Монгол туургатны аварга, Монгол Улсын Заан Ч.Санжаадамба

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby slo mo jones » Fri Feb 25, 2011 12:43 pm

Бие хүч ааг омогоороо аварга болоход нөөц байгаан байж. Аваргын буурь, үлгэр дуурайлал, сургамж сургааль гээд зөндөө зүйл цол дагаж очих байх энэ бүгдийг л дааж, авч явж чаддаг байх хэрэгтэй.
Ерөнхийдөө л зан авирын хувьд ширүүн, сагсуу, нидэрдэг тахимаа өгдөггүй, маргах дуртай тал их л харагдаж байна. Энэ тал дээр бол Өсөхбаяр заанаас их юм сурах хэрэгтэй гэж бодож байна унасан бол унасан зэрэг унасан ч гүйгээд дэвээд явчдаггүй
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby TraP » Fri Feb 25, 2011 12:43 pm

Энэ залуу чинь...манай найзын эхнэрийнх нь аавынх нь төрсөн дүү юм байнлээшд..
Манай найз бас том биеэрхүү удамтай... одоо 2 настай хүүхэд нь гэсэн...5,6 настай хүүхэд шиг аварга гар байдышд лол
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Адмирал » Fri Feb 25, 2011 12:54 pm

Бадруул wrote:
slo mo jones wrote:Энэ тал дээр бол Өсөхбаяр заанаас их юм сурах хэрэгтэй гэж бодож байна унасан бол унасан зэрэг унасан ч гүйгээд дэвээд явчдаггүй

Энэ тал дээр ч манай Доржсамбуу гарид үлгэр үзүүлэхээр хүн дээ...

Доржсамбуу чинь харин хааяадаа буримдаад байдаг байх шүү...
Дуг нэг удаа яалаа кк..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Raldii » Fri Feb 25, 2011 12:55 pm

slo mo jones wrote:Бие хүч ааг омогоороо аварга болоход нөөц байгаан байж. Аваргын буурь, үлгэр дуурайлал, сургамж сургааль гээд зөндөө зүйл цол дагаж очих байх энэ бүгдийг л дааж, авч явж чаддаг байх хэрэгтэй.
Ерөнхийдөө л зан авирын хувьд ширүүн, сагсуу, нидэрдэг тахимаа өгдөггүй, маргах дуртай тал их л харагдаж байна. Энэ тал дээр бол Өсөхбаяр заанаас их юм сурах хэрэгтэй гэж бодож байна унасан бол унасан зэрэг унасан ч гүйгээд дэвээд явчдаггүй

АВАРГА гэдэг цол чинь өөрөө хүнийг томоожуулдаг гэж боддог ш дэ. Булхайцахийн хувьд бол бүгд л булхайцдаг ш дэ. Тээр жилийн улсын наадмын 5-ийн даваанд у/н Мөнхбаатард халтирч уначихаад дэвээд л гүйчихсэн. Маргах дуртай гэж дүгнэж байгаа бол буруу л байна да :grin:
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Fri Feb 25, 2011 2:12 pm

"Одгүй" атлаа орлоготой бөх

Бөх үе үеэрээ төрдөг хэмээн аваргууд дуу нэгтэйгээр өгүүлдэг. Үнэхээр тийм болохыг жил жилийн наадам баталсаар ирсэн түүхтэй. Дээрх жамын эрхээр Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба гэж хөрслөг бор залуу монгол бөхийн шинэ цаг үед ёстой л цахиур хагалж байна. Тэрээр өнгөрсөн жилийн баяр наадмаас хойш 10 гаруй удаа зодоглохдоо Орхон аймагт болсон Төвийн бүсийн даншиг, өрлөг жанжин Дэмидийн мэндэлсний 110 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баяр зэрэг 10 барилдааны түрүү авлаа. Шинэ он гарсаар 20 орчим удаа түрүүлж, тун цөөн удаа өвдөг шороодоод байгаа билээ. Үүний дийлэнх хувийг буюу гурван удаа Д.Лхагвадоржид элэг бүсээ тайлаад байгаа.

Түүний удамд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, төрийнхөө их баяр наадамд 17 удаа шөвгөрсөн У.Мижиддорж гэж арслан бий. Залуу сайхан насандаа аатай, бяртай явсан буурал арслан Хархорин суманд болсон даншигт барилдахаар очиход нь бүртгэл дууссан байж. Улсын начин цол аваад удаагүй байсан түүнийг нэр дуудаад гараагvй бөхийн өмнөөс барилд гэхэд “Айдаггүй хүн, аргийн цоорхойгоор гүйдэггvй хүн, Архангайн Мижиддорж гэж бич” хэмээн даналзан байж түрүүлж байсан түүхтэй. Энэ бол 1955 он байлаа.

Ийм удам залгаж гарч ирсэн бяр, бие тэнцүүхэн хүүг өнгөрсөн жил улсын наадамд түрүүлэх магадлалтай хэмээн олон хvн таавар дэвшүүлсэн ч дөрвийн давааны нугалаанд улсын начин Д.Лхагвадоржид бүдэрлээ. Түүнийг харсан олон хүн “Их идсэний дараа өнж гэдэг үнэн шүү” хэмээн жиг жуг хийлцэж байсан юм.

Амжилтын түүчээ

Дөнгөж 16 настайдаа Булган аймгийн Гурванбулаг суманд түрүүлж, даага хөтлөөд буцсан нь түүний анхны амжилт. Тэр үедээ хөрш зэргэлдээ суманд ч тун цөөхөн удаа өвдөг шорооддог байсан гэдэг. Яг л наадмаас наадмын хооронд амжилтай барилддаг шигээ… Багаасаа бөхөд хорхойсч, үе тэнгийнхэнтэйгээ ноцолдон бүтэн дээлтэй явах нь ховордсон хүүг Д.Хишигдорж заан нийслэлд дагуулан ирж, алдарт бөх З.Дүвчингийн гараас атгууллаа. Үнэндээ нутгийн ах түүнийг ирээдүйд сайн бөх болно хэмээн таньсан хэрэг биш байв. Гэхдээ л энэ бол Ч.Санжаадамбын хувь тавилангийн эргэлт байлаа. Уг нь Д.Хишигдорж заан түүний ахыг Ч.Санжаадамбаас илүү сайн бөх болно хэмээн авах гэж хоёр удаа очоод “хана мөргөсөн” учир хоосон буцахыг хүсээгүй тул түүний хувцастай цүнхийг нь үүрүүлээд нийслэлийн зүг зорьжээ. Ийнхүү уран барилдаант З.Дvвчингийн гар доор гурван сар бэлтгэл хийж, улсын наадмын өсвөрийн барилдаанд хоёр давж, төрийн есөн хөлт цагаан тугийг тойрч үзэнгүүтээ л нутаг буцжээ. Орон гэрээсээ холдож үзээгүй, айлын танхил хүүд нийслэлийн амьдрал, тамирчин хүний хийх ёстой бэлтгэл хатуудан шантарсан ч байж болох. Гэхдээ энэ нь буруу зүйл болохыг тэрбээр ойлгож их хотын амьдрал дунд анх угтаж авсан З.Дүвчин заандаа 2005 онд хадаг барин ёсолсноор “Замчин” нийгэмлэгийн тамирчин болж, жинхэнэ бөхийн замд эргэлт буцалтгүй орсон билээ. Энэ нь ч зөв байсныг дараа жилийн нь наадам харууллаа. Тэр жил Дорноговь аймгийн баяр наадамд начин цол хүртэж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор гурвын даваанд улсын начин Ж.Бадамдоржид өвдөг шороодсоноор улсын наадмын дэвжээнд салхи хэрхэн сэвэлздэг, санаж явснаас нь ямар өөр болохыг тэрээр ойлгосон гэнэ лээ.

Итгэл өвөртөлсөн он жилүүд буюу хардалт

Тэрээр 2007 оны арван нэгдүгээр сард болсон “Витафит” компанийн 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтны барилдаанд заан М.Баяржавхлан, Ц.Мягмарсүрэн, өсөх идэр начин Г.Эрхэмбаяр нарыг дараалан шороодуулж, аймгийн начин цолтой залуу том барилдаанд анх удаа түрүүллээ. Түүн шиг аймгийн начин цолтойдоо улсын цолтны барилдаанд түрүүлсэн хүчтэн өмнө нь гарч байсангүй. Энэ үеэс л бөх сонирхогчид түүнийг ирээдүйд “юм” дуулгана даа хэмээн харж суудаг боллоо. Арга ч үгvй биз. Хэдхэн жилийн дараагаас 20 сая төгрөгийн шагналтай Монгол туургатны барилдаанд түрүүлж, дараа жил нь мөн энэ барилдаанаасаа 22 саяыг “халааслалаа”. Өнгөрсөн жил 17 түрүү авахдаа мөн Монгол туургатны гуравдугаар наадам, Цагаан сар, Бүх цэргийн наадам гээд томоохон барилдааны тэргүүн шагналыг хамлаа. Энэ бүхэн нь түүний хөгжөөн дэмжигчийн тоог нэмсээр байсан юм. Амжилт гаргах тоолонд хурц арслангийн хэтэвч нь, хэдэн саяар зузаарч байв. Ингэсээр монгол бөхчүүдийн чанар чансааг шалгадаг улсын наадам хаяанд ирлээ. Хэвлэл, цахим хуудсууд түүний хаана бэлтгэлээ базааж байгаа, ямар цолонд хүрэх тухай итгэлтэйгээр бичээд л. Бөхийн хорхойтнууд түрүүлэх бөхийн тааварт түүний нэрийг “зоож” шагналынхаа мөнгийг зүүдлэх нь холгүй төрийн наадамтай золгодог боллоо сүүлийн жилүүдэд. Тэрээр зорьж очсон сэтгүүлчийн асуултад “Шударгаар барилдвал наадмын дэвжээ ивээнэ”, “Цол хүртэх бөхийг өвс хүртэл хатгаж тэнцүүлдэг”, “Би мөнгөний төлөө улайрч барилддаггүй” гэсэн эерүүхэн хариу өгч буцаасан нь нэг удаа бус. Энэ бол түүнд наадамчдын тааврыг биелүүлчих юмсан гэсэн хүсэл, бас итгэл дүүрэн байсны баталгаа байлаа. Түүний тухай улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай “Энэ хүүг түрүүлэхэд гайхаад байх зүйлгүй”, улсын арслан У.Мижиддорж “Манай Санжаадамба ирээдүйн аварга болно” зэрэг өөрсдийн саналаа хэлж, бөх тайлбарлагч Ц.Батнасан, Б.Цогтбаатар нар улсын наадамд түрүүлэх магадлалтай хэмээн нэрлэж, наадамчдын анхаарлыг сүүлийн хэдэн жил түүн рүү хандуулав.

“Азгүйчүүд”-ийн эгнээнд

Гэтэл 2007 оны баяр наадмын дөрвийн давааны нугалаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй учраа таарч, улсын цолны тухай бодлоо дараа жил хүртэл хойшлуулахаас аргагүйд хүрлээ. Энэ үед хөгжөөн дэмжигчид нь “Залуу хүнд аз дутлаа” гэж ярилцаад л өнгөрсөн. Харин 2008 оны баяр наадмын дараа байдал тэс өөрөөр эргэлээ. Магадгүй Ч.Санжаадамбын санаанд ороогүйгээр тийм өөрөөр...
Тэр жилийн наадмаар Ардын хувьсгалын 48 дахь, XX зуунаас хойш төрсөн 65 дахь арслан цолтон Б.Ганбатад элэг бүсээ тайллаа. Энэ наадмын дуулиан намжаагvй байхад хөгжөөн дэмжигчдийнх нь зүгээс“Санжаадамба сэргээш хэрэглэдэг болоод наадмаас өөр барилдаанд сайн барилдаж байна. Наадмаар өндөр цолонд хүрвэл энэ нь илэрнэ” гэсэн яриа цуурай хадах мэт тарав. Зөвхөн энэ өгүүлбэр л хүмүүсийн бодлыг тэс өөрөөр эргүүлж чадсан төдийгүй ихэнх нь үүнтэй санал нэгдсэн юм. Гэхдээ үүнийг нь хэн ч баталж чадаагүй билээ. Тэрбээр 2009 оны улсын баяр наадмаар Говь-Алтай аймгийн арслан Ч.Суманчулуунтай хоёрын даваанд таарч Цэнгэлдэхийг орхисон, өнгөрсөн жил дөрвийн даваанд унасан нь түүнийг өнөө цагийн хамгийн азгүй бөх хэмээн нэрийдэхэд хүргээд буй. Энэ азгүйчүүдийн цуваанд Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, улсын начин Д.Батбаяр ч багтаад удаж байгаа юм.

Одоо телевизээр бөх гарахаар авгай, хүүхнүүд хүртэл “Нөгөө Санжаадамба байна уу. Тэр л түрүүлэх биз. Том байтай наадамд түрүүлээд халтуурчин “гар” юм аа” гэж ярилцдаг болж. Магадгүй, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Ж.Оргилболд гээд олноос онцгой бөхчүүд барилдаагүй удсан учир түүнээс өөр таних бөх тэдэнд үгүй биз. Гэхдээ бөх судлаачдын гаргасан олон судалгаа түүнийг улсын цол хүртэнэ гэдгийг баталж байгаа юм. Тухайлбал, Бүх цэргийн баяр наадамд түрүүлж байсан болон цагаан сарын барилдаанд түрүү, үзүүрт шалгарсан залуус улсын цолгүй үлдсэн түүх үгүй аж. Харин түүнийг хэдий хүртэл “азгүй”, “халтуурчин бөх” хэмээн дуудуулахыг хэн ч үл мэднэ. Гэхдээ нас залуу, наадам олон байна даа.

Эх сурвалж: asunews.mn Д.Булган
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby mugi19 » Fri Feb 25, 2011 9:38 pm

Энэ залуу ч цаанаасаа аварга байхаар төрсөн бөх дөө. Аварга болох нь удахгүй биз дээ.
Сайн багштай хүн дээ. Их юм хэлж өгдөг биз. Зан араншин нь өнөөдөртөө ингэж байгаа ч цолонд хүрээл гайгүй болох биз. Дагвадоржийн гаргадаг араншинг Монгол бөхөд гаргавал хэний ч дургүй хүрнэ л дээ.., Сүмод тийм байдал дайчин эрэмгий харагддаг бол Монгол бөхөд өөр, Одоохондоо өөрөө бага цолтой байгаа болохоор ааг омог нь их байгаа байх л даа.
Барилдаан төдийгүй сэтгэл санаа нь төлөвшөөд ирэхээр сайхан болох биздээ. Монголчууд хий нь арилсан гэж ярьдаг даа..,
Ямар ч байсан наадмын олон түрүү байгаа байхаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Rooney » Mon Feb 28, 2011 11:43 pm

kayo wrote:Давгаа чинь хаана гэлээ Санжаадамбыг уул руу мөлхүүлсэн гэнүү, аваргын сургаал олдохгүй энэ тэр гэсийн муу даа

Эрдэнэтийн ойгоор Санжаа түрүүлээд хүлээн авалтанд очооод Давгаа аваргын ширээнд очиход Давгаа аварга нэлээн халамцуу байх да өөрийн шүрэн хөөргөө Санжаад өгөөд 90 жилээр түрүүлбэл өөртөө үлдээгээрэй, түрүүлж чадахгүй бол ахдаа хадгандаа боогоод эргүүлээд өгөөрэй гээд өгчихсөн гэсэн. Санжаа тэрийг авангуутаа шууд л хотруу алга болсон гэсэн. Өглөө Давгаа аварга сэрээд хөөргөө хайгаад олдоггүй бөөн юм болоод хамт яваа хүмүүсээсээ асуусан чинь та Санжаад ингэж хэлээд өгчихсөн шд гэсэн чинь Ээ хөө тиймүү гээд инээгээд өнгөрсөн гэсэн. Одоо Санжаа хааяа энэ тэнд тэрүүгээр нь хөөргөлөөд яваа харагддаг. Наадамаар түрүүлбэл хөөргөтэй болно түрүүлэхгүй бол Давгаа аваргад хадганд боогоод л буцааж өгөх байх да.
Тэр мөлхүүлсэн гэдэг нь бол сэтгүүлчдийн хачир л да.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Chiluun » Fri Mar 04, 2011 4:40 pm

Санжаад допинг хэрэглэх ямар ч шаардлага алга байгалиас заяасан жинхэнэ бөх хүн. Түрүү үзүүр мөрөөдөж байсан хун наадамд доор даваанд унахад ямар хэцүү байсан бол.... Одоогийн байдлаар монгол бөхийг сонирхолтой үзүүштэй болгож байгаа цөөхөн л бөх байгаа ш дэ. Найраа , янз бүрийн дарамт,элдэв хор, бусармаг явдалын эсрэг / допинг энд орно/ бараг л ганцаараа сөрж яваа амьтан ш дэ.Хүнийг магтахаараа тэнгэрт тултал нь хөөргөөд л, жаахан уруу дорой явахад нь тал талаас нь хэмлэх юм. Хүмүүс санжаадамба гэхээр л барилдаан дээр гаргадаг түрэмгий байдалтай нь андуураад сагсуу галзуу солиотой гэх нь холгүй байх юм. Яг үнэндээ их сэтгэл сайтай залуу ш дэ. Өвөрмөнгөлд хүртсэн бай шагналаасаа Хашаат сумийнхаа хөгшидийг хүлээж авч цай уулгаж гарийн бэлэг тараасан гэнэ лээ. Залуу хүн гэхэд Архангайн өөрөөсөө бага залуу бөхчүүдийг байнга дэмжиж туслаж явдаг. / Тариатын а.н Ц. Ганбат, з.б Болдгэрэл, Их Тамирийн залуу бөх У.Батгэрэл гээд л/ Энэ талаараа Өсөхөө аваргаас ч илүү. 2010 он түүний хувьд хатуу жил байлаа.Ээжийгээ алдлаа .Саяын сар шинийн барилдаанд бэлтгэлгүй, дээр нь бэртэлтэй барилдсан гэнэлээ, /Эрдэнэтэд сар шиний барилдаанд бас Пурэвдагва-д унасан гэсэн/
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby ЦАГААН » Fri Mar 04, 2011 5:04 pm

ямар ч байсан өөрийнхөө нутгийн бөхчүүдийг хажуугаас нь их дэмждэг юм билээ... цагаан сараар барьц тавилцаж зогсож байгаад хажууд нь өөрийнхнь амйгийн бөхчүүдийн давах унахыг дэнсэн дээр яахад их л сэтгэл түгшиж байгаа бололтой дагаж хөлөө өргөж, цуг хазайж энэ тэр болж байна лээ... би тэгээд урдах Жагайгаа яая гэж байж зайлуул их нутаг амьтан юмаа гэж бодож байлаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jal » Fri Mar 04, 2011 10:42 pm

Санжаа ойрд эрдэнэтэд л бэлтгэл хийгээд байгаад байгаа сурагтай, Тэгэж байгаад бидэндээ үзэгдэх бизээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Chiluun » Sat Mar 19, 2011 3:34 pm

2011.03.19 -ний өдөр болсон Наурызийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд торолгүй түрүүллээ. Өмнөхөн нь болсон цэргийн баярийн барилдаанд 1-ийн даваанд Төв аймгийн арслан Батхуягийг хамаагүй хөөж яваад унасан энэ удаад дугнэлт хийсэн байх өнөөдрийн барилдааний зарим даваанд тун нягт хянуур барилдаж байлаа.
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 21, 2011 12:45 pm

Бадруул wrote:
slo mo jones wrote:Энэ тал дээр бол Өсөхбаяр заанаас их юм сурах хэрэгтэй гэж бодож байна унасан бол унасан зэрэг унасан ч гүйгээд дэвээд явчдаггүй

Энэ тал дээр ч манай Доржсамбуу гарид үлгэр үзүүлэхээр хүн дээ...


хүмүүс До гарьдыг ингээл байдын, надад тийм үлгэртэй бөх харагддаггүймдаа, ялангуяа заан болсноосоо хойш бүр сонин л болсон. хашлага мөргүүлээл.
Санжаа яахав, сайн бөх, жоохон омголон юм шиг бгаам, засрах биздээ. Том цол асуудалгүй байхөө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jal » Tue Mar 22, 2011 12:46 am

энэ залуу Хангарьд бөхийн дэвжээ гэж гарч ирж байна лээ, яагаад Бөхбилэгт гэж зарлуулахгүй байна, Ганзориг гуай л мөнгөөр зодож дээ. :smile:
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Хашка » Tue Mar 22, 2011 1:03 am

Улсын наадам гэдэг чинь залны барилдаан биш шүү дээ. Шаал өөр тэмцээн. Санжаа бол энэ жил амжихгүй, наанадаж заан хийж байж 2, 3-н жилээс юу юум гэхээс
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Tue Mar 22, 2011 2:32 pm

hashka_et wrote:Улсын наадам гэдэг чинь залны барилдаан биш шүү дээ. Шаал өөр тэмцээн. Санжаа бол энэ жил амжихгүй, наанадаж заан хийж байж 2, 3-н жилээс юу юум гэхээс


Боломжтой нэг гүйчихвэл түрүүлнэ дээ түрүүлнэ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Tsagaan-Uvgun » Thu Apr 21, 2011 1:15 pm

За даа сүүлийн үед гарч ирж байгаа бөхчүүдээс байгалаасаа заяачихсан амьтан чинй энэ Санжаа байгаа юм даа. Жоохон толгойгоо ажлуулж барилдвал адгуус ч дийлхээргүй амьтан. Өөрөө их бяртай тэрэндээ эрдэж яваад барилдаанч хүмүүст унах нь элбэг юм. Энэ жилийн наадмаар Түрүүлэх болтугай гэж өрөөе!
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jugder_08 » Mon Apr 25, 2011 12:41 pm

Манай ирээдүйн аварга хаагуур ямар юмаа хийгээд яваад байнадаа. Барилдсангүй.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby white » Mon Apr 25, 2011 1:14 pm

zak wrote:
Yes Man wrote:
jalkhanz wrote:Санжаадамба бол энэ цагт бусдаасаа илт хол тасарч байгаа бөх...
Мэдээж хүнд алдаа дутагдал, хувийн араншин гэж байна. Гэхдээ тэрийгээ аль болох л дарж байх хэрэгтэй...
Олон түмний хайр хүндэтгэл нэг ирэхээрээ аадар бороо мэт асгарч ирдэг аж... Түүнийг л даах учиртай...
Цагаан сарын барилдааны 2-ын даваанд Жаргалсайхан арслантай хийсэн барилдаан нь сэтгэлд хүрээгүй.
Бас заан Соронзонболд, арслан Чулуунбат нартай хийсэн барилдаан байна. Маргаан л хийх дуртай дүр төрх харагдаад байна лээ...
Аварга хүн л Аваргыг бэлтгэж чадна гэж би боддог. Гэхдээ энэ нь бусдыг үгүйсгэсэн бус... Дагвадорж аварга нэгэн ярилцлагандаа /Аваргыг Аварга л ойлгоно ш дээ/ гэж байсан... Бас ҮГ шүү...
Санжаадамбаас их амжилтыг хүлээж байгаа.
Сайхан залуучууд сайхан барилдах хэрэгтэй. Бид эцэг өвгөдөөс өвөлсөн энэ их өв соёлоо ариунаар авя явах учиртай...

Санжаачацга ирээдүйд хэн болохыг мэдэхгүй юм.... Гэхдээ одоохондоо аварга хүн ойлгохоор аварга болоогүй байна..... Улсын наадамд тав ч давж үзээгүй аварга гэж ямар юм байхав..... Одоохондоо цэргийн арслан байгаа бөх, энэ мэтээр алцагнаад байвал аварга болоод ч хэрэг байхгүй л дээ....

+1


Зөвхөн Санжаадамба гэлтгүй сүүлийн үеийн залуу бөхчүүд нэг тиймэрхүү занг цухалзаад байгаа юм аа, уг нь хоёрын хооронд заалны барилдаан нтр бол яршиг л байна. Цаана мөнгө л байгаа ш дээ гайгүй барилдвал хэдэн халтар цаас авна. Жаахан жудаг муутай болоод байна уу гэж харагдсан. Жаргалсайхантай барилддаг дээр муухай харагдаж байна лээ, нээх аварга арслан биш худлаа бааварлах гээд ядчихсан гар. Энэ жил аз од байвал олон бөх барилдаж байгаа юм чинь ах дүү нутаг усныхан нь туслаад нэг начин хийх л байх. Цаашдаа ч мэдэхгүй мэх сураад зангаа засвал уг нь бяр байх шиг байна лээ.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Yago » Mon Apr 25, 2011 3:51 pm

Бяр, мэдрэмж байгаамаа.
Одоо ухаан хэрэгтэй байна.
Энд тэнд ганц нэг энгийн номхон иргэдийг бүлтэлзүүлдэг сураг байсан. Ер нь бөхчин хүмүүс тийм байдаг юм болов уу...
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby jalkhanz » Tue Apr 26, 2011 10:43 am

НЭГЭН ЗҮЙЛ: Монгол бөхийг шимтэн үзэгч, бөхийг сонирхон судлагч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн хүрээнийхэн та бүхэн viewtopic.php?f=15&t=4599
http://jalkhanz.blogspot.com/2011/04/blog-post_25.html
эдгээр холбоосонд орж “ЦЭРГИЙН” ХЭМЭЭХ ШАГЖ АВАРГА... гэсэн нийтлэлийг уншаад өөрсдийн санаа бодлоо үлдээнэ үү. Таны санаа, бодол хамгаас чухал болно. Танд баярлалаа.
ХҮНДЭТГЭСЭН: Бөхийг шимтэн үзэгч буюу сонирхон судлагч Г.Мягмарсүрэн
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby uuganaa_2491 » Fri Jul 01, 2011 3:37 pm

Ноднин өдийд буцалж байсан сэдэв энэ жил тоосондоо дарагдаад хэвтэж байна шт. Салхи оруулийдаа. Улсын цол авах болтугай
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Takanohana_Nowitzki » Fri Jul 01, 2011 6:28 pm

Сорилгод үзүүрлэсэн бөх дор хаяж 6 даваад бгаамдаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby khakmn » Tue Jul 12, 2011 11:00 am

өчигдөр бороо орчихсон хальтаргаатай байхад нээх хийтэй хийтэй хөдөлж яадаг байна. Ер нь л цацаа цалгай ихтэй, хөндлөнгөөс харахад уначих гээд байгаа ч юм шиг эвгүй барилддаг шүү. Энэ жил дэмжээл хараал байна.
ммммммммммммм
User avatar
khakmn
 
Posts: 253
Joined: Fri Mar 09, 2007 1:51 pm
Location: ub

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby pein_akatsuki » Tue Jul 12, 2011 11:58 am

наадмийн одгуй бөх бас л унацнуу,барилдаж л байнуу
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Монгол туургатны аварга, Цэргийн хурц арслан Ч.Санжаадам

Postby Ганзо » Tue Jul 12, 2011 10:06 pm

Санжаа будлиантай заан болсоон
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests
cron