--->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby rednasca » Fri Mar 18, 2011 1:39 am

одоо харин сэтгэл дундуур үлдсэн зүйлс байгааг уудлан дэлгэе...

юуны өмнө маш их зүйлийг санаж сэдсэн боловч олон хүчин зүйлээс шалтгаалж тэр бүр бүтсэнгүй...
гэхдээ хамгийн гол нь бид албан ёсны хамт олон болж чадаагүйн харгай л нөлөөлчихлөө...

ажлын хэсгийн хурал хэд хэд зарласан...
тодорхой улсууд л ирсэн...
сайн дураараа гэсэн үг...

цас цэвэрлэх ажилд бусдыгаа уриаллаа...
20 гаруй хүн амралтын өдөр чадлаараа ажилласан...
сайн дураараа гэсэн үг...
би дараа нь форумд хальт үг хаясан бичлэг хийснийг зарим нь санаж байгаа байх..
гээд яалтай, албан үүргээр оноосон ажил биш байсан болохоор хэнийг ч буруутгах аргагүй...

дараа нь шигшээ багийнхаа нөхөрсөг тоглолтыг үзэнгээ дэмжих дасгалаа хийе гэсэн...
Мартын 8-ны өдөр шдээ...
10 хүрэхгүй хүн л ирсэн...
ямар сайндаа би тоглоомоор тэдэнд болон өөртөө форумын албан ёсны ажилгүй гишүүд гэж нэр өгөх вэ дээ...

тэгээд цаг тулаад болохоо байлаа...
ядаж Доргиод уулзалт зохион байгуулья гэсэн...
хэн ч хөдлөөгүй...
Түвшинбаяр бид 2 л бие биенээ чи ярь, чи зохион байгуул гэснээс хэтрээгүй...

тэгсэн тасалбар түгээх ажил надад оноосон...
анх 200 тасалбар гэж байсан ч гишүүдийн идэвхи тааруу байснаас шалтгаалж тэр ажил үнэн дампуу юм болсон...
би сүүлдээ бараг төлбөр тооцоо бүрэн төлж, өргүй салсандаа баярлаад өнгөрсөн...

тоглолттой өдөр 10 цагт Сүхээ ахын талбайд цуглаад дуугаа дуулаад талбай орох санаачлага бас гарсаан...
харамсалтай нь бас л нөгөө ажилгүй хэдэн хүнээс хэтрэхгүй шинжтэй болоод ирсэн учраас цуцалсан...
тэгээд гишүүдийг 11 цагт, үгүй бол 12 цагт ирээч гэсэн боловч ихэнх нь тоглолт бүр тулгаж ирээд бэлдсэн юмгүй шууд давхиад орсон...
би өөрөө тоглолт эхэлсэн хойно хоцорч орсон...

за тэгээд баннер хэвлүүлэх, бөмбөр түрээслэх ажлыг бас хэн нэгэндээ найдаж орхисноос болж яг тоглолттой өдрийн өглөө Хосоо бид 2 картон хайрцаг задлаад дээр нь үсэг наагаад сууж байхав дээ...
уг нь бол Хөлбөмбөгийн холбооноос холбогдох зардлыг даана гэж хэлж байсан боловч яг өмнөх нь өдөр нь бүтсэнгүй гэдгээ дуулгасан байна лээ...
нэг талаар тэдний буруу ч бид өөрсдөө бэлэн бус байсны л алдаа...
аргагүй байдалд ороод 50.0 мянган төгрөгөөр бөмбөр түрээслэх болоод зарим гишүүдээс нэмж 1000 төгрөг авсан боловч сүүлдээ хүмүүсийг хулхидсан хэрэгт сэрдэгдээд... хэхэ...
нөхдүүдээс нэмэлтээр авсан мөнгө 39 мянган төгрөг болоод баннерын 30.0 мянган төгрөг төлөөд үлдэх 9 мянган төгрөгийг хамгийн их тасалбар авсан Санжаа гишүүнд өгөхөөр болсон...
Бразил Санжаа надаас нэхээд аваарай... ккк...

за тэгээд яг тоглолтоо үзээд дэмжих болсон чинь үнэндээ 30-40 минут яваад л бензин дууссан...
2-р үе дээр тоглогчид ч суугаад л, бид ч дагаад суугаад баларсан...
магадгүй бид суух биш, харин ч илүү хүчтэй дэмжсэн бол үр дүн яах ч байсан юм билээ гэсэн харамсал төрж л байна...
бэлтгэл сайн хийхгүй бол үнэхээр амаргүй ажил байдаг юм байна...
одоо болтол хоолой сөөнгө...
бараг ингээд хүнгэнэсэн хоолойтойгоо үлдсэн нь ч дээр юм уу... ккк...

тэгээд бас хүмүүсийг 2 хэсэгт хувааж суулгадаг ч алдаа байж гэдэг нь харагдлаа...
анх бүр 3 хэсэгт хуваагаад хариуцсан хэсгүүдээ удирдана гэж байсан юм л даа...
үнэндээ чадлаараа л орилж дэмжсэн байх...
харамсалтай нь нэгдсэн зохион байгуулалттайгаар зэрэг, нэг хэмнэлтэй, бас цагаан хоолойтой л байхгүй бол дуулдахгүй юм байна лээ...
одоо манайх илүү, та нар дутуу дэмжсэн гэж бие биенээ зэмлээд яах вэ...
хөгжөөн дэмжигчиддээ баярласан гэдгээ хөлбөмбөгчид маань илэрхийлсэн...
тэгээд л болоо...

за хө...
баахан гомдол тавиад байна уу...

эцэст нь ганц л юм хүсээд байна...
бид хэзээ зохион байгуулалтад орох вэ?...

саяхан уг нь ТББ-ын дүрэм гээд хэлэлцүүлэг эхэлсэн...
улсууд хальт сонирхож ирээд л тэр асуудал паг... таг чиг...

олон нийтийг хамарсан ажил, ялангуяа сайн дурын үндсэн дээр бол хэзээ ч бүрэн дүүрэн амжилтад хүрэхгүй...
хаа хаанаа хариуцлага заавал байх хэрэгтэй...
энийг ч улиг болтол ярьж байна дөө...
хүмүүс энэ ажлын жишээн дээр илүү тод харж авсан байхаа...

Ливерпүүлийнхэн сайхан хамт олон зохион байгуулсан туршлагаа хуваалцахад илүүдэхгүй гэж бодном...
уг нь бол бид Спортын цонх ТББ гэсэн шүхэр байгууллагын дор нэгдэн нийлэх учиртай гэж тунгаанам...
үүнийхээ хажууд шигшээ багаа дэмжих Хөх Чоно клуб гэсэн зохион байгуулалтад орсон байхдаа ч гэмгүй...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Dj Tuvshin » Fri Mar 18, 2011 4:01 am

:eek:
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Shaggy » Fri Mar 18, 2011 4:10 am

Зохион байгуулалтын ажил зуны салхидалтаас наашгүй байхдаа... Энэ зун салхидалтаас гадна томхон уулзалт хийвэл зүгээр бус уу? Нүүр нүүрээ харж байж л дараа нь зохион байгуулалт энээ тэрээгээ шийдэх байх
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Fri Mar 18, 2011 10:28 am

Заяа өөрөө шүүжилж байж засарч сайжирна гэдэг хүн. Яаж засахыг нь харж л байя.

Уг нь бид энд нилээн олон удаа бичиж ярилцаж байснийг эхнээс нь уншвал гараад л ирнэ дээ.
Эхний хувилбар Талын Хөх Чоно гэж гараад жоохон товчилсон.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Fri Mar 18, 2011 10:40 am

За өнгөрсөн тоглолтын талаар өөрийн бодлыг товч байдлаар бичих гэхээр ерөөсөө болж өгөхгүй юм. Тэгээд салгаад ангилал тус бүрээр бичихээр шийдлээ.

Эхлэл. Өрсөлдөгч

Юуны өмнө бид нэг зүйлийг эргээд санах хэрэгтэй болов уу...
Анх бид Филиппины шигшээ багтай урьдчилсан шатны тоглолт хийхийг сонсоод дотроо хожоод цааш тоглоно гэдэг ч итгэж байсан хүн ховор биз. Жилийн 12 сарын турш хөл бөмбөг тоглох боломжтой 90 сая хүн амтай, мэргэжлийн 15000 орчим хөл бөмбөгчтэй, хөл бөмбөгийн холбоо нь 1907 он буюу манай холбооноос даруй хагас зууны өмнө байгуулагдсан өөрийн 90 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүлж буй шигшээ багийг энэхүү тэмцээнд 11 сард цугларалтад гарч зааланд бэлтгэл хийж байсан мэргэжлийн бус хөл бөмбөгчдөөс бүрдсэн багаар хожно гэдэгт хүн болгон эргэлзэж байсан болов уу. :smile:
Тэдний хаалгач нь Английн ПЛ-ийн дундаж багуудын нэг Фулхэм багийн 4-р хаалгач (одоо Чарлтон Атлетик багт зээлээр тоглож байгаа), мөн дэлхийн томоохон багуудын нэг болох Челси клубын академийг дүүргэж нөөц багт тоглож байсан залуухан довтлогч, хагас хамгаалагч ах дүүс, гээд л тэдний багийн бүрэлдэхүүн нэрсийг харах юм бол бас нилээн сүрдмээр байсан нь лавтай. :)
Нуулгүй хэлэхэд энэ бүх зүйл эхлэхээс өмнө би дотроо тэдний нутагт багахан тоогоор хожигдоод нутагтаа авчраад тэнцчихэд л хангалттай гэж бодож байлаа. :|
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Fri Mar 18, 2011 10:44 am

Эхний тоглолт. 13-ын эсрэг 10-уулаа.

За тэгэхээр өнгөрсөн 15-ны тоглолтын үр дүн хэдийгээр хожсон ч хөгжөөн дэмжигчид болон тоглогчид өөрсдөө 100 хувь сэтгэл хангалуун үлдэж чадаагүй юм. Мэдээж 2 тоглолтын нийлбэр дүнгээр хожсон бол шигшээ баг маань дор хаяж 6 тоглолтыг хийх болно. Энэ нь тоглогч, дасгалжуулагч нарт туршлага хуримтлуулах, олон нийтийн анхаарал татах, спонсорууд нэмэгдэх тал дээр ч маш том дэм болох байсан. :mongol:
Филиппинд очсон цагаас эхлээд тэдний хэвлэл мэдээлэл, хөгжөөн дэмжигч нар манай шигшээ багийг алхам тутамд дагаж байсныг өмнө дурьдаж байсан. 8-)
Тэдний 20000 хөгжөөн дэмжигчид багаа уухайлан дэмжиж өөрийн багийн тамирчдад урам өгч урагшаа довтлох эр зоригийг өгч талбай дээрх 12 дахь тоглогч нь болж байлаа. Энэ дэмжлэг бол манай багийн тоглогч нарт бол эсрэгээрээ том дарамт. :help:
Мөн энэ тоглолтод анхаарах нэг зүйл бол шүүгч болон шүүгчийн зэрэглэл. Энэ тоглолт бол ДАШТ биш, Азийн аварга шалгаруулах тэмцээн биш, үндсэн Челенж капын тэмцээн ч биш шүү дээ. Тэр утгаараа шүүгчийн өөртөө итгэх итгэл, ур чадвар, туршлагын хувьд сайн биш байх нь ойлгомжтой. Шулуухан хэлэхэд тухайн шүүгчийн шийдвэрт тоглогчид хөгжөөн дэмжигчид нөлөөлөх боломжтой гэсэн үг. Эхний тоглолтод бол тиймэрхүү шүүгчийн алдаанууд их ажиглагдаж байсан. Нэг алдаа гаргахад үзэгчид бараг л хүн алчихсан дайтай уурлаж хашгирах, багийн тоглогчид орилолдон гүйх нь шүүгчийн эцсийн шийдвэрүүдэд нөлөөлж байсан юм. Алдаа өгөхөөргүй газар алдаа өгч, карт өгөхөөргүй газар карт өгөх гэх мэт. Энэ ч утгаараа шүүгч талбайн эздийн 13 дахь тоглогч нь болоод нэмэгдээд ороод ирж байгаа юм. :help:
Цаг агаарын хувьд бүгчим 25-30 хэм халуун өдөртөө 41 хэм хүртэл халж, агаар нь саунд байгаа мэт чийглэг зүгээр амьсгалаад зогсоход хүч гаргаж амьсгалаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөхөөр байв. :help:
Тоглолтыг ихэнх хүмүүс стриймээр үзсэн болохоор энэ талаар дэлгэрэнгүй бичээд илүүц биз. :!:
Зүгээр л бүгдээрээ нутгаасаа алс холд 30 хэмийн чийглэг халуунд 20000 өрсөлдөгч багийн дэмжигчдийн уухайлах чимээн дунд, ур чадварын хувьд илүү тоглогчдын эсрэг, өмнө нь нилээн хэдэн эргэлзээтэй шийдвэр гаргасан шүүгч танай багийн 1 тоглогчийг талбайгаас хөөх үед дотор ямар байх болов уу? :idea: :idea: :idea:
Зүгээр бүгдээрээ энэ мөчийг төсөөлөөд үзээрэй... тэгээд болж байвал цааш үргэлжлэх 70 минутыг төсөөлөөд үз. :?: :?: :?: :?: :?:
Энэ тоглолтын хувьд тэр энэ гоолыг алдаагүй бол гэхээсээ илүүтэйгээр бид хичнээн бөмбөг бас нэмж алдаж болох байсан бэ? гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тэр үед багаа аварч байсан, хаалгаа хуурай байлгаж байсан бүх 10 тоглогч нараараа бахархаж байна. Үнэхээр 2 үеийн сүүлийн мөчүүдэд гоол алдсан нь үнэхээр харамсалтай гэхдээ энд хэн нэгнийг муулах нь илүүц. Манай багт байтугай дэлхийн хэмжээний том багуудад энэ мэт алдаа гарч л байдаг, зүгээр энэ алдаан дээрээ суралцаад туршлагажаад цааш явах хэрэгтэй. :sad:
Та бүхний дээр төсөөлсөн нөхцөл байдалд 2:0 гэсэн бөмбөгний харьцаатайгаар хожигдоод ирсэн, мэдээж бид нар 11-үүлээ байсан бол, манай улсаас бага ч гэсэн хүмүүс очоод дэмжсэн бол, жоохон сэрүүхэн байсан бол... гээд “бол”, “бол”-ууд бол зөндөө байна. :|
Тоглолтын өмнө Филиппины шигшээ багийн дасгалжуулагч 1:0 гэсэн бөмбөгний харьцаатайгаар хожих нь хөгжөөн дэмжигч нарыг баярлуулахгүй гэж байсан бол багийн ахлагч Боромео 4:0 болон түүнээс олон бөмбөгөөр хожно гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэхдээ тоглолтын дараа тэд 10 хүнтэй Монголын шигшээ багийг 2:0-аар хожсон доо сэтгэл хангалуун үлдэж өмнө ярьж байсан үлгэрийн тоонуудаа хэн ч санасангүй. :grin:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Фүүтгоол » Fri Mar 18, 2011 10:51 am

Сайхаан сайхан
Сиймхий ч гэсэн гэр минь
Сэгсгэр ч гэсэн шигшээ минь
Амьд явбал улсын наадам бас шигшээгийн тоглолтоо үзнэ.

Энгэртээ нааж элэгэндээ тэврэх гэж
Эх орон чинь чамайг төрүүлсэн билээ
Энгэртээ наа элэгэндээ тэвэр
Эгэл олон чинь дэмжиж байна

Хан тэнгэр минь та билээ
Хайртай баг минь та билээ
Харж явах чинь сайхан билээ
Хар шигшээгээ :mongol: Хайрла багаа
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Эрдэ » Fri Mar 18, 2011 10:53 am

өмнөх хуудсанд нэг гишүүн бичсэн байна.
ХӨХ ЧОНО гэдэг нэрийг хурал оролцсон хүмүүсээс санаа нь гарч ингэж нэрлэхээр шийдсэн.
Филиппинчүүдээр ийм нэр өгүүлчээд бид юу бодож суухав
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Khosoo » Fri Mar 18, 2011 10:55 am

За дээрх хүмүүстэй ер нь санал нийлж байна аа. Хийх гэж оролдсон гэдэг нь сайхан байна. Нийт ажил 100 хувь гэвэл бид 20 хувьтай л гүйцэтгэх хийсэн юм уу даа.

Одоо ТББ маань үндсэн системээр ажиллаад эхэлбэл бас арай өөр болох болов уу гэж бодож байна.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Fri Mar 18, 2011 11:04 am

3-р сарын 15. Ялалт, ялагдал хосолсон өдөр

Ялалт: Манай улсын шигшээ баг FIFA, AFC-гийн гишүүн болсноос хойш анх удаа тусгаар тогтносон дэлхийд данстай улсын шигшээ багийг хожлоо. Бидний хожсон баг нь 90 сая гаруй хүн амтай, 15000 гаран мэргэжлийн хөл бөмбөгчидтэй, манай улсаас хагас зуун жилийн өмнө хөл бөмбөгийн холбоо нь байгуулагдсан, жилийн 12 сарын турш тасралтгүй хөл бөмбөгөөр хичээллэх боломжтой, дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 46-р байр эзэлдэг (манай улс 136 дугаар байр эзэлдэг.) улсыг төлөөлж ирсэн FIFA зэрэглэлээр 30 байр дээр байдаг баг шүү дээ. :mongol: :mongol: :mongol:
Тоглолтын өмнө дасгалжуулагч нь хүйтэн бол асуудал биш манай дийлэнх тоглогчид Европ болон АНУ-д тоглодог мэргэжлийн хөл бөмбөгчид бид нар хожно гэдэгтээ итгэлтэй байна гэж байсан хүн. Тоглолтын дараа хамаг бурууг хүйтэнд чихээд л өнгөрсөн. :grin: Хариу тоглолтод 5:0-ээр хожно гэж байсан багийн ахлагч манай хөгжөөн дэмжигч нарыг магтаад л чимээгүй болсон. :grin: Багийн довтлогч Фил Янгхазбанд тоглолтын өмнө өөрийн твитер дээр энэ удаагийн тоглолтод Монголын баг илүү довтолж тоглох тул надад илүү тоглох орон зай гарч ирнэ. Би хэт трик хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гоол хийхээрээ яаж баярлавал зүгээр вэ гэсэн санал асуулга явуулаад амжсан. :grin:
Тэдэнтэй бид дараачийн удаа тоглоход энэ яриа давтагдахааргүй болсон гэдэгт итгэлтэй байна. :eek:

Ялагдал: Энэ хэсгийг хүмүүс 2 тоглолтын нийлбэр дүнгээр ялагдсаныг хэлж байгаа гэж бодож байвал та андуурсан байна.
Ялагдал бол бидний өөртөө итгэх итгэл, тамирчиддаа итгэх итгэл. :sad:
Тоглолт эхлээд 20 минут болоогүй байхад л үзэгчдийн дундаас тэрийг суулгаачээ, энийг солиочээ гээд орилоод эхэлсэн. (mannn (mannn (mannn
Хөл бөмбөг үздэг бол яаж ч бодсон эхний үед солио хийх нь утгагүй бөгөөд тоглолтын 2-р үед орсон сэлгээ нь хамаагүй үр нөлөөтэйг мэдмээр юм. Үлдсэн цагуудад гэмтэл бэртэл гарвал яах вэ? багийн зохион байгуулалт өөрчлөх бол яах вэ? Тоглогч ядарсан байвал яах вэ? Гээд 3-хан байгаа сэлгээгээ хөгжөөн дэмжигч нарын орилсон зоргоор солиод байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Нэгэнт ийм ойлгомжтой, үр дүнгүй зүйл дээр дуугаа хураагаад зүгээр сууж яагаад болдоггүй юм бол? :!:
Хөгжөөн дэмжигч гэсэн нэрээ бодсон ч хянан шүүмжлэгч шиг зан гаргах нь дэмий. 8-) Тоглолтын дараа бол харин хүссэн хэмжээгээрээ шүүмжилж болно. Манай тамирчид муу тоглоё гээд талбайд гараагүй нь тодорхой шүү дээ, бүгд сайн тоглож хожихыг хүссэн. :mongol:
Зарим тохиолдолд залуу тоглогчид өөрийнх дугаарыг битгий орилоосой гэсэн шиг зарим нэг нь аль болох аюулаас холуур бөмбөгнөөс салахын түүс болсон мэт тоглоно. Яах ч аргагүй бөмбөг авч тоглох болохоор алдахаасаа айж биеэ барьж тоглоно. :sad:
17, 13, 4 энэ 3 дугаарыг үзэгчид хамгийн их муулж орилсон байх.
17 дугаартай Ганзориг. :sup: Шигшээ багт хийсэн анхны тоглолт, сандрал ажиглагдаж байсан. Гэхдээ алдаа хийхээс айж бөмбөгнөөсөө хурдан салах гээгүй харин ч аль болох бөмбөг барьж, пасс өгч тоглохыг хичээсэн. Талбайн төвд маш идэвхтэй тоглолтыг үзүүлж байсан. Хөгжөөн дэмжигчдийн зүгээс нөлөөлөл байсан. Өөртөө итгэх итгэл, алдаа дахин гаргахаас айсан айдас, тэрэндээ шаралхсан шар нь энэ тоглогчийн тоглолтын улам үгүй болгоод байсан. Дэмжигчид нь жоохон дэмжээд өгсөн бол энэ тоглогчийн тоглолт өөр тийшээ эргэх боломжтой байсан. 8-)
13 дугаартай Түмэнжаргал. Дасгалжуулагчийн хамгийн итгэл найдвар хүлээлгэсэн тоглогч байсан болов уу. Тоглолтын туршид айлын хамгаалагч нарт тогтмол дарамт үзүүлж, нилээн идэвхтэй тоглосон боловч яг сүүлийн мөчид, төгсгөлд буруу шийдвэр гаргаж байсан. :sad: Нэг талаас зүгээр л энэ тоглогчийн өдөр нь биш байсан нөгөө талаас нөгөө л хэрэггүй нөхдийн нөлөөлөл. :sad:
4 дугаартай Одхүү. За Одхүүг нэг их хүмүүс муулж орилоогүй ч тоглолтын төгсгөлд нөхөр 3-4 зөрж үсэрснээс болсон байх. Эхний тоглолтод шагайдаа гэмтэлтэй байсан тул тоглож чадаагүй, хариу тоглолтод эргэж ирснээр манай багт маш том дэм болсон. :sup: Эхний тоглолтод багийн хагас хамгаалагчид болох Гарьдмагнай, Цэдэнбал нар төв болон жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан бол энэ тоглолтод өөрсдийн байрлалд тоглож тэр ч утгаараа илүү үр дүнтэй тоглолтыг үзүүлсэн гэр бодож байна. :eek:

Ялалт: Энэ тоглолтод Багийн ахлагч Лүмбэнгарав шигшээ багт ямар хэрэгтэй хүн болохоо батлан харуулсан гэж бодож байна. Зарим нэг хүмүүс аль дээр үеийн Лүмбээ юу? Бараг танил талаараа орлоо гэх хүмүүс байсан. Энэ тоглолтын дараа тэр хүмүүс амаа тагласан болов уу гэр бодож байна. :eek:
Өөр нэг магтах тоглогч нь багийн довтлогч Төгсбаяр. Эхний тоглолтод бас маш сайн тоглосон мөн энэ тоглолтод үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Гуяндаа гэмтэлтэй тоглох эсэх нь эцсийн мөчид шийдэгдсэн ч тэр гэмтлээс айлгүй талбайд гарч тоглосон. :eek:
Мөн багийн хамгаалагч Энхжаргал Калигонг гэдэг тоглогчид 2 тоглолт дарааллан эвгүй хуурагдсан ч :redface: бусдаар алдаа гаргаагүй өөртэй итгэлтэй сайн тоглолтыг үзүүлсэн. :eek: Энд нэг зүйл ажиглахад Энхжаргал шиг өөртэй итгэлтэй хэдэн тоглогч хэрэгтэй байгаа юм. Ямар ч үед тайван өөртэй итгэлтэй тоглолт. Цааш цаашдаа Лүмбээ ахыг орлоод шигшээ багт Энхжаргалтай хослоод ойлголцоод тоглох тийм л төвийн хамгаалагч хэрэгтэй. :help:
Манай багийн хаалгач Ганбаяр үнэхээр ирээдүйтэй хаалгач, хаалгач хүний тоглолтоос багийн тоглолт маш их шалтгаалдаг, тиймээс Ганбаяртаа амжилт хүсээд цаашдаа улам сайжрахыг хүсэн ерөөж байна. :eek: Монголын шигшээгийн хаалгач гэхээсээ илүүтэйгээр ур чадвараа нэмэгдүүлж дэлхийн алдартай клубын хаалгач болно л гэж зүтгэх хэрэгтэй байгаа юм. :gold
Бас тэгээд Гарьдмагнай, Очбаяр, Цэдэнбал, Чинзориг гээд л бүгд л сайн тоглосон. :eek: :eek: :eek: :eek:
Филипппины шигшээ баг 2-р үед Вьетнам, Индонезийн эсрэг тоглож байсан шигээ хамгаалаад тоглочихсон. Тийм болохоо манайханд гоол хийх улам л хэцүү болсон. ;)
Хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байхад хүмүүс нэг хэсгийг хараагүй юм шиг байна. Төгсөөгийн мөргөдөг дээр шон оноод ойсон бөмбөгийг хүмүүс ААА гэж дуусаагүй байхад Гарьдаа нэмээд бас дахиад хөндлөвч онож байгаа харагдсан. :sad::
Бас Цэдэнбалын хөндлөвч шүргээд өнгөрсөн цохилтыг өөрөө гоё ч гэх юм уу, баталгаатай ч гэх юм уу гоол хийх гэж нилээн шунасан уу хүчтэй цохиод давуулж харагдсан. Урьдчилсан бэлтгэл тоглолт дээр яг тэр байрлалаас 2 удаа гоол оруулж байсан, хүмүүс ч яг цохидог газар нь жоохон зөөлөн юм уу тууж байгаад цохихгүй гээд л халаглаад байсан. :smile:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Fri Mar 18, 2011 11:10 am

Дүгнэлт:

Өнөөдрийн бидний шигшээ баг нэг үеэ бодвол аль ч багтай энэ тэнцүү тоглох чадвартай, амжилт үзүүлэх боломжтой харагдаж байсан. :eek: Шигшээ багийн дундаж нас нь багийн ахлагч 34 настай Лүмбэнгарав ахыг оруулаад 23 гээд бодохоор маш сайхан залуу шигшээ баг залуугаасаа дарь үнэрлээд үзчихэж байгаа юм. :sup: Үүн дээр нэмэгдээд Дуулианы хүүхдүүд хүч түрээд ар араасаа ороод ирвэл бас л гоё ирээдүй харагдаж байна. :mongol:

Одоо бидний хамгийн гол хөгжүүлэх хэсэг бол хөгжөөн дэмжигч нарыгаа хөгжүүлмээр байна. :mongol: Эсрэг багийн тоглогч жоохон ч гэсэн алдаа гаргахад бөөнөөрөө уурлаж, халаглаж, хашгирах юм бол шүүгч 1-2 ч болов илүү алдаа заана, ширүүхэн алдаа гаргахад нь бүр сүртэй орилолдож, бараг л эмх замбараагүй байдал үүсгэх гэж байгаа юм шиг, тэр алдаа гаргасан тоглогчийг яахаас ч буцахгүй уурласан дүр үзүүлэхэд зүгээр анхааруулах гэж байсан шүүгч Шар карт өргөж, шар карт өргөх гэж байсан шүүгч улаан карт өргөх магадлалыг нэмэгдүүлэх юм. :!:
За тэгээд шаардлагатай үг хэллэгүүдээ Англиар бас цээжилчихсэн байхад дэмий Монголоор шүүгч, эсрэг багийн тоглогч нарт орилох шаардлага байхгүй болно. 8-) Энэ удаагийн тоглолтод бид өмнөх тоглолтуудаас илүү сайн дэмжиж байсан. Энэ нь бид өмнө нь бага ч гэсэн бэлдэж, тодорхой хэмжээнд уриалгаа хүргэсний үр дүн, цаашдаа энэ ажил улам зохион байгуулалттай болж улам сайжирна гэдэгт итгэлтэй байна. :) Шигшээ багаа хоолойгоо сөөтөл дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. :eek: :mongol:

ТАЛЫН ХӨХ ЧОНОНУУД УРАГШАА!!!
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Fri Mar 18, 2011 11:13 am

Зохион байгуулалтын талаар маргааш тусдаа мэдээлэл оруулна.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Zaya8 » Fri Mar 18, 2011 11:37 am

Залруулсан нийтлэл бичлээ. Би ингэж боддог... http://batzaya.niitlelch.mn/content/2960.shtml
Zaya8
Football Commentator
 
Posts: 200
Joined: Tue Dec 18, 2007 7:31 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Адмирал » Fri Mar 18, 2011 12:23 pm

Тристан сайхан бичжээ... Чухам үнэнийг өгүүлж :eek:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Ortiz » Fri Mar 18, 2011 3:01 pm

Тристан сайхан бичиж ээ, :eek:

тухайн үед сайхан байсан их сэтгэл хөдлөж байсан, тристаны бичлэгийг уншаад тэр бүхэн нүдэнд харагдлаа...
анх аягү соёлтой эхлэж нөхдийн өглөө наасан уриа лоозонг бариад их учиртай үзэж байв, сүүлдээ ч өөрийн мэдэлгүй дунд хуруугаа гозойлгоцон л генербяааач гээд л орилцон тууж явсан :-o ккк

үнэхээр нэгдсэн зохион байгуулалтанд орох хэрэгтэйг энэ удаагийн явдал харууллаа, их ч туршлага болсон байх.
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby MyLoVe » Fri Mar 18, 2011 4:15 pm

Zaya8 wrote:Залруулсан нийтлэл бичлээ. Би ингэж боддог... http://batzaya.niitlelch.mn/content/2960.shtml

чиний нийтлэл таалагдлаа хөх чононуудад ирээдүй гэрэлтэйл харагдаж байна
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby the kop__b_none » Fri Mar 18, 2011 5:29 pm

Image

Image

Image

Image

Image
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby *R9* » Fri Mar 18, 2011 5:45 pm

Монголын шигшээ баг Филиппинийг 2:1-ээр хожно гэнэ үү?!
Нийтэлсэн: ShuuD.mn (2011-03-07)
Зөвхөн мэдээллийг унших |
Share |
BizNetwork танилууддаа түгээх
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Филиппиний шигшээг энэ сарын 15-нд эх нутагтаа хүлээн авч, элэг нэгт хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор хожно гэж бид найдаж байгаа билээ. Бид тэднийг гурван бөмбөгийн зөрүүгээр хожвол AFC Challenge cup-ийн хэсгийн тоглолтод оролцох эрхээ авна. Энэ тэмцээн нь наанадаад Монголын хөлбөмбөгийн нэр хүндийг өсгөж, манай улсын шигшээ багийн чансааг ахиулахад тустай билээ.

Гэлээ ч шигшээ багийнхаа амжилтад итгэхээс гадна эргэлзэх хүмүүсийн тоо чамгүй байгаа аж. Тэдгээр эргэлзэгчдийн ихэнх нь хөлбөмбөгчдөдөө биш Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын “Fair Play”-д эргэлзэж буй гэнэ. Нэгэнтээ ам дамжсан яриаг задалж, эргэлзэгчид хэрэг явдлыг хэрхэн таамаглаж буйг дуулгая.

Эргэлзэгчдийн үзэж буйгаар Монголын шигшээ энэ тоглолтод 2:1-ээр өрсөлдөгчөө хожно гэнэ. Нэг талдаа талбай дээрээ чамгүй хүчтэй Филиппинийг хожно гэдэг сайхан хэрэг. Харин нөгөө талдаа ийм хожил манай шигшээг дараагийн шатанд хүргэхгүй, харин филиппинчүүд цаашид өрсөлдөх эрхээ авах билээ.

Өөрөөр хэлбэл, Монголын хөлбөмбөгийн холбоо Филиппинчүүдтэй “найрах” юм байх л даа. Үнэндээ миний хувьд иймэрхүү “найраа” бий гэдэгт итгэхгүй, итгэхийг ч хүсэхгүй. Монголын хөгжөөн дэмжигчид ч үүнийг хүсэхгүй нь тодорхой. Бид ийм тохиолдолд 15 мянган төгрөгөөр тасалбар авч, тоглолтын турш “Монгол. Монгол” гэж хашгирах хэрэггүй билээ. Гэхдээ ийм зүйл болохгүй гэдэгт итгэж буйгаа дахин илтгэе. Яалаа ч гэж Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлага ийнхүү наанаа хожсон мэт царай гаргаж, цаагуураа бусдад найр тавих билээ. Ингэж мөнгө хийх шаардлага ч тэдэнд үгүй биз. Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудсыг ухаад үзвэл тэнд Монгол гэсэн жижиг хэсэг бий. Тэнд Монголд явуулж буй төслийн нийт зардал, тооцоог тодоос тод заагаад тэмдэглэчихсэн байдаг юм. Энэ хаяг л даа.

www.fifa.com/associations/association=m ... index.html

Мөнгөө төлж тоглолт үзсэн монголчуудынхаа өмнө хожсон мэт дүр үзүүлж, үнэндээ бол Филиппинд зам тавьж өгөх ийм явуулга гаргахгүй биз. Гаргалаа гэж бодоход хөлбөмбөгчид маань дэмжихгүй нь мэдээж. Юуны төлөө Монголын төрийн далбаатай цамц өмсөж, юуны төлөө монгол эцэг, эхээс мэндэлсэн билээ тийнхүү “найрвал” эх орноосоо урвасантай нэг их ялгаагүй л явдал болно. Тиймээс эдгээр эргэлзэгчдэд “Эргэлзээ итгэлийг үгүй хийдэг” гэсэн үгийг хэлэхийг хүснэ.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2009 оны дөрөвдүгээр сарын 17-нд хөлбөмбөгийн ногоон талбайдаа Макаогийн багийг хүлээн авч тоглоод 3:1-ээр хожсон. Гэхдээ өмнө нь 2:0-ээр хожигдчихсон байсан болохоор айлын талбайд оруулсан гоолын зөрүүгээр Макао дараагийн шатанд үлдсэн удаатай. Энэ тоглолтоос хойш манай шигшээ баг албан ёсны нэг ч тоглолт хийгээгүй. Өөрөөр хэлбэл манай шигшээ хоёр жилдээ нэг багтай хоёр удаа тоглодог графиктай болчихоод байгаа.

Филиппиний шигшээ багийн хаалганд Английн “Фулхэм”-ийн гуравдугаар хаалгач Нил Этериж өмнө нь тоглосон. Харин энэ тоглолтод тэр ирж тоглохгүй гэсэн сурагтай байгаа. Мөн хэд хэдэн тоглогч нь Азийн зарим улсын лигт легионероор тоглодог сураг бий. Гэхдээ тэглээ гээд манай шигшээгийнхэн “Айж, алгын чинээ болохгүй” биз ээ.

Зарим хөлбөмбөгч сонирхогчид тоглолтын үеэр цас ороосой, хүйтрээсэй гэж залбирах ч сурагтай. Филиппинчүүд ч манай эрс тэс уур амьсгалаас эмээж, эх орныхоо хамгийн хүйтэн хотод бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

Саяхан манай хэсэг хөлбөмбөг сонирхогч залуус Филиппинтэй тоглох ногоон талбайгийнхаа цасыг арилгаж тус болжээ. Ер нь бол манай шигшээ багийн хөвгүүд цас орвол өөрсдөө арилгачихдаг гэнэ. Энэ мэтээр ард иргэд, хөлбөмбөгчдийн зүгээс энэхүү тоглолтод гоц анхаарал тавьж эхэлсэн. Харин хөлбөмбөгийн холбоо маань сайн дураараа цас арилгаж буй залуусын толгойг нь илээд л “Баярлалаа” гээд өнгөрсөн эсэхийг сайтар мэдсэнгүй. Сайхан сэтгэлтэй залуус байхад хөрөнгө мөнгө гаргаж, хөр цас хусах ч шаардлага юу байхав дээ.

Манай шигшээ багийнхан Эрдэнэтэд бэлтгэл хийж байгаад өнөөдөр нийслэлдээ ирнэ. Дам дуулбал, утасны сүлжээ барьдаггүй газар тун сайн бэлтгэл хийсэн аж. Ямартай ч Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “Оны онцлох тоглолт”-доо онцгой сайн бэлдэж буй бололтой. Онцлох тоглолт ч гэж, хэрвээ бид хожиж чадахгүй бол Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн албан ёсны орь ганц тоглолт ч энэ болж мэдэх юм. Тиймээс энэ тоглолтын дүнгийн ард Монголын хөлбөмбөгийн ирээдүй бий гэхэд хислдэхгүй болов уу. Тоглолт болоход долоо хоногийн хугацаа үлдлээ. Битгий л 2:1-ээр хожиж, эргэлзэгчдийн эгнээнд нэрийг минь бүү оруулаасай.

Р.Гэгээ

шууд.мн

Энэ талаар манайхан нэг санал хариултаа хэлээ ч?
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby SAVAGE » Fri Mar 18, 2011 5:54 pm

Харин ийм юм сонсогдсон шүү...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby meesh » Fri Mar 18, 2011 7:54 pm

Морь гуай л мөнгөний төлөө тийм юм хийж магадгүй гар даа...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby takuya » Fri Mar 18, 2011 8:38 pm

монгол сайн узэж байсан суулдээ аргагуй бэнзин н дуусч бна лээ дэээ
User avatar
takuya
 
Posts: 295
Joined: Sun Nov 14, 2010 3:57 am
Location: LIVERPOOL

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Zaya8 » Fri Mar 18, 2011 8:54 pm

1. Морины логотой байж хөх чоно гэж нэрлэнэ гэж бодоогүй
2. Хэзээ ч сонсогдож байгаагүй мөртлөө гэнэт ФИлиппинчүүд хөх чоно гээд яриад байхаар нь тэд нар биднийг судлаж гэж бодсон.
Эхний нийтлэлийг бичихэд надад иймэрхүү юм бодогдсон. Хөх чоно гэдэг нэр өгсөн хүмүүсээс бусад нь ингэж л бодож байсан бх, эсвэл төдийлөн ойшоогоогүй гэж бодож байна даа
Zaya8
Football Commentator
 
Posts: 200
Joined: Tue Dec 18, 2007 7:31 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Fri Mar 18, 2011 9:07 pm

Энэ миний яриад байгаа итгэл. (mannn (mannn (mannn
Манай шигшээ баг хожиж чадсан. Энд тэгж их итгэж ядаад байгаа зүйл байгаа гэж үү?
Үнэхээр яриа байсан бол эхнээсээ яриад л Филиппины нутагт 3 юм уу 4 бөмбөгөөр хожигдоод ирж болох л байсан байх. Бүр 2 дугаар тоглолтыг 2 сард нь багтаагаад АФЦ-гийн хүсэлтийг хүлээж аваад Филиппинд нь хийчихэж болох л байсан.
Хүмүүс тэр байтугай мөнгөөр 7 хоног тутам шахуу архи ууж байж ганц удаа хөл бөмбөг үзэхэд зарцуулах даа бөөн хардалт сэрдэлт. 2 дугаар тоглолтыг Филиппинд хийх нь манай талд бол ямар ч зардал гарахгүй маш ашигтай санал байсан болов уу.

Залуучуудаа бүгдээрээ мэдээлэл хөгжсөн газар нэтээр ороод л Гүүглээр энэ тоглолтын талаар гарч байсан бүх мэдээллүүдийг олоод уншаад шалгах боломжтой.

Энэ бичсэн нөхөр өөрийнхөө бичсэн зүйлийг батлах гэж ганц 2 баримт дурдангаа алдсан байна. Зарим гол тоглогч нарыгаа албаар авчраагүй гэж байна.
Фулхэм-д тоглодог хаалгач нь Чарлтон Атлэтик багт 1 сарын хугацаатай зээлийн гэрээ зурсан тул тоглох боломжгүй болсон тэр тоглогч нь Мьянмарын эсрэг тоглолтонд ч мөн адил оролцохгүй гэж байгаа.
Де Гиер, Де Ёонг гээд тоглогч нарын клубын тоглолтууд давхцсан. Угаасаа дэлхийн ихэнх лигийн улирлын тоглолтууд эд үедээ явж байгаа. Эдгээр тоглогчид дэлхийн хэмжээний одууд биш тул хүссэн үедээ цалин авч буй клубээ орхиод явч чадахгүй хүмүүс.

.... Юм нэмж бичих гэснээ дургүй хүрчихлээ. Явж баяраа тэмдэглэлээ. (mannn (mannn (mannn (mannn (mannn (mannn
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby MGT » Sun Mar 20, 2011 1:45 am

Сая постууд уншиж байхад тристан ах хэл вүү дээ англиар хэлэх үг мэдэж авах хэрэгтэй нтр гэсэн утгаттай үг. тэрийг уншаад нэг юм санаанд орлоо миний суусан D сектороос гаргасан үг лдээ надаа лав таалагдсан :ногоон: Captain-Ladyboy!!! ; Ladyboy!!!Ladyboy!!!Ladyboy!!! гэсэн уриа ч биш юм даа одоо сэтгэл зүйн дарамт гэхээр биш доромжлол юм уу даа энэ зүйл байгаа шүү тристан ахаа :-o
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby meesh » Sun Mar 20, 2011 10:03 am

Тристан бухимдаж байгааг ойлгож байна аргагүй анхнаас нь хамтдаа зүтгэсэн хүн ийм юм ярихаар дургүй хүрж уур хүрэхээс яахав...Тайвшир даа бага зэргийн хар л төрж байгаам ийм юм улаан цайм хийж байсан гэх юм байна лээ тэгээд л хар төрж байгаан ухаантай...Үнэхээр хийсэн бол эхний тоглолтын дараа л ийм болно л доо Фили-чүүд эхлээд асуудалгүй хусчина гэж бодсон чинь нутаг дээр 2 гоол алдахаар айсан байж болох л юм даа за энэ нөхдүүд хүйтэнтэйгээ нийлээд батирч мэдэх гарууд байна гээд хэхээ за энэ ч яахав балай жижигхэн хар...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron