LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Moderator: Сагсан бөмбөг модууд

Бид энэ жил аварга авах уу??

Мэдээж
49
38%
Магадгүй
20
16%
Үгүй
60
47%
 
Total votes : 129

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby bilgee80 » Fri Feb 25, 2011 6:04 pm

ЗИА, АШГҮЙ НЭГ ЦОНX XААГДАЖ САНАА АМРААЛАА...

Ламар Одом Лэйкерсийн бүрэлдэxүүнд xэвээрээ,...
Байнум бацаан ЛА-даа xэвээрээ,...
Артест аварга болгож өгсөн тэр л багтаа xэвээрээ үлдлээ,...

Блак Мамба + 7 фийт өндөртэй 2 тоглогч, xамгаалалтын мангас, чуxал үед тодордог загасчин аx, + АНУ-гийн шигшээгийн гараанд гардаг залуу,..
Ийм аймаар байxад тэр солилцоо дэмий л дээ,... Должингийн xэлдгээр арай л бас давраад байсиймаа манай xэд,...

Xамгийн гол нь Фил өвгөн байна. Түүний гурвалжин довтолгоогоор 2 удаа аварга авчиxсан тэр баг бараг xэвээрээ байна.
Өвгөн бол нэг зүтгэвэл 3 дараалж авч байж л салдаг өвгөн дөө,... Бараг л батлагдсан теором байгаа юм даа...

Портланд-тай тоглосон тоглолт бол энэ улирлын xамгийн сайн тоглолтуудын нэг боллоо,... магадгүй #1 ч байж болоx,...
Бүx оддын тоглолтын дараа үлдсэн 25 тоглолтондоо бүгдэд нь анxаарал тавьж тоглоно. "мотороо асааx цаг нь болсон" гээд байсан,...
Одоо тэгээд бас дараалаад сайн багуудтай xийx xүндxэн xуваарьтай байгаа,... Удаxгүй бас Барнес ирчиxнэ,... Нэг сайн жигдрээд ПО-д орвол ч,...

Улирлын эцэст ямар ч байсан Далласын өмнө гарч аваад, болж өгвөл дорнодын xэдээс илүү xожилтой болчиxвол,...

ПиЭс: ОКС-ийн xийсэн наймааг xараxад тэд ч САС-ыг нуxаад манайxтай л конференс финал-д тоглоно гэж бигменүүдээ сайжруулаад, бэлдээд байx шиг ээ,... xү ноүс,... :smile:
Lakers and Chelsea FAN
User avatar
bilgee80
 
Posts: 431
Joined: Mon Mar 17, 2008 2:52 pm
Location: Los-Angeles, California, USA

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby rednasca » Fri Feb 25, 2011 8:08 pm

сайн уу?... Билгээ...
намайг таньж байна уу?... :ногоон:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby suldees » Sat Feb 26, 2011 12:27 am

Ай ноүс билгээ .

тэдний нөөц бол спарсийг эртээд барагл хожчихсон .Дас нь сүүлд болж байсан баг дээр 2 лидэрээ оруулж ирээдл тоглолт эвдчихнэ лээ.
энэ жил гоё юм болноо. танай мотор хэр ажиллахыг одоо л харж байядаа
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat Feb 26, 2011 12:35 am

Сүлд ахаа Чикаго Лэйкэрс финалд гоё сонсогдож бна уу
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby suldees » Sat Feb 26, 2011 1:20 am

гэхдээ энэ жилдээ би бол дэмжигч биш хүн чанараараа Бостон Сан антониа үлдээмээр байна гэхдээ чадахнуу гүй юу
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat Feb 26, 2011 8:27 am

Earvin Magic Johnson:
I hope @RealLamarOdom continues to play at this level, he’s my pick for Sixth Man of the Year.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sat Feb 26, 2011 12:50 pm

Коби маань зүгээр л байгаасай даа :)
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Manuginobili » Sat Feb 26, 2011 12:57 pm

Коби гайгаүй гэж бодож бай на даа
User avatar
Manuginobili
 
Posts: 185
Joined: Sat Feb 26, 2011 12:21 pm

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Бээгий » Sat Feb 26, 2011 1:02 pm

Ёоо тоглолтоо үзэж дуусгамаар байдаг.
Дарxан яваx болчоод байдаг цуцуцу...
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Feb 26, 2011 1:06 pm

Коби шидэлтийн халаалт хийж байна гэнэ. Гэхдээ Фил Волтоныг түлхүү тоглуулах юм ярьсан гэх юм. Уул нь өнөөдөр манай талбай дээр гэсэн статустай тоглож байгаа. Тэгсэн хагас цагаар Клипперсийн бүжигчид бүжиглээд байна гэх юм.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Feb 26, 2011 2:16 pm

Бүх оддоос хойш 3 дараалж сайхан хожлоо. Коби 3 дугаар үед 19 оноо аваад л 4 дүгээр үед сайхан амрах шив. Атланта дээр бас сайхан амраад авсан. Сэлгээнийхэнд тоглох боломж их олдож байгаа нь сайн л хэрэг. Нөгөөдөр Оклахомагийн талбайд очино. Их юм харуулах тоглолт болох байх даа. Перкинс Ибакагийн эсрэг Газоль, Байнум, Дюрант, Вэстбрүүкийн эсрэг Артест, Коби гээд л. Вэстбрүүк Фишерийг маань дээрэлхээд байдаг талтай.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Tmshinoda » Sat Feb 26, 2011 7:52 pm

Image
Эсрэг багаас Блэйк НБА-н 49 дэх Дабл Даблаа хийсэн ч манайх сайхан хожлоо..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat Feb 26, 2011 10:22 pm

8хан хуруутай бсан чинь одоо бараг нэг гаргүй болох гээд бна уу даа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Feb 26, 2011 10:32 pm

Клипперс вс Лэйкерс тойм

Баруун тохой нь зовиуртай байсан хэдий ч Коби 3 дугаар үед тэсэрснээр нутаг нэгт багаа 108-95 харьцаатай буулган авч улирлын харьцаагаа 2-1 болголоо. Коби 10-16 довтолж 24 оноо авсан бол Байнум 16 оноо, 11 самбараар тусласан.

Клипперсийн хувьд Б.Дэвисээ Кавалерс руу явуулчихсан, Э.Гордон нь бэртэлтэй, шинээр авсан М.Виллиамс, Ж.Мүүн нар нь багийнхантайгаа нэг ч удаа хамтарсан бэлтгэл хийж үзээгүй байгаа гэдэг шалтгаанаар тоглоогүй болохоор өнөөдрийн тоглолтод цөөхөн тоглогчид оролцсон. Тэд 3 дараалан, мөн сүүлийн 12 тоглолтынхоо 10-т нь хожигдоод байна. Р.Фой улирлын хамгийн өндөр 24 оноогоо 2 дахиа авсан бол Б.Гриффин 22 оноо, 10 самбар авч 49 дэхь дабль-даблиа хийсэн.

Клиппер эхний хагасыг 52-50-аар ойролцоо дуусгасан ч сүүлийн хагаст 56 оноо алдаж 45 оноо авснаар хожигдсон. Тэд 37.8%-тай довтолсон бол манайх 50.6%. Манайх хамгийн ихдээ 4 дүгээр үед 26 оноогоор тэргүүлсэн, 100-74. Мөн 7хон бөмбөг алдалт хийсэн бол тэд 11.

Коби гэмтлийнхээ талаар "Новшийн их өвдөж байна. Мааш их хөндүүртэй байгаа. Өмнө нь ч гэсэн би гэмтлийн асуудлуудтай байсан, өнөөдөр дахиад л. Миний гар бүхэлдээ мэдээгүй болчихсон, нугалахад их хэцүү байсан" гэж. Яг тэр гэмтсэн хэсгийг нь funny bone гэдэг юм байна. Тохойн нүд.

Коби 3 дугаар үед 8-11 довтолж ганцаараа 18 оноо авсан бол Клипперс багаараа 17 оноо авсан. Тэрээр 5-7 довтолж, ингэхдээ 2 удаа холоос оновчтой шидсэнээр манайх 16-5 ран хийж 76-62 болсноор хожих нь тодорхой болсон.

Клипперсийн дасгалжуулагч: "Коби удирдлагыг гартаа авсан. Тэр зарим хэцүү шидэлтүүдээ хийж байснаар биднийг дуусгасан"

Газоль 8-9 довтолж 22 оноо авсан. Тэр 2 дугаар үе дуусахад 3:56 минут үлдээд байхад 17 футээс үсрэлттэ шидэж алдах хүртлээ бүх 6 шидэлтээ амжилттай болгоод байсан. Мөн бүх 6 чөлөөт шидэлтээ хийсэн. Улирлын эхэнд дайчидын эсрэг 28 оноо авахдаа 10-10 довтолж, бүх 8 чөлөөт шидэлтээ амжилттай болгож байсан. Тухайн үед хамгийн багадаа 5 довтолгоо, 5 чөлөөт шидэлт хийж бүгдийг нь оновчтой болгон багадаа 20 оноо, 5 самбар, 5 о.д өгсөн 3хан тоглогчийн нэг болж байсан юм.

Манайх Гриффин дээр маш нягт хамгаалалт хийж, түүнд зөвхөн дундаас шидэх боломж л олгож байсан. Гриффин данк хийсэн тоогоороо лигт 2-т явж байгаа ч өнөөдөр ердөө 2 л тохсон. Тэрээр 7-18 довтолсон.

Р.Фой өнөөдөр 24 оноо, үүнийхээ 14-ийг нь эхний үед авсан. Ер нь тэр сүүлийн үед маш сайн довтолж байгаа. Сүүлийн 30 хоногт л гэхэд 20+ оноог 7 удаа аваад байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Feb 26, 2011 10:37 pm

Дараагийн тоглолтод Коби 11 оноо авахад Элвин Хэйсийг гүйцэж бүх цаг үеийн 7-т орж ирнэ. Тэрээр 27.303 оноо аваад байгаа бол Э.Хэйс 27.313
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby fond » Sat Feb 26, 2011 10:37 pm

Харин тоглохнуу??
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Feb 26, 2011 10:41 pm

fond wrote:Харин тоглохнуу??

Одоогоор тоглохгүй, шинжилгээнд орно энэ тэр гэсэн мэдээ алга. Тоглохооргүй байсан бол өдийд мэдээ гарах байлгүй.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby fond » Sat Feb 26, 2011 10:42 pm

Гүйжийгаа этр нь бол зовиуртай л байх шиг байна лээ.. шт.. Баруун гараа доошоо тэнийлгээд хөдөлгөхгүй.. залахдаа бас зүүнээрээ л залаад байсан..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Feb 26, 2011 10:47 pm

Нэг сайн мэдээ гэвэл Барнес эргэн ирэх нь. 2 удаа контактгүй бэлтгэл хийсэн. Фил түүнийг Оклахомагийн тоглолтын дараа бүтэн бэлтгэл хийгээд тэрний дараа манай цагаар 3 дахийн цөөвөр чононуудын эсрэг тоглолтод тоглуулна гэж.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Мэргэн » Sat Feb 26, 2011 10:51 pm

fond wrote:Гүйжийгаа этр нь бол зовиуртай л байх шиг байна лээ.. шт.. Баруун гараа доошоо тэнийлгээд хөдөлгөхгүй.. залахдаа бас зүүнээрээ л залаад байсан..

Гэмтлийнх нь талаар, дараагийн тоглолтын талаар асуусан Би энэ талаар бодмооргү байна, яримааргүй байна л гэж
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sat Feb 26, 2011 10:55 pm

fond wrote:Гүйжийгаа этр нь бол зовиуртай л байх шиг байна лээ.. шт.. Баруун гараа доошоо тэнийлгээд хөдөлгөхгүй.. залахдаа бас зүүнээрээ л залаад байсан..

тэр 3аар үед баззер хийх гэж оролдохдоо зүүнээрээ тохож бгаз дээ...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby fond » Sat Feb 26, 2011 11:51 pm

харин тийн..Бараг нээх амжиж хийе гэж бодоогүй байхаа..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Jo_amka » Sun Feb 27, 2011 1:18 am

Дрогба, Чех: “Лейкерс”-“Селтикс” NBA-гийн аваргын төлөө тоглоосой
http://www.sportnews.mn/2011/02/26/%D0% ... %B3%D0%B8/
Челси Лэйкерс 2 маань холбоотой гэдэг нь яах аргагүй үнэн юм байна :D
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Saiza » Sun Feb 27, 2011 1:31 am

Дрогба чинь Гарнеттийн фэн бхаа...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: LOS ANGELES LAKERS 2010-2011 Title Defense 3PEAT

Postby Jo_amka » Sun Feb 27, 2011 1:54 am

Үгүй байхаа... КЖ чинь харин манай Челсигийн фен шд...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

PreviousNext

Return to Сагсан бөмбөг - Архив

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests