Сүүлийн хэд хоног Маццариг энэ зун авчирна гээд байгаа.. ДН-г энэ зун явна, Виали, Нэдди, Спалетти гээд л нэрнүүд, шуумууд яваад байгаа энэ тал дээр бодож байгаагаа хуваалцвал :
ДН, Маццари 2г яг л адилхан түвшний дасгалжуулагчид гэж бодож байна.. 2 уулаа Италийнх, 2 уулаа өөрсдийн формэшнээр явдаг, 2 уулаа тактикийн уян хатан чанаргүй, 2 уулаа сүүлийн үеэс үнэлэгдэж ирсэн...
ДН хувьд Киевог гайхамшигт хүргэж ер нь танигдсан.. дараа нь Аталантаг дажгүй дундаж баг болгосон.. тэрний дараа Сампдориг бүр 4т оруулж сүүлийн 20н жилд гаргаагүй амжилтыг үзүүлсэн.. Бүгдэд нь 4-4-2, 4-4-1-1 хэрэглэсэн..
ДН-н хайртай 4-4-2 т бол баруун зүүн вингерүүд их чухал үүрэгтэй , ер нь 442 жигүүрээр л явдаг шүүдээ.. Манайд яг үнэндээ Красичаас өөр вингер байхгүй, маркизио ямар сайндаа зүүнд тоглохов дэ.. довтолгоо ихэнхдээ баруунаар Красичаар дамжигдаж явна.. эхэн үед амжилттай байсан ч сүүлдээ багууд тоглолт судлаад красич дээр дабль хийхэд манай довтолгоо гацаанд орж байгаа...
Дээрээс нь 442 мөн баруун зүүн хамгаалагчууд чухал үүрэгтэй.. хамгаална ч, довтлоно ч.. вингер хамгаалагч 2 зайгаа ойрхон барьж довтлох үед араас дэмжиж, хамгаалах үед жигүүр ирж туслана.. хамгаалагч муу бол жигүүр бараг винг бэк үүргийг гүйцэтгэнэ.. Красич бол хамгаалалтаа муу, улирал эхлэхэд хойшоо татаж хамгаалалтад туслах хэрэгтэй гээд ДН хэлээд байсан сүүлдээ гайгүй туслаад байгаа, ингэснээр Красич нааш цаашаа гүйгээд ядрана, манай довтолгоо муудна.. манайд яг үнэндээ дундаж баруун ар байхгүй байнааа.. мотта, григера гээд амжилтгүй..
за зүүнийг бол ярилтгүй... ийм учраас маркизиог зүүнд гаргаад байгаа байх.. манай хүний үүрэг бол зүүнд туслана, төврүү орж цэвэрлэнэ, довтолгоо зүүнээр явахад дэмжинэ, яг цэвэр зүүн биш учраас сайн амжилтгүй..
ингээд ярихаар ДН-н 442 бол жигүүр их чухал.. гэтэл манай одоогийн скуад 442-т нийцэх тоглогч бараг алга.. ДН 442 оор л амжилтад хүрсэн, чаддаг формэшн нь, уян хатан чанар байхгүй.. тоглолт судлагдаад амжилт буураад байгаа нь үүнтэй их холбоотой...
Цаашлаад ярьвал Акуа илүү их хамгаалалтад тоглож байгаа.. учир нь фүлл бэкүүдийн зайг төвийн хамгаалагчид нөхөх шаардлага гарна.. акуа зайг нөхөхийн тулд илүү татна.. довтлогч хагас 2н хооронд зай нилээд их гарна.. ингэснээр довтолгоо бас явкү..
Одоо Маццариг яривал.. миний л бодол шүү... Маццари ардаа 3 хамгаалагчтай тактикаар явдаг.. 3-5-2, 3-4-3 гэх мэт.. Түүнийг Наполид ирэхэд тэд ардаа 3 хамгаалагчтай толгоод сурцан байсан Рэжаг байх үед.. Хамгаалагчид нь гэсэн формэшндээ тохирцон.. манайд ирсэн Ринаудо л тохироогүй... Довтолгоо ч тэр хагас ч тэр.. Маццари ирээд ганц л тоглогч гарааны 11т нэмсэн.. тэр нь Кавани..
Үүнээс дүгнэвэл Маццари өөрийн хүссэн формэшнээрээ, хүссэн тоглолтоо гаргаж чадаж байна.. ДН ч гэсэн самп-д байхдаа ийм байсан.. жигүүр сайтай байсан... Маротта ч үүнийг мэдээд Траоре, Мотта гэх фүллбэкүүд авчирсан ч амжилтад хүрээгүй.. ирсэн вингерүүд ч гэсэн ( Мартинез, Пепе ).. нэг бодлоор туршилтад оруулсан ч юмшиг..
Маццари ДН бол яг адилхан.. дараа жил Маццари ирвэл ДН 2.0 болно л гэсэн үг... Тиймээс ДН-д дахин нэг жил боломж олгож 442т нийцсэн фүллбэк, вингер авчрах хэрэгтэй..
Угаасаа амжилтад хүрэхийн тулд цаг хугацаа, хөдөлмөрлөх л хэрэгтэй байдаг шүү дээ..
Зүүн ардаа ДЕ чельег сэлгээнд гэж бодоод гайгүй тоглогч авах хэрэгтэй.. эсвэл Гроссо-Де Чэлье гээд явах байх.. тэгвэл зүүн жигүүрт зайлшгүй нэг сайн хүн ирж таарна.. хамгаална ч, довтлоно ч гэсэн, стамина сайтай, техникийн чадвар өндөр тийм тоглогч.. мөн туршлагатай.. миний бодлоор Баштош л байна даа.. эсвэл Варгас.. тэр Бэйнэс бас гайгүй байж магадгүй, гэхдээ ПЛ-г орхиод Сэри А-д ирнэ гэдэгт эргэлзэж байна...
Баруунд мэдээж Красич байна байх.. Баруунд нэг сайн хүн угаасаа авна.. довтолгоо сайн дэмждэг хүн авна байх..
Одоогийн байдлаар бол Лациогийн Лихштайнер л гайгүй санагдаад байна.. идэвхитэй, хамгаалалт дажгүй, хурдтай, ядралт удаан...
Төвд тэгээд хүн авна байлгүй боломжтой бас хямдхан гэвэл Самп-н Поли байна...
Хэрвээ энэ зун сайн спорт захирал, ирсэн бол өөр л байх байсан байх.. Дараа жил Липпиг энэ местондээр авчирна гээд байгаа харжил байя.. магадгүй Недди ч болох юм билүү.. гайгүй захиралтай байхад бол суурь сайн тавигдана л гэсэн үг тэгээд дараагийн Дасгалжуулагч, тоглогч гэсэн проблем ярина..
Эцэст нь дараа жил шинэ стадиондоо орно гэхээр л нэг тайвшраад байна.. Үргэлж Юве !