by Цогоо » Thu Mar 10, 2011 5:30 pm
Маргалдаж дуусаагүй л байгаа юм уу? Манайх муу байсан, айл сайн байсан. Тэгэхдээ манайд эцсийн шүглийн дуу хүртэл боломж байсаар байсан. ван Пэрси хөөгдөж гараагүй бол манайх яг хожих байсан гэж хэлэхгүй ч илүү боломжтой байх байсан. Ингээд л болоошт.
Харин манайхан ахлагч руугаа ингэж дайрцгаахаа боливол яасын? Хөөж явуулна энэ тэр ч гэх шиг. Арсеналын төлөө өч төчнөөн олон зүйл хийж, дандаа 110 хувь өөрийгөө дайчилж тоглодог байсан том гавъяатай ахлагчийгаа ганц удаа муу тоглосных нь төлөө ингэж муу муухайгаар хэлж ад үзэх шаардлага байдаг юм уу? Ер нь Барса руу явсан ч хамаагүй шт. Сайн сайхныг хүсээд манайхтай таарахаас бусдаар хожиж байгаарай гээд л явуулах хэрэгтэй шт. Нутгийнхаа багт хэзээ нэгэн цагт явна гэж байнга л хэлдэг. Бас одоогоор Арсеналд байгаа учраас Арсеналын төлөө л тоглоно гэж байнга хэлдэг. Шударга байсных нь төлөө хүнийг адлах шаардлага байдгиймуу. Ямар Ассхол шиг сайхан юм ярьж байгаад ар хударгаар сэмхэн явж байгаа биш. Сонин, сэтгүүлээ зарахын тулд ярьсан үгийг нь байнга гуйвуулж мушгиж байдаг хэвлэл мэдээллийнхний худал хорон үгэнд нь итгэж тоглогчдоо муулахаа болих хэрэгтэй гэж би бодож байна.
Яахав муу тоглосон үед нь муу тоглолоо гэж ярьж болохгүй гэсэн юм биш. Харин тэрний төлөө явуулбал таарна, хог энэ тэр гэж хэлэх шаардлагагүй л гэж. Дэлхийн ангиллын тоглогч манайхыг илүү гэж бодоод хүнд хэцүү үед хаяж явалгүй үнэнч зан гаргаж хамт байсныг нь үнэлж хүнд хэцүү үед нь түүнтэй хамт байх нь дэмжигч/фэн хүний үүрэг юм болов уу гэж би боддог. Та нарыг ч бас ингэж бодоосой гэж хүсч байна.