ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 12:41 am

Аугаа их БӨХ.
Аваргаараа төрсөн Аварга даа. Аварга л Аваргыг бэлдэж чадна...
Тэнгэрлэг сайхан бөх...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby mugi19 » Fri Mar 04, 2011 12:27 am

Дээрх барилдаан ч бас л гоё барилдаан болж байсан шүү. Хоёулаа хамаг юмаа шавхчихсан. Сүхбат дэлэх гээд бараг унах шахаж байсан шүү, засуул нь хойноос нь түлхсэн найгаад. Өсөхөө ч бас буцахдаа засуулаа түшиж явж байсан, Хоёулангийнх нь тамир дууссан байхаа тэгэхэд. Өсөхөө ээж дээрээ ирээд баахан уйлж байсан, ээж нь наадам нэгээр дуусдаггүй юмаа гээ л аргадаад, Сүхбат тэгж унаж үхэх шахаж байсан байж нээх удалгүй гарч ирээд, хөлийн цэцийн тэнд нэг хурдан сууж босоо л гуяа алгадаа л гүйсэн дээ.., Тэхэд л ямар ч ядарсан шинжгүй болчихсон байсан шүү, Гантогтох Сүхбатыг барахгүй нь харагдаж байсан даа..,
Энэ хэд нэгэндээ ээлжилж унаад, ээлжилж олон удаа уйлсандаа.., шартай, гоё үе шүү 6 заан гэж.., Цэрэнпунцагийг уйлж байхыг нь огт хараагүй юм байна шүү..,
Сүхбат энэ хэд дотроо барилдааны ураар ч дэндүү хол байсан даа. Байгалиас харамгүй авъяас заяасан ховорхон заяах бөх шүү. Одоо хүртэл үзсэн хэрнээ барилдаануудыг нь дахиад үзээд байхад уйдахгүй шүү. Уншаад уйддаггүй ном шиг л сайхан барилдаанууд үлдээсэн дээ. Сумъяаг гар ачдаг, Одгэрэлийг дагуулж гүйж байгаад мухар тонгордог, Өсөхөөтэй дээрх барилдаан гээд мартагдахгүй барилдаан хамгийн олныг үлдээсэн дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Тэгшээ » Fri Mar 04, 2011 1:20 am

YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Fri Mar 04, 2011 1:45 pm

my.agapimu wrote:Дээрх барилдаан ч бас л гоё барилдаан болж байсан шүү. Хоёулаа хамаг юмаа шавхчихсан. Сүхбат дэлэх гээд бараг унах шахаж байсан шүү, засуул нь хойноос нь түлхсэн найгаад. Өсөхөө ч бас буцахдаа засуулаа түшиж явж байсан, Хоёулангийнх нь тамир дууссан байхаа тэгэхэд. Өсөхөө ээж дээрээ ирээд баахан уйлж байсан, ээж нь наадам нэгээр дуусдаггүй юмаа гээ л аргадаад, Сүхбат тэгж унаж үхэх шахаж байсан байж нээх удалгүй гарч ирээд, хөлийн цэцийн тэнд нэг хурдан сууж босоо л гуяа алгадаа л гүйсэн дээ.., Тэхэд л ямар ч ядарсан шинжгүй болчихсон байсан шүү, Гантогтох Сүхбатыг барахгүй нь харагдаж байсан даа..,
Энэ хэд нэгэндээ ээлжилж унаад, ээлжилж олон удаа уйлсандаа.., шартай, гоё үе шүү 6 заан гэж.., Цэрэнпунцагийг уйлж байхыг нь огт хараагүй юм байна шүү..,
Сүхбат энэ хэд дотроо барилдааны ураар ч дэндүү хол байсан даа. Байгалиас харамгүй авъяас заяасан ховорхон заяах бөх шүү. Одоо хүртэл үзсэн хэрнээ барилдаануудыг нь дахиад үзээд байхад уйдахгүй шүү. Уншаад уйддаггүй ном шиг л сайхан барилдаанууд үлдээсэн дээ. Сумъяаг гар ачдаг, Одгэрэлийг дагуулж гүйж байгаад мухар тонгордог, Өсөхөөтэй дээрх барилдаан гээд мартагдахгүй барилдаан хамгийн олныг үлдээсэн дээ..,

Тэр 2000 онд бол Өсөхөө үнэхээр хэлэх үг олдохгүй сайхан болцон, нөгөө Түрүүлэх бөхийн биенээс гэрэл цацардаг гэдэг шиг л. Зузаараад, бие хаа нь үнэхээр гоё болчихсон. Эхний 7-н давааг бол зүгээр гарлаа, давлаа л гэж байлаа...Тэр жил л Өсөхөө хамгийн мундаг байсан даа, 2003 онд бас сайхан байсан...Насны хувьд ч 27, ёстой л ид нас. Сүхбатад уначаад уйлсан гэсээн, гэхдээ би хараагүй л дээ.

Сүхбатыг бол гоё дүгнэжээ. Тэр авьяас, мэдрэмж, ур хийц агуу амьтан л даа, яалтчгүй. Өөрөө ч хөдөлмөрч. Би зан чанараас бусад дээр нь бол муу юм нэг ч хэлэхгүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Fri Mar 04, 2011 1:50 pm

Тэр дээрх зургаас гадна бас нэг зураг байдгийн, Өсөхөө арай босоо дуу.
Тэрэн дээр тэр Өсөхөөгийн өвдөгний холбоос нтр бас л аварга юм харагддаг.
Энэ 2 нэгнийгээ ирлээд хурцлаад 2000-2006 онд сайхан өрсөлдсөөн.
Сүхбат болингуут Өсөхөө тэгээд санаа амраад наадамд олон удаа хариуцлагагүй барилдах шив.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Fri Mar 04, 2011 1:56 pm

Хасуу дээр өсөхөөд барьц сонгуулчаад 360 эргээп гарчихж билээ....
Бас хасуу дээр байхаа барьцгүй хутгаад арагш нь суулгачдаг... яг риалаар нь үзээд л сууж байлаа сайхан сайхан барилдаануудыхан гэрч болсон доо....

Одоо бөх үзэхээр давсгүй цай ууж байгаа юм шиг байдаг боллоо....

миний бөхийн сонирхол энэ хүнтэй эхлээд энэ хүнтэй цуг дууссан даа... дахиж ийм бөх төрөхгүй л байх....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Mar 04, 2011 5:48 pm

Цоомоо wrote:Тэр дээрх зургаас гадна бас нэг зураг байдгийн, Өсөхөө арай босоо дуу.
Тэрэн дээр тэр Өсөхөөгийн өвдөгний холбоос нтр бас л аварга юм харагддаг.
Энэ 2 нэгнийгээ ирлээд хурцлаад 2000-2006 онд сайхан өрсөлдсөөн.
Сүхбат болингуут Өсөхөө тэгээд санаа амраад наадамд олон удаа хариуцлагагүй барилдах шив.


би түрүүлж, үзүүрлэж чадахгүй бол барилдахгүй шаардалаггүй л гэсэн. Өсөхөө Сумъяа 2ыг дийлэхгүй бол барилдаж яах юм гэж хэлсэн үг үү? бусдыг нь бол 2005 он 2006 онд яаж яаж хаяж байсныг нь би хэлээд л байгаа.
Яахав зориг гаргаж зодог тайлаагүй сайн муугаараа хэлүүлээд барилдаж байсан бол 2007, 2008 онуудын отгон 2 аваргын хариуцлагагүй барилдсан наадмуудад яах ч байсан юм билээ... гэж та нар боддог байдгүй дээ, би ч яахав хайртай болохоороо түрүүлэх байсан гээд л шууд хэлчинэ... нэгэнт өнгөрсөн зүйл...

Жишээ нь би 2006 онд бол Ба аварга, жижиг аварга, Өсөхөө, Сумъяа 4-ийг битгий цуг үлдээсэй гэж хүсч байсан. Тэр халз барилдааныг хараад тэгж ойлгосон. Өсөхөө аварга хаячия гээд зүтгэж барилдалгүй зөвхөн УНАХГҮЙ гэж хамгаалбал Сүхбат аваргыг тогтоож чадахаар юм байна гэж ойлгосон. Давна гэсэн бодолтой барилдвал нэг өөр унахгүй гэж барилдах бол бас их өөр дөө... тэгээд Сумъяа Ба аваргаар даваа аваад, Өсөхөө аварга унасан ч давсан ч яг адилхан дахиад 3,30 минут болохгүй бол 6 цаг барилдаж РЕКОРД эвдсэн ч яахав гээд үзэхэд бол жижиг аварга давсан ч Сумъяа яг л Азааг хонгоддог ш л хонгодоно гэж тооцож байсан. Угаасаа л тэр жил Сумъяаг түрүүлгэхийг ёстой ихэнх хүн хүсч байсан байх, ерөнхийлөгч хүртэл хууль зөрчөөд зарлиг буулгажил байсан... Мөнхбат аварга бол яг далдыг харсан хүн шиг л ярьж байж билээ...
Тэгээд л нөгөө Ба аваргын өр шир юу билээ гэж бодсоор нөгөө Баяржавхланг заан болговол л тус 4 бөх үлдэхгүй байж болох юм гэдэг гаргалгаанд хүрсэн. Тэгээд Баяржавхланг битгий уначаасай гэж хүсч байлаа, тиймдээ ч тэрүү Өсөхөө аваргатай барилдсан барилдааныг нь мартдаггүй юм.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby mugi19 » Fri Mar 04, 2011 10:08 pm

ЦАГААН wrote:Тэгээд Баяржавхланг битгий уначаасай гэж хүсч байлаа, тиймдээ ч тэрүү Өсөхөө аваргатай барилдсан барилдааныг нь мартдаггүй юм.

Өсөхөө давчаад шанаа өгдөг үү.., Ба аварга ч бас л болоогүй байсан юм шиг байгаан, Амгаланбаатрыг хусчил байсан шүү тэхэд..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jal » Fri Mar 04, 2011 10:47 pm

Аварга ч бас улс төр энэ тэр гээгүй бол хоёр гурван наадмын шөвөгт өөрчлөлт орох л байсан даа.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Olzii » Fri Mar 04, 2011 11:01 pm

Бүрэнбаатарыг нэг цагаан сарын барилдаан дээр билүү дарвайтал хавираад цэвэр далаар нь тавьдаг бичлэгийг олж авах юмсан ? Тэр л ёстой үнэхээр ганган даа
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby mugi19 » Fri Mar 04, 2011 11:12 pm

Olzii wrote:Бүрэнбаатарыг нэг цагаан сарын барилдаан дээр билүү дарвайтал хавираад цэвэр далаар нь тавьдаг бичлэгийг олж авах юмсан ? Тэр л ёстой үнэхээр ганган даа

Тэр ч бас л аймаар барилдаан болсон шүү. Бүрэнбаатар босч ирээд тахимаа өгөхдөө ухраад хэд алхаад жоохон ухаан орсон байх, ер нь шоконд орсон байсан байхаа, дараа нь нүд харанхуйлаад юм харагдахгүй байсан гэж ярьж байсан. Сугадаж өргөөд хөнгөхөн л хавирах шиг болсон, аймаар хүчтэй унасан шүү. Унагчаад эрчиндээ өөрөө дээгүүр харайгааад гараад гүйчихэж билээ.., Мэх хийхдээ тэсэрч өөртөө бараг байхгүй бяр гаргадаг юм шиг байгаан Жижиг аварга..,
Тэр цагаан сарын үзүүрт Сумъяаг нилээн хөөж давхисан шүү, Дан золгооноос тойгдож тэнцвэр алдуулаад давуулж гуядах гээд цацуулчихаж билээ.., Мэхээ хийгээд илүү байгаад унасан болохоор харамсаагүй шүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Olzii » Fri Mar 04, 2011 11:44 pm

Бүрэнбаатар өөрөө эхлээд хамаагүй дайраад л Аварга нэг Ба аварга руу дайрдаг шиг юм болсон л доо, гэтэл жижиг аварга ёстой ХАНДЫГ НЬ ХАГА ДАРНА гээч нь болсон доо :ногоон:, тэр мэдрэмж бол үнэн аймаар, хэд ухарч алхаж байгаад л хийг нь тааруулаад хөнгөхөн агаарт гаргаад ирсэн шд
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Sat Mar 05, 2011 9:36 am

Бадруул-н яриад байгаа шиг шуудагнаас л Сумьяа илүүрхээд байдаг юм байгаагүй л дээ...
Яг наад яриад байгаа барилдаан чинь ерөөсөө Сүхбат-н бодлогон дор л явагдсан шүү дээ... Сумьяа барилдаан эхлээд л маш хянуур, нягт хамгаалсан байдалтай барилдааныг эхлүүлсэн... Сумьяа чинь хамгаалж барилдахаараа Сүхбат-н эсрэг хамгийн сайн үздэг нь байхгүй юу... боломж тун бага олгодог байсан.... Ер нь энэ 2-н ихэнх барилдаанууд дээр Сумьяа хамгаалсан Сүхбат давшсан байдалтай байдаг байсан.... Дийлэнхэд нь Сүхбат түрүүлж юм хийсэн байгаа...
Сүхбат тэгээд сэрвүүнээс юм хийх боломж олдохгүй байхаар нь шууд Сумьяа-д шуудагнаас үзье гэсэн санал тавиад тэр 2 чинь саналаараа шуудагдсан юм... Тэгээд Сүхбат ерөөсөө яг төлөвлөсөн юмаа хийгээд л бүтээгүй... төлөвлөсөн зүйл нь бүтэхгүй болвол унана гэдгээ ч мэдэж байсан...

Сүхбат Сумьяа-г зайлаад жаахан зай гаргаад л давуулаад гуядсан... Яг гуядах гээд давуулж зодогний араас авахдаа жаахан хугацаа алдчихсан юм... Тэгээд яахав Сумьяа бараг сэжсэн барьцтай болсон юм чинь Сүхбат шиг хөнгөхөн хүнийг битий хэл хэнб гуайг ч цацна шүү дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby mugi19 » Sat Mar 05, 2011 3:37 pm

Бадруул wrote:
my.agapimu wrote:[Тэр цагаан сарын үзүүрт Сумъяаг нилээн хөөж давхисан шүү, Дан золгооноос тойгдож тэнцвэр алдуулаад давуулж гуядах гээд цацуулчихаж билээ.., Мэхээ хийгээд илүү байгаад унасан болохоор харамсаагүй шүү..,

Тэр барилдаан ч нэхх илүүсээд байгаагүй санагдаад байна. Өмнөх даваанд нь Бүрэнбаатарыг чанга саваад, дараа нь өөрөө чангахан савуулсан санагдаад байхийн. Шуудаглалцаад, яг Сумъяа бяр гаргаад шахаад ирсэн, тосгуулаад л давуулаад дутуу гуядсан. Тэрэн дээр нь Сумъяа нэг том алхаж тэнцвэрээ олоод л цацаад тавьчихаж билээ. Ер нь яг бяр гаргасан давхар шуудагнаас бол Сумъяа илүү байсан санагдаад байна шд....


Сумъяа тэр барилдаан дээр эхлэснээс хойш л сугаа хавчаад барьц өгөхгүй ухарсаар байгаа л золгож байсан ш дээ. Ер нь Сумъяа Сүхбаттай тэгж барилддаг байсан, ухарч хамгаалж, тэгээд хөдөлгөөний алдаан дээр нь үлддэг байсан.
Бусад бөхчүүдийг бол Сумъяа шуудагнаас барингуутаа л шахаад татчихдаг байсан, Сүхбатыг яг тэгж татаж хаяж байсаныг нь санахгүй байна. Харин өөрөө татуулж л байсан байх, нааадмаар Сүхбат түрүүлж татаад хальтраад ч гэхүү хөл алдаад ч гэхүү нэг унаж байсан.., Сүхбат Сумъяад өөрөө мэх хийгээ л хаяхдаа хаяал, унахдаа унаал явж байсан байх.., Нэг үе Өсөхөөгөөс илүү Сумъяа гол өрсөлдөгч нь байсан шүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Sun Mar 06, 2011 1:38 am

Яаа тэр гар ачдаг бол аймаар аймаар.... хэ хэ нэг ч алхалгүй аргшаа савж байгаам даа...
Тэр мэхийг хасуу дээр ахап нэг хийгээд унхад манай хүн араас бас дутуу байх гээд л дайрч байдаг шүү...

Сумьяагийн татаж бардаггүй ганц 2 хон хүний нэг байсан шүү... татахаар нь мордчоод эсвэл сөрөөд хутгаад хөл авчаад байдаг болохоор чаддагүй байсан байх...

манай хүнийг жинхэн шороо үмхдэг барилдаа Пунцаг улаан туучий нүүрийг шалбартал хавирдаг шд ккк....
Аварга өөрөө нэг ярилцагандаа ярьсан байдаг их дээгүүр орж ирсэн хавираа Пунцгаа надаа л зориулж хийсэн байх гэж ккк
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Sun Mar 06, 2011 1:44 am



Ай мөн ч дуу алдтал барилддаг бөх байсан шүү...
Манай саахалт айлын ах наадамаар унхад нь данхтай цайгаа гэрээр нэг болтол өшиглөж билээ ккк
өсөхөөд гуядуулхад байх
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby mugi19 » Sun Mar 06, 2011 2:42 am

Suugii wrote:манай хүнийг жинхэн шороо үмхдэг барилдаа Пунцаг улаан туучий нүүрийг шалбартал хавирдаг шд ккк....
Аварга өөрөө нэг ярилцагандаа ярьсан байдаг их дээгүүр орж ирсэн хавираа Пунцгаа надаа л зориулж хийсэн байх гэж ккк

Жижиг аварга хөлд нь суугаад буцахад татаад хаврчихсан байхаа.., Аваргын хамгийн аймаар унасан барилдаан бараг тэр байхаа. Шанаа нь ногоон болчихсон л цохиж явсандаа.., :ногоон:
Адъяахүү начинд Спортын төв ордонд зайлуулаад бас яг тиймэрхүү байдалтай унаж байсан, гэхдээ хавируулдагийг бодвол ч бас арай гайгүй.., Өөрөө хүнийг уран гоё хаяж байснаас бас нээх олон гоё унаагүй байхаа.., :D
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Sun Mar 06, 2011 2:52 am

my.agapimu wrote:
Suugii wrote:манай хүнийг жинхэн шороо үмхдэг барилдаа Пунцаг улаан туучий нүүрийг шалбартал хавирдаг шд ккк....
Аварга өөрөө нэг ярилцагандаа ярьсан байдаг их дээгүүр орж ирсэн хавираа Пунцгаа надаа л зориулж хийсэн байх гэж ккк

Жижиг аварга хөлд нь суугаад буцахад татаад хаврчихсан байхаа.., Аваргын хамгийн аймаар унасан барилдаан бараг тэр байхаа. Шанаа нь ногоон болчихсон л цохиж явсандаа.., :ногоон:


Байдаг чадлаараа чараад байхад нь татаж гаргаж ирээд хавирдаг шд ....
хөлд суудаггүй байхаа.... тэгж санаад байхын...
Их ч чарсан болохоор амархан дээшээ гарсан дээр нь жин бас их бага байсан пунцаг галзуурч байсан үе...
Халцархай хацартай жил явсан байх шүү....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Sun Mar 06, 2011 2:59 am

Өө тийм байна хөлд суух гээд бариулсан нөхөр байна шд....



Сарвайлгаж байгаам даа ккк
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby mugi19 » Sun Mar 06, 2011 3:07 am

Нөгөө хэдтэйгээ даваа унааны харьцаа бараг илүү байгаа байхаа аварга, харин Пунцагт арай олон унасан байх шүү. Наадмаар 3 таарч 2 унаж нэг давсан байхаа. 1994 онд начин болсныхоо дараа жил 4-ийн даваанд хий хавираад өөрөө суучихаж байсан.., тэр жил аварга бэлтгэл муу байсан л даа..,
Бяранд нь дарлуулаад барилдахад хэцүү байдаг байсан байх. Сүүлд шөвгийн 4-т авч шатааж ууры нь хүргэж байгаад нэг хаясан, мань хүн бас л тооцож л байсан байх л даа, уурлаад дайрна гэдгий нь..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Sun Mar 06, 2011 10:30 am

Нэмээд миний санаж байгаагаар Ганбат нэг сайхан гөвүүлсэн. Шинэ Үндсэн хуулиар байхаа үзүүр түрүүнд үлдээд Ганбат биенээсээ хөндий татаж гаргаж ирээд аймаар савж билээ. Нэлээд хэдэн юмны рекламнд орсон доо...

нэлээн дээрийн нэг ийм бичлэг Түүх гэсэн сэдвээс оллоо...

ЦАГААН wrote:За ингээд 6 хүчтэнгийнхээ улсын наадамд хэрхэн барилдаж байсан талаар түүх сөхөе.
1993 он.
Сүхбат улсын өсөр идэр начин Ш.Батхуягаар 6 давж улсын өсөх идэр начин цолыг хүртээд Мөнх-Эрдэнэ заантай (арслан) 7-гийн даваанд тунан барилдаж шороодов. Харин Ц.Цэрэнпунцаг мөн начин цолын болзлыг у.з Амгаагаар биелүүлж 6 дээр у.н Ц.Баярсайханд (заан) унав. Начин болсон 2 залуу маань 22-той байлаа.

1994 он.
Цэрэнпунцаг улсын залуу заан Мөнх-Эрдэнэ (түрүү 2 жилийн үзүүр бөх) арслангаар 7, шинэ заан Гансүхээр 8 давж улсын "үлэмж бадрах" чимэгтэй заан цол хүртэв. Хожим шинэчлэлээр энэ амжилт нь гарьд болсон. Тэрээр 5ын даваанд у.н А.Сүхбаттай тунан барилдаж даваад 6 дээр Сумъяабазарыг амлан барилдаж давсан. Пунцаг 1:0 Сумъяа, Пунцаг 1:0 Сүхбат. Гантогтох улсын заан П.Сүхбатаар 7 давж сумын заан цолноос улсын заан болохдоо 22 настай байв. Тэрээр Балжинням аваргад 8 дээр өвдөг шороодон барилдаанаа дуусгасан бол Сумъяабазар 20 насандаа Дархан аварга Цэрэнтогтохоор 5 давж улсын начин болов.

1995 он.
Өсөхбаяр аймгийн арслан цолноос Дархан аварга Мөнхбатаар 5 давж начин, у.н Сумъяабазар, у.з Гантогтох нартай 6, 7-гийн даваанд тунан барилдаж давж 22 насандаа шууд заан болов. Мөнх-Эрдэнэ заанд (арслан) 8 дээр унасан ба Өсөхөө 1:0 Сумъяа, Өсөхөө 1:0 Ганаа болов. Цэрэнпунцаг барилдаагүй бол Сүхбат 4 дээр Жамъяанпүрэвт унасан ба харин Ганбат Баруунтуруундаа хонь хариулсаар л...

1996 он.
Сумъяабазар у.з Цэрэнпунцагаар 7 давж мөн л 22 насандаа заан болж тус 2 бөх 3 дахиа шөвгөрцгөөв. Пунцаг 1:1 Сумъяа. Сүхбат, Гантогтох нар барилдаагүй бол Өсөхбаяр заан 4 дээр ц.а Сүхбаатарт (Өвөрхангайн Хужирт, улсын начин) өвдөг шороодон барилдаанаа дуусгав. Ганбат аймгийн арслан цолонд хүрэв.

1997 он.
Сүхбат Гантогтохоор 5, Өсөхбаяртай тунан 6, Балжинням аваргаар 7 давж заан болов. Сүхбат 1:0 Ганаа, Сүхбат 1:0 Өсөхөө. Цэрэнпунцаг з.б Элбэгээр (харцага) 7 давж заанаа батлаад Бат-Эрдэнэ аваргад шороодов. Тэрээр 3-ын даваанд а.а Ганбатыг давсан юм. Пунцаг 1:0 Ганбат. у.з Сумъяабазар 5 дээр Өсөхбаяр заантай тунан унаж Өсөхөө 2:0 Сумъяа.

1998 он.
Сумъяабазар үеийнхнээсээ түрүүлэн улсад 24 настайдаа анх удаа үзүүрлэх замдаа 7 дээр Мөнх-Эрдэнэ арсланг (өнмөх 6 жилийн 5-д нь үзүүрлэсэн), 8 дээр Цэрэнпунцаг зааныг давав. Сумъяа 2:1 Пунцаг. Цэрэнпунцаг заан улсад 3 дахиа шөвгөрч буй у.з Сүхбаттай тунан барилдаж 7 давж заанаа 2 дахиа баталсан ба Пунцаг 2:0 Сүхбат. Сүхбат 6 дээр 22 настайдаа начин болж буй Ганбаттай тунан барилдаж давсан. Манай 6 хүчтэн бүгд 22 настайдаа начин эсвэл заан болсон байдаг юм. Сүхбат 1:0 Ганбат. Гантогтох заан Доржсамбуугаар 5 давж, ц.а Мягмарсүрэнд (заан) шороодож 3 дахь удаагаа шөвгөрөв. Өсөхбаяр заан 5 дээр у.н Бумбаярт (заан) шороодов.

1999 он.
Сумъяабазар заан у.з Сүхбатаар 6, у.з Цэрэнпунцагаар 7, у.з Өсөхбаяраар 8 давж улсад 2 дахь удаагаа үзүүрлэхдээ эдгээр даваануудад бүгдэд тунан барилдав. Сумъяа 1:0 Сүхбат, Өсөхөө 2:1 Сумъяа, Сумъяа 3:1 Пунцаг. Пунцагаа 6 дахиа шөвгөрөв. Өсөхбаяр заан Мөнх-Эрдэнэ арслангаар заанаа баталж 3 дахиа шөвгөрсөн ба Гантогтохыг 6-гийн даваанд буулган авсан. Өсөхөө 2:0 Ганаа. Ганбат Балжинням аваргаар 7 давж 23 насандаа заан болов.

2000 он.
Сүхбат үеийнхнээс анх удаагаа түрүүлж, 29 насандаа АРСЛАН болов. Тэрээр 6 дахиа шөвгөрсөн у.з Сумъяабазартай (түрүү 2 жилийн үзүүр бөх) 7 дээр, Өсөхбаяр заантай 8 дээр тунан барилдаж давж улмаар Гантогтохыг шороодуулснаар түрүүлэв. Сүхбат 1:1 Сумъяа, Сүхбат 3:0 Өсөхөө, Сүхбат 2:0 Ганаа. Гантогтох Цэрэнпунцагаар 7 давж заанаа баталж Ганаа 1:0 Пунцаг. Өсөхбаяр заан 3 дахиа шөвгөрсөн Ганбат заанаар 7 давж заанаа 2 дахиа батлав. Өсөхөө 1:0 Ганбат. Энэ наадамд 6 залуу заан маань өмнөх үеийн гол төлөөлөгчид болох 2 Эрдэнэтэй хамт шөвгийн наймд шалгарсан нь манай 6-гийн хамтдаа байгуулсан хамгийн том амжилт.

2001 он.
Сүхбат 10 давж 2 дахь удаагаа түрүүлэн үеийнхнээс тасран АВАРГА (хожим далай аварга болгосон) болов. Тэрээр шинэ заан Одгэрэлээр 8, у.з Өсөхбаяраар 9, Бат-Эрдэнэ аваргаар 10 давж түрүүлэв (6 дахиа шөвгөрөв). Сүхбат 3:0 Өсөхөө. Өсөхбаяр 4 дэхь удаагаа шөвгийн 4-д үлдэх замдаа Сумъяабазартай 7-гийн даваанд тунан давав. Өсөхөө 3:1 Сумъяа. Цэрэнпунцаг заан 2 дахь удаагаа 8 давж, их шөвөгт 4 дэхь удаагаа үлдэв. Тэрээр з.б Баяржавхлан, у.н Батзориг нараар 7, 8 давж Бат-Эрдэнэ аваргад унав. Гантогтох шинэ начин Бадам-Очироор 6 давж, Бумбаярт шороодон 6 дахиа шөвгөрөв. у.з Ганбат а.а Болдоор 5 давж, у.н Одгэрэлд шороодов.

2002 он.
Өсөхбаяр заан 6 дахиа шөвгөрч у.з Сумъяабазартай тунан барилдаж 7, Бат-Эрдэнэ аваргаар 8, Гантогтох заанаар 9 даван түрүүлж АРСЛАН болов. Өсөхөө 4:1 Сумъяа, Өсөхөө 3:0 Ганаа. Гантогтох заан 2 дахь удаагаа үзүүрлэх замдаа у.з Ганбат, у.ав Сүхбат нараар 7, 8 давж Сүхбат 2:1 Ганаа, Ганаа 1:0 Ганбат болов. Цэрэнпунцаг барилдалгүй өнжив.

2003 он.
Өсөхбаяр арслан аварга Сүхбат, гарьдын болзол хангасан Сумъяабазар нараар 8, 9 давж 2 дахь удаагаа түрүүлэн 30 насандаа Монгол улсын 18 дахь АВАРГА болов. Сүхбат 3:1 Өсөхөө, Өсөхөө 5:1 Сумъяа. 9 дэхь удаага шөвгөрч буй Сумъяабазар заан 9 дэхь удаагаа шөвгөрч буй Цэрэнпунцагтай 4 дэхь удаагаа тунан барилдаж 7 давав. Сумъяа 4:1 Пунцаг. Гантогтох 5 дээр а.а Амгаланбаатарт, Ганбат 4 дээр а.а Цанлигт (гэмтийн улмаас) тус бүр шороодов.

2004 он.
Сүхбат мөн л үеийнхнээсээ түрүүлэн 33 насандаа Монгол улсын анхны Далай аварга аварга (хожим Даян аварга) болов. 9 дэхь удаагаа шөвгөрч буй Сүхбат аварга маань у.г Цэрэнпунцагаар 8, у.г Гантогтохоор 9 давж 3 дахь удаагаа түрүүлэв. Пунцаг 2:1 Сүхбат, Сүхбат 3:1 Ганаа. Гантогтох у.х Мягмарсүрэнгээр 7, у.г Сумъяабазараар 8 давж улсад 3 дахь үзүүрлэхдээ 32 настай байв. Ганаа 1:0 Сумъяа. Ганбат 5 дээр ц.з Уламбаярт, Өсөхбөаяр аварга 4 дээр а.н Пүрэвжавт унан барилдаанаа дуусгав.

2005 он.
Өсөхбаяр 3 дахиа түрүүлж Далай АВАРГА болохдо Сумъяабазарыг үзүүрт шороодуулав. Өсөхөө 6:1 Сумъяа. 4 дэхь удаагаа үзүүрлэж буй Сумъяабазар 7-гийн даваанд 9 дэхь удаагаа шөвгөрсөн у.г Гантогтохтой тунан барилдаж даагаа нэхэснээр Ганаа 1:1 Сумъяа болов. Сүхбат 7-гийн даваанд у.х Мягмарсүрэнд шороодсон бол у.з Ганбат 6 дахиа шөвгөрөөд мөн Мягмарсүрэнд унав. Цэрэнпуцаг 3 дээр залуу бөх Элбэгбаярт унаж наадмаа дуусгаснаар, цаашид дахин барилдаагүй билээ. Ц.Цэрэнпунцаг гарьд улсдаа 10 удаа шөвгөрсөн.

2006 он.
Сумъяабазар гарьд Азжаргал начнаар 10 даван түрүүлж 32 насандаа шууд АВАРГА болов. Тэрээр ийнхүү төрийн наадамд 12 дахь удаагаа шөвгөрч буй нь энэ билээ. Энэ удаа түрүүлэх замдаа заанаа баталсан Ганбатаар 8 давж, 9-ийн даваанд 9 дэхээ шөвгөрч буй Өсөхбаярыг шороодуулав. Сумъяа 1:0 Ганбат, Өсөхөө 6:2 Сумъяа болов. Гантогтох ц.а Батжаргалд 6 дээр унаж, Далай аварга Сүхбат у.н Амгаланбаатарт 7 дээр унав. Сүхбат Далай аварга маань 3 түрүүлж, 11 удаа шөвгөрсөн Монгол наадмаасаа 35-хан настайдаа зодог тайлав.

2007 он.
7 жил завсаргүй түрүүлсэн 6 хүчтэнгээс Сумъяазар 7 дээр у.н Сайнбаярт унан ганцаараа шөвгөрөв. Өсөхбаяр, Ганбат нар 5 дээр а.а Бадатдорж, а.а Цацабшир нарт шороодсон бол Гантогтох 4 дээр а.а Л.Нямсүрэнд өвдөг шороодов.

2008 он.
Ганбат заан 7 давж 32 насандаа 3 дахь удаагаа их шөвөгт үлдэв. Өсөхбаяр аварга, Сумъяабазар аварга нар 7 дээр а.а Соронзонболд, у.х Ганбаатар нарт унан барилдаанаа дуусгаж шөвгөрсөн бол Гантогтох 4 дээр а.а Э.Энхбатад унав.

2009 он.
Өсөхбаяр Мөнхбаатар, Ганхуяг нарын арслангуудаар 8, 9 даван 4 дэхь удаагаа 36 насандаа түрүүлж ДАЯН АВАРГА болов. Гантогтох Ганбат нар 5 дээр а.а Бат-Орших, у.н Сумъяабэйс нарт унан шөвгөрч чадсангүй. 14 удаа шөвгөрсөн Сумъяабазар аварга барилдаагүй бол даян аварга Өсөхбаяр 11, гарьд Гантогтох 10, заан Ганбат 8 шөвгөрөөд байна. Сүүлийн 3 жил 6 хүчтэн хоорондоо таарсангүй.


2009 оны Наадмын дараа сэргээшний асуудлаас болж Ганбат шөвгөрсөнд тооцогдож улсад 9 дэхь удаагаа шөвгөрөв.

2010 он.
Улсад 3 удаа 7 давсан ганц хүн байсан Ганбат заан М.Өсөхбаяр заан, Мөнхбаатар арслан, Г.Өсөхбаяр аварга нараар 7, 8, 9 даван түрүүлж 34 насандаа арслан боллоо. Өсөхбаяр 1:1 Ганбат. 6 заанаас зөвхөн энэ 2 бөх л барилдсан ба түрүү үзүүр булаацалдан ямархуу бөхчүүд болохоо харуулсан. Өсөхбаяр аварга 12 дахь удаагаа шөвгөрөв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Sun Mar 06, 2011 10:33 am

Мөн...

ЦАГААН wrote:6 хүчитний улсын наадамд хоорондоо барилдсан харьцаагаар нь харьцуулаад үзье. Илүү бол 2 оноо, тэнцвэл 1 оноо, дутуу бол 0 оноо.

1. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Агваансамдангийн Сүхбат.
Даян авварга Өсөхбаярыг 3:1 (1997, 2000, 2001:2003 ), гарьд Гантогтохыг 3:1 (1997, 2000, 2004:2002 ), заан Ганбатыг 1:0- ээр (1998: - ) илүүрхэж, аварга Сумъяабазартай 1:1 ээр (2000:1999) тэнцэж, гарьд Цэрэнпунцагт 1:2-оор (2004:1995,1998) дийлдсэн. Нийт 7 оноо. Төрийн наадмын дэвжээнд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 14 удаа барилдаж 9 удаад нь давж байв (64%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн, Ганбатаас бусдад нь унаж үзсэн).

2. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр.
Аварга Сумъяабазарыг 6:2 (1995, 1997, 2001, 2002, 2003, 2005:1999, 2006 ), гарьд Гантогтохыг 3:0 (1995, 1999, 2002:-)-ээр илүүрхэж Ганбаттай 1:1-ээр (2000:2010 ) тэнцэж, Цэрэнпунцагтай барилдаагүй. Нийт 6 оноо. Төрийн наадмын дэвжээнээ 4 өрсөлдөгчтэйгээ нийт 17 удаа таарч 11 удаад нь давж байв (64%-ийн ялалт, барилдсан 4 учраагаа давж үзсэн бол, Гантогтоход унаагүй).

3. Монгол улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар.
Гарьд Цэрэнпунцагийг 4:1 (1996, 1998, 1999, 2003 : 1994), заан Ганбатыг 1:0 -ээр (20006: - ) илүүрхэж, гарьд Гантогтохтой 1:1-ээр (2004:2005) тэнцсэн. Нийт 6 оноо. Төрийн наадамд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 18 удаа хүч үзэж 9 удаад нь давж байв (50%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн бол Ганбатад унаагүй).

4. Монгол улсын гарьд Баянмөнхийн Гантогтох.
Цэрэнпунцаг гарьдыг 1:0 (2000:-), заан Ганбатыг 1:0 (2002:-) -ээр тус бүр илүүрэхсэн. Нийт 5 оноо. Бүх өрсөлдөгч нартайгаа нийт 11 удаа барилдаж 4 удаад нь давж байв (36%-ийн ялалт, Өсөхбаяраас бусдыг нь давж үзсэн бол, Цэрэнпунцаг, Ганбат нарт унаагүй).

5. Монгол улсын гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг.
Ганбат зааныг 1:0 -ээр (1997:-) илүүрэхдэг. 6 хүчитнээс Өсөхбаяр Цэрэнпунцаг 2 л хоорондоо улсад барилдаж үзээгүй. Нийт 5 оноо. 4 өрсөлдөгчтэйгөө 10 удаа барилдахдаа 4 уаад нь давсан (40%-ийн ялалт, Гантогтохыг давж чадаагүй бол Ганбатад унаагүй).

6. Монгол улсын арслан Батжаргалын Ганбат.
6 зааны хамгийн залуу нь Ганбат бөгөөд тэрээр бүх өрсөлдөгч тус бүртэйгээ 1 удаа барилдсан (1997, 1998, 2000, 2002, 2006) ба тухай бүрд өвөдөг шороодож байсан бол сүүлийн буюу 2010 наадмаар Өсөхбаяр аваргыг давж 1:1 (2000:2010) тэнцээд байнаа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Sun Mar 06, 2011 10:40 am

хүмүүсийн дээрх ярианд хариулт болгоод хуучны 2 бичлэг олж ирээд тавьчихлаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby kayo » Sun Mar 06, 2011 11:47 am

Чөлөөт жүдогийхны анхны барилдаан аймар болсон шүү, Сүхбат ганцаараа 10 давсан, жинхэнэ бусниулсан даа, бөхийн өргөө тэр чигээрээ хоёр хуваагдчихсан дэмжээл, тэрний бичлэг байвал татахаар тавиач.

Манай чөлөөтийх нь сүүлд нь харин дараалж 2 унаад тэнцсэн санагдаж байна, тэгж их бөхийн өргөөг доргиож байсан барилдаан ховор шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Olzii » Sun Mar 06, 2011 12:35 pm

ЦАГААН wrote:Мөн...

ЦАГААН wrote:6 хүчитний улсын наадамд хоорондоо барилдсан харьцаагаар нь харьцуулаад үзье. Илүү бол 2 оноо, тэнцвэл 1 оноо, дутуу бол 0 оноо.

1. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Агваансамдангийн Сүхбат.
Даян авварга Өсөхбаярыг 3:1 (1997, 2000, 2001:2003 ), гарьд Гантогтохыг 3:1 (1997, 2000, 2004:2002 ), заан Ганбатыг 1:0- ээр (1998: - ) илүүрхэж, аварга Сумъяабазартай 1:1 ээр (2000:1999) тэнцэж, гарьд Цэрэнпунцагт 1:2-оор (2004:1995,1998) дийлдсэн. Нийт 7 оноо. Төрийн наадмын дэвжээнд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 14 удаа барилдаж 9 удаад нь давж байв (64%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн, Ганбатаас бусдад нь унаж үзсэн).

2. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр.
Аварга Сумъяабазарыг 6:2 (1995, 1997, 2001, 2002, 2003, 2005:1999, 2006 ), гарьд Гантогтохыг 3:0 (1995, 1999, 2002:-)-ээр илүүрхэж Ганбаттай 1:1-ээр (2000:2010 ) тэнцэж, Цэрэнпунцагтай барилдаагүй. Нийт 6 оноо. Төрийн наадмын дэвжээнээ 4 өрсөлдөгчтэйгээ нийт 17 удаа таарч 11 удаад нь давж байв (64%-ийн ялалт, барилдсан 4 учраагаа давж үзсэн бол, Гантогтоход унаагүй).

3. Монгол улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар.
Гарьд Цэрэнпунцагийг 4:1 (1996, 1998, 1999, 2003 : 1994), заан Ганбатыг 1:0 -ээр (20006: - ) илүүрхэж, гарьд Гантогтохтой 1:1-ээр (2004:2005) тэнцсэн. Нийт 6 оноо. Төрийн наадамд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 18 удаа хүч үзэж 9 удаад нь давж байв (50%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн бол Ганбатад унаагүй).

4. Монгол улсын гарьд Баянмөнхийн Гантогтох.
Цэрэнпунцаг гарьдыг 1:0 (2000:-), заан Ганбатыг 1:0 (2002:-) -ээр тус бүр илүүрэхсэн. Нийт 5 оноо. Бүх өрсөлдөгч нартайгаа нийт 11 удаа барилдаж 4 удаад нь давж байв (36%-ийн ялалт, Өсөхбаяраас бусдыг нь давж үзсэн бол, Цэрэнпунцаг, Ганбат нарт унаагүй).

5. Монгол улсын гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг.
Ганбат зааныг 1:0 -ээр (1997:-) илүүрэхдэг. 6 хүчитнээс Өсөхбаяр Цэрэнпунцаг 2 л хоорондоо улсад барилдаж үзээгүй. Нийт 5 оноо. 4 өрсөлдөгчтэйгөө 10 удаа барилдахдаа 4 уаад нь давсан (40%-ийн ялалт, Гантогтохыг давж чадаагүй бол Ганбатад унаагүй).

6. Монгол улсын заан Батжаргалын Ганбат.
6 зааны хамгийн залуу нь Ганбат бөгөөд тэрээр бүх өрсөлдөгч тус бүртэйгээ 1 удаа барилдсан (1997, 1998, 2000, 2002, 2006) ба тухай бүрд өвөдөг шороодож байсан бол сүүлийн буюу 2010 наадмаар Өсөхбаяр аваргыг давж 1:1 (2000:2010) тэнцээд байнаа.


Товч бөгөөд тодорхой тооны хэлээр өгүүлсэн гоё стат бна :eek:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron