Кеке 1р үеийг нь ажил гараад үзэж чадсангүй. Юу ч гэсэн нэг тоймрхуу юм бичие.
Манчестер Юнайтэд 3 - 1 Уиган Атлетик
Гоол - К.Роналдо (47',51') , О.Г.Сульшэр (59'), Байнэс (92')
Шар карт - байхгүй
Улаан карт - байхгүй
Энэ тоглолтыг 76018 хүн үзсэн премиэр лигийн рекорд болсон гэнэ. (Өмнөх рекордыг нь мөн л энэ улиралд манайхны тогтоосон)
Тоглолт эхлэхийн өмнө Лондонд Абромовичийн баг өнөөх халгаачдын аранга Рийдингтэйгээ тэнцсэн байсан тул энэ тоглолт МанЮ-ийн хувьд онооны зөрүүгээ ихэсгэх сайхан боломж байлаа.
К.Роналдо, Л.Саха, Г:Хайнц нар сэлгээний сандалдаас тоглолтыг эхлүүлжээ. Мөн Фэрдинанд, Гиггз, Нэвилл, гэмтэлтэй байгаа Кэррик зэрэг тоглогчдыг САФ энэ удаад амраахаар шийджээ.
Тэднийг Парк, Сульшэр, О Ши, Флетчер, Эвра, Браун, Силвэстр нар орлов.
Эхний үеийн тоглолт яг ямар болсныг нүдээр үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ стат харвал Уиган манайд нээг их төвөг удаагүй бололтой(Уиганы цохилтын тоо 0 байв). Рууний маань нэг хусах шахсан бололтой. Хоёрдугаар үе дөнгөж эхлэхэд САФ Флетчерийг Роналдогоор солив. Энэ нь үр дүнгээ тун хурдан өгч ердөө 47 дахь минутанд Скоулзын булангаас цохисон бөмбөгний чиглэлийг Киркландын хаалганы сул зай руу нь чиглүүлж орхив. ГОООООААААААААААААЛЛЛЛЛ!!!!!!!!. Энэ гоол нь түүний сүүлийн 6 тоглолтод хийж буй 5 дахь гоол гэнэ. Өмнөх тоглолтод үнэхээр үлбэгэр тоглож байсан Парк энэ удаад багтаа гавьяа байгуулж айлын торгуулийн талбайд Гэри Тийлээс бөмбгийг нь таслаж аваад өнөөхдөө дэгээдүүлэв. Пеналти. Саха сэлгээнд байсан болохоор Роналдо цохилтыг хийсэн. Киркланд хэдийгээр энэ цохилтыг хааж чадсан боловч ойсон бөмбөгийг Роналдо чихчихэв. Дахиад ГООООААААААААААЛЛЛЛЛЛ!!!!!!!. Дөнгөж сэлгээгээр орж ирээд л хоёр гоолоор Киркландад бэлэг барьсан Роналдо тун их баярлаж харагдана. (Дээр байгаа зураг бол 2 дахь гоолоо хийгээд баярлаж буй байдал нь). Хүнд цохилтод орсон Уиганчууд улайрч довтолж байгаад сөрөг довтолгоонд өртөж Сульшэр өвөөгийн шинэ жилийн бэлгийг дуртай нь аргагүй авав. Уиганы ганц аюултай довтолгоо нь Мэтт Жексоны мөргөлт байлаа. Даанч яг хаалгач руу чиглэчихсэн болохоор ВДС тун хялбар хаав. Клийн шиитээрээ Ливэр Чэлси хоёртой зэрэгцэх нь гээд баярлаж байсан чинь яг цаг дуусах гэж байхад Силвэстр гуай айлыг өрөвдсиймуу яасын байгаан ганц гоол хийгдээ гэсэн шиг 16 дотор довтлогчийг нь унагав. Намар болсон тоглолтод манайд фрий кикээс аймар гоол хийж байсан Уиганы ахлагч Байнэс тун сайхан пеналти цохиж 3-1 болголоо. (Намар тэд бас л хоёрдугаар үед 3 гоол алдаж 3-1ээр хожигдож байсан билээ). Ер нь энэ Байнэс надад их таалагдаад байгаа. England U21т тоглодог. Тун удахгүй Эшлигийн байрыг булаах залуу гэж бодоод байна.
Тоглолтын Стат
Manchester United - Wigan Athletic
3 Goals 1
0 1st Half Goals 0
8 Shots on Target 2
9 Shots off Target 3
1 Blocked Shots 2
8 Corners 1
12 Fouls 17
4 Offsides 2
0 Yellow Cards 0
0 Red Cards 0
82.2 Passing Success 59.1
17 Tackles 32
94.1 Tackles Success 59.4
66.5 Possession 33.5
49.1 Territorial Advantage 50.9
Тоглолтын гол баатар - К.Роналдо
За нэг иймэрхүү. МрС зэрэг гишүүдийн тоймын хажууд инээд хүрмээр юм л биччихлээ. Гэхдээ яахав хоосон байснаас дээр биз.
Рууний VS Дэвид Райт
Эвра VS Дэвид Райт
Парк VS Гэри Тийл
Сульшэрийн гоол