--->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Yes Man » Thu Mar 03, 2011 2:41 am

Таван хошуу малаар л амьдралаа болгоод явж байсанаас биш чоно моноор бол зугаа л гаргадаг амьтан шдээ..... кэкэк...... яг ямар хамаатай болохыг эрхэм админсаг тайлбарлаад өгчихгүй юу хө......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Dj Tuvshin » Thu Mar 03, 2011 7:08 am

J@x wrote:Хөх чонооооооооооос холхон бай ум аа хум ум аа хум
Хөлтэй гартай чинь xазна шүү ум аа хум ум аа хум
Азийн цомд орно л гэнэ ум аа хум ум аа хум
Ахлагч Лүмбээ таклдана гэнэ ум аа хум ум аа хум

Г.Баяраа wrote:Жишээлбэл урд удирдаж байгаа хүн эхлээд Хөх Чононууд гэхэд
гэхэд массаараа Хүчтэй .....
- Хөх Монгол
- Сүртэй ..
- Хөөрхий муу сайн
- Акзал
- Хөгөө чирээд
- Тонилцгоо !
ч гэх юм уу тэ

Аанxаан.за эд нарыг чинь л яриад байгаамшд.тэр J@x-ийн сүүлийн мөрөнд жааxан засвар xийгээд шууд дуулая!!! -Аxлагч Лүмбээ чаднаа л гэнэ! ум аа xум ум аа xум....
:удирдагч-Чадаx уу?
:ардууд-Чадноо-оо-оо...
илүү,илүү,илүү(клап клап клап...) гэдэг ч юмуу? давталтыг нь xоорондоо яриад тоxирчиxно....гээд нэг райм....ккк
За тэр 2-даxь ч бас болж бнашд.гэxдээ сүүлийн -xөөрxий муусайн Азкал,Xөгөө чирээд тонилцгоо гэдгийг бас xэлэxэд арай амар үг олж сонгоод дуулчиxая.бараг тэр чигээр нь 4 мөр Монголоо магтаад дуулсан ч болно.тэгээд мэдээж бөмбөрөөр xэмнэл өгөөд бусад нь гоё дагаад алгаа ташаад явчиxад болоx байx!
...АЙН????
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Dj Tuvshin » Thu Mar 03, 2011 7:16 am

Санаа оноогоо нэмэрлэж байгаа залуустаа баярлаж байна...
@Yes Man (mannn ...чи xүрээд ир л дээ.тэгээд бидэнтэй xамт xийлц! эсвэл ядаж xөгжөөн дэмжигчдийн клуб гэсэн лого бодож байгаад xийгээд ир! үгүй бол нэгэнт оноогоод өгчиxсөн нэрний талаар (тэр үед нь xэлээгүй байж) одоо үглээд,муулаад яанам?!? ямар ч байсан филиппиний гудамжны ноxойноос дээр амьтан гэдэгтэй санал нийлнэ гэж бодож байна...
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Bayara » Thu Mar 03, 2011 7:40 am

Хөх чоно гэдэг яг гоё, жинхэнэ бидний нэр мөн. Орос баавгай, Хятад луу, Монгол чоно. Чоно бол баавгай, луу хоёрыг дөнгөвөл дөнгөчихнө дөө. Дээр үеэсээ бид өөрсдийгөө чонотой зүйрлүүлж ирсэн. Чонон сүлд гээд номыг уншсанаас хойш Монголчууд чонотой ямар холбоотойг улам илүү ойлгосон доо.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Thu Mar 03, 2011 9:55 am

Yes Man wrote:Таван хошуу малаар л амьдралаа болгоод явж байсанаас биш чоно моноор бол зугаа л гаргадаг амьтан шдээ..... кэкэк...... яг ямар хамаатай болохыг эрхэм админсаг тайлбарлаад өгчихгүй юу хө......


Аливаа зүйлийг нэг ахуй төдийд ойлгож болохгүй л дээ.

Бөртэ Чоно, Гоо Марал гээд л Монгол гэдэг үндэстний түүх ямар гоё эхэлдэг билээ. Монголчууд бид нарт хамаагүй гээд хэлж болохгүй байх.

Харин Азкал бол зүгээр золбин нохой. Эхний бичлэг дээр тэдний нутагт байдаг жижиг биетэй гудамжны нохой гэж оруулсан, сүүлд гудамжаар яваад хүмүүсээс асуусан чинь есөн шидийн нохой заагаад алказ гээд байхаар нь гайхаад тусгай төрөл байдаггүй юм уу гэсэн чинь өөдөөс гайхаад ю гэж дээ эд нар чинь гудамжны нохой олон төрөл гээд байсан. Тэгэхээр Монголд бол Азкал бол золбин нохой л гэсэн үг.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Thu Mar 03, 2011 10:07 am

Энэ шигшээгийн хувцаснаас болоод сүүлийн үед ийм бодол толгойд орж ирээд байгаа.

Нээрээ Улаан өнгө Монгол улсад Манжын үеэс л орж ирсэн байх. Тэгээд залгуулаад буддын шашны шар улааны урсгал гээд, за тэгээд улаан хувьсгал орос ах нар гээд,... нилээн сууришаад явчихсан юм шиг байгаа юм.
Улаан өнгийг эрч хүч, зоригийн өнгө гэдэг боловч энэ ойлголт Барууны соёлын ойлголт байгаа юм. За тэгээд Хятад тал руугаа бол эд баялагийн өнгө гээд явчихна.

Бодоод байхад тэрнээс өмнө Монголчууд хэзээ ч улаан өнгийг шүтэж дээдэлж байгаагүй. Цэнхэр, Цагаан, Xар өнгө бол манай үндэсний үндсэн дээдэлдэг өнгө байсан юм болов уу гэж бодож байгаа.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Эрдэ » Thu Mar 03, 2011 10:11 am

Яавч улаан өнгө биш л дээ
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby rednasca » Thu Mar 03, 2011 10:18 am

дан ганц энэ тоглолтоор хязгаарлагдахгүй учраас уриа, дуугаа зөвхөн Филиппинчүүдэд зориулахгүй баймаар байна...
мэдээж, 1-2 дуу тусгайлан дуулж бололгүй яахав...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Thu Mar 03, 2011 10:28 am

За нөхдүүдээс уйчлал хүсээд өмнөх мэдээлэл дээр тодруулга хийсэн нь зөв болов уу.

Шигшээ багийн хөгжөөн дэмжигч нарын хурал өмнө гурвантаа хуралдаж гишүүд идэвхитэй оролцож байсан ч манай форумын идэвхитэй гэгдэх нилээдгүй гишүүд их хойрго хандаж байсан билээ.

Тиймээс энэ удаад ТОГЛОНО гэхээр хир их хүн ирнэ гэхийг харахыг хүслээ. ТОГЛОНО гэдэг нь хөл бөмбөг тоглох биш цас арилгаж тоглох юм.

Цас орсноос хойш манай шигшээ багийнхан өөрсдөө цасаа цэвэрлэж байгааг харсан гишүүд талбайн цасыг нь цэвэрлэж өгч бэлтгэл сургуулилтанд тус болох саналыг гаргаж уг саналыг МХБХ-д танилцуулж энэ бүтэн сайн өдөр (3 сарын 6) 11 цагаас бөөнөөрөө очиж цас цэвэрлэхээр болсон юм.

Шигшээ багийн тамирчид 3 сарын 7-ны өдөр Эрдэнэт хотоос энд ирж бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм.

Одоо гадаа темп. их хүйтэн болохоор пластик өвсөнд гэмтэл учрах магадлал өндөр, мөн АФЦ-гийн мандаттай тэмцээн болох гэж байгаа тул талбайд ямар нэг гэмтэл гарвал хүйтэнд засварлаж чадахгүй, АФЦ-ийг комисионер ирээд талбай шаардлага хангахгүй гээд тоглолтыг 0-лох эрсдэлтэй. Маш олон хүчин зүйл байгаа тул энэ удаа цасаа цэвэрлээд л тарах болно. Ингэж цуглахдаа тоглолтын үеэр дуулах дуу, хэлэх уриагаа давтах юм.

Яахав 3 сарын 15-ны тоглолтын дараа цас цэвэрлэхэд оролцсон хүмүүсд хэрхэх талаар яриад цаг аваад тоглож болох байх хамгийн гол нь цэвэрлээгүй, ямарч ажил гүйцэтгээгүй байж тийм хүсэлт тавих нь учир дутагдалтай гээд орхисон байгаа.

За тэгээд цас цэвэрлэж Тоглоход хэн хэн ирэх вэ? Хэн хэн ирэхээ болих вэ?

Нийт дэмжигч нарын дунд уриалж байгаа ажил шүү. Бүгд идэвхитэй оролцоорой.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Cule » Thu Mar 03, 2011 10:38 am

Cule wrote:Завтай бол очино оо...


8-) :ногоон:
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby suldees » Thu Mar 03, 2011 10:42 am

мань очноо цасаа цэвэрлий даа гэж
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby MJ » Thu Mar 03, 2011 10:49 am

Өөө сайхан гошгоруулсан бна ш дээ :-o

:eek: тиймээ тийм дээрээс хойш л цасыг н цэвэрлээд өгчие гэж ярицгаасан.
Очно очно. Зүгээр ч гүй давхар цасааар байлдацгаая :RD
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby rednasca » Thu Mar 03, 2011 11:03 am

Cule wrote:
Cule wrote:Завгүй бол очихгүй ээ...


8-) :ногоон:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Cule » Thu Mar 03, 2011 11:45 am

Баярлалаа Наска...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby rednasca » Thu Mar 03, 2011 11:49 am

Уучлаарай, Күлэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Batuka00 » Thu Mar 03, 2011 12:56 pm

Цэвэрлэх хүрз нтр юмнууд очиход бхуу авж очий гэхээр манайд бхгүйн бнааа. Хоосон л очих нь дээ.
User avatar
Batuka00
 
Posts: 174
Joined: Thu Jan 20, 2011 11:08 am
Location: UB

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Thu Mar 03, 2011 1:11 pm

Тэнд нь байгаа.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby barca forever » Thu Mar 03, 2011 1:39 pm

Бид бол чоно
Хөлбөмбөгийн фан

Бид бол фан
Хөлбөмбөгийн чоно

гээд нэг кип кап дуу байдаг билүү.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Aagii_03 » Thu Mar 03, 2011 1:42 pm

Бүтэн сайн өдөр гайгүй цаг нь эрт юм байна. Заавал очно оо.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Баясаа » Thu Mar 03, 2011 4:29 pm

3-р сарын 15-нд агаарын температур ойролцоогоор -12-оос -10 целс орчим байх нь олон жилийн дундажаас 8-10 градус хүйтэн байна энэ жил. Хүйтэн бол нухчих байх гэж бодоод байгаа ш дээ. Сая Филлипин явчихаад ирсэн. Тэдний шигшээ баг өөрсдийн нутгийн хамгийн хүйтэн газар болох Багио гэдэг хотдоо бэлтгэлдээ гарчихсан байгаа юм билээ. Тэр хотод нь очиж хоёр хоносон. Өдөртөө +22 целс, шөнөдөө +10 целс орчим байна лээ.
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Bold9 » Thu Mar 03, 2011 4:37 pm

Очноо..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby Билгүүдэй » Thu Mar 03, 2011 4:43 pm

Баясаа wrote:Өдөртөө +22 целс, шөнөдөө +10 целс орчим байна лээ.

:-o :-o :-o
Тэнд очих юмсан. Өдөржингөө тоглохгүй юу :sad:
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby TRISTAN » Thu Mar 03, 2011 4:59 pm

Энэ Заяагийн гоё нийтлэл байна. Уншаад бүр хурдан 15-н болоосой гэж бодоод байна.

МОНГОЛ - ФИЛИППИН
1 цаг 33 минутын өмнө
Энэ сарын 15-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд Монголийн шигшээ баг Филиппинтэй тоглоно. Азийн чансаа доогуур багуудын дунд зохиогддог Challenge cup – 2011 тэмцээний эхний шатны тоглолт бөгөөд өмнөх тоглолт Филиппиний талбай дээр болсон юм.

Манай шигшээ багийн хувьд өмнөх Филиппинд болсон тоглолтонд 2-0-ээр хожигдсон учраас талбай дээрээ 3-аас дээш бөмбөгний зөрүүгээр хожихгүй бол болохгүй. Мэдээж маш хэцүү даалгавар боловч бөмбөг дэндүү бөөрөнхий. Яаж ч магадгүй. Гэхдээ харанхуй хаашаа ч хувирч магадгүй гэхээсээ илүү одоогийн байдлаар ямар таамаг дэвшүүлж болох талаар бичиж үзье. Гарааны бүрэлдэхүүн:

1.Ганбаяр (УБДС)

3. Лүмбэнгарав (УБДС) 8.Энхжаргал (Эрчим)
Алтанхүү (Сэлэнгэ Пресс) 13.Цэдэнбал (УБДС)

2.Очбаяр (УБДС)

7.Чинзориг(УБДС) 5. Гарьдмагнай(Мазаалай)

7. Баттулга (Эрчим) 11.Түмэнжаргал (УБДС)


12.Төгсбаяр

Гарааны бүрэлдэхүүнийг ингэж таамаглаж байна. Улаан хуудас авч энэ тоглолтон оролцох боломжгүй болсон П.Алтантулгын оронд Мөнгөнтулга, Алтанхүү нар шигшээ багт дуудагдсан. Хаалгачийн хувьд Ц.Ганбаяр гарах нь бараг тодорхой бол баруун хамгаалагч дээр Б.Анар, С.Одхүү, Ц.Дарамбаяр, Алтанхүү нараас шинэ цэрэг Алтанхүүг сонголоо. Төвийн хамгаалалтын хувьд багийн ахлагч Б.Лүмбэнгарав, Эрчимын цайны ганц хамгаалагч Ц.Энхжаргалтай тоглож, зүүн жигүүрт ахиад Н.Цэдэнбалыг тоглох болов уу гэж таамаглаж байна. Уг нь манайдаа хамгийн сайн цохилттой түүнийг зүүн хагас дээр тоглуулвал илүү сонирхолтой ч, дасгалжуулагч зүүнд хамгаалах өөр тамирчин шигшээд дуудаагүй. Баруун хагас хамгаалагч маш ээдрээтэй байна. Манай гол тоглогч П.Алтантулга торгуультай учраас З.Баттулга тоглож магадгүй юм. Эсвэл Г.Төгсбаяр. Харин цэвэрлэгчээр О.Очбаяр ахиад гарч магадгүй. Түүний урд Б.Гарьдмагнайтай хамт А.Чинзориг, А.Эрдэнэбаяр нарыг нэг тоглох болов уу. Зүүн хагас дээр Ц.Түмэнжаргал, Э.Ганзориг гэсэн нэр дэвшигчид байна. Харин ганц довтлогчоор Г.Төгсбаяр өрсөлдөгчгүйгээр сонгогдоно. Хэрвээ баруун хагас дээр гарах бол Цацрал урд тоглож болзошгүй. Тоглолт, чансаа гээд олон талаар илүү багтай тоглох учир нэг довтлогчтой хувилбар сонгох болов уу гэж таамаг дэвшүүллээ. Чин үнэнээр манай нөөц боломж ямар вэ гэхээр: Бидэнд тийм сүрхий тактик гэхээр зүйл байхгүй. Тамирчид багаар сэтгэх, тоглох, тактик тал дээр хүүхэд байхын номын дуу сонсоогүй гэж хэлж болно. Бөмбөг барилт дээр эсрэг баг илүү тоглож магадгүй. Харин манайх довтолгооны хувьд Макаотой тоглосны адил эсрэг багийн хамгаалалтын шугам руу овоолж байгаад бөмбөгөө унагаж тэр дундаас мөргөх, чихэх гэсэн аз хайсан, тухайн үеийн нөхцөлд байдалд тохирсон тоглолт гаргаж магадгүй. БНАСАУ, Макаод оруулсан бүх гоол маань ийм л байлаа. Алсын дамжуулалтаар агаарын тоглолт их болно гэсэн үг. Хоёр жилийн өмнө Макаод мөн 2-0-ээр хожигдоод дараа нь талбай дээрээ гурваас дээш бөмбөгний зөрүүгээр хожих ёстой байсантай яг ижил нөхцөл байдал бүрдээд байна. Гэхдээ Филиппин ур чадварын хувьд илүү.

Бид гадны тамирчдыг төрсөн газар, нэр ус, үүх түүхтэй нь гаргаахгүй. Харин Монголынхоо тамирчдыг төдийлөн сайн мэдэхгүй. Тиймээс өөрийн мэддэг хирээр тамирчдаа танилцуулья.

Хаалгач

1.Цэвээнсүрэн Ганбаяр (УБДС)
1991 онд төрсөн ирээдүйтэй залуухан хаалгач. Хөлбөмбөгийн спортоор сүүлд хичээллэж эхэллэсэн. Дуулиан – 2020 болон Улсын аваргад төдийлөн харагддаггүй байсан боловч УБДС-д орсоноор ур чадвар нь илт сайжирсан. Ялангуяа БНХАУ-ын Ухань хотод болсон оюутны нөхөрсөг тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцож сайн тоглосон. Түүний аз болоход УБДС-д төдийлөн сайн хаалгач байгаагүй нь шууд гарааны бүрэлдэхүүнд тоглох боломжыг нь нээж өгсөн. Сүүлийн хоёр жилийн Үндэсний Лигт сайн тоглож шигшээ багт дуудагдах болсон. Одоо бол яах аргагүй Монголын шигшээгийн номер нэг хаалгач. Филиппинд болсон тоглолтонд маш сайн тоглосон. Ойролцоогоор 187 см өндөртэй.

21. Батсайхан Ариунболд (Эрчим)
Сэлэнгийн залуучуудаас бүрдсэн сонирхогчдын Халиун Од багт тоглож байгаад Эрчим руу явсан. Эрчимын хаалгач Дэлгэрдалай ажил ихтэй байдаг учраас мөн л гараанд тоглох боломж нь нэмэгдсэн. Жижигхэн биетэй ч маш өндөр техниктэй. Түүний үсрэлтийг үзэгчид харчихаад “яг л сармагчин шиг” гэж уулга алдах нь бий. Хаалганы аль нэг буланд төвөггүйхэн үсрээд хүрчиж магадгүй.

22. Дашням Ачит-Эрдэнэ (Сод Титэм)
Сод Титэм гэж ямар баг байдгийг би мэдэхгүй ч, сүүлд хамтдаа Андрос багаас тоглож байсан. Төдийлөн олны танил биш сонирхогчийн багаас шууд шигшээ багт орсон. Холбооны бэлтгэлд хамрагддаг байсантай нь холбоотой байж магадгүй. 1-р сургуулийн хаалгачаар тоглодог байсан бөгөөд одоогоор МУИС-ын Эдийн засагт сурдаг. МУИС-ын хөлбөмбөгийн аваргаар цав цагаан хувцастай нэг хүн үсрээд байдаг нь Ачит. Шигшээгийн хамгийн “S and I” тоглогч. Тарпезан өмд, шаргал үс, үнэртэй уснаас сална гэж байхгүй. Тоглохоос гадна “Гол нь гоё харагдах гэсэн” уриатай. Өндөр техник, үсрэлт сайтай. Жоохон хэнэггүй.

Хамгаалагч

2. Олзвой Очбаяр (УБДС)
Хараацай клубээс хөлбөмбөгийн гараагаа эхлэж өсвөрийн олон ч тэмцээнд оролцож явсан. Хамгаалагч гэхэд бөмбөг эзэмших, залах, туух техник өндөртэй тун чиг ухаалаг. Тоглолтын явцад хатуу ширүүнч, тоглолтоос бусад үед тун найрсаг. Хичээлдээ явахаас гадна хувийн юм ажиллуулдаг бизнесмэн залуу. Нуруу намтэй учраас агаарт тийм сайн тоглодоггүй. Филиппинтэй хийсэн тоглолтонд гол тоглогч Фил Янгхасбандыг зогсоо зайгүй дагаж сүүлдээ нөгөөдөх нь ууралсандаа нүүр рүү нь цохиж харагдсан. Баруун, зүүн, төв болон цэвэрлэгчийн гээд хамгаалалтын бүх байрлалд тоглодог.

3. Доноров Лүмбэнгарав (УБДС)
Улс болгон домог болсон эсвэл хамгийн шилдэг хөлбөмбөгчдөө тодруулдаг. Монголынх бол яах аргагүй Лүмбээ ах. Бараг 16 настайдаа хөлбөмбөгт орсон боловч удалгүй шигшээд багтсан авьяастай нэгэн. Олон жилийн турш лигт түрүүлэх хүсэлдээ автагдаж байсан боловч үргэлж мөнгөн медаль авч бараг л ””мөнгөн Лүмбээ” болох дөхсөн ч 2005 онд Хоромхон клубээс анхны аваргаа авч учиргүй уйлж билээ. Жинхэнэ лидерийн зан чанартай. Түүнийг чангахан шиг юм хэлвэл хэн ч дуугарч зүрхэлдэггүй. Айх, хулчийх гэсэн ойлголт байдаггүй. Дандаа шар, улаан хуудас авна. Тоглож чадахгүй байрлал, хийж чадахгүй үйлдэл гэж байхгүй. Уг нь бол төвийн хамгаалагч боловч заримдаа найруулагч, довтлогч хийхээрээ мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлдэг. Цохилтын оновч, хүч сайтай. Агаарт бол Монголдоо хамгийн шилдэг. Тийм ч учраас Лүмбээтэй баг булангаас гоол оруулах нь элбэг. 180 см өндөртэй. Ясархаг шанаа, бахим чанга биетэй. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Монголын шигшээ багийн ахлагч.

4. Сэлэнгэ Одхүү (Сэлэнгэ Пресс)
Монгол улсын гавьяат багш, хөлбөмбөгийн спортын мастер Ч.Шархүү агсаны шавь. Хөлбөмбөгөөр алдартай 5-р сургуулийн бүтээгдэхүүн. Өсвөр үедээ төвийн хамгаалагч хийдэг байсан бол одоо баруун жигүүрт голдуу тоглох болсон. Хангарьдад 2005 онд тоглож байхдаа Эрдэнэтийн хүргэн болсон. Хотын аюулгүй байдлыг хангаж хөлбөмбөг тоглохоос гадна цагдаа хийдэг. Хойд Солонгост 4-0-ээр хожигдож байхад нэр төрийн ганц гоол оруулж “ард түмний гоол”-ын эзэн болсон. Одоо комьютер тоглодог хүүхдүүд олон тоогоор хожигдоод ирвэл “за нэг ард түмний гоол оруулья” гэж ярьдаг. Дутагдал нь амаараа их тоглодог.

8.Цэрэнжав Энхжаргал (Эрчим)
Өсвөр үедээ Монголын ирээдүйтэй тоглогчдын тоонд зүй ёсоор ордог байв. Харамсалтай нь 2 жил хөлбөмбөгөөс хөндийрч байгаад буцаж ирсэн. Анх довтолгооны хагас хамгаалагч, довтлогчийн байрлалд тоглодог байсан бол одоо хамгаалагч. Өөртөө итгэлтэй үйлдэл, тоглолтыг ихээр хийдэг. Ур чадвар техникээр Монголдоо дээгүүр бичигдэнэ. Анх Ариунболор багштай 6-р сургуулийн Шонхор клубээс гараагаа эхлэсэн. МУИС-ийн Газарзүй, геологийн сургууль төгссөн. Хоёр дүү нь мөн хөлбөмбөгчин.

15. Цэцэнбаатар Дарамбаяр (Хоромхон)
Залуу ирээдүйтэй хамгаалагч. Гэр бүлээрээ хөлбөмбөгөөр өвчилсөн гэж хэлж болно. Дарамаагийн аав Цэцэ ах маш сайн хөгжөөн дэмжигч. Харин ах Пунцагдорж нь шигшээ багт нэр дэвшдэг тоглогч. Өсвөрийн Лигт тоглож байхдаа талбайн төвөөс цохиж хэд хэдэн гоолыг оруулж байсан. Байнга инээж явдаг нуруулаг, чадварлаг хамгаалагч. Ирээдүйд Д.Лүмбэнгаравын халаах авах залуу гэж ярьдаг. Хоромхоны Б.Гансүх багшийнхаа ганц хайртай шавь нь. Одоогоор ШУТИС-д сурч буй. Хамгаалалтын бүх байрлал дээр тоглодог. Ердөө 18-хан настай.

16. Батчулуун Анар (Эрчим)
Анх Шонхор багаас гараагаа эхэлсэн. Түүнд тоглож үзээгүй байрлал гэж байдаггүй. Ямар байрлалд хүн дутна, тэнд Анар тоглодог. Тийм ч учраас олон талын арга барилтай. Техник гэж галзуу. Криштиану Роналдугийн бүх юмыг хийдэг. Сэтгэл санаагаар унаж, муу тоглоно гэж бараг байдаггүй. Дутагдал нь амаараа их тоглодог.

18. Бэхбат Ганбат (УБДС)
Өсвөрийн лиг үзэж байхдаа энэ хүү ч юм дуулгана даа гэж бодож байлаа. Хатуу, ширүүн, зоригтой тоглодог учраас хөлбөмбөгчид “хадуур Гамбаа” гэж хочилдог. Зарим нь айдаг биз. Видич шиг гэх үү дээ. 2007 оны Лигээр олгойны хагалгаанд ороод хоёрхон хоногийн дараа талбай дээр гарч байсан нөхөр. Мэдээж багшдаа хэлэлгүй тоглоод, дараа нь загнуулж байсан. Хамгаалалтын бүх байрлалд тоглодог.

Алтанхүү (Сэлэнгэ Пресс)
Монголын Лигийн ширүүн тоглолттой тоглогчийн нэг. Хамгаалагчаар тоглодог ч гэсэн чөлөөт цохилт, булангийн цохилт гүйцэтгэдэг. 20-р сургуулиас тоглож байгаад Цагдаа болж Баянхонгор аймаг очоод тэндээ хөлбөмбөг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, ахлах сургуулиудад дасгалжуулагч хийж байсан. Биеийн хүчний тоглолт сайтай, зоригтой.

Мөнгөнтулга (Хасын Хүлэгүүд)
Шарын голоос тоглодог байсан ах дүү хоёрын нэг. Жижиг бахим биетэй, хурдтай. Биеийн хүчний тоглолтыг их хийдэг. Хамгаалалтын бүх байрлалд тоглодог. Тоглогчоос гадна Хасын Хүлэгүүд багийн залуучуудын багийг дасгалжуулдаг.

Хагас хамгаалагч

5.Баясгалан Гарьмагнай (Мазаалай)
Гарьдмагнайгийн тухай ярихаар ухаантай гэж хүн болгон хэлдэг. Тоглолт унших, зохион байгуулах тал дээр янзтай. Анх зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглож байсан. Өсвөрт тоглодог байхад Мазаалайгийн ах дүү хоёр гэзэгт гэж дүүтэй хамт ярьдаг байв. 75-р сургууль төгссөн. Wikipedia.org сайтад түүний мэдээлэл хамгийн их байдаг. Монголд ажиллаж буй Серб дасгалжуулагч “Хэрвээ би 10 жилийн өмнө ирсэн бол Гарьд одоо Европт тоглож буй” гэж хэлсэн гэдэг. Монголд хөлбөмбөг хөгжиж байгаа учраас Гарьд шиг олон хүүхэд байгаа. Тэд нарыг олж хараасай гэж хүсье даа. Өндөр 185, солгой хөлөөрөө тоглодог. Тоглолтын дундуур эсрэг багийн тоглогчидтойгоо хөгжилтэй яриа өрнүүлдэг, даруухан, харилцааны тал дээр өөлөх юмгүй. Одоогоор Дэрэн хүүхдийн багт дасгалжуулагч хийж буй.

6. Амгалан Чинзориг (УБДС)
Хараацайгийн Баттулга багшийн шавь. Умби гэдэг нэрээр нь хүмүүс сайн танина. Өсвөрийн шигшээд байхад дасгалжуулагч Чинзориг гэж хэлэнгүүтээ “Энэ хэн бэ?” гэж байсныг бодоход бүтэн нэрийг нь мэддэг хүн цөөхөн. Гоёмсог хууралтыг түүнээс харж болно. Баруун, солгойгүй цохьдог. Нэг хэсэг түүнийг хамгаалах гэж их гэмтээдэг байсан учраас бага зэрэг аймхай болсон. Төвийн хагас хамгаалагч, зүүн хагас хамгаалагч дээр тоглодог.

7. Зоригт Баттулга (Эрчим)
Багануурын дасгалжуулагч Зоригт багшийн хүү. Өсвөрийн тэмцээнд Багануурын багаа ганцаараа авч явдаг, зогсооход тун хэцүү байв. Япон руу хөлбөмбөгийн сургуульд явсан дөрвөн хүүхдийн нэг. Хагас хамгаалалтын бүх байрлал дээр тоглодог. Багт маш хэрэгтэй, биеийн хүчний тоглолт сайн. Хүмүүнлэгийн Ухааны сургуулийг төгссөн. Одоо хувийн компанид Япон хэлний орчуулагч хийдэг.

9. Пагмасүрэн Алтантулга (Мазаалай)
Мазаалайгийн Энхболдбаатар багшийн шавь. Жати гэж дууддаг. Багийн элдэвтэй хүүхэд байв. 2004 оны Улаанбаатар хотын спартакиадаар Лүмбээ ах гоцойтлоо хуурагдчихаад “Энэ их сайн хүүхэд байна шүү” гэж хэлж билээ. Тэр үед Жати дөнгөж 16 настай байлаа. Жигүүрт тоглодог хурдны гайхамшиг болсон нөхөр дөө. Жижигхэн биетэй учраас мөрлүүлнэ гэж бараг үгүй. 2009 оны Үндэсний Лигийн шилдэг тоглогч болж байсан. УБДС-д сурч байхдаа багийн ахлагч хийж байгаад төгсөөд Мазаалайдаа ирсэн.

11. Норжмаа Цэдэнбал (УБДС)
Анх 20-р сургуулиас элдэвтэй туранхай солгой хүү гоол хийдэг байсан нь Нуугий (дууддаг нэр нь) байлаа. Гэтэл одоо шал өөр тоглолтын арга барилтай. Юун тэр хуурч гүйх. Харин сайн цохьдог болсон. Монголын хамгийн хүчтэй, оновчтой цохидог. Нуугий цохисон бол баараггүй гоол. Цохилтын техникийг маш өнөөдөр эзэмшсэн. Зарим нэг нь “Цэдэнбалын солгой хөлийг хорьё” гэж тоглоом болгож хэлдэг. Довтлогч болон зүүн жигүүрийн бүх байрлалд тоглодог.

13. Цэдэнбал Түмэнжаргал (УБДС)
Хөлбөмбөгчдийн гэгдэх 5-р сургуульд байхын өсвөрийн тэмцээнүүдэд тун сайн тоглодог байсан. Өсвөр үедээ Мөрөн (одоо АНУ-д байгаа), Төөмөөгийн хослол хамгийн шилдэг нь байв. Хоёр хөлний цохилт сайтай. УБДС-ын урдаа барьдаг ганц довтлогч. Даруухан, дуу цөөтэй.

14. Алтансүх Эрдэнэбаяр (Хангарьд)
Өнгөрсөн жилийн Лигийн аварга Хангарьд клубээс шигшээд багтсан ганц тамирчин. Хөлбөмбөг яаж тоглохыг сайн мэддэг, ухаалаг тамирчин боловч Гарьдмагнай шиг лидер биш. Тоглолтын арга барилын хувьд гоолын дамжуулалт, солгой бөмбөг эзэмшилт сайн. Анх зүүн хамгаалагч, хагас хамгаалагчаар гараагаа эхлэсэн бол одоо Хангарьд багийн уураг тархи болсон төвийн хагас дээр тоглодог. Эрдэнэтийн Сэргэлэн багшийн хайртай гарын шавь нь. Дууддаг нэр нь Гату.

17. Эрдэнэ-Очир Ганзориг (УБДС)
Хараацай клубээс гарч ирсэн зүүн жигүүрийн хагас хамгаалагч. Тоглолтын онцгой арга барилтай. Хурдан, гүйлтэн дундаа хууралт сайн. Жижиг биетэй ч бөмбөгний төлөөх тэмцэлд өндөр техникээ ашиглах ялах чадвар өндөр. Түүнийг шүтдэг хөлбөмбөгчид байдгийг мэднэ. Жилийн өмнө БНСУ-д сурч ирээд жин нэмж, хуучний Ганзориг болох гэж бэлтгэл сургуулилт их хийсэн. Найз охин нь түүний фанат. Тоглолтыг нь үргэлж ирж үздэг.

Довтлогч

10. Жаргал Цацрал (Хоромхон)
Хараацай клубийн Баттулга багшийн шавь. Япон явах шалгаруулалтанд тэнцсэн дөрвөн хүүхдийн нэг. Монголын лигт ердөө хоёр дахь жилдээ тоглож буй. Хурдан, шаламгай, цохилт сайтай. Япон стилийн хувцас, шил зүүж гангардаг. Өсвөрийн лигт байхаасаа довтлогчийн байрлалд тоглодог байсан.

12. Ганбаатар Төгсбаяр (Сэлэнгэ Пресс)
Монголын шигшээ багийн мэргэн буучдын жагсаалтыг Д.Лүмбэнгаравтай хамт 6 гоолоор тэргүүлж байгаа. Одоогоор манайдаа нэг номерийн довтлогч. 97-р сургуулийн ХОТШ Барс багаас гараагаа эхлэсэн. Довтлогч хүнд байх бүх чанар, авьяас байдаг. Үндэсний лигийн тоглолт бүрт гоол оруулдаг. Мөн шигшээ багийн түүхэнд анхны хэт-трикйг Гуамын хаалганд оруулж байсан.

Дасгалжуулагч

Сандагдорж Эрдэнэбат
Монголын шигшээ багт тоглож байсан, мундаг тамирчин. Түүний аав Сандагдорж тэр чигээрээ Монголын хөлбөмбөгийн түүх гэж хэлж болно. Сандаг багшийн бичиж үлдээсэн түүх, зураг бидэнд үлдэж хөлбөмбөгийн түүх гэж явдаг. Харин дүү С.Эрдэнэ-Очир нь УБДС-ын дасгалжуулагч. Дасгалжуулагч Бат ах маань өнгөрсөн жилийн Лигт УБДС-аас тоглож байсан. Хөлбөмбөг сонирхогчдоос өөрийн багийн тамирчдаа шигшээд дуудлаа гэх яриа гарах болсон. Гэхдээ шигшээ багийг түүний мэдэлд өгсөн бол тэр л бүхнийг шийдэх, мэдэх эрхтэй. Тэгэхээс бусад хүн юу гэж ярих нь хамаагүй.

Арын эгнээ зүүн гар талаас: Гарьдмагнай, Энхжаргал, Тэрбаатар (Ерөнхий нарийн бичиг), Эрдэнэбаяр, Ганбаяр, Ариунболд, Ачит-Эрдэнэ, Баттулга, Түмэнжаргал, Одхүү, Төгсбаяр, Баянжаргал (дасгалжуулагч), Лүмбэнгарав, Эрэдэнэбат (Ерөнхий дасгалжуулагч)

Урд эгнээ зүүн гар талаас: Цэдэнбал, Анар, Чинзориг, Дарамбаяр, Алтантулга, Цацрал, ганбат, Ганзориг, Очбаяр


Шагнал урамшууллын хувьд дараагийн шатанд шалгарвал тамирчин бүрт 500 000 өгөх санал гарч байсан. Бид улс орноо ингэж хөгжүүлнэ, энийг ингэнэ, тэгнэ гэж сайхан ярьдаг боловч хэрэгжилт нь бараг 10 хувь. Олимпын аварга дээр ч ийм л байсан. Энэ удаа хоосон яриад өнгөрөх шинжтэй болж байна даа гэж миний бие бодож байсан боловч Дельта авто сервис компаниас дараагийн шатанд шалгарвал тамирчин бүрт 1 000 000 сая төгрөг, оруулсан гоол бүрийг мөн 1 000 000 төгрөгөөр үнэлэж байгаагаа мэдэгдлээ, амлалаа. Хэн ч тоодоггүй хөлбөмбөгчдийг тоож, итгэж, урам хайрлаж байгаа анхны тохиолдол. Дельтагийн хамт олонд баярлалаа.

3-р сарын 15-д болох эх орныхоо тоглолтыг очиж үзье, дэмжицгээе. Муу тоглосон ч гэсэн бид урам хайрлах ёстой. Манай хөгжөөн дэмжигчид, бид өөрсдөө шигшээ багийнхаа 12 дахь өрсөлдөгч болох тохиолдол БНАСАУ, Макаотой хийсэн тоглолтоос харагдсан. Өөрсдийгөө хайр найргүй шүүмжилж, сул талаа мэдэж байж урагшлах ч гэсэн тоглолтон дээр л биш шүү. Гайгүйхэн шиг тогловол алга ташиж, муу тогловол хараал урсгаж болохгүй. Тэр бол харагдаж буй байдлаар нь дэмжиж болдоггүй Монголын хөлбөмбөгийн шигшээ баг минь. Ямар ч байдалд орсон бид алга таших ёстой. Чансаа өндөр багтай тоглож байгаа учраас алдаа гаргахад нь шоолж, инээлдэж болохгүй. Хөлбөмбөгчид минь бид нараас урам, магтаал, дэмжлэг ямар их хүсч байгаа гэж санана. Бүгд тэр тоглолтыг хүлээж ажил, хичээл сургуулиасаа чөлөө авч эх орондоо, ээж аавдаа, гэр бүлдээ, хөгжөөн дэмжигчиддээ өөрсдийгөө харуулахыг хүсэж бэлтгэл сургуулилтаа хийж буй. Тэдний урмыг бүү хугалаарай!!!

Дахин хэлье!!! Та нараас хожил шаардахгүй, гоол шаардахгүй, зүгээр л шигшээ багийн тоглолтоо үзэх өөрөө гайхамшигтай мэдрэмж. Үүнийг л мэдрэхийг хүсэж байна!!!

http://batzaya.niitlelch.mn/content/2922.shtml
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby COYI » Thu Mar 03, 2011 5:32 pm

3 сарын 15 нд бүгдээрээ Сүхбаатараын талбай дээр нийлээд цэнгэлдэх хүртэл алхах уу тэр хоорондоо дуу болон уриагаа давтаад алхая. Бас өөр мэдээгүй байгаа хүмүүст таниулаад...
COYI
 
Posts: 775
Joined: Wed Jun 23, 2010 7:03 pm

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

Postby zorigtsaikhan » Thu Mar 03, 2011 5:42 pm

СОҮ-г дэмжиж байна...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron