[b]Бундеслиг 18-р тойрогБундеслигийн 2010-11 оны улирлын 2-дах хагас Боруссия Дортмунд Байер Леверкузений тоглолтоор эхэлсэн юм.
Юрген Клопын цэргүүд улиралын эхний тойрогт Леверкузенд 2:0 –ээр хожигдсон хариугаа авч Леверкузенийг 3:1-ээр буулгаж авав. Дортмунд нь хамгийн ойрхон өрсөлдөгч Ханновер 96 багаас 12 оноо , Байерн Мюнхенээс 16 оноо илүү боллоо.
Юрген Клоп (Б.Дортмунд)
Бид улиралын эхний хагас шиг тоглоод зүгээр нэг хожил аваагүй. Энэ бол том алхам гэдэг нь бидэнд ойлгомжтой байсан. Гэхдээ байдал цаашид улам хэцүү болох болно.
Юп Хайнкес (Байер Леверкузен)
Дортмунд тоглолтын эхнээс хурдтай, хүчтэй илүү байсан. Бид ямар ч арга хэмжээ авч чадахгүй байсаар 2 бөмбөг орход нэмэр болсон. Харин сэлгээний дараа багийн тоглолт сэргэж нэр төрийн 1 бөмбөгийг хийсэн.
Вольфсбург- Байерн Мюнхен 1:1Үнэмлэхүй аварга Байерн хоёрдугаар хагас эхэлсэн даруйд Дортмундыг нэхэж эхлэхээр төлөвлөсөн ч санасанаар нь болсонгүй. Тэд Фольксваген Аренад чононуудтай 1:1 тэнцэж Дортмундаас 16 онооны зөрүүтэй боллоо. Энэ тоглолтонд гэмтэл нь эдгэсэн Роббен эргэн ирсэн нь Байерны хувьд онцгой явдлуудын нэг байлаа. Тэрээр гарааны бүрэлдхүүнд багтаагүй ч 2-р үед сэлгээгээр орж тоглов. Түүнийг талбайд гарах мөчийг олон мянган хөгжөөн дэмжигч нь тэсэн ядан хүлээж байв. Мөн Хоффенхаймаас өвлийн цонхоор ирсэн Луис Густаво Байерны өмсгөлтэй анхны тоглолтоо хийв.
Оливер Канны сурагчДасгалжуулагч Луи ван Гааль Ханс Ёорг Буттын оронд залуу хаалгач Томас Крафтыг 1 номероор сонгосон нь багийн хаалгачийн асуудлыг нэгмөсөн шийдэх оролдлого байлаа. 16 настайдаа Бецдорф хэмээх бяцхан тосгоноос Мюнхен шилжин ирсэн нь Томас Крафтийн хөлбөмбөгийн гараагаа эхлүүлэх алхам байсан юм. Тухайн үеийн Байерны дасгалжуулагч Феликс Магат түүнийг мэргэжлийн багт элсүүлж Оливер Канны хамт бэлтгэл хийж эхэлсэн түүхтэй. Байерны домог Канн өөрийн шавийг 1 номерийн хаалгач болсон явдлыг нүдээ олсон гэж магтаж байлаа. Крафт ч энэ итгэлийг алдалгүй гайхалтай тоглолтыг үзүүлснээр цаашид үргэлж гараанд гарах нь тодорхой болох шиг боллоо.
Вольфуудын хувьд багийн ахлагч Эдин Жеког явуулснаар Жеко болон Графиттегийн домогт хослол байхгүй болсон юм. Энэ улиралд Бундеслигийн арилжаа наймаанд хамгийн их мөнгө зарсан Вольфсбург Жеког Манчестер Ситид худалдсанаар (35 сая евро) зарсан мөнгөө бараг эргүүлээд олж байгаа юм.Жекогийн оронд багийн ахлагчийн туузыг Марсель Шефер зүүх болжээ.
Тоглолт эхлээд ердөө 3 минутад өнгөрхөд Вольфсбургийн Мандцукич анхны шар хуудсыг хүртэв. Риберийгийн дамжуулалтаар Гомес хаалга руу цохисон нь Байерны анхны аюултай довтолгоо байлаа. Үүний дараахан Крафтын алсын дамжуулалтыг хаалгач Беналио тасалсан боловч Мюллерийн хөлөнд онож тун азгүйгээр өөрийнх нь хаалганд оров. Ингээд Байерн Мюнхен тоглолтыг 1:0 харьцаатай хошуучилж эхлэв. Тоглолтын нэгдүгээр үед шүүгч хоёр багийг 11 метрийн торгуулийн цохилтоор торгосон ч аль аль нь хийж чадсангүй. Филип Лаам 21 дэх минутад шон онож алдсан бол нэмэлт цагт Графиттегийн цохилтыг залуу хаалгач Томас Крафт хаажээ.
Рибери бэртэж Роббен орж ирэвВольфсбургийн Жосуэ болон Рибери нарын бөмбөгний төлөөх тэмцэлд Рибери өвдгөндөө бэртэв. Гэхдээ түүний бэртлийг 5 хоногын дараа эдгэнэ гэжээ. Ингээд 25 дахь минутад Риберигийн оронд Роббен орж ирлээ. Роббен өөрийн үндсэн байрлал буюу зүүн жигүүрийг эзэлж Мюллер баруунд байраа сэлгэжээ. Байерн тоглолтонд илүү боломжуудыг гаргаж байсан ч Вольфуудын хариу довтолгоо муугүй байв. Томас Крафтыг шалгасан хэдэн довтолгоонд залуу хаалгач бүдэрсэнгүй. Тоглолтын сүүлийн 20 минут нэг хэмнэлд өрнөсөн ба цаг дуусахаас өмнөхөн Марсель Шеферийн дамжуулалтаар хамгаалагч Саша Ритер тооны харьцааг тэнцүүлэв. Марсель Шеферийг хамгаалан тоглож байсан Швайнштайгер 16 шугамын дотор бөмбөгийг салгасан боловч Шефер түүнээс бөмбөгийг булааж чадсанаар гоолын дамжуулалтыг өгч чадсан юм.
Шальке 04-Хамбург 0:1Шалькегийн Фелтинс Аренад Рууд Ван Нистелрой тоглолтын цорын ганц гоолыг оруулж Хамбургчууд 3 оноотой харилаа. Тоглолтоос өмнө Германы хэвлэлүүдэд довтлогчоор гачигдаад байгаа Испанийн эзэн хааны багийнхан Руудыг багтаа эргүүлэн авах санал тавьсан мэдээнүүд гарсан байлаа. Албан ёсны санал ирээгүй боловч Хамбургийн удирдлага шууд үгүй гэдэг хариултыг Руудэд өгсөн юм. Өнгөрсөн өвөл Реал Мадридаас Хамбургт ирсэн гоолын машин улиралын өмнөхөн зодог тайлах тухай дурсаж байсан. Гэвч Реал Мадридын санал түүний бодлыг өөрчилсөн бололтой. Ямар ч байсан Рууд Хамбургээс явах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд амжсан бол довтолгоонд түүнээс өөр топ формтой довтлогчгүй байгаа Хамбургийнхэн амархан явуулчихгүй нь лавтай. Хамбургийн удирдлага түүнийг явуулхыг хүсэхгүй байгаа ч Рууд энэ талаар зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж байгаагаа хэлжээ.
Анхны үзүүштэй довтолгоог Ханза боомтынхон хийлээ. Бен Хатирагийн цохилтыг Нойер хөлний үзүүрээрээ зайлуулж аюулгүй болгов. Үүнээс хэсэг хугацааны дараа Зе Робертогийн булангийн цохилтыг Гойко Качар мөргөхөд Мориц хамгаалж багаа аврав.
Хамбургийн зүүн жигүүрт Элиа, баруун жигүүрээр Питройпа нар ээлжлэн довтолгоог хийж байв. Ялангуяа Питройпагийн довтолгоо Шалькегийн хамгаалчдийг тайван байлгасангүй. Харин эсрэг багийн жигүүрийн довтлогч Фарфанаас ахицтай тоглолт гарсангүй. 53 дахь минутад Гай Демелийн дамжуулалтаар Рууд ван Нистелрой гоолдож тоглолтын салхийг хагалав.
Дөрвөн тоглолтын турш талбай дээрээ хожигдоогүй байсан Шальке 04 -ийн цуврал зогсож 2 дахь хагасын гараагаа тааруу эхлүүллээ.
Феликс Магат 17 настай хагас хамгаалагч Юлиан Дракслерийг тоглуулсан Шалькегийн түүхэн дэх хамгийн залуу дебют болов.
Феликс Магат (Шальке 04)Нэгдүгээр үед зарим нэг боломжууд олдсон хэвийн тоглолт байлаа. Хамбургт мөн адил боломж нээлттэй байсан. Хоёрдугаар үеийн эхлэл илт муу болсон. Нистелроийн эрт оруулсан гоол тоглогчдийн өөртөө итгэх итгэлийг сулруулж, үүний хариуд юу ч хийж чадалгүй дууслаа. Завсарлагааны дараа тоглолт ерөнхийдөө бидэнд хүнд байсан. Улиралын эхний хагасд тулгарсан асуудал дахиад л гарсан. Хамбург сайн тоглож хожсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Армин Фе (Хамбург)Бид энэ амжилтыг үнэхээр хөдөлмөрлөж авсан. Ард талаа маш сайн хамгаалж оноогоо хадгалж чадлаа. Мөн урд довтолгоонд муугүй тоглосон. Гэмтэлээс зарим тоглогчид эргэн ирсэн нь багийн бүрэлдхүүний чансаанд нөлөөлж байгаа нь илт мэдэгдэж байна. Бид энэ бүгдэд нилээд хүч зарцуулан бэлтгэсэн. Цаашид энэ байдлаар үргэлжлүүлэхийн төлөө бүхнээ зориулах болно.
Айнтрахт Франкфурт- Ханновер 96 0:3Ханновер хүснэгтийн 2-р байрт
Ханновер 96 түүхийн шинэ хуудсаа бичлээ. Тэд Франкфуртыг талбай дээр нь 3:0 хожиж хүснэгтийн 2-р байрт хүч түрэн орж ирэв.
Энэ хоёр баг Бундеслигийн түүхэнд нийт 41 удаа таарч тоглосноос Ханноверчууд 3 хожилоор илүү ажээ.
Мохаммед Абделлауе тоглолтын салхийг хагалж (15) улиралын 5 дахь гоолоо оруулсан бол Кристиан Шульц (21) дараагийн гоолыг хийв. Цаг дуусахаас өмнө Ханноверийн топ довтлогч Дидье Конан (89) улиралын 10 дахь гоолоо хийжээ. Дасгалжуулагч Мирко Сломка гэмтэл авсан үндсэн хаалгач Флориан Фромловицийн оронд Манчэстер Юнайтедаас авсан залуу хаалгач Рон-Роберт Цилерийг гараанд гаргав. Эдвин ван де Саартай мөр зэрэгцэж явсан Рон-Роберт Цилер нь Ханноверийн сонирхогчдийн багаас Региональ лигд 15 тоглолтонд оролцоод байсан юм.
Зочид тоглолтыг ширүүн эхлэж хүснэгтийн дээгүүрт яваа багийн чансааг харуулахыг зорьж байлаа. Нягт нямбай хамгаалалтаас довтолгоонд хурдан шилжиж өрсөлдөгчийнхөө алдааг ашиглаж чадаж байв. Абделлауе сөрөг довтолгоогоор гоолдож, зургаан минутын дараа Шульц булангийн цохилтыг чулуу болгов. Франкфуртын зүгээс Рон-Роберт Цилерийг шалгасан аюултай довтолгоог хийсэнгүй. Мөн шилдэг довтлогч Теофанис Гекасаас олигтой тоглолт гарсангүй. Франкфуртын дасгалжуулагч Михаэль Скиббе завсарлагааны дараа довтлогч Мартин Фенинийг оруулж ирсэн ч үр дүнгээ өгсөнгүй ээ.
Михаэль Скиббе (Айнтрахт Франкфурт)Тун дажгүй эхлэлийн дараа Ханноверчууд эхний сөрөг довтолгоонд цохигдсон. Мэдээж үнэхээр харамсалтай байсан. Бидний алдаанаас өрсөлдөгч тоглолтоо хүчтэй болгосон. Тэгсэн ч бид боломжоороо хамгаалсан. Үр дүн нь тоглолтын өрнөлийг тодорхой харуулж байна.
Мирко Сломка (Ханновер 96 )Бидний хамтын ажиллагаа маш урагштай байна. Рон-Роберт Цилер хоёр долоо хоног маш сайн бэлтгэл хийсэн. Тийм ч учраас би түүнийг тоглуулахаар шийдсэн. Тэр үүргээ сайн биелүүлж чадсан.
Гоол: 18-р тойрогт нийт 21 гоол оров. Энэ нь нэг тоглолтонд дунджаар 2,3 гоол юм. 15-р тойргын тоглолтонд иймэрхүү бага үзүүлэлттэй байжээ. Одоогоор 162 тоглолтонд 502 гоол ороод байна.
Дээд амжилтууд: Дортмунд нь Бундеслигийн түүхэнд айлын талбайд хийсэн 10 тоглолтын 9-д хожил авсан анхны баг болоод байна. Мөн тэд нэг улиралд айлын талбайд ийм олон хожил авч үзээгүй юм.
17 настай Юлиан Дракслерийг Шалькегийн түүхэн дэх хамгийн залуу дебют болов.
Мэргэн буучид: Сант Паулигийн хаалганд хоёр бөмбөг оруулсан Фрайбургийн Папис дэмба Сиссе мэргэн буучдын жагсаалтыг 15 гоолтой тэргүүлж эхэллээ. Түүний араас Теофанис Гекас (14) , Марио Гомес (12) нар удаалж байна. Сиссегээс гадна Дортмундын Кевин Гроскройц хоёр бөмбөг оруулсан юм.
Оновчтой дамжуулалт: Кристиан Тифферт (10) урдын адил энэ жагсаалтыг тэргүүлж Зе Роберто (7) нэхэж явна. Ханноверийн Яа Конан 10 гоол оруулж 4 дамжуулалт өгөөд байна.
Карт: Энэ улиралд нийт 553 шар хуудас, 34 удаа талбайг чөлөөлсөн тохиолдол гарчээ. 18-р тойрогт шүүгч нар 36 шар хуудас үзүүлжээ. Мануэль Фридрих, Давид Яролим, Себастьян Прөдель, Пирмин Швеглер нар 5 дах шар хуудсаа хүртсэнээр дараагийн тоглолтонд оролцох эрхгүй боллоо.
11 метрийн торгууль: 4 торгуулийн цохилт өгөгдсөнөөс аль нь ч орсонгүй. Графитте Томас Крафтад , Нюрнбергийн Хавьер Пинолагийн цохилтыг Кристоф Хаймерот, Папис дэмба Сиссе Томас Кесслерт тус бүр хаалгаж, Филип Лаам шон оножээ.
Цуврал: Вольфсбург 7 удаа дарааллан тэнцэв. Фрайбург түүхэндээ анх удаа 4 дарааллан хожигдолгүй тоглов.
Сонирхолтой: Боруссия Дортмунд – Байер Леверкузен тоглолтонд ихэр ах дүү Ларс болон Свен Бендерүүд хоёрдахь удаагаа таарч тоглов. Кевин Гроскройц, Лукас Барриос нар 50 дахь бундеслигийн тоглолтоо хийсэн бол Луис Густаво 100 дах тоглолтондоо оролцов. Дасгалжуулагч Ван Гааль 52 дахь бундеслигийн тоглолтондоо 100 оноо авлаа. Мөн Бруно Лабадиа 100 дахь оноогоо авчээ.
Кристиан Гентнер 111 тоглолтонд тасралтгүй оролцож дээд амжилт тогтоосон бол Мануэль Нойер 62 тоглолт 90 минутын турш тоглосоноор энэ үзүүлэлтийг тэргүүлж байна.
Боруссия Дортмунд – Байер Леверкузен 1:3
Айнтрахт Франкфурт- Ханновер 96 0:3
Вольфсбург- Байерн Мюнхен 1:1
Шальке 04-Хамбург 0:1
Вердер Бремен-Хоффенхайм 2:1
Кайзерслаутерн- Көльн 1:1
Штутгарт-Майнц 1:0
Нюрнберг- Боруссия.М 0:1
Сант- Паули- Фрайбург 2:2
Онцлох хүмүүсХаалгач Томас Крафт Бундеслигийн топ багийн хаалгыг эзэгнэж чадав.
http://www.sportnews.mn/2011/01/17/%D0% ... %BE%D0%B3/