Moderator: Бөхийн модууд
by jalkhanz » Fri Feb 18, 2011 12:41 am
by mugi19 » Fri Mar 04, 2011 12:27 am
by Цоомоо » Fri Mar 04, 2011 1:45 pm
my.agapimu wrote:Дээрх барилдаан ч бас л гоё барилдаан болж байсан шүү. Хоёулаа хамаг юмаа шавхчихсан. Сүхбат дэлэх гээд бараг унах шахаж байсан шүү, засуул нь хойноос нь түлхсэн найгаад. Өсөхөө ч бас буцахдаа засуулаа түшиж явж байсан, Хоёулангийнх нь тамир дууссан байхаа тэгэхэд. Өсөхөө ээж дээрээ ирээд баахан уйлж байсан, ээж нь наадам нэгээр дуусдаггүй юмаа гээ л аргадаад, Сүхбат тэгж унаж үхэх шахаж байсан байж нээх удалгүй гарч ирээд, хөлийн цэцийн тэнд нэг хурдан сууж босоо л гуяа алгадаа л гүйсэн дээ.., Тэхэд л ямар ч ядарсан шинжгүй болчихсон байсан шүү, Гантогтох Сүхбатыг барахгүй нь харагдаж байсан даа..,
Энэ хэд нэгэндээ ээлжилж унаад, ээлжилж олон удаа уйлсандаа.., шартай, гоё үе шүү 6 заан гэж.., Цэрэнпунцагийг уйлж байхыг нь огт хараагүй юм байна шүү..,
Сүхбат энэ хэд дотроо барилдааны ураар ч дэндүү хол байсан даа. Байгалиас харамгүй авъяас заяасан ховорхон заяах бөх шүү. Одоо хүртэл үзсэн хэрнээ барилдаануудыг нь дахиад үзээд байхад уйдахгүй шүү. Уншаад уйддаггүй ном шиг л сайхан барилдаанууд үлдээсэн дээ. Сумъяаг гар ачдаг, Одгэрэлийг дагуулж гүйж байгаад мухар тонгордог, Өсөхөөтэй дээрх барилдаан гээд мартагдахгүй барилдаан хамгийн олныг үлдээсэн дээ..,
by Цоомоо » Fri Mar 04, 2011 1:50 pm
by Suugii » Fri Mar 04, 2011 1:56 pm
by ЦАГААН » Fri Mar 04, 2011 5:48 pm
Цоомоо wrote:Тэр дээрх зургаас гадна бас нэг зураг байдгийн, Өсөхөө арай босоо дуу.
Тэрэн дээр тэр Өсөхөөгийн өвдөгний холбоос нтр бас л аварга юм харагддаг.
Энэ 2 нэгнийгээ ирлээд хурцлаад 2000-2006 онд сайхан өрсөлдсөөн.
Сүхбат болингуут Өсөхөө тэгээд санаа амраад наадамд олон удаа хариуцлагагүй барилдах шив.
by mugi19 » Fri Mar 04, 2011 10:08 pm
ЦАГААН wrote:Тэгээд Баяржавхланг битгий уначаасай гэж хүсч байлаа, тиймдээ ч тэрүү Өсөхөө аваргатай барилдсан барилдааныг нь мартдаггүй юм.
by jal » Fri Mar 04, 2011 10:47 pm
by Olzii » Fri Mar 04, 2011 11:01 pm
by mugi19 » Fri Mar 04, 2011 11:12 pm
Olzii wrote:Бүрэнбаатарыг нэг цагаан сарын барилдаан дээр билүү дарвайтал хавираад цэвэр далаар нь тавьдаг бичлэгийг олж авах юмсан ? Тэр л ёстой үнэхээр ганган даа
by Olzii » Fri Mar 04, 2011 11:44 pm
by Барнаба » Sat Mar 05, 2011 9:36 am
by mugi19 » Sat Mar 05, 2011 3:37 pm
Бадруул wrote:my.agapimu wrote:[Тэр цагаан сарын үзүүрт Сумъяаг нилээн хөөж давхисан шүү, Дан золгооноос тойгдож тэнцвэр алдуулаад давуулж гуядах гээд цацуулчихаж билээ.., Мэхээ хийгээд илүү байгаад унасан болохоор харамсаагүй шүү..,
Тэр барилдаан ч нэхх илүүсээд байгаагүй санагдаад байна. Өмнөх даваанд нь Бүрэнбаатарыг чанга саваад, дараа нь өөрөө чангахан савуулсан санагдаад байхийн. Шуудаглалцаад, яг Сумъяа бяр гаргаад шахаад ирсэн, тосгуулаад л давуулаад дутуу гуядсан. Тэрэн дээр нь Сумъяа нэг том алхаж тэнцвэрээ олоод л цацаад тавьчихаж билээ. Ер нь яг бяр гаргасан давхар шуудагнаас бол Сумъяа илүү байсан санагдаад байна шд....
by Suugii » Sun Mar 06, 2011 1:38 am
by Suugii » Sun Mar 06, 2011 1:44 am
by mugi19 » Sun Mar 06, 2011 2:42 am
Suugii wrote:манай хүнийг жинхэн шороо үмхдэг барилдаа Пунцаг улаан туучий нүүрийг шалбартал хавирдаг шд ккк....
Аварга өөрөө нэг ярилцагандаа ярьсан байдаг их дээгүүр орж ирсэн хавираа Пунцгаа надаа л зориулж хийсэн байх гэж ккк
by Suugii » Sun Mar 06, 2011 2:52 am
my.agapimu wrote:Suugii wrote:манай хүнийг жинхэн шороо үмхдэг барилдаа Пунцаг улаан туучий нүүрийг шалбартал хавирдаг шд ккк....
Аварга өөрөө нэг ярилцагандаа ярьсан байдаг их дээгүүр орж ирсэн хавираа Пунцгаа надаа л зориулж хийсэн байх гэж ккк
Жижиг аварга хөлд нь суугаад буцахад татаад хаврчихсан байхаа.., Аваргын хамгийн аймаар унасан барилдаан бараг тэр байхаа. Шанаа нь ногоон болчихсон л цохиж явсандаа..,
by Suugii » Sun Mar 06, 2011 2:59 am
by mugi19 » Sun Mar 06, 2011 3:07 am
by ЦАГААН » Sun Mar 06, 2011 10:30 am
ЦАГААН wrote:За ингээд 6 хүчтэнгийнхээ улсын наадамд хэрхэн барилдаж байсан талаар түүх сөхөе.
1993 он.
Сүхбат улсын өсөр идэр начин Ш.Батхуягаар 6 давж улсын өсөх идэр начин цолыг хүртээд Мөнх-Эрдэнэ заантай (арслан) 7-гийн даваанд тунан барилдаж шороодов. Харин Ц.Цэрэнпунцаг мөн начин цолын болзлыг у.з Амгаагаар биелүүлж 6 дээр у.н Ц.Баярсайханд (заан) унав. Начин болсон 2 залуу маань 22-той байлаа.
1994 он.
Цэрэнпунцаг улсын залуу заан Мөнх-Эрдэнэ (түрүү 2 жилийн үзүүр бөх) арслангаар 7, шинэ заан Гансүхээр 8 давж улсын "үлэмж бадрах" чимэгтэй заан цол хүртэв. Хожим шинэчлэлээр энэ амжилт нь гарьд болсон. Тэрээр 5ын даваанд у.н А.Сүхбаттай тунан барилдаж даваад 6 дээр Сумъяабазарыг амлан барилдаж давсан. Пунцаг 1:0 Сумъяа, Пунцаг 1:0 Сүхбат. Гантогтох улсын заан П.Сүхбатаар 7 давж сумын заан цолноос улсын заан болохдоо 22 настай байв. Тэрээр Балжинням аваргад 8 дээр өвдөг шороодон барилдаанаа дуусгасан бол Сумъяабазар 20 насандаа Дархан аварга Цэрэнтогтохоор 5 давж улсын начин болов.
1995 он.
Өсөхбаяр аймгийн арслан цолноос Дархан аварга Мөнхбатаар 5 давж начин, у.н Сумъяабазар, у.з Гантогтох нартай 6, 7-гийн даваанд тунан барилдаж давж 22 насандаа шууд заан болов. Мөнх-Эрдэнэ заанд (арслан) 8 дээр унасан ба Өсөхөө 1:0 Сумъяа, Өсөхөө 1:0 Ганаа болов. Цэрэнпунцаг барилдаагүй бол Сүхбат 4 дээр Жамъяанпүрэвт унасан ба харин Ганбат Баруунтуруундаа хонь хариулсаар л...
1996 он.
Сумъяабазар у.з Цэрэнпунцагаар 7 давж мөн л 22 насандаа заан болж тус 2 бөх 3 дахиа шөвгөрцгөөв. Пунцаг 1:1 Сумъяа. Сүхбат, Гантогтох нар барилдаагүй бол Өсөхбаяр заан 4 дээр ц.а Сүхбаатарт (Өвөрхангайн Хужирт, улсын начин) өвдөг шороодон барилдаанаа дуусгав. Ганбат аймгийн арслан цолонд хүрэв.
1997 он.
Сүхбат Гантогтохоор 5, Өсөхбаяртай тунан 6, Балжинням аваргаар 7 давж заан болов. Сүхбат 1:0 Ганаа, Сүхбат 1:0 Өсөхөө. Цэрэнпунцаг з.б Элбэгээр (харцага) 7 давж заанаа батлаад Бат-Эрдэнэ аваргад шороодов. Тэрээр 3-ын даваанд а.а Ганбатыг давсан юм. Пунцаг 1:0 Ганбат. у.з Сумъяабазар 5 дээр Өсөхбаяр заантай тунан унаж Өсөхөө 2:0 Сумъяа.
1998 он.
Сумъяабазар үеийнхнээсээ түрүүлэн улсад 24 настайдаа анх удаа үзүүрлэх замдаа 7 дээр Мөнх-Эрдэнэ арсланг (өнмөх 6 жилийн 5-д нь үзүүрлэсэн), 8 дээр Цэрэнпунцаг зааныг давав. Сумъяа 2:1 Пунцаг. Цэрэнпунцаг заан улсад 3 дахиа шөвгөрч буй у.з Сүхбаттай тунан барилдаж 7 давж заанаа 2 дахиа баталсан ба Пунцаг 2:0 Сүхбат. Сүхбат 6 дээр 22 настайдаа начин болж буй Ганбаттай тунан барилдаж давсан. Манай 6 хүчтэн бүгд 22 настайдаа начин эсвэл заан болсон байдаг юм. Сүхбат 1:0 Ганбат. Гантогтох заан Доржсамбуугаар 5 давж, ц.а Мягмарсүрэнд (заан) шороодож 3 дахь удаагаа шөвгөрөв. Өсөхбаяр заан 5 дээр у.н Бумбаярт (заан) шороодов.
1999 он.
Сумъяабазар заан у.з Сүхбатаар 6, у.з Цэрэнпунцагаар 7, у.з Өсөхбаяраар 8 давж улсад 2 дахь удаагаа үзүүрлэхдээ эдгээр даваануудад бүгдэд тунан барилдав. Сумъяа 1:0 Сүхбат, Өсөхөө 2:1 Сумъяа, Сумъяа 3:1 Пунцаг. Пунцагаа 6 дахиа шөвгөрөв. Өсөхбаяр заан Мөнх-Эрдэнэ арслангаар заанаа баталж 3 дахиа шөвгөрсөн ба Гантогтохыг 6-гийн даваанд буулган авсан. Өсөхөө 2:0 Ганаа. Ганбат Балжинням аваргаар 7 давж 23 насандаа заан болов.
2000 он.
Сүхбат үеийнхнээс анх удаагаа түрүүлж, 29 насандаа АРСЛАН болов. Тэрээр 6 дахиа шөвгөрсөн у.з Сумъяабазартай (түрүү 2 жилийн үзүүр бөх) 7 дээр, Өсөхбаяр заантай 8 дээр тунан барилдаж давж улмаар Гантогтохыг шороодуулснаар түрүүлэв. Сүхбат 1:1 Сумъяа, Сүхбат 3:0 Өсөхөө, Сүхбат 2:0 Ганаа. Гантогтох Цэрэнпунцагаар 7 давж заанаа баталж Ганаа 1:0 Пунцаг. Өсөхбаяр заан 3 дахиа шөвгөрсөн Ганбат заанаар 7 давж заанаа 2 дахиа батлав. Өсөхөө 1:0 Ганбат. Энэ наадамд 6 залуу заан маань өмнөх үеийн гол төлөөлөгчид болох 2 Эрдэнэтэй хамт шөвгийн наймд шалгарсан нь манай 6-гийн хамтдаа байгуулсан хамгийн том амжилт.
2001 он.
Сүхбат 10 давж 2 дахь удаагаа түрүүлэн үеийнхнээс тасран АВАРГА (хожим далай аварга болгосон) болов. Тэрээр шинэ заан Одгэрэлээр 8, у.з Өсөхбаяраар 9, Бат-Эрдэнэ аваргаар 10 давж түрүүлэв (6 дахиа шөвгөрөв). Сүхбат 3:0 Өсөхөө. Өсөхбаяр 4 дэхь удаагаа шөвгийн 4-д үлдэх замдаа Сумъяабазартай 7-гийн даваанд тунан давав. Өсөхөө 3:1 Сумъяа. Цэрэнпунцаг заан 2 дахь удаагаа 8 давж, их шөвөгт 4 дэхь удаагаа үлдэв. Тэрээр з.б Баяржавхлан, у.н Батзориг нараар 7, 8 давж Бат-Эрдэнэ аваргад унав. Гантогтох шинэ начин Бадам-Очироор 6 давж, Бумбаярт шороодон 6 дахиа шөвгөрөв. у.з Ганбат а.а Болдоор 5 давж, у.н Одгэрэлд шороодов.
2002 он.
Өсөхбаяр заан 6 дахиа шөвгөрч у.з Сумъяабазартай тунан барилдаж 7, Бат-Эрдэнэ аваргаар 8, Гантогтох заанаар 9 даван түрүүлж АРСЛАН болов. Өсөхөө 4:1 Сумъяа, Өсөхөө 3:0 Ганаа. Гантогтох заан 2 дахь удаагаа үзүүрлэх замдаа у.з Ганбат, у.ав Сүхбат нараар 7, 8 давж Сүхбат 2:1 Ганаа, Ганаа 1:0 Ганбат болов. Цэрэнпунцаг барилдалгүй өнжив.
2003 он.
Өсөхбаяр арслан аварга Сүхбат, гарьдын болзол хангасан Сумъяабазар нараар 8, 9 давж 2 дахь удаагаа түрүүлэн 30 насандаа Монгол улсын 18 дахь АВАРГА болов. Сүхбат 3:1 Өсөхөө, Өсөхөө 5:1 Сумъяа. 9 дэхь удаага шөвгөрч буй Сумъяабазар заан 9 дэхь удаагаа шөвгөрч буй Цэрэнпунцагтай 4 дэхь удаагаа тунан барилдаж 7 давав. Сумъяа 4:1 Пунцаг. Гантогтох 5 дээр а.а Амгаланбаатарт, Ганбат 4 дээр а.а Цанлигт (гэмтийн улмаас) тус бүр шороодов.
2004 он.
Сүхбат мөн л үеийнхнээсээ түрүүлэн 33 насандаа Монгол улсын анхны Далай аварга аварга (хожим Даян аварга) болов. 9 дэхь удаагаа шөвгөрч буй Сүхбат аварга маань у.г Цэрэнпунцагаар 8, у.г Гантогтохоор 9 давж 3 дахь удаагаа түрүүлэв. Пунцаг 2:1 Сүхбат, Сүхбат 3:1 Ганаа. Гантогтох у.х Мягмарсүрэнгээр 7, у.г Сумъяабазараар 8 давж улсад 3 дахь үзүүрлэхдээ 32 настай байв. Ганаа 1:0 Сумъяа. Ганбат 5 дээр ц.з Уламбаярт, Өсөхбөаяр аварга 4 дээр а.н Пүрэвжавт унан барилдаанаа дуусгав.
2005 он.
Өсөхбаяр 3 дахиа түрүүлж Далай АВАРГА болохдо Сумъяабазарыг үзүүрт шороодуулав. Өсөхөө 6:1 Сумъяа. 4 дэхь удаагаа үзүүрлэж буй Сумъяабазар 7-гийн даваанд 9 дэхь удаагаа шөвгөрсөн у.г Гантогтохтой тунан барилдаж даагаа нэхэснээр Ганаа 1:1 Сумъяа болов. Сүхбат 7-гийн даваанд у.х Мягмарсүрэнд шороодсон бол у.з Ганбат 6 дахиа шөвгөрөөд мөн Мягмарсүрэнд унав. Цэрэнпуцаг 3 дээр залуу бөх Элбэгбаярт унаж наадмаа дуусгаснаар, цаашид дахин барилдаагүй билээ. Ц.Цэрэнпунцаг гарьд улсдаа 10 удаа шөвгөрсөн.
2006 он.
Сумъяабазар гарьд Азжаргал начнаар 10 даван түрүүлж 32 насандаа шууд АВАРГА болов. Тэрээр ийнхүү төрийн наадамд 12 дахь удаагаа шөвгөрч буй нь энэ билээ. Энэ удаа түрүүлэх замдаа заанаа баталсан Ганбатаар 8 давж, 9-ийн даваанд 9 дэхээ шөвгөрч буй Өсөхбаярыг шороодуулав. Сумъяа 1:0 Ганбат, Өсөхөө 6:2 Сумъяа болов. Гантогтох ц.а Батжаргалд 6 дээр унаж, Далай аварга Сүхбат у.н Амгаланбаатарт 7 дээр унав. Сүхбат Далай аварга маань 3 түрүүлж, 11 удаа шөвгөрсөн Монгол наадмаасаа 35-хан настайдаа зодог тайлав.
2007 он.
7 жил завсаргүй түрүүлсэн 6 хүчтэнгээс Сумъяазар 7 дээр у.н Сайнбаярт унан ганцаараа шөвгөрөв. Өсөхбаяр, Ганбат нар 5 дээр а.а Бадатдорж, а.а Цацабшир нарт шороодсон бол Гантогтох 4 дээр а.а Л.Нямсүрэнд өвдөг шороодов.
2008 он.
Ганбат заан 7 давж 32 насандаа 3 дахь удаагаа их шөвөгт үлдэв. Өсөхбаяр аварга, Сумъяабазар аварга нар 7 дээр а.а Соронзонболд, у.х Ганбаатар нарт унан барилдаанаа дуусгаж шөвгөрсөн бол Гантогтох 4 дээр а.а Э.Энхбатад унав.
2009 он.
Өсөхбаяр Мөнхбаатар, Ганхуяг нарын арслангуудаар 8, 9 даван 4 дэхь удаагаа 36 насандаа түрүүлж ДАЯН АВАРГА болов. Гантогтох Ганбат нар 5 дээр а.а Бат-Орших, у.н Сумъяабэйс нарт унан шөвгөрч чадсангүй. 14 удаа шөвгөрсөн Сумъяабазар аварга барилдаагүй бол даян аварга Өсөхбаяр 11, гарьд Гантогтох 10, заан Ганбат 8 шөвгөрөөд байна. Сүүлийн 3 жил 6 хүчтэн хоорондоо таарсангүй.
by ЦАГААН » Sun Mar 06, 2011 10:33 am
ЦАГААН wrote:6 хүчитний улсын наадамд хоорондоо барилдсан харьцаагаар нь харьцуулаад үзье. Илүү бол 2 оноо, тэнцвэл 1 оноо, дутуу бол 0 оноо.
1. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Агваансамдангийн Сүхбат.
Даян авварга Өсөхбаярыг 3:1 (1997, 2000, 2001:2003 ), гарьд Гантогтохыг 3:1 (1997, 2000, 2004:2002 ), заан Ганбатыг 1:0- ээр (1998: - ) илүүрхэж, аварга Сумъяабазартай 1:1 ээр (2000:1999) тэнцэж, гарьд Цэрэнпунцагт 1:2-оор (2004:1995,1998) дийлдсэн. Нийт 7 оноо. Төрийн наадмын дэвжээнд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 14 удаа барилдаж 9 удаад нь давж байв (64%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн, Ганбатаас бусдад нь унаж үзсэн).
2. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр.
Аварга Сумъяабазарыг 6:2 (1995, 1997, 2001, 2002, 2003, 2005:1999, 2006 ), гарьд Гантогтохыг 3:0 (1995, 1999, 2002:-)-ээр илүүрхэж Ганбаттай 1:1-ээр (2000:2010 ) тэнцэж, Цэрэнпунцагтай барилдаагүй. Нийт 6 оноо. Төрийн наадмын дэвжээнээ 4 өрсөлдөгчтэйгээ нийт 17 удаа таарч 11 удаад нь давж байв (64%-ийн ялалт, барилдсан 4 учраагаа давж үзсэн бол, Гантогтоход унаагүй).
3. Монгол улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар.
Гарьд Цэрэнпунцагийг 4:1 (1996, 1998, 1999, 2003 : 1994), заан Ганбатыг 1:0 -ээр (20006: - ) илүүрхэж, гарьд Гантогтохтой 1:1-ээр (2004:2005) тэнцсэн. Нийт 6 оноо. Төрийн наадамд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 18 удаа хүч үзэж 9 удаад нь давж байв (50%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн бол Ганбатад унаагүй).
4. Монгол улсын гарьд Баянмөнхийн Гантогтох.
Цэрэнпунцаг гарьдыг 1:0 (2000:-), заан Ганбатыг 1:0 (2002:-) -ээр тус бүр илүүрэхсэн. Нийт 5 оноо. Бүх өрсөлдөгч нартайгаа нийт 11 удаа барилдаж 4 удаад нь давж байв (36%-ийн ялалт, Өсөхбаяраас бусдыг нь давж үзсэн бол, Цэрэнпунцаг, Ганбат нарт унаагүй).
5. Монгол улсын гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг.
Ганбат зааныг 1:0 -ээр (1997:-) илүүрэхдэг. 6 хүчитнээс Өсөхбаяр Цэрэнпунцаг 2 л хоорондоо улсад барилдаж үзээгүй. Нийт 5 оноо. 4 өрсөлдөгчтэйгөө 10 удаа барилдахдаа 4 уаад нь давсан (40%-ийн ялалт, Гантогтохыг давж чадаагүй бол Ганбатад унаагүй).
6. Монгол улсын арслан Батжаргалын Ганбат.
6 зааны хамгийн залуу нь Ганбат бөгөөд тэрээр бүх өрсөлдөгч тус бүртэйгээ 1 удаа барилдсан (1997, 1998, 2000, 2002, 2006) ба тухай бүрд өвөдөг шороодож байсан бол сүүлийн буюу 2010 наадмаар Өсөхбаяр аваргыг давж 1:1 (2000:2010) тэнцээд байнаа.
by ЦАГААН » Sun Mar 06, 2011 10:40 am
by kayo » Sun Mar 06, 2011 11:47 am
by Olzii » Sun Mar 06, 2011 12:35 pm
ЦАГААН wrote:Мөн...ЦАГААН wrote:6 хүчитний улсын наадамд хоорондоо барилдсан харьцаагаар нь харьцуулаад үзье. Илүү бол 2 оноо, тэнцвэл 1 оноо, дутуу бол 0 оноо.
1. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Агваансамдангийн Сүхбат.
Даян авварга Өсөхбаярыг 3:1 (1997, 2000, 2001:2003 ), гарьд Гантогтохыг 3:1 (1997, 2000, 2004:2002 ), заан Ганбатыг 1:0- ээр (1998: - ) илүүрхэж, аварга Сумъяабазартай 1:1 ээр (2000:1999) тэнцэж, гарьд Цэрэнпунцагт 1:2-оор (2004:1995,1998) дийлдсэн. Нийт 7 оноо. Төрийн наадмын дэвжээнд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 14 удаа барилдаж 9 удаад нь давж байв (64%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн, Ганбатаас бусдад нь унаж үзсэн).
2. Монгол улсын гавьяат тамирчин, Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр.
Аварга Сумъяабазарыг 6:2 (1995, 1997, 2001, 2002, 2003, 2005:1999, 2006 ), гарьд Гантогтохыг 3:0 (1995, 1999, 2002:-)-ээр илүүрхэж Ганбаттай 1:1-ээр (2000:2010 ) тэнцэж, Цэрэнпунцагтай барилдаагүй. Нийт 6 оноо. Төрийн наадмын дэвжээнээ 4 өрсөлдөгчтэйгээ нийт 17 удаа таарч 11 удаад нь давж байв (64%-ийн ялалт, барилдсан 4 учраагаа давж үзсэн бол, Гантогтоход унаагүй).
3. Монгол улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар.
Гарьд Цэрэнпунцагийг 4:1 (1996, 1998, 1999, 2003 : 1994), заан Ганбатыг 1:0 -ээр (20006: - ) илүүрхэж, гарьд Гантогтохтой 1:1-ээр (2004:2005) тэнцсэн. Нийт 6 оноо. Төрийн наадамд 5 өрсөлдөгчтэйгөө нийт 18 удаа хүч үзэж 9 удаад нь давж байв (50%-ийн ялалт, бүгдийг нь давж үзсэн бол Ганбатад унаагүй).
4. Монгол улсын гарьд Баянмөнхийн Гантогтох.
Цэрэнпунцаг гарьдыг 1:0 (2000:-), заан Ганбатыг 1:0 (2002:-) -ээр тус бүр илүүрэхсэн. Нийт 5 оноо. Бүх өрсөлдөгч нартайгаа нийт 11 удаа барилдаж 4 удаад нь давж байв (36%-ийн ялалт, Өсөхбаяраас бусдыг нь давж үзсэн бол, Цэрэнпунцаг, Ганбат нарт унаагүй).
5. Монгол улсын гарьд Цэдэндамбын Цэрэнпунцаг.
Ганбат зааныг 1:0 -ээр (1997:-) илүүрэхдэг. 6 хүчитнээс Өсөхбаяр Цэрэнпунцаг 2 л хоорондоо улсад барилдаж үзээгүй. Нийт 5 оноо. 4 өрсөлдөгчтэйгөө 10 удаа барилдахдаа 4 уаад нь давсан (40%-ийн ялалт, Гантогтохыг давж чадаагүй бол Ганбатад унаагүй).
6. Монгол улсын заан Батжаргалын Ганбат.
6 зааны хамгийн залуу нь Ганбат бөгөөд тэрээр бүх өрсөлдөгч тус бүртэйгээ 1 удаа барилдсан (1997, 1998, 2000, 2002, 2006) ба тухай бүрд өвөдөг шороодож байсан бол сүүлийн буюу 2010 наадмаар Өсөхбаяр аваргыг давж 1:1 (2000:2010) тэнцээд байнаа.