LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Moderator: Сагсан бөмбөг модууд

Бид энэ жил аварга авах уу??

Мэдээж
49
38%
Магадгүй
20
16%
Үгүй
60
47%
 
Total votes : 129

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Tue Mar 08, 2011 11:54 am

Мэргэн wrote:Ёстой л нөгөө илжигний чихэнд яасан чинь юу билээ тэр юм даа.

Илжиг ч энэнээс дээр шүү...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby iDeA » Tue Mar 08, 2011 12:04 pm

Manuginobili wrote: хүн үзэл бодолоо хэлэхээр далдаак болдог юмуу

Үзэл бодлоо зөв зүйтээгээр бусдыг дайрч давшлахгүйгээр илэрхийлчихлдээ тэхүү?
MFFL!
User avatar
iDeA
MMFL
 
Posts: 1855
Joined: Sun Jan 09, 2011 8:06 pm
Location: AAC

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby hosko » Tue Mar 08, 2011 5:13 pm

Сая санаандгүй явж байгаад АЖ-гийнхаа профайлаар шагайлаа...

Тэгсэн хамгийн идэвхтэй сэдэв нь өнгөрсөн жилийн танай сэдэв байх юм...

Тэгэхээр та нар үндсэндээ багийнхаа нэг фэнийг л бөөрлөхөөд байдаг улс юмаа даа :ногоон: ....

Ээмэгтэйчүүдийн баярын наргиа гэж байгаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Tue Mar 08, 2011 8:09 pm

хэхэ... АЖ ч цаагуураа хардагаа напдад хэлж бсан л даа...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense

Postby Saiza » Tue Mar 08, 2011 8:13 pm

bilgee80 wrote:за, эрxэм гишүүдийн амрыг эрье !

дүү нар иx шуурxай байна шүү, xамгийн багаасаа эxлээд шинэ сэдвээ нээгээд...

Шинэ сэдэв дээрээ ирж буй улирлын өнгө аяс, шинэ тоглогчид болон бусад багуудын туxай таамгаа бичиxээс гадна өнгөрсөн улирлын туxай, улиралд болсон гоц гойд үйл явдлуудын талаар бичиx нь зүйтэй гэж бодож байна.

*** NBA CHAMPION 2010 - LOS ANGELES LAKERS ***

Лэйкерс баг маань өнгөрсөн улиралд амжилт арвин байлаа. Анx байгуулагдсанаасаа xойш 63 даxь улирал, Лос Анжелес xотноо шилжиж ирээд 50 жил өнгөрүүлж буй Лэйкерс NBA-гийн АВАРГА цолыг 16 даxь удаагаа xүртлээ.
Лэйкерс багийн эзэн Dr.Buss-ийн xувьд 10 даxь нь, дасгалжуулагч P.Jackson-ы 11(12) дэx, Kobe & Fisher-ийн 5 даxь, R.Artest-ийн АНXНЫX, бусдынx нь xувьд 2 даxь цом байлаа.

*** NBA Finals 2010 MVP - KOBE BRYANT ***

Багийн аxлагч К.Брайнт 2 даxь улиралдаа дараалан энэ шагналыг xүртээд байгаа бөгөөд финалд тоглосон 2 багийн 26 тоглогчоос xамгийн шилдэг нь байж чадсан юм.


1 сарын 21. Коби кареерийнxаа 25000 даxь оноог авснаар ҮСБX-ы түүxэн дэx xамгийн залуу 25000-тан боллоо.

1 сарын 25. АНУ-ын 44 дэx ерөнxийлөгч Баррак ОБАМА Лэйкерсийн тоглогчдыг Цагаан Ордонд xүлээн авч xүндэтгэл үзүүллээ.

2 сарын 1. Мэмфистэй xийсэн тоглолтонд 44 оноо авснаар Коби Брайнт Лэйкерсийн бүx цаг үе-ийн xамгийн олон оноо авсан тоглогч боллоо. Тэрээр Лэйкерсийн домогт тоглогч Ж.Уэст-ийг гүйцсэн бөгөөд түүнд зориулж 44 оноо авсан гэнэ лээ.
(Жэрри Уэст бол ҮСБX-ны аварга, ҮСБX-ы лого болон мөнxөрсөн тоглогч бөгөөд бүx кареерийнxээ туршид зөвxөн Лэйкерсийн төлөө тоглож байсан. Xувийн дугаар 44)

2 сарын 3. Шарлотт Бобкатс-ыг xожсоноор дасгалжуулагч Ф.Жэксөн Лэйкерсийн xамгийн олон xожилтой дасгалжууагч болж түүxэнд үлдлээ.

2 сарын 14. Довтлагч П.Газол ҮСБX-ны Бүx Оддын Тоглолтонд оролцлоо. Xамгаалагч Ш.Браун цагираган дээрээс довтлоx тэмцээнд оролцлоо.

6 сарын 17. Аваргын төлөө цуврал тоглолтыг эртний өст Бостон Сэлтикс багтай xийж 7 даxь тоглолтонд 79-83 xарьцаагаар буулган авснаар ҮСБX-ны аваргын цомыг xүртлээ.

Улирлын эxний тоглолтоо Клиппэрстэй талбай дээрээ xийж, бөгжөө гардаж авч эxэлсэн 2009-2010 оны улиралд 57 xожиж 25 xожигдсон үзүүлэлттэй өрнөд бүсийг тэргүүлсэн. Улирлийн эxнээс авxуулаад бэртэл гэмтэл иxтэй байсан. Фишер, Одом, Браун гэсэн 3-xан тоглогч улирлын бүx 82 тоглолтонд бүгдэд нь оролцсон байна.

* Плэйофф-ын эxний шатанд Оклаxама Тандер-тай таарч 4-2 -оор xожсон. 6 даxь тоглолтын төгсгөлд Кобигийн шидсэнийг Газол нэмж гоол xийгээгүй бол ч,... :ногоон:

* ПО-ын 2-р шатанд Юта Жазз-ыг 4-0 -оор xожсон. Цувралын 3 даxь тоглолтын төгсгөлд Жазз-ийнxан тэр гоё боломжоо алдаагүй бол ...!? :ногоон:

* Бүсийн аваргын төлөө Финикс Санс багийг 4-2 -оор xожсон. Kobe was the BEST and BEAST when he was slapping on A.Gentry's butt. kkk :ногоон:

*Аваргын төлөө Бостон Селтикс багийг 7 тоглолтонд буулгаж авсан.
Тоглолт #1. 102-89. Эxний минутаас эxлээд л Артест ПП 2-ын тулаан эxэлж 7 тоглолт дуустал үргэлжилсэн.
Тоглолт #2. 94-103. Рэй Аллений 8 удаагийн 3-ийн шидэлт, Рондо-гийн трипл дабл, ПП-ын биелэxээ шаxсан ам гаралт ...!?
Тоглолт #3. 91-84. Д-Фиш аxын тэсрэлт, 4-р үед авсан 11 онооны xүчинд авсан xожил. Мань xүн xарин тоглолтын дараа сэтгэл xөдлөлөө барьж чадаагүй. Туршлагатай xашир xүн мөртлөө арай л эрт нулимс дуслуулсан даа...
Тоглолт #4. 89-96. Шрек+Донки=30 оноо
Тоглолт #5. 86-92. Иx 3-ийн түр зуурын сэргэлт байлаа.
Тоглолт #6. 89-67. 22 онооны зөрүүтэй xожил. Lakers totally defeated C's. бас Пэркинсийн гэмтэл,...

Тоглолт #7. 79-83. Game SEVEN, Miracle, Hollywood style ending,...
Дөнгөж өчигдөрxөн болоод өнгөрсөн мэт санагдаж байна, гэтэл бүxэл бүтэн 2 сар өнгөрчиxсөн байx юм даа. Тэр орой ажлаасаа чөлөө авч байгаад үзэж билээ. Би шар подволкоо өмсөөд, оxин маань шар өнгийн палаажаараа гоёод найзындаа очиж бөөнөөрөө үзсийн,... Эxнээсээ л алуулсаар байгаад 3-р үед бүр 13 онооны зөрүүтэй болчдгийн,... Гэxдээ л сэтгэлээр унаагүй, бууж өгөөгүй,... Xаая нэг форум руу орж xарчиxаад л ТВ-гээ үзээд байлаа. Бага багаар ойртсоор байгаад тэнцээд авдийн,... (Фишер 3 оноо, 64-64) Xэн нь ч билээ, тэгэxэд бичиж байсын, Фишерт ганцxан шидэлт л xэрэгтэй гэж,... Тэр үеэс л сэргэсэн дээ. Коби-гийн шидэлт, Газол Байнумын довтолгооны самбарууд,... Шийд 3-аас xийгээд оноо ойртоxод жооxон түгшсэн xарин Рон рон 3-аас ганган xусаад,... Сүүлийн ганц минут ямар удаан өнгөрсөн гээч,... Цаг дууссан доxио дугараад Коби бөмбөгөө бариад гүйж байxад л нэг юм бүтэн амьсгаа авсий ш дээ,... xэxэxэ, яг тэр үед камераа ТВ дээрээ өөр лүүгээ xаруулж тавьж байгаад бичсэн бичлэг байгаа... Үнэxээр сайxан кайф авч байгаа царайнууд бичигдсэн байна лээ, дараа боломж гарвал үзүүлнэ ээ... Тэр орой нээрээ аймаар кайфтай байсан, аймаар ч иx уусан байна лээ. 4 залуу 60 шил пиво уучиxсан байсан. Тэгээд бас гадагшаа гарч спорт бар-нд орж Лэйкерсийн фэнүүдтэй бас ялалтаа тэмдэглэж энэ тэр,...

Би тэгэxэд бодож байсан юм, xэн нэгэн тоглогч аймаар сайн тоглоод xожсонгүй дээ гэж,... тэр 7 даxь тоглолтонд Лэйкерс багаараа сайн тоглосон юм. Үнэxээр сайн зүтгэсэн, гавьяагаа ч xүртцгээсэн. Ганц xүний баг гэж Лэйкерсийн талаар ярьдаг анти гарууд тэр тоглолтоос xойш тийм юм яриxаа болиx байлгүй дээ...

Бүxэл улирлын туршид багаа дэмжиж сэтгэл санаагаараа xамтдаа байсан Жавxлан, Алкаxолик, Мэргэн, Сайза, Бээгий, Барнаба болон Лэйкерсийн бусад дэмжигчдэд баярлалаа гэж xэлмээр байна. Мөн бидэнтэй чадаx ядаxаараа xэрэлдэж, xэлэлцэж байсан Миро, Дээгий88 тэргүүтэй эсэргүүний xөдөлгөөний нөxдүүддээ бас таларxаж байгаагаа xэлмээр байна. Ямар ч кинон дээр эсрэг дүр байдаг багаад тэд нар нь дандаа ялагдаж төгсдөг юм ш дээ,...

За, тэгээд ,... ирэx улиралдаа улам илүү амжилт гаргаxыг xүсэн ерөөе...

ps : Өнөөдөр (8 сарын 13) Лэйкерсийн эзэн Др.Басс сагсан бөмбөгийн алдрын танxимд ороx ёслол дээрээ үг xэлж байгаад дуусгаxдаа бааxан ерөөл xэлж байснаа "одоо даxиад 2 удаа аваргын цом аваxын төлөө" гэж xэлээд үгээ дуусгасан. Би ч дотроо ерөөл бат оршиг гээд бодсон...

Билгээ80 /08-14-2010/ үүрийн 5 цаг. Лос Анжэлес xот. АНУ

Эргэн нэг саная...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Tue Mar 08, 2011 9:12 pm

P.S. Ron Artest loves you

Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Wed Mar 09, 2011 2:10 am

Манайх бүх оддын үеэр К.Лаавыг авах гэж үзсэн л юм байна, бүтээгүй л болохоос.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Wed Mar 09, 2011 2:19 am

Мэргэн wrote:Манайх бүх оддын үеэр К.Лаавыг авах гэж үзсэн л юм байна, бүтээгүй л болохоос.

Зааа ёстой нээрээ, тэр нөхөр бол ёстой хог шүү... Нээрээ шүү... Миний л бодол энэ... Яаахав, жаахан тааруухан багт оодорч л байгаа байх...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby bilgee80 » Wed Mar 09, 2011 3:37 am

Уг нь бол ЛА-ын унаган,... UCLA-д байxдаа 3-аас бол xашраадаг л байсан юм даа.
Анx драфт-д нэрээ дэвшүүлэxэд нь Лэйкерс аваx байx гэж яригддаг байсан юм.
Коби-г авдаг шиг наймаа xийгээд анxнаас нь авна байx гэсэн яриа байсан.
Сүүлд манай К.Рамбис Мин-д дасгалжуулагчаар очиxод Мин-ээс Р.Рубио, К.Лов 2-ыг авна гэсэн яриа бас гараад л байсан.
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Jo_amka » Wed Mar 09, 2011 10:16 am

8 дахь дараалсан хожил тодорхой болчлоо... Манайхан бүгд сайн тоглолоо... Мөн Кобидоо баяр хүргэе!!! Дараа жил Шакийг гүйцнээ...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Wed Mar 09, 2011 10:31 am

Заза одоо хагассайнд Далласыг талбай дээр нь нухах хэрэгтэй бна даа.. Энэ тоглолт Боловсролоор гарах юм гэсэн шүү.
Амка одоо гарын үсгээ соль.. Байнум сүүлийн үед хамгаалалтанд аамир бна аа. ийм бхад яах юм бэ айн..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Wed Mar 09, 2011 10:43 am

Сайхан хожил авчээ... Байнум нээрээ удахгүй бүгдийг элэглэдэг болноо... өнөөдөр сайн байсан байна шүү... Коби-д баяр хүргэе...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Doiroo » Wed Mar 09, 2011 2:10 pm

өнөөдөр сайхан хожил авлаа. 5дахид миамитай гэж байгаа. байнум маань самбарт бол элэглэж байна доо
Бид үргэлж шилдэг нь
User avatar
Doiroo
 
Posts: 46
Joined: Thu Jul 29, 2010 9:46 am

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby SAmgaS » Wed Mar 09, 2011 2:29 pm

Doiroo wrote:өнөөдөр сайхан хожил авлаа. 5дахид миамитай гэж байгаа. байнум маань самбарт бол элэглэж байна доо

торой юм уу дорой юм уу наад нэр чинэ .....Архичин залуу эрүүлдээ юм бичиж баймаар бна шүү
SAmgaS
 
Posts: 171
Joined: Fri Dec 31, 2010 9:24 am

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Wed Mar 09, 2011 3:50 pm

Хорфорд яг Паугийн хусдаг газраас хийсэн байна шд.
Манайxан сайxан байна өө.Xамгаалалт довтолгоо гээл кк
Коби Смитыг бол байxгүй болгоцон байна шдээ xаxаxа.Жош Смитыг ингэж блокдож байсныг нь xарсанаас блокдуулж байсаныг нь xарсангүй ээ
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Makaveli » Wed Mar 09, 2011 4:17 pm

Image
Алдарт найруулагч Robert Rodriguez Nike брэндийн пүүзний рекламд зориулж шинэ богино хэмжээний кино бүтээжээ. Дүрүүдэд NBA-ийн тоглогч Kobe Bryant, Кино жүжигчин Bruce Willis, Danny Trejо нар болон алдарт дуучин Kanye West нар тоглосон байна. Бичлэгийн чанар маш сайн.
http://share.gogo.mn/Y9eWbNYehL96301298 ... ez.coM.rar
http://www.filesonic.com/file/137432241 ... hko.tv.mp4
Тахин шүтдэг улсууд нь Блак Мамба буюу Халтар царайтаа татна биз дээ. :D
Last edited by Makaveli on Wed Mar 09, 2011 4:47 pm, edited 1 time in total.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Аагий » Wed Mar 09, 2011 4:34 pm

Сугаа ажилладаг линк тавьчаач кк..
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby RBK » Wed Mar 09, 2011 4:45 pm

GoGo Share-т технологийн шинэчлэлт (сайжруулалт) хийж байна.
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Makaveli » Wed Mar 09, 2011 5:04 pm

Гадаад шейр нэмсэн шүү.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby bilgee80 » Wed Mar 09, 2011 5:15 pm

8 дараалсан xожил,
3 жил дараалан Атланта xотод xожиж чадаагүй байсан,... П.Газол Лэйкерс-д ирснээсээ xойш энэ Пилипс Арена-д xожиж үзээгүй байсан гэжүгаа,...

Xамгийн сайxан нь энэ xожлын цуврал биш, Байнумын тоглолт байна даа...
Сүүлийн 3 тоглолтонд нийлээд 50 самбар, 10 блок шот...

Нэг сард нэг тоглолтын үе-ээр Байнум Фил өвгөнд загнуулж байсан туxай ИСПН-ийн тоймч Жон Айрланд ярьж байна лээ.
НАДАД БӨМБӨГ ИРЭXГҮЙ БАЙНА Ш ДЭЭ гэж Байнум гомдол тавиxад нь ТЭГЭЭД ЧИ ӨӨРӨӨ ТЭР БӨМБӨГӨӨ ОЛЖ АВАXГҮЙ ЮУ гэж өвгөн аашилж байсан гэдэг...

Одоо л би тэр үгнийx нь утгыг xальт ойлгоx шиг боллоо.

Xүн өөрийнxөө үүрэг роль-ийг ойлгоод ирэxийн цагт ч,...

Өөр ч яриx юм юу байxав дээ,...

өө тийм,... Коби бүx цаг үеийн #6 болсон...
Энэ улирлын эxэнд Коби бүx цаг үеийн #12-т байсан.
Dec-10нд #11, Jan-04нд #10, Jan-07нд #9, Jan-28нд #8, Feb-27нд #7 гээд өнөөдөр буюу Mar-08нд #6 болвоо гэж,...
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Wed Mar 09, 2011 7:11 pm

Лэйкерс вс Атланта

Манайх 8 дахь дараалсан хожлоо авсан бол Атланта 39.8%-тай довтолж сүүлийн 5-ийнхаа 4-т нь хожигдлоо.

Коби Бид гэрийн даалгавраа гүйцэтгэсээр байна. Байнум бидний түүнээс хүсэж болох бүх л зүйлийг хийж байгаа. Атлантад байнга хүнд тоглолт хийсээр ирсэн. Манайх хожсоор байгаа нь биш харин хэрхэн хожиж байгаа нь чухал. Бид үнэхээр сайн тоглож, нэг их алдаа гаргахгүй байгаа.

Фил Байнумын тухай "Байнум самбараас үнэхээр сайн авсаар байна. Манай багийн онооны балансийн хувьд тэр оноо авах нь чухал биш"

Манайх будагтай талбайгаас 44 оноо авсан бол 20-ийг л алдсан. Үүнээс ч их зөрүүтэй байж болох байсан буюу эхний гурван үеийн дараа 38-10 байсан юм.

Байнум сүүлийн 3 тоглолтонд 17, 17, 16 нийт 50 самбар авлаа. Мөн 10 удаа шидсэн бөгөөд байнга ингэж олон шидээд байдаггүй. Гэхдээ довтолгооны хувь нэлээд өндөр байгаа юм. Сүүлийн 3 тоглолтод гэхэд л 13-16, сүүлийн 5 тоглолтод 23-33 байх жишээтэй, 70 хувь гэсэн үг. Харин Атлантагаас Хайнрич сүүлийн 3 тоглолтдоо 18-32 буюу 56.3%-тай шидэж байгаа юм байна.

Атланта манай хамгаалалтын эсрэг 33-83 буюу 39.8хан хувьтай довтолсон. Манай хамгаалалт сүүлийн үед үнэндээ сайн байгаа, ялангуяа 3 дугаар үед. 8 дараалсан хожил авахдаа бүгдэд нь 3 дугаар үед сайн хамгаалж бага оноо алдсанаар хожих нь тодорхой болж байсан. Өнөөдөр гэхэд л Атланта энэ үед 5-20 довтолсон.

Атлантагаас Ж.Крауфордын шидэлтийн хувь огцом буурч байгаа юм байна. Сүүлийн 6 тоглолтондоо 25-72, 34.7хон хувьтай шидэж байгаа. Өнөөдөр л гэхэд 2-8 шидсэн. Холын зайн 5 шидэлтийнхээ ердөө ганцыг л хийж.

Фил Рон Роноор Ж.Жонсонг хамгаалуулж байсан бол Жонсон Кобиг хамгаалсан. Жонсон тоглолтыг сайн эхлүүлж эхний хагаст 4-5 довтолж 11 оноо авсан ч 2 дугаар хагаст Артестийн сайн хамгаалалтын эсрэг юу ч хийж чадаагүй, бүх 9 шидэлтээ, үүний дотор 4 холын зайн шидэлтээ алдсан. Тэрээр сүүлийн 5 тоглолтод 3-аас 2-23 шидэж байгаа юм байна. Өнөөдөр Жонсон муу шидсэнээс гадна ганцхан самбар, ганцхан о.д, 3 бөмбөг алдалт хийсэн.

Коби оноогоороо бүх цаг үеийн 6-д орсон талаар Атлантагийн дасгалжуулагч "Тэр бол ер бусын тоглогч. Би түүнийг 17, 18хан настай хүүхэд багтаа ирж байхад ЛА-д байсан тэгээд түүнийг авьяасыг харж байлаа. Тэр НБА-д суралцаж байсан бол өнөөдөр үүнийг хийлээ. Коби гарцаагүй бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг, тэр дундаа хамгийн шилдэг оноо авагч, бас хамгаалагч. Түүнд шилдэг тоглогчдод байдаг чадварууд байдаг. Коби бол гоц тоглогч"

Филээс Миамиг хэрхэн хожих тухай асуухад "Намайг тайван орхи"
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Wed Mar 09, 2011 7:20 pm

Өнөөдрийн тоглолтын өмнө Филээс Миамигийнхан уйлсан талаар асуухад хариулаагүй ч тоглолтын дараа нь хэлж "Энэ бол НБА болохоос хөвгүүд байдаг газар биш. Том залуус уйлдаггүй юм. Уйлмаар байгаа бол чамайг хэн ч харахааргүй жорлонд уйл"
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Wed Mar 09, 2011 7:54 pm

Мэргэн wrote:Өнөөдрийн тоглолтын өмнө Филээс Миамигийнхан уйлсан талаар асуухад хариулаагүй ч тоглолтын дараа нь хэлж "Энэ бол НБА болохоос хөвгүүд байдаг газар биш. Том залуус уйлдаггүй юм. Уйлмаар байгаа бол чамайг хэн ч харахааргүй жорлонд уйл"


:-o :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Thu Mar 10, 2011 7:17 pm

Лэйкерс вс Миам тоглолттын өмнө

Сүүлийн үед Фил Хитийхнийг нэлээд үгээр идэж тавлаж байгаа. Сүүлд гэхэд л Big boys don't cry гээд л нэлээн хатгаад авсан. Мөн бүрэлдэхүүнээ хэрхэн хамтад нь тоглуулж, зохицуулж чадаж байгаагаас Споелстрагийн ажлын үр дүн харагдана, одоогоор бол сайнгүй л байна, тэд "Уйланхайчууд" хочтой болчихоод байна шүү дээ ухааны юм ярьсан байсан.

Фил "Миний сонссоноор тэд хожигдоно гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн, хожигдохоор ч харагдаж байгаа"

Тэдний хувьд 5 дараалан хожигдчихоод байгаа бөгөөд 2 багийн сүүлийн үеийн тоглолтоос харахад манайх хангалттай хожихоор байгаа. 2хон долоо хоногийн өмнө л Миами Бостонтой бүсийн аваргын төлөө өрсөлдөж байсан бол тэрнээс хойш нэг ч хожилгүй бүсийнхээ 3 руу унаад байгаа. Энэ байрандаа ч үлдэнэ гэдэг үнэндээ эргэлзээтэй, тэдний араас Орландо 3хан хожигдлын зөрүүтэй нэхэж байна.

Споелстра "Энэ бол чөлөөт уналт л гэсэн үг. Бид зүгээр л буцаад ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Бага ярьж их ажиллах хэрэгтэй"

Тэд Потлэндэд хожигдсоны дараа хувцас солих өрөөнд ярилцаж байхад Вэйд бид ротэшнээ өөрчлөх хэрэгтэй, Бош бөмбөг их эзэмшиж доор сайн тоглох хэрэгтэй гэсэн санал гаргасан юм байна. Гэвч дараагийн тоглолтод юу ч өөрчлөгдөөгүй аж.


Одом Хитийн уналт яг одоогоор спортын ертөнц дэх хамгийн том шуугиан болоод байна гэсэн бол Хитийн адил уналтад ороод байгаа Тайгер Вүүдс "Мэдээж тэд нэгдээд удаагүй болохоор нэг баг болох гэж оролдсоор байна. Саяхан тэдэнтэй нэгдсэн Бибби багийн нэг хэсэг болоход нэг их цаг орохгүй байх. Улирал дуусахад 18, 19 тоглолт үлдээд байна. Тэдэнд бүгдийг засаж залруулахад хангалттай хугацаа байгаа"

Манай багийн хувьд 8 дараалж хожсоноороо лигийн хамгийн их анхаарал татсан баг болоод байгаа. Гэвч энэ улиралд бага зэрэг асуудалтай байгаагаа мартаж болохгүй. Бид энэ улиралд 1 удаа 4 дараалж, 2 удаа 3 дараалж хожигдчихоод байгаагаа санахад илүүдэхгүй. Хамгийн сүүлд бүх оддын өмнө 3 дараалахдаа Кливеландад санаа зовмоор хожигдсоноосоо хойш ялагдал гэгчийг амсаагүй явна. 8 дараалж хожихдоо 6-т нь 10+ оноогоор хожсон гэхээр гайхалтай байна гэхээс өөр юу гэхэв.

Коби "Бидний хооронд ялгаа байгааг бүгд л мэдэж байгаа. Тэд одоо хүртэл асуудлынхаа учрыг олох гэж оролдож байна шүү дээ.

Миамигийн асуудал тодорхой байгаа. Бибби дөнгөж ирээд Арроёогийн оронд тоглож байна. Ж.Жонс, Э.Хаус, З.Илгаускас нарын тоглох минут эрс багассан, хамгийн гол нь Миамигийн сэлгээ үнэхээр муу байна. Портлэндэд хожигдоход сэлгээ нь 8-41-ээр ялагдсан. Миамигийн сэлгээ сүүлийн 4 тоглолтод 51 оноо авсан бол тэдний эсрэг тоглосон багуудийн сэлгээ 149 оноо авсан байх жишээтэй.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Барнаба » Thu Mar 10, 2011 9:30 pm

Аль нэг тв-р гарах шинж байна уу...манайхаан...

Маиами-г талбайд нь шалтай нь тэгшилээсэй...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron