Манай шинэ цэрэг Рё Мияичи эх орондоо болсон байгалийн гамшгаас аль болох их хүн авраасай гэсэн утгатай бичигтэй футболк өмсөж сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн байна.
Рё энэ бичгээ тоглолтын өмнө бэлдээд Голландын Хөлбөмбөгийн Холбооноос гартаа хар зүүлт өмсөх зөвшөөрөл хүсчээ. Тэндхийн дүрмээр багийн бүх тоглогч нар ийм зүүлт өмсөх ёстой байдаг юм байна.
"Манай тоглогч нар бас Рё болон Японы ард түмэнд дэмжлэгээ үзүүлэхийг хүссэн болохоор бүгдээрээ зүүлтийг зүүсэн. Рё энэ аймшигт явдалд их санаа зовсон нь харагдаж байсан. Аз болоход түүний гэр бүлийнхэн аюулд өртөөгүй байсан ч гэсэн сэтгэлд нь зовиуртай байгаа нь мэдээж. Бид бүхэн энэ хүнд үеийг давж гарахад нь бүхий л чадлаараа тусална" гэж Фэйнордын дасгалжуулагч Марио Бийн хэлж байна.
Өөрийн бичсэн үгээ камерт харуулсаны дараа Рё хар зүүлтээ үнсээд Фэйнордын дэмжигчидэд баярласнаа илэрхийлжээ.