zigo wrote:Сонг-д юун шар өгөх тухай ярьсныг бол мэдэхгүй юм. Журугийн гарны тухайд шүүгч харсан байлаа ч Барсад гоол хийх ашигтай нөхцөл үүссэн байсан учраас өнгөрөөхөөр байсан. Гэтэл тэр нь үргэлжлээд отон тоглолтоос Месси гоол хийсэн болсон. Ямар отон байсан бэ гэвэл Педро хаалгачын эсрэг гар ирээд цохих үед Шезни хаагаад, буцаад ойгоод Педрогийн биенээс ойх үед нь Месси отонд орцон байсан. Өөрөөр хэлбэл Педро эхлээд цохих үед нь отон байгаагүй Месси отонгүй байранд байсан бөгөөд биенээс нь ойх үед отонд орцон байсанг шүүгч маш сайн харсан байгаан. Тэгэхээр шүүгч бол үнэндээ бараг алдаагүй цэвэр сайн шүүсэн.
Зиго мэтийн нөхдүүд ажилтай болоод гараад явсан араас бүлтэрч өгчээ. Нова чи бол цаашаа шүү
Худлаа мэдэмхийрээд бүлтрээд байлгүй чи дүрмээ судлалдаа айн Зиго.
эсвэл мэдэн будилаад байгаа юмуу!
Чиний Наскад тайлбарлаад байсаныг уншаагүй биш уншиж л байсан олон юм онхолдоод яахав гээд юм яриагүй.
Журугын гарны тухай эхлээд ярья.
Журу гар хүрсэнүү хүрсэн. Шүүгч ашигтай байрлал гэж үзсэн бол довтолгоо төгмөгц Журуд шар карт өгөх л байсан байх. Миний бодлоор бол намаар явж байсан бөмбөгт гар хүрэхийг шүүгч хараагүй байх. Угаасаа олон тоглогч шамбаарсан байсан.
Мессигийн гоолын хувьд:
Месси Педрод пасслаж довтолгоо эхлэх үед Месси отон тоглолтын байрлалд байгаагүй. Энэ хамгийн чухал. Шезнигийн хаасан бөмбөг Педрод ойсон яг энэ үед Месси Педрогын урд биш ард талд байгаа. Месси отон тоглолтонд ороогүй байсан. Энэ тохиолдол яахаараа отон тоглолт болдог юм бэ. Дүрмэндээ бол бөмбөгтөй тоглогчоос хойно байгаа тоглогчид ямарч отон хамаарахгүй. Чи мэдэж л байгаа.
http://www.youtube.com/watch?v=bXq1vKjVxi0Чи бол Месси отонд орцон байсан гэж яриад байна. Үнэндээ отон байрлалд ороогүй байсан. Дээрх бичлэгээ сайн үзээрэй.
Нэг асуулт байна энэ тохиолдолд Инзаги наад талын тоглогчруу дамжуулахад отон болохуу?
http://www.youtube.com/watch?v=vJfbx3ZATAs