3-р сарын 15. Ялалт, ялагдал хосолсон өдөрЯлалт: Манай улсын шигшээ баг FIFA, AFC-гийн гишүүн болсноос хойш анх удаа тусгаар тогтносон дэлхийд данстай улсын шигшээ багийг хожлоо. Бидний хожсон баг нь 90 сая гаруй хүн амтай, 15000 гаран мэргэжлийн хөл бөмбөгчидтэй, манай улсаас хагас зуун жилийн өмнө хөл бөмбөгийн холбоо нь байгуулагдсан, жилийн 12 сарын турш тасралтгүй хөл бөмбөгөөр хичээллэх боломжтой, дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд 46-р байр эзэлдэг (манай улс 136 дугаар байр эзэлдэг.) улсыг төлөөлж ирсэн FIFA зэрэглэлээр 30 байр дээр байдаг баг шүү дээ.
Тоглолтын өмнө дасгалжуулагч нь хүйтэн бол асуудал биш манай дийлэнх тоглогчид Европ болон АНУ-д тоглодог мэргэжлийн хөл бөмбөгчид бид нар хожно гэдэгтээ итгэлтэй байна гэж байсан хүн. Тоглолтын дараа хамаг бурууг хүйтэнд чихээд л өнгөрсөн.
Хариу тоглолтод 5:0-ээр хожно гэж байсан багийн ахлагч манай хөгжөөн дэмжигч нарыг магтаад л чимээгүй болсон.
Багийн довтлогч Фил Янгхазбанд тоглолтын өмнө өөрийн твитер дээр энэ удаагийн тоглолтод Монголын баг илүү довтолж тоглох тул надад илүү тоглох орон зай гарч ирнэ. Би хэт трик хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гоол хийхээрээ яаж баярлавал зүгээр вэ гэсэн санал асуулга явуулаад амжсан.
Тэдэнтэй бид дараачийн удаа тоглоход энэ яриа давтагдахааргүй болсон гэдэгт итгэлтэй байна.
Ялагдал: Энэ хэсгийг хүмүүс 2 тоглолтын нийлбэр дүнгээр ялагдсаныг хэлж байгаа гэж бодож байвал та андуурсан байна.
Ялагдал бол бидний өөртөө итгэх итгэл, тамирчиддаа итгэх итгэл.
Тоглолт эхлээд 20 минут болоогүй байхад л үзэгчдийн дундаас тэрийг суулгаачээ, энийг солиочээ гээд орилоод эхэлсэн.
Хөл бөмбөг үздэг бол яаж ч бодсон эхний үед солио хийх нь утгагүй бөгөөд тоглолтын 2-р үед орсон сэлгээ нь хамаагүй үр нөлөөтэйг мэдмээр юм. Үлдсэн цагуудад гэмтэл бэртэл гарвал яах вэ? багийн зохион байгуулалт өөрчлөх бол яах вэ? Тоглогч ядарсан байвал яах вэ? Гээд 3-хан байгаа сэлгээгээ хөгжөөн дэмжигч нарын орилсон зоргоор солиод байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Нэгэнт ийм ойлгомжтой, үр дүнгүй зүйл дээр дуугаа хураагаад зүгээр сууж яагаад болдоггүй юм бол?
Хөгжөөн дэмжигч гэсэн нэрээ бодсон ч хянан шүүмжлэгч шиг зан гаргах нь дэмий.
Тоглолтын дараа бол харин хүссэн хэмжээгээрээ шүүмжилж болно. Манай тамирчид муу тоглоё гээд талбайд гараагүй нь тодорхой шүү дээ, бүгд сайн тоглож хожихыг хүссэн.
Зарим тохиолдолд залуу тоглогчид өөрийнх дугаарыг битгий орилоосой гэсэн шиг зарим нэг нь аль болох аюулаас холуур бөмбөгнөөс салахын түүс болсон мэт тоглоно. Яах ч аргагүй бөмбөг авч тоглох болохоор алдахаасаа айж биеэ барьж тоглоно.
17, 13, 4 энэ 3 дугаарыг үзэгчид хамгийн их муулж орилсон байх.
17 дугаартай Ганзориг.
Шигшээ багт хийсэн анхны тоглолт, сандрал ажиглагдаж байсан. Гэхдээ алдаа хийхээс айж бөмбөгнөөсөө хурдан салах гээгүй харин ч аль болох бөмбөг барьж, пасс өгч тоглохыг хичээсэн. Талбайн төвд маш идэвхтэй тоглолтыг үзүүлж байсан. Хөгжөөн дэмжигчдийн зүгээс нөлөөлөл байсан. Өөртөө итгэх итгэл, алдаа дахин гаргахаас айсан айдас, тэрэндээ шаралхсан шар нь энэ тоглогчийн тоглолтын улам үгүй болгоод байсан. Дэмжигчид нь жоохон дэмжээд өгсөн бол энэ тоглогчийн тоглолт өөр тийшээ эргэх боломжтой байсан.
13 дугаартай Түмэнжаргал. Дасгалжуулагчийн хамгийн итгэл найдвар хүлээлгэсэн тоглогч байсан болов уу. Тоглолтын туршид айлын хамгаалагч нарт тогтмол дарамт үзүүлж, нилээн идэвхтэй тоглосон боловч яг сүүлийн мөчид, төгсгөлд буруу шийдвэр гаргаж байсан.
Нэг талаас зүгээр л энэ тоглогчийн өдөр нь биш байсан нөгөө талаас нөгөө л хэрэггүй нөхдийн нөлөөлөл.
4 дугаартай Одхүү. За Одхүүг нэг их хүмүүс муулж орилоогүй ч тоглолтын төгсгөлд нөхөр 3-4 зөрж үсэрснээс болсон байх. Эхний тоглолтод шагайдаа гэмтэлтэй байсан тул тоглож чадаагүй, хариу тоглолтод эргэж ирснээр манай багт маш том дэм болсон.
Эхний тоглолтод багийн хагас хамгаалагчид болох Гарьдмагнай, Цэдэнбал нар төв болон жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан бол энэ тоглолтод өөрсдийн байрлалд тоглож тэр ч утгаараа илүү үр дүнтэй тоглолтыг үзүүлсэн гэр бодож байна.
Ялалт: Энэ тоглолтод Багийн ахлагч Лүмбэнгарав шигшээ багт ямар хэрэгтэй хүн болохоо батлан харуулсан гэж бодож байна. Зарим нэг хүмүүс аль дээр үеийн Лүмбээ юу? Бараг танил талаараа орлоо гэх хүмүүс байсан. Энэ тоглолтын дараа тэр хүмүүс амаа тагласан болов уу гэр бодож байна.
Өөр нэг магтах тоглогч нь багийн довтлогч Төгсбаяр. Эхний тоглолтод бас маш сайн тоглосон мөн энэ тоглолтод үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Гуяндаа гэмтэлтэй тоглох эсэх нь эцсийн мөчид шийдэгдсэн ч тэр гэмтлээс айлгүй талбайд гарч тоглосон.
Мөн багийн хамгаалагч Энхжаргал Калигонг гэдэг тоглогчид 2 тоглолт дарааллан эвгүй хуурагдсан ч
бусдаар алдаа гаргаагүй өөртэй итгэлтэй сайн тоглолтыг үзүүлсэн.
Энд нэг зүйл ажиглахад Энхжаргал шиг өөртэй итгэлтэй хэдэн тоглогч хэрэгтэй байгаа юм. Ямар ч үед тайван өөртэй итгэлтэй тоглолт. Цааш цаашдаа Лүмбээ ахыг орлоод шигшээ багт Энхжаргалтай хослоод ойлголцоод тоглох тийм л төвийн хамгаалагч хэрэгтэй.
Манай багийн хаалгач Ганбаяр үнэхээр ирээдүйтэй хаалгач, хаалгач хүний тоглолтоос багийн тоглолт маш их шалтгаалдаг, тиймээс Ганбаяртаа амжилт хүсээд цаашдаа улам сайжрахыг хүсэн ерөөж байна.
Монголын шигшээгийн хаалгач гэхээсээ илүүтэйгээр ур чадвараа нэмэгдүүлж дэлхийн алдартай клубын хаалгач болно л гэж зүтгэх хэрэгтэй байгаа юм.
Бас тэгээд Гарьдмагнай, Очбаяр, Цэдэнбал, Чинзориг гээд л бүгд л сайн тоглосон.
Филипппины шигшээ баг 2-р үед Вьетнам, Индонезийн эсрэг тоглож байсан шигээ хамгаалаад тоглочихсон. Тийм болохоо манайханд гоол хийх улам л хэцүү болсон.
Хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байхад хүмүүс нэг хэсгийг хараагүй юм шиг байна. Төгсөөгийн мөргөдөг дээр шон оноод ойсон бөмбөгийг хүмүүс ААА гэж дуусаагүй байхад Гарьдаа нэмээд бас дахиад хөндлөвч онож байгаа харагдсан.
Бас Цэдэнбалын хөндлөвч шүргээд өнгөрсөн цохилтыг өөрөө гоё ч гэх юм уу, баталгаатай ч гэх юм уу гоол хийх гэж нилээн шунасан уу хүчтэй цохиод давуулж харагдсан. Урьдчилсан бэлтгэл тоглолт дээр яг тэр байрлалаас 2 удаа гоол оруулж байсан, хүмүүс ч яг цохидог газар нь жоохон зөөлөн юм уу тууж байгаад цохихгүй гээд л халаглаад байсан.