Жиовинко нар тэсэрч гарч ирж Камо, Недвед, ДП нар үлдэцгээсэн.. Бид цөөхөн гэхдээ маш нэгдмэл бүлгийг бүрдүүлж чадсан, тэд бол Ювегийн түүхийг бичилцэж түүнийг Сэри Б гээс Сэри А руу буцаан авчирсан юм..
Клуб биднийг Сэри Б-д ямар их хүч гаргасныг ойлгоогүй.. Би буцаад ялах маш тодорхой зорилт, хэлэлцүүлэг хүлээж байсан, зөвхөн мөнгөний тал дээр биш.. гэтэл клубын зүгээс юуг ч тодорхойлоогүй.. тэгээд би амралтаар явсан дараа нь намайг дуудаад би 2хон минутын дотор шинэ гэрээнд гарын үсэг зурсан.. Миний ганц харамсдаг зүйл бол 2006 оноос хойш бид юу ч хожоогүйд байдаг.. Би буцаад ялах тэр үерүүгээ очно гэж бодож гэрээгээ сунгасан,гэтэл асуудал миний бодож байснаас шал өөр юм байна лээ, учир нь Феррара, Конте, Пессото, Монтеро, Иулиано гэх хожиж сурсан аваргууд бүгд алга болсон байсан, буцаад ийм болоход их урт хугацаа шаардана гэдгийг би ойлгосон...
Жианни Анелли бол домог байсан юм.. Тэр маш шулуухан, гайхалтай хүн байсан, тэр хожил, хожих гэж юу байдгийг мэддэг байлаа.. 2р байранд орох хэнд ч тус болоогүй.. одоогийн 4р байрыг зорилт болгоод байгаа нь миний инээдийг хүргэсэн.. Ювед бол 1р байранд л орох ёстой, өөр юу ч хамаагүй.. Ювед ирсэн хүмүүс юу хийхээ мэддэг байсан, эсвэл маш хурдан ойлгож суралцдаг.. Умберто Анелли ах шигээ адилхан гайхалтай хүн, үргэлж ялахыг хүсдэг, бүр тэнцэхийг ч үзэн ядна гээч.. тэр хожигдол гэж юу байдгийг мэддэггүй байсан юм.. Гэтэл энэ бүгд өөрчлөгдсөндөө..
Одоо бол Андреа Анелли байгаа.. би түүнийг маш сайн мэднэ.. тэр бэлтгэлийн талбай дээр ирж биднийг харах дуртай ,багийн фен байсан юм, тэр хожил, ялалтын үеийг мэддэг, харсан.. Тэр хамгийн сайхан агаагаар амьсгалдаг байлаа..
Цаг хугацааны явцад Ювед хэрэгтэй зөв хүн нь байж чадна, хамгийн гол нь Ювегийн түүхийг яс махнаасаа мэддэг, ялалтын ДНА гэж юуг мэддэг тийм л хүмүүсээр хүрээлүүлж туслуулах хэрэгтэй.. Одоо бол Недведээс бусад би тийм хүнийг харахгүй байна.. Тэр зөв сэтгэлзүй суулгаж өгөхөд маш их үүрэг хүлээж байгаа.. Дел Пиеро бол Ювед хэн хэрэгтэй, ямар байхыг маш сайн мэддэг хүн, тэр бүхнийг хожсон.. Одоо байгаа хүмүүс үүнийг ойлгоогүй л байна..
Би урьд нь хэлжил байсан би үргэлж Ювед хайртай байх болноо гэж.. одоо ч үүнийгээ батална.. Ювентус надад яаж ялахыг зааж өгсөн, яаж төгс тоглогч болохыг, бид тоглолтод тэнцвэл хэдэн ч хоногоор үүнийгээ буруу гэдгийг боддог байсан, хэрэв бид Аваргуудын лигээс мултарвал энэ бол сүйрэл байдаг байсан, бүр зарим тоглогчид долоо хоногоор юм идээгүйг би харсан.. Бианконеро өмсгөл өмсөхөд бусад өмсгөлөөс өөр байдаг, сул дорой хэн ч бай өмсөх эрхгүй, өмсөж болохгүй..
Би яагаад Еркулесийг сонгосон бэ гэж үү? Юве аль хэдийнээ намайг тоохоо больсон байсан, тэд хэлэхдээ бид залуу итали тоглогчдыг хүсэж байна, шинэ адал явдал байх болно гэж хэлсэн.. энэ бол Ювед 10н жил байхдаа сонссон хамгийн утгагүй **н** ярилцлага байсан тэгээд би шууд юм хумаа баглаад клубын менежмэнтийн хүсэж байгаа тоглогчдод зайгаа тавьж өгөхөөр явсан юмдаа.. Ойрын жилүүдэд би бэлтгэл хийхээс их ядардаг болсон.. гэхдээ энд би ирээд өөрийгөө дахин онцгой гэдгийг мэдэрч байна.. үнэндээ энд би юу ч хожихгүй ч гэсэн хуучин Трезийг мэдэрч эхлэж байна.. 1 сарын цонхоор би өөр багруу шилжиж болох байсан ч замын дундаас буцдаг би тийм хүн бишээ.. магадгүй зун харжил байя.. би дахиад ямар нэгэн зүйл хожмоор байна, магадгүй Аргентинд ч байж болох..