Үндэсний сагсан бөмбөгийн холбооны бүх цаг үеийн түүхэн дэхь хамгийн гайхалтай дасгалжуулагчдын нэг Жерри Слоан Юта Жазз багийг нийт 21 улирал удирдсаны дараагаар энэ оны 2-р сарын 10 албан ёсоор ажилаа хүлээлгээн өгсөн билээ. Ингээд та бүхэнд Жерри Слоаны мэргэжилийн сагсан бөмбөг өнгөрүүлсэн он жилүүдийн талаар товчхон танилцуулая.
1965 оны ҮСБХ ны драфтын нэгдүгээр тойргийн 4р эрхээр Балтимор Буллетс (одоогийн Вашингтон Визардс) Жерри Слоаныг өөрийн эгнээндээ нэгтгэжээ. 1966 оны улиралд Слоан Чикаго Буллс баг руу шилжсэн бөгөөд эхний жилдээ л Буллсын гол тоглогч болжээ. Нийт 9н улирлыг Буллсын төлөө тоглохдоо дундажаар 14 оноо 7 самбар 3 о.д 2 таслалт гэсэн үзүүлэлтийг үзүүлж байсан бөгөөд 2 удаагийн Бүх оддын тоглолтод оролцож Бүх америкийн хамгаалалтын 1р багт 4н удаа, 2р багт 2 удаа нэрлэгдэж байсан. Мөн Буллсын төлөө авсан нийт оноогоороо багийн бүх цагийн үеийн түүхэнд 4т бичигддэг. Хөлөндөө авсан бэртэлийн улмаас 1976 онд тоглогчийн замналаа албан ёсоор өндөрлөсөн бөгөөд түүний 4 дугаартай өмсгөлийг Чикаго Буллз баг мөнхөлсөн билээ.
Тамирчины хувиар өөрийн замналыг өндөрлүүлсэн ч тэр мэргэжилийн сагсан бөмбөгийн замналаа дуусгасангүй, өөрийн багийн арын албанд ажиллаж үлдсэн байна. 1979 оноос түүний дасгалжуулагчийн хэмээх өөр нэгэн замнал эхэлж нийт 3 улирал Чикаго Буллсыг удирдсанаа дараагаар 1982 онд халагджээ. 1988 онд түүнд дахин нэг баг ерөнхий дасгалжуулагчийнхаа ажилыг санал болгосон Юта Жазз байлаа. 2 жилийн туршид Ютагийн арын албанд ажиллан, туслах дасглажуулагч хийж байсан түүний хувьд уг багийг дасгалжуулах нь тийм ч хүнд даалгавар байсангүй эхний улиралдаа өөрийн удирдсан 65 тоглолтоос 45 хожил аван Плэй Оффт шалгарсан ч харамсалтай нь эхний шатандаа хасагджээ. 1990д оноос тэр цоо шинэ хүчирхэг Ютагийн нүүр царай болсон бөгөөд Карл Малоне, Жефф Хорнасак, Жон Стоктон зэрэг шилдэг тамирчидаар хүчээ зузаатган 1997, 1998 ҮСБХ-ы аваргын төлөө хүч үзсэн ч өөрийн хуучин баг болох "Жорданы" Буллсад 2 удаа ялагдсан. Малоне бол Стоктоны үе дуусахтай зэрэгцэн бүрэлдэхүүнээ шинэ залуусаар хүч сэлбэсэн нь Карлос Бүүзер, Андрэй Криленко болон Дерон Виллиамс нар байлаа. Эдгээр залуустай хамт 2006 онд бүсийн шувтаргын тоглолтод хүрсэн ч Сан Антонио Спурсыг хожиж чадаагүй юм. 21 улирал бүтэн Юта Жаззыг дасгалжуулсан нь ҮСБХы түүхэнд нэг багтайгаа хамгийн удаан ажилласан хамгийн дээд үзүүлэлт бөгөөд мөн тэрээр нэг багийг удирдан 1000 хожил авсан цорын ганц дасгалжуулагч юм. Юта Жаззыг улирлын 2024н тоглолтод удирдахдаа 1221 ялалт авсан бөгөөд 1000ын босгыг давсан 5 дахь дасгалжуулагч, түүний 1221-803 гэсэн үзүүлэлт нь бүх цагийн 3т бичигддэг .Слоан нийт 21н улиралын 12т нь 50 дээш ялалт авсанаар Пат Райли, Фил Жаксон нарын хамтаар 10 болон түүнээс дээш улирал 50 дээш ялалт авсан гуравхан дасгалжуулагчийн нэг болсон юм. Хэдий ийм гайхалтай амжилтыг үзүүлж байсан ч тэрээр нэг ч удаа ҮСБХы шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртэж байгаагүй. 2009 онд Жерри Слоаныг Сагсан бөмбөгийн алдарын танхимд Майкл Жордан, Жон Стоктон, Дэйвид Робинсон, Вивиан Стринжер нарын хамтаар нэрлэн түүний нэрийг мөнхөлсөн билээ.
Тэр шилдэгээс гадна хамгийн хатуу зан араншинтай дасгалжуулагч гэдгээрээ алдартай. Шүүгчийн эсрэг байнга маргалдаж торгуулах нь олон, зарим улиралд хамгийн олон техникийн алдаа хүртсэн тоглогчдын дунд ч түүний нэр байж байдаг. Хэрэв түүний удирдлаган доор тоглож байгаа бол талбай дээр толгойны кист зүүх, багийн автобусан дотор гар утас хэрэглэх хориотой зэрэг олон хатуу шаардлагыг тоглогч нартаа тавьдаг. "Хамгаалаад, хамгаалаад, хамгаалаад, цацалт шидэлт" энэ бол түүний үндсэн сагсан бөмбөгийн философи байсан.
2011 оны эхээр Слоан Ютатай гэрээгээ 2 жилийн туршид сунгасан байсан ч 2р сард албан ёсоор ажилаа хүлээлгэн өгөхөө зарласан. Одоо 68 настай домогт дасгалжуулагч маань эхнэрийн хамтаар Салт Лэйкэд амьдардаг бөгөөд гурван хүүхэдтэй юм байна. Түүний ирээдүйн амьдралд нь аз жаргал хүсэе! Баяртай Слоан