ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ai_zulu23 » Fri Mar 18, 2011 10:50 am

Манай жижиг гоё шүү...
Цохиоч хөгшөөн...
User avatar
ai_zulu23
 
Posts: 77
Joined: Mon Dec 01, 2008 3:11 am
Location: Мишээсэн дагина шиг ...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby J@x » Fri Mar 18, 2011 10:51 am

Raldii wrote:Төрийн наадмын түрүүг Өсөхбаяр 5 удаа, Сумъяабазар 5 удаа,Сүхбат 3 удаа Гантогтох 3 удаа, Ганбат 1 удаа, Цэрэнпунцаг 0 удаа булаацалдаж байснаас Өсөхбаяр 4 удаа , Сүхбат 3 удаа, Сумъяабазар Ганбат нар 1 1 удаа түрүүлцгээсэн юм байна

Сүхбат Өсөхөөтэй бараг оройжин барилдаад унаж байсан. үзүүр түрүүнд
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Raldii » Fri Mar 18, 2011 10:59 am

J@x wrote:
Raldii wrote:Төрийн наадмын түрүүг Өсөхбаяр 5 удаа, Сумъяабазар 5 удаа,Сүхбат 3 удаа Гантогтох 3 удаа, Ганбат 1 удаа, Цэрэнпунцаг 0 удаа булаацалдаж байснаас Өсөхбаяр 4 удаа , Сүхбат 3 удаа, Сумъяабазар Ганбат нар 1 1 удаа түрүүлцгээсэн юм байна

Сүхбат Өсөхөөтэй бараг оройжин барилдаад унаж байсан. үзүүр түрүүнд

4-т үлдээд хө
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Mar 18, 2011 11:16 am

Барнаба wrote:За... би сэдвийг нээе... 6-н үнэн тасархай зураг оруулаад нээчий.. үлдсэнийг нь бусад нь хийгээрэй... кк


Зургуулаа цугтаа авахуулсан нэг зураг ТҮҮХ гэдэг сэдэвт байгаадаа...


Image

2-р мянган жил шувтарч 3-р мянган гарах тэр заагт Монгол наадмын түүхнээ "6 зааны" гэгдэх нэгэн гайхамшигт үеийг тодорхойлсон 6 хүчтэн. Зүүн гар талаас:
Батжаргалын ГАНБАТ, Баянмөнхийн ГАНТОГТОХ, Агваансамдангийн СҮХБАТ, Гэлэгжамцын ӨСӨХБАЯР, Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ, Долгосүрэнгийн СУМЪЯАБАЗАР

олоод оруулчлаа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Чуугий » Fri Mar 18, 2011 8:34 pm

J@x wrote:
Raldii wrote:Төрийн наадмын түрүүг Өсөхбаяр 5 удаа, Сумъяабазар 5 удаа,Сүхбат 3 удаа Гантогтох 3 удаа, Ганбат 1 удаа, Цэрэнпунцаг 0 удаа булаацалдаж байснаас Өсөхбаяр 4 удаа , Сүхбат 3 удаа, Сумъяабазар Ганбат нар 1 1 удаа түрүүлцгээсэн юм байна

Сүхбат Өсөхөөтэй бараг оройжин барилдаад унаж байсан. үзүүр түрүүнд

4т үлдээд унасан.2 цаг орчим барилдаад Өсөхөө гуядаад давсан шдээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby 1220 » Sat Mar 19, 2011 12:51 am

тэр жаахан асуудалтай барилдаан болсон уу. Одоо бодож байхад Сүхбат Өсөхөөд өгсөн байж магад гэж сэжиг төрөөд байх чинь. Жижиг аварга өмнө ч сүүлд ч өндөр аваргыг хүлээж барилдаж байгаагүй санагдахын. Тэр барилдаан харин хоёр цаг хүлээж барилдаад гуядуулсан штээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Sat Mar 19, 2011 3:21 pm

1220 wrote:тэр жаахан асуудалтай барилдаан болсон уу. Одоо бодож байхад Сүхбат Өсөхөөд өгсөн байж магад гэж сэжиг төрөөд байх чинь. Жижиг аварга өмнө ч сүүлд ч өндөр аваргыг хүлээж барилдаж байгаагүй санагдахын. Тэр барилдаан харин хоёр цаг хүлээж барилдаад гуядуулсан штээ


арай л муухай юм даа, тэр 2 найрдаг байсан гэвэл бид энэ насаараа бөх биш жүжиг үзсэн, 6 шилдэг зааны үе биш 6 шилдэг жүжигчний үе болох байлгүй дээ...

3 цаг 30 минут барилдаад, 66 ч билүү золгосон гэдэг биздээ. Хардлаа хардлаа гэхэд анхнаасаа найрах санаатай биш маш удаан барилдаад бие биеэ дийлэхгүй болохоороо найрсан гэвэл яаж байна.
Өсөхөө:
"хоюулаа яадрчлаа, Сумъяа бол чамайг одоо ганцхан хонгодоод л шидчинэ, цагаан сараар яалаа даа чамайг, би бол цаадахыг чинь жаахан аргална, тэгж байгаад баглаад авъя... төдийг өгье (Барнаба тоог нь хэлсэн санагдана)..." :-o
гэсэн юм болов уу...

гэхдээ арай л муухай гүтгэчих шиг боллоо шүү... :ногоон:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Sat Mar 19, 2011 3:40 pm

Үнэнийг хэлэхэд наад барилдааныг чинь найраа байсан гэлцэх юм билээ... Анхнаасаа наад 2 чинь нээх барилдаагүй үнэндээ бол... ус, жүүс ууж байсаар байгаад л хамаг цагаа авсан... Өсөхөө байнга дүүтэйгээ уулзаж байсан нь мөнгө олж байсан гэлцэх юм билээ... тэр үед 80 саяар Сүхбат Өсөхөөд унаж өгсөн гэсэээн...

6 зааны үед 6 заанаас өөрсдөөс нь бас муугүй хэдэн жүжиг гарсан нь гарсаан... Сүхбат Гантогтох-д хөлөө алддаг бол жүжиг байсан, дээрх барилдаан бас жүжиг байсан гэдэг, мөн Сумьяа Өсөхөөг даваад түрүүлсэн жил бас л жүжиг тавьсан... г.м байнаа байна...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby 13 » Sat Mar 19, 2011 3:45 pm

Барнаба wrote:Үнэнийг хэлэхэд наад барилдааныг чинь найраа байсан гэлцэх юм билээ... Анхнаасаа наад 2 чинь нээх барилдаагүй үнэндээ бол... ус, жүүс ууж байсаар байгаад л хамаг цагаа авсан... Өсөхөө байнга дүүтэйгээ уулзаж байсан нь мөнгө олж байсан гэлцэх юм билээ... тэр үед 80 саяар Сүхбат Өсөхөөд унаж өгсөн гэсэээн...

6 зааны үед 6 заанаас өөрсдөөс нь бас муугүй хэдэн жүжиг гарсан нь гарсаан... Сүхбат Гантогтох-д хөлөө алддаг бол жүжиг байсан, дээрх барилдаан бас жүжиг байсан гэдэг, мөн Сумьяа Өсөхөөг даваад түрүүлсэн жил бас л жүжиг тавьсан... г.м байнаа байна...

үнэнийг хэлэхэд гэж ирээл бурж өгхиймаа... (mannn
сүхбат гантогтох 2-н тэр барилдаан бол найраа мөн байх...заан болход нь замийг засаж өгсний хариу...
13
 
Posts: 548
Joined: Sun Dec 05, 2010 8:13 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby 1220 » Sat Mar 19, 2011 4:18 pm

ЦАГААН wrote:
1220 wrote:тэр жаахан асуудалтай барилдаан болсон уу. Одоо бодож байхад Сүхбат Өсөхөөд өгсөн байж магад гэж сэжиг төрөөд байх чинь. Жижиг аварга өмнө ч сүүлд ч өндөр аваргыг хүлээж барилдаж байгаагүй санагдахын. Тэр барилдаан харин хоёр цаг хүлээж барилдаад гуядуулсан штээ


арай л муухай юм даа, тэр 2 найрдаг байсан гэвэл бид энэ насаараа бөх биш жүжиг үзсэн, 6 шилдэг зааны үе биш 6 шилдэг жүжигчний үе болох байлгүй дээ...

3 цаг 30 минут барилдаад, 66 ч билүү золгосон гэдэг биздээ. Хардлаа хардлаа гэхэд анхнаасаа найрах санаатай биш маш удаан барилдаад бие биеэ дийлэхгүй болохоороо найрсан гэвэл яаж байна.
Өсөхөө:
"хоюулаа яадрчлаа, Сумъяа бол чамайг одоо ганцхан хонгодоод л шидчинэ, цагаан сараар яалаа даа чамайг, би бол цаадахыг чинь жаахан аргална, тэгж байгаад баглаад авъя... төдийг өгье (Барнаба тоог нь хэлсэн санагдана)..." :-o
гэсэн юм болов уу...

гэхдээ арай л муухай гүтгэчих шиг боллоо шүү... :ногоон:

за уучилаарай би яг тэгсэн ингэсэн гэж байгаа юм биш магадгүй гэдгийг бас ойлгоорой. Магадгүй удсан шалтгаан нь мөнгөн дээрээ тохироогүй байж болно штээ. тэгээд тохироцолцох гээл цаг авсан байж болно. :smile: Сумьяагын хувьд бол Өсөхөө бол яаж ч гарч ирсэн Сумьяаг гаргаахгүй нь тодорхой байсан. Гол сэжиглэж байгаа зүйл гэвэл Сүхбат аваргийг барилдаанаа гаргаагүйд байгаа юм л даа. Тэртэй тэргүй удаад өөрт нь ашиггүйг аварга мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тэгээд ч Өсөхөө аваргийн барьцыг хамгаалж барьж чадах биш. Ер нь Сүхбат аварга хүний мэхийг хүлээж барилдаад унадаг бөх биш түүний философи ч биш харин өөрөө мэх хийж хаяж унадаг л бөх.
***
Даанч болоогүй дээ Сүхбат аварга маань Гантогтоход л өгдөг. Жинхэнэ ашиггүй өгсийн өөрөө явдагаараа яваал түрүүлдэг газар байсын. Тэгсэн бол Өсөхбаярын аварга болох хугацаа нилээд хойшилж өөрөө ч бараг дархан болох газар байсын даа. Гантогтох угаасаа л Өсөхөөг 10-д ганц л хаядаг болсон байсан үед ч, Ба аварга Өсөхөөд өгөх нь ойлгомжтой үед шал дэмий өгөөл хайран түрүү...

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby uuganaa_2491 » Sat Mar 19, 2011 4:38 pm

Хувь хүнийхээ үүднээс авч үзвэл Сүхбат Гантогтоход өгсөнөөрөө хохирсон нь үнэн. Гэхдээ бас Сүхбатын оронд байсан бол бидний хэн нь ч тийм нөхцөлд Гантогтоход өгөх л байсан байх. Монгол хүний ухаан ийм л юманд харагддаг ялгардаг шүү дээ. Энэ барилдаанийг одоо худлаа барилдаан жүжиг нтэр гэж нэрлэх нь хаашаа юм. Зүгээр л барилдаан нэг нь давсан нэг нь унасан
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Raldii » Sat Mar 19, 2011 6:54 pm

За арай ч дэ. Тэр үед угаасаа Өсөхөөг дийлэхээ өнгөрсөн байсан байх. Өвөл нь халз барилдаан зохиогоол 2 унасан. Угаас өндөр чацтай хүмүүс нас явж байж л амжилтанд хүрдэг. Одоо энэ Батчулуун гээд Төв аймгийн арслан байна. Нас нийлээд л явчихсан нөхөр сайн л барилдаж байна. Ганбаатар гарьд байна. Бас сайхан туух юмаа. Мань хүн бол 80 жилээр тийрүүлэхдээ юм ярьж байгаал хөлд явсан ш дэ. Энэ хэнд ч илэрхий. Ер нь бол 6 залуу заанаас хамгийн өндөр амжилт гаргасан нь Өсөхбаяр. Төрийн наадамп 4 түрүүлж 1 үзүүрлэлээ. 90 жилээр Сумъяад өгөөгүй бол ДАРХАН АВАРГА болох байлаа. Найзууд бас л дургүй гэхэд хамаагүй бурж болохгүй шүү. Жижиг бол найраанд ордоггүй цэвэрхэн амьтан бол биш ш дэ. Мягмарсүрэнд өгчихсөн тухайн үед бас найрааны дээд амжилт тогтоож л байсан гар. Бөхийн авъяас чадварыг хувьд ховорхон заяах бөх ч зан чанарын хувьд бол бас л эргэлзээтэй л гар
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Olzii » Sat Mar 19, 2011 7:16 pm

Өсөхөө ч гэсэн хүн чанарын хувьд асар эргэлзээтэй гар шд. Адилхан эр хүн байж тэ, хүний хамгийн нандин газар луу нь 60, 70 размерийн гутлаар :ногоон: тийрч л байдаг.

Ер нь тэгээд доллароос өөр хүн болгонд таалагддаг юм гэж хаа бна, зан чанар нь таалагдах таалагдахгүй асуудал бол шаал далий сэдэв шд, зан чанарын хувьд хүн болгонд таалагддаг идеаль хүнээ заагаадах хэн бна, бөхөө сайн барилдаад ард олноо баясгаж л байвал болоошд.
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby 21Grams » Sat Mar 19, 2011 7:55 pm

ЦАГААН wrote:
21Grams wrote:Яг зүйтэй. Тийм сэдэв нээх хэрэгтэй. Эхний хэдэн бичлэг нь чанартай байх хэрэгтэй. Насных нь эрэмбээр эхлээд хүрсэн амжилт, одоо хаана юу хийж байгааг нь бичэж танилцуулбал ганган байна. Цагаан бол амжуулчих байх. Тал талаас нь туслаад өгчихвөл мөн ч амттай сэдэв гарч ирнэ дээ, уг нь.


би ерөөсөө нээхгүй ээ... би санааг нь л гаргасан, өөр хэн нэгэн нь нээгээрээ, харин хэрэлдэж л болохгүй шүү



Заавал тэр энэ нээх ёстой гэсэн юм байхгүй л дээ. Чамайг давгүй бичдэг болохоор санал тавьсан. Эсвэл нээчихээд түгжчихье. Гол нь хэзээ ч хуучрахгүй сэдэв учраас анхнаасаа чанартай бичлэгүүдтэй байгаасай гэж бодоод байна лд. Тэгэхгүй эхнээсээ чат болоод явчихвал амтгүй.
Надад бол Цагаан Сүхбатыг танилцуулсан бичлэг. Ралдий Өсөхөөг. 1220 Сумъяаг ч юм уу шүтдэг, дэмждэгээрээ оруулаад явбал зүгээр санагдах юм. Нөхөд болгоо, хэхэ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Sat Mar 19, 2011 8:01 pm

Raldii wrote:За арай ч дэ. Тэр үед угаасаа Өсөхөөг дийлэхээ өнгөрсөн байсан байх. Өвөл нь халз барилдаан зохиогоол 2 унасан. Угаас өндөр чацтай хүмүүс нас явж байж л амжилтанд хүрдэг.


2003 оны наадмаар энэ барилдаан болсон байхаа... би андуураагүй бол....
2 аваргын халз барилдаан чинь 2005 оны өвөл болсон байхаа.... би андуураагүй бол...

2003 онд Өсөхөөг дийлэхээ байцан гэдэг бол ёстой худлаа шүү... үүн шиг худлаа юм байхгүй... стат харсан ч болно...

Тэгээд ч би өөрийгөө бас овоо бөхчүүдийн хов жив, элдэв яриаг сонсчихдог гэж боддог шт...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jal » Sat Mar 19, 2011 9:47 pm

Зүгээр ингэж худлаа шаахаа больцгоох хэрэгтэй,, Одоо тэгээд та нарынхаар Сүхбатын унасан бүх барилдаан найраа юу тэ, :grin:, Тийм л мундаг амьтан байсан юм бол одоо барилдаж байх нь яасан юм, Одгэрэл заан хэлсэн үнэн шүү, давдаг байсан бөхчүүдээ даваж чадахаа байчихаар шоконд ороод тэгээл жаахан шалтаг энэ тэрээ гээд зодогоо тайлсан гэж,,
Угаасаа элдэв юм яривал хэн ч ярина шдээ, Бөхийн холбоо саяханаас зодог шуудагны стандарт гэгч юмыг гаргаж ирсэн, энэ нь юутай холбоотой гэхээр Сүхбатын оруулж биеийн мэхнээс гадна өмсгөлийн мэх гэгч,, хэт бариу, нэг бол дотрох оёо энэ тэрийг нь нэг нарийн аргаар гар хуруу орох зайгүй хийдэг юм байдын гэсэн,, Сүхбатыг ингэж барилддаг гэж эд үед нь хүн болгон л ярьдаг байсан шдээ,,бас нилээн дээхэн Пүрэвжав дээр ийм яриа гараал байсан, Пүрэвжав хэний шавь билээ,, :grin:,
Зүгээр л худлаа юм ярьж байгаа болохоор чинь сэргээш сүхбатын талаар элдэв юм донгосчлоо.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Daramaa » Sat Mar 19, 2011 10:15 pm

Миний монголын харчуудаа бөх барилдаж бөх гэж дуудуулна гэдэг сайханшдээ.Манай монголын агуу их дархан аварга Б.Бат-Эрдэнэ аваргийн маань сэдэв нтр гэж байхгүй юмаа.Нэг нь нээгээч ямар ч өө байхгүй жинхэнэ монгол бөхийн жудаг, хүч чадалын гайхамшиг,тэвчээр хатуужилын туйл,найдвартай сайхан барилдаант хүнийг магтан дуульяа лдаа.Жинхэн монгол бөхийн аварга ямар байдагийн үлгэр дууриалал.Унахыг нь тоолбол бараг 5хуруунд багтах тийм л найдвартай аварга шүүдээ.
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Raldii » Sun Mar 20, 2011 12:47 pm

Барнаба wrote:
Raldii wrote:За арай ч дэ. Тэр үед угаасаа Өсөхөөг дийлэхээ өнгөрсөн байсан байх. Өвөл нь халз барилдаан зохиогоол 2 унасан. Угаас өндөр чацтай хүмүүс нас явж байж л амжилтанд хүрдэг.


2003 оны наадмаар энэ барилдаан болсон байхаа... би андуураагүй бол....
2 аваргын халз барилдаан чинь 2005 оны өвөл болсон байхаа.... би андуураагүй бол...

2003 онд Өсөхөөг дийлэхээ байцан гэдэг бол ёстой худлаа шүү... үүн шиг худлаа юм байхгүй... стат харсан ч болно...

Тэгээд ч би өөрийгөө бас овоо бөхчүүдийн хов жив, элдэв яриаг сонсчихдог гэж боддог шт...

2003 оны наадмаас хойш энэ 2 таарч барилдаагүй санагдаад байна. Тэгж байгаад л энэ 2 ийн халз барилдаан болсон тэгээл унасан дахиж таараагүй. Дараа өвөл гээд л ойлгочих
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Sun Mar 20, 2011 7:50 pm

Raldii wrote:
Барнаба wrote:
Raldii wrote:За арай ч дэ. Тэр үед угаасаа Өсөхөөг дийлэхээ өнгөрсөн байсан байх. Өвөл нь халз барилдаан зохиогоол 2 унасан. Угаас өндөр чацтай хүмүүс нас явж байж л амжилтанд хүрдэг.


2003 оны наадмаар энэ барилдаан болсон байхаа... би андуураагүй бол....
2 аваргын халз барилдаан чинь 2005 оны өвөл болсон байхаа.... би андуураагүй бол...

2003 онд Өсөхөөг дийлэхээ байцан гэдэг бол ёстой худлаа шүү... үүн шиг худлаа юм байхгүй... стат харсан ч болно...

Тэгээд ч би өөрийгөө бас овоо бөхчүүдийн хов жив, элдэв яриаг сонсчихдог гэж боддог шт...

2003 оны наадмаас хойш энэ 2 таарч барилдаагүй санагдаад байна. Тэгж байгаад л энэ 2 ийн халз барилдаан болсон тэгээл унасан дахиж таараагүй. Дараа өвөл гээд л ойлгочих


Толгой сэгсэрмээр юм бичжээ... эхлээд унш судла, дараа нь яь дүү хүү... чи тэдний тэмцлийг үзээгүй байж болно. :smile:

Цоомоо wrote:Сүүлийн асуултанд эхлээд хариулъя.
2-уудаа (далай) аварга болчоод наад 2 чинь намаржин нэг ээлжилж баахан давалцаад байсан даа, ТЦ дээр 3:3 нтр гээд даваа унааг нь гарчиглаад нтр гаргаж маргаад байсан. Тэр хэд л сүүлийн давсан, унасан нь байгаа. Яг нарийн санахгүй л байна.


энэ Цоомоогийн яриад байгаа 3:3 бол тэр Өсөхөө Сүхбат аваргын давдаг жилийн намар буюу 2003 оны намар... миний санаж байгаагаара сүүлдээ 4:4 лав болсон санагдана... дахиад 2004 онд бол хэд хэд таарсныг би сайн санаж байна...

ЦАГААН wrote:2005 оны барилдааны түрүү үзүүр, их шөвөг гэсэн юм бөх сонингийн шаралсан хуудаснаа дурайж байнаа гэж...


8. МАХНын 24-р их хурал 6\11..............у.ав Өсөхбаяр дал.ав Сүхбат у.х Мягмарсүрэн у.х Баяржавхлан
9. Ерөнхийлөгчийн тангараг 6\25........дал.ав Сүхбат у.ав Өсөхбаяр у.х Мөнгөнцоож у.х Баяржавхлан



11. СБД-ийн 40 жилийн ой 9\10...........дал.ав Сүхбат у.х Баяржавхлан у.х Мөнгөнцоож у.з Доржсамбуу
12. БГД-ийн 40 жилийн ой 9\17...........дал.ав Сүхбат у.з Мягмарсүрэн у.н Магалжав у.з Доржсамбуу
13. БЗД-ийн 40 жилийн ой 9\20 ..........дал.ав Сүхбат у.н До.Ганхуяг у.н Ёндонсамбуу у.з Доржсамбуу
14. "Монос" группын 15 жил 10\2 .......дал.ав Сүхбат у.з Доржсамбуу у.н Баасандорж у.х Мөнгөнцоож



энэ бол тэр 2ын миний олж мэдэснээр ХАЛЗЫГ ТООЦОХГҮЙ сүүлийн 2 барилдаан нь гэж бодогдоод байна.
Араас нь би Сүхбат аваргын ЗОДОГ ТАЙЛАХААСАА 10 сарын өмнө БӨ-д 4 том барилдаанд дараалж түрүүлснийг бичлээ, нэмээд зодог тайлахаасаа 40 хоногийн өмнө нэг барилдаанд Рагчааг даваад түрүүлж байсан нь миний нүдээрээ үзсэн сүүлийн түрүү нь ...

хүн юм мэдэхгүй байж болноо, мэдээд авчих...
2003 оноос хойш миний мэдэхээр 11 таарчээ... мэдээгүйгээр бол бас тэр орчим таарсан ч юм билүү дээ... :grin: :grin:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 21, 2011 12:36 pm

Цагаан шиг баримттай л ярих хэрэгтэй. аймаар аймаар бүлтрэх юмаа зарим нь. Оол тайм гээд стат гаргавал угаасаа Жижиг аварга Өсөхөөгөөс илүү байгаашдээ. Өсөхөө аварга болсноосоо хойш л өгөө аваатай үздэг болсон байх. тэрнээс өмнө тувт л гөвүүлдэг байсан шд. Ганц наадамд ч биш.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аварга А.Сvxбат

Postby uuganaa_2491 » Mon Mar 21, 2011 1:03 pm

За надад нэг ийм тэмдэглэл байна
Сухбат вс Өсөхбаяр 15-8
1993 он - Их сорилго барилдаан - а/а Сухбат + - З/б Өсөхбаяр 1-0
1994 он - Их Сорилго барилдаан - У/н Сухбат + - ц/з Өсөгбаяр 2-0
1997 он - Улсын наадам 6 даваа тунаж - У/з Өсөхбаяр - + У/н Сухбат 0-3
1999 он - Цагаан сар 7 даваа тунаж - у/з Өсөхбаяр - + у/з Сухбат 0-4
2000 он - Цагаан сар 6 даваа тунаж - у/з Өсөхбаяр - + у/з Сухбат 0-5
2000 он - Улсын наадам 8 даваа тунаж - У/з Өсөхбаяр - + у/з Сухбат 0-6
2000 он - Их сорилго барилдаан - у/ар Сухбат + - у/з Өсөхбаяр 7-0
2001 он - Цагаан сар 6 даваа амлаж - у/ар Сүхбат + - у/з Өсөгбаяр 8-0
2001 он - Улсын наадам 9 даваа тунаж - у/ар Сүхбат + - у/з Өсөөхбаяр 9-0
2003 он - Говь-Гео ХХК 40 жилийн ой Т/ү - У/ав Сухбат - + у/ар Өсөхбаяр 9-1
2003 он - Тамирчидын баяр 6 даваа оноолт - у/ав Сүхбат - + у/ар Өсөхбаяр 9-2
2003 он - Улсын наадам 8 даваа тунаж - у/ав Сүхбат - + у/ар Өсөхбаяр 9-3
2003 он - Нийслэлийн ой т/ү - у/ав Сүхбат - + у/ав Өсөхбаяр 9-4
2003 он - Эрдэнэт үйлдвэр 25 жилийн ой т/ү - у/ав Сүхбат + - у/ав Өсөхбаяр 10-4
2003 он - Улс тунхагласны ой т/ү - у/ав Сухбат - + у/ав Өсөхбаяр 10-5
2003 он - Монголросцвэтмэт 30 жилийн ой т/ү - у/ав Сухбат + - у/ав Өсөхбаяр 11-5
2004 он - У/ар Данзангийн 110 жил шөвгийн 4 тойргоор - у/ав Сухбат + - у/ав Өсөхбаяр 12-5
2004 он - Нийслэлийн ой т/ү - Дал/ав Сухбат + - у/ав Өсөхбаяр 13-5
2005 он - МАХН-ын 24-р их хурал т/ү - Дал/ав Сухбат - + у/ав ӨСөхбаяр 13-6
2005 он - Ерөнхийлөгчийн тангарагийн Т/ү - Дал/ав Сухбат + - у/ав Өсөхбаяр 14-6
2006 он - Халз барилдаан - Дал/ав Сухбат - + Дал/ав Өсөхбаяр 14-7
2006 он - Халз барилдаан - Дал/ав Сухбат + - Дал/ав Өсөхбаяр 15-7
2006 он - Халз барилдаан - Дал/ав Сухбат - + Дал/ав Өсөхбаяр 15-8

Энэ зөвхөн надад байгаа баттай мэдээлэл. Үүнээс олон барилдсан нь тодорхой. Гэхдээ яаж бодсон ч Сухбат аврага илүү хаясан байж таарах нь
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Mon Mar 21, 2011 1:12 pm

Яах аргагүй Сүхбат олон хаясан л даа.
Санаж байгаа барилдаанууд байна, Өсөхөөгийн давсан.
97 онд Монгол-Амикалын 10 жилээр байх аа, Өсөхөө хөлийг нь аваад хаяж байсын.
Бас нэг Аваргуудын барилдаанаар Өсөхөө Сүхбат, Гантогтохыг дараалаад давж байсан.
Мэр сэр, нэг нэгээр санаанд орсон барилдаанууд гарч ирээд л байна.
98 он хавьд, Бөхийн өргөөнд Сүхбат нэг лайтай тонгорч байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby uuganaa_2491 » Mon Mar 21, 2011 1:20 pm

Цоомоо wrote:Яах аргагүй Сүхбат олон хаясан л даа.
Санаж байгаа барилдаанууд байна, Өсөхөөгийн давсан.
97 онд Монгол-Амикалын 10 жилээр байх аа, Өсөхөө хөлийг нь аваад хаяж байсын.
Бас нэг Аваргуудын барилдаанаар Өсөхөө Сүхбат, Гантогтохыг дараалаад давж байсан.
Мэр сэр, нэг нэгээр санаанд орсон барилдаанууд гарч ирээд л байна.
98 он хавьд, Бөхийн өргөөнд Сүхбат нэг лайтай тонгорч байсан.

санаж бгаа барилдаанаа дээрхи шиг систэмтэйгээр бичээд бгаарай хө. хун бур санаж бгаагаа бичээд байвал нэгдсэн стат ни гарах биз
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Mon Mar 21, 2011 1:23 pm

uuganaa_2491 wrote:Гэхдээ яаж бодсон ч Сухбат аврага илүү хаясан байж таарах нь

Ер нь бол Сүхбат Өсөхөөг олон хаясан, Өсөхөө Сумъяаг олон хаясан, Сумъяа Сүхбатыг олон хаясан.
Тэр 6 дотроо энэ 3 яах аргагүй илүү гэж боддын. Тэгээд яваандаа энэ 3 дотроо Сүхбат - Өсөхөөгийн өрсөлдөөн илүү тодорч үлдсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby uuganaa_2491 » Mon Mar 21, 2011 2:00 pm

Сухбат вс Сумьяабазар 9-8
1994 он - Их сорилго барилдаан - у/н Сухбат + - з/б Сумьяабазар 1-0
1995 он - Их сорилго барилдаан - у/н Сухбат + - у/н Сумьяабазар 2-0
1999 он - Улсын наадам 6 даваа тунаж - У/з Сумьяабазар + - у/з Сухбат 1-2
1999 он - Эрэл ХХК 10 жилийн ой 5 даваа тунаж - У/з Сумьяабазар + - у/з Сухбат 2-2
2000 он - Хасуу барилдаан - У/з Сумьяабазар - + у/з Сухбат 2-3
2000 он - Хасуу барилдаан - У/з Сумьяабазар - + у/з Сухбат 2-4
2000 он - Улсын наадам 7 даваа тунаж - У/з Сумьяабазар - + у/з Сухбат 2-5
2000 он - Төмөр замчдын баяр т/ү - У/ар Сухбат + - у/з Сумьяабазар 6-2
2000 он - Улс тунхагласны ой т/ү - у/ар Сухбат - + у/з Сумьяабазаэр 6-3
2001 он - Цагаан сар т/ү - у/ар Сухбат + - у/з Сумьяабазар 7-3
2002 он - Цагаан сар 7 даваа тунаж - у/ав Сухбат - + у/з Сумьяабазар 7-4
2002 он - Аваргуудын нэрэмжит барилдаан т/ү - У/ав Сухбат + - у/з Сумьяабазр 8-4
2002 он - Арслангуудын нэрэмжит барилдаан т/ү - у/ав Сухбат - + у/з сумьяабазр 8-5
2003 он - Цагаан сар т/ү - у/ав Сухбат - + у/з Сумьяабазар 8-6
2004 он - У/ар Данзангийн 110 жил шөвгийн 4 тойргоор - у/ав Сухбат - + у/г Сумьяабазр 8-7
2004 он - Эрэл ХХК 15 жилийн ой т/ү - Дал/ав Сухбат - + у/г Сумьяабазар 8-8
Нэмээд Хэдэн оны ч билээ дээ цагаан сарын барилдаанд доор даваанд Сухбат у/н цолтой Сумьяабазар з/б бхад Сухбат нэг хаясан байгаа. тэрийг дараа номноос харж бгаад нэмээд оруулчий. Ингээд миний тэмдэглэлээр Сухбат 9-8 Сумьябазар

Сухбатын хувьд Сумьяабазарт нээх тийм ӨСөхөө өөрт нь унадаг шиг хол илуу унаагуй л юм байна. бух стат нь их ойролцоо гарах байх
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron