by Nomer 10 » Thu Mar 03, 2011 1:09 am
Угаасаа форумд орох зав бага болсноос гадна сонирхол ч буурсан нь яагаад гэдэг нь ингээд тодорхой харагдаж байгаам даа. Хуучин ямар гоё байлаа даа, хүн бүр сонссон дуулснаа бичиж нэгнийхээ мэлмийг мялаагаад л. Одоо бол байхгүй ээ, зүгээр л үзэн ядалтаар дүүрсэн. Хөлбөмбөг үзэн ядалт дээр тогтдог нь үнэн. Гэхдээ форумчид энийг маш буруу утгаар нь хэрэглэх юм. Бүр хууччууд нь хүртэл дагаад уусчихсан. Би сэдэвтээ ууганаа, бобоз, мик, ногоон, че гэх мэтийн нөхдийн бичлэгийг шууд илгасдаг. Одоо дээрээс нь тэгшзаяа гэдэг овилгогүй хүүхдийг бас илгасч явнаа. Томроо коп бас үргэлж утгагүй юм бичнэ. Энэ Баясаа гэж хулхи гар байна. Ориг Баясаануудаасаа үлгэр авдаг болоосой. Манайхан миний энэ нэр дурдсан хүмүүсийн бичлэгийг хэзээ ч бүү ишилж бай. Хэрүүл дуусахгүй шүү. Форумд заавал давж байж санаа нь амардаг гарууд өч төчнөөн байдаг, зүгээр л сайхан илгасч яв, сэдэв маань хогийн тантан болно. Би ямар нэгэн 2 том багийн тоглолтын дараа өөрийн анализаа дандаа оруулдаг байсан. Сүүлдээ хэчнээн бодит юмыг ч үл харахыг хүсдэг, ахиухан урт өгүүлбэрүүд дундаас цор ганц үг ишилж ирээд **н** мангараар нь дуудаад дайралт хийдэг зүгээр л сохор үзэн ядалтуудаар зэвсэглэсэн нөхдүүд олширсон болохоор тийм юм хийж алтан цагаа гарздан барин хүмүүсийн хараал ерөөл хураахаа болий гэж боддог болсон. Залуус аа, хөгшин залуу гэлтгүй өөрсдөө форумаа аврах хэрэгтэй байна. Спорт гэдэг хожиж хожигдож байдаг жамтай. Хожигдол дээр нь бахаа буруу байдлаар хангаад явах нь зохисгүй шд. Одоо ингээд харахад клубүүдийн топикууд ихэнх нь тантан болсон нь худлаа биш шд. Аль нэг нь хожигдонгуут нэг л их улаан смайл. Хууччуул нь ядаж больчооч. Бас тэр Сүүгий мэт шиг нь нэхэл хатуу байх хэрэггүй шд. Нартын амьдралын нэг хоног богинохон шд, өдөржингөө л гадуур явах цаг бишгүй. Эцэст нь өөрийнхөө фэнүүдэд хэлэхэд сайхан сайхан илгасаад л, өөрсдийнхөө бичлэгийг уншиж буруу зөвөө тунгаагаад л явцгаая даа. Угаасаа хөлбөмбөгт бичигдээгүй нэгэн хууль байдаг. Хэн хамгийн сүүлд инээнэ, тэр хамгийн чанга инээнэ гэж. 38-р тойргийн дараа хэдүүлээ хамгийн чанга инээх болноо.
Тоглолтын хувьд би шөнө сэрж чадаагүй, өглөө сэрээд зурагтаа асаахад эхний 15 минут нь дуусчихсан байсан. Манай талбай юм уу л гэмээр байлаа шд. Тэгж байгаад тасархай гоол ч орсон. Айл паузын өмнөх 5 минут л нүдсэн. Тэгээд дараа үеийг ч тэр чигээрээ эхлүүлчихсэн. Манайх энэ л буруудсан юм. Гарааг анх хараад бас гайхсан шүү. 2 жилийн өмнөөс эхлээд САФ нэг гараагаа дахин гаргаж үзээгүй, энэ удаа Виганы гараа гарсан байсан. Айлын тэр Луизыг би анхнаас нь Торресоос илүү хэрэгтэй хүн гэж боддог байсан, өчигдөр ч тэрийг баталж байлээ. Гэхдээ Рүүний дээр алдаа хийх үед шүүгч яг хажууд нь байсан, тэгээд зүгээр өнгөрөхөөр нь гайхсоон. Карло ч гэсэн Луизыг азтай байсан гэсэн байна. Тэгээд удалгүй гоол орсон. Жирков ч гэсэн ганган жүжиглэсэн дээ. Гэхдээ нөхөр жинхэнэ сэргэлэн зан гаргасан тулдаа 11 авчихсан, одоо яаая гэхэв. Смоллин эндээс том сургамж авсан байх аа. Видаг сүүлд Дрогбаг нудрахад муу дарвайсан харыг болж гэм гэж бодож байлаа. Босинва Бэнаюныг нэг амбаардахад болж гэж бодож байсан мэдрэмж төрсөн шүү. Манай төвийн хэд муу байснаас л Видаг улаан авахуулсан даа. Төвдөө алдаад Эссиен нөгөөхийг нь аваачаад хусчих гээд Вида тэгээд яалт ч гүй зогсоосон. Сүүлд Ассхоул дээр бол шар өгөхөөр сүртэй юм болоогүй, гол нь өмнөх Дрогбаг нудардгийн шанг хүртээсэн болов уу. Надад Каррик гарвал нэг л доожоогүй тоглох байх гэсэн мэдрэмж төрөөд байсан, тэгээд л Гибсоноор үзмээр байсан юм. Каррик сүүлийн жилүүдийн гоё тоглолтоо огт гаргахгүй байгаа. Гүүрэн дээр манайх заавал хийлгүүлдэг болчиж. Сая тэнцээ байхад л шударга үр дүн байлаа даа гэж. Гэхдээ одоо яаая гэхэв. Ноднин Флэтчерийг хийгээд тэгээд тэр шог гоол дээр нь нөгөө дарваан хар дарвалзаж Саарыг төөрөгдүүлээд хошин гоол орж байсны хажууд энэ жил тэгтлээ их бухимдахгүй байноо. Муу лаануудаа гөмөх үлдэх шив дээ. Эндээс 3 оноо авахгүй бол хэцүү болж ирнэ. Байг гэхэд тэнцээ авчихаад дараа нь буунуудтай гэрт нь тэнцэх хэрэгтэй. Айл оноо алдахгүй байна гэж үгүй. Хоосон буунуудын цэнэг гацаж л таараа, тэрийг л ашиглах хэрэгтэй. Энэ лаанууд, локал түрээсийнхэн манайхыг хожигдсон чинь баярлаж мангартаад байх юм. Жинхэнэ өрсөлдөгч нь өөрсдөөс нь тасраад байхад шүү хаха. Би л байсан бол тэнцээсэй гэж бодох байсан даа. Лаанууд дээр нэг үеэ бодвол сонголт ихтэй л болж. Смоллинтой хэн нэг нь гарчихноо. Ноднингийнх шиг 2 хагасаа төвдөө зогсоогоод нэг хэсэг үзсэний хажууд энэ жил болж байноо. Вида маань ч сайхан амраад аваг. Пээ нэг мэдсэн чинь яасан ч урт юм биччив. Цаг ч талийж. Одоо тэгээд цэнхрүүдийн сэдэв ч гэж баахан хэнээрхлээр дүүрээ биз. Гүй тэгээд лигийн тэргүүн багийг хожсон юм чинь зөндөө л юм болсон байлгүй дээ. Манай сэдэвт байгааг нь харахад хэдэн жилийн өмнөх хийрхлүүд нь эргээд ирсэн мэт санагдаж байна. Эд нар ингэж байгаам чинь лаанууд одоо жинхэнэ цөс нь хөөрч байгаа биз. Хожсон ч хожигдсон ч манайхан тэд нарыг ерөөсөө бүү тоогоорой. Намар баахан бандалт болж байж нэг юм салсан. Форумын өнөөгийн байдлын хамгийн гол буруутан бол тэд. Тэр зангаа тэд хэзээ ч тавихгүй. Тэгэхээр манайхан тэднийг тоглолтын дараа юу ч бичсэн шууд л алгасаж яваарай, ок. Би лав хэд хоногтоо форумаар шагайх ч гүй ээ. Хайран сайхан цаг заваа утгагүй заваан бичлэгүүдийг харж өнгөрөөмөөргүй байна. Лаанууд дээр иргэн О зохион байгуулалт хийгээрэй, цуг үзэмз.
Hup Holland Hup