ЗОДООН....
НБА-гийн дарга Дэвид Стерн лигийнхээ имижийг өөрчлөх гэж хэрэндээ л хичээж байгаа билээ....өнгөрсөн жил хувцаслах дүрэм гаргаж, хип-хопчдын лиг гэсэн нэрнээс салахаар шийдсэнийг тоглогчид хүлээн авсан бол энэ жил талбай дээр элдэв маргаан гаргах явдлыг багасгахаар бас зохих шийдвэр гаргасан нь хэсэг шуугиан тарьсан ч ерөнхийдөө тоглогчид чимээгүй болсон..
ГЭТЭЛ.....гэтэл уржигдар буюу Денвер Наггетс Нью-Йоркт айлчлан тоглох үед олон тоглогч нарыг хамарсан ЗОДООН болсон нь 2 жилийн өмнө Детройт Индиана багуудын хооронд болсон ГАМШИГИЙГ санагдуулсан үйл явдал боллоо....
та бүхэн энэхүү бичлэгийг харсан учраас үйл явдлыг нэг бүрчлэн дурдах нь илүүц санагдаж байна....гол нь ямар арга хэмжээ, шийтгэл авагдах бол? гэдэг нь хамгийн сонирхол татсан зүйл болж байна.....
ЛИГИЙН ШИЛДЭГ ДОВТЛОГЧИЙГ ЯАХ БОЛ?
хэрэв тоглогч цохих үйлдэл хийсэн бол оносон, оноогүй хамаарахгүй шууд автоматаар 1 тоглолт өнждөг....мөн нөөц тоглогчид сандлаа орхиж боссон бол /мэдээж, тоглолтын үед сэлгээгээр орох үедээ босч болно.....
/ бас шийтгүүлдэг....
тэгвэл эсрэг багийнхаа Коллинсийг /түүний Смитийг довтолж байх үед хоёр гараараа татаж унагасан үйлдэл нь зодооны эх үүсвэрийг тавьсан/ санаатай баруун гарын шулуун цохилтоор шанаадаж унагасан /гэснээс нээрээ ямар овоо цохисон бэ? тээ..../ Энтони сайнаар бодоход дор хаяж 5 тоглолт өнжих байх гэсэн таамаглал байна...
зодооныг өрнүүлэх эх үүсвэрийг тавьсан Робинсон ч бас чанга шийтгүүлэх байх....голлох үүрэг гүйцэтгэсэн Жеффриз, Смит, Коллинс нар 1-3 тоглолт өнжих байх.....
гэхдээ Стерн "алдарт" Детройтын зодооноос хойш их чанга байгаа....хэн нь босс вэ? гэдгээ харуулж байгаа...тиймээс дээрх таамаглалууд хол зөрөхөд нэг их гайхах зүйлгүй болов уу? магадгүй үүнээс их тоглолт өнжихийг үгүйсгэхгүй байна л даа....
хэрэв шийтгэлийг чангаар ногдуулбал энэ жил тун одтой тоглож, багийнхаа жинхэнэ лидер байж чадаж буй, лигийн онооны лидер Энтонигийн хувьд тун их харамсалтай зүйл болох нь.....уг нь зун шигшээ багтаа гялалзаж, өөрийнхөө нэр хүндийг өндөрт өргөж байсан юм сан...
ШИЙТГЭЛ ЧАНГАРАХАД ҮЗЭГЧИД РҮҮ ОРСОН НЬ НӨЛӨӨЛӨХ БОЛОВ УУ?
магадгүй л юм...."алдарт" зодооныг бодвол уг нь гайгүй л дээ...үзэгчид зүгээр л харж байснаас элдэв юм хум шидэж, асуудал үүсгээгүй....гэхдээ л нүүрний шугамын тэнд сууж байсан хэсэг үзэгчид бол яах ч аргагүй өртсөн... Нью-Йоркийн багийн эзэн бас тун ойрхон сууж байсан гэнэ...
тэгэхээр өнгөрсөн жил Рей Аллэн, Дуулинг нар мөн эхний эгнээний тэр хавьд зодолдоод 3-5 тоглолт өнжсөнийг санах хэрэгтэй....
тиймээс лигийн удирдлага үүнийг бас харгалзах биз...
шийтгэлийг маргааш өглөө зарлана....учир нь 2 баг маргааш тоглолттой....
ДАСГАЛЖУУЛАГЧ НАРЫГ ЯАХ БОЛ?
тэд нар үүнд хамаагүй юм шиг санагдах байх...гэхдээ Айзеяа хэвлэлийн хурал дээр "Тэд нар бид нарыг доромжилсон.....цаг дуусахад 80 секунд дутуу, 19 оноо илүү байсан мөртлөө Энтони, Кэмби гээд гарааны тоглогч нар нь тоглож байсан....уг нь иймэрхүү зүйл гарах ёсгүй биз дээ" гэж битүүхэндээ Жеорж Карлыг дайрсан бол Карл зориудаар Айзеяаг "шийтгэх" гэж тэгсэн байх гэсэн таамаглал явж байна....учир нь түүний сайн найз Лэрри Брауныг Айзеяа энэ жил халж, оронд нь суусан....гэхдээ л энэ бол "гэмт хэрэг" биш болохоор Карлыг буруутгах нь утгагүй л дээ....
харин эсрэгээрээ Айзеяаг буруутгах нэг үндэслэл гарч ирсэн нь түүнийг дээрх байдалд уурлаж, хорссондоо Коллинсыг зориудаар талбайд гаргасан гэж үзэх магадлал юм....хэдийгээр батлахад хэцүү ч гэсэн нэг эх сурвалж "энэ явдал болохоос өмнөхөн Айзеяа Энтонид битгий самбарт довтол гэсэн утгатай зүйл хэлсэн" гэж зарласантай холбогдуулж түүнийг шалгахаар болж байна....
ШИЙТГЭЛТЭЙ ТОГЛОГЧИЙГ ЗАРЖ БОЛОХ УУ?
яагаад ийм хачин асуулт бий болов гэвэл Денвер Айверсоныг авах боломж нилээн өндөр байгаа билээ...хэрэв авахаар болвол оронд нь өгөх хүн шийтгэлтэй бол яах вэ? /магадгүй, Смит ч юм уу?/
үүнийг тодорхойлсон зүйл огт байдаггүй бололтой....
тиймээс хэрэв үнэхээр тийм зүйл болно гэвэл лигийн удирдлагаас зөвшөөрөл авах байх даа.....