ЧЕЛСИ - МЮ.
ЧЕЛСИГИЙН ХАМГИЙН ОЛОН ГООЛ ОРУУЛАГЧ ХАГАС ХАМГААЛАГЧЫГ МАНЧЕСТЕР ЮНАЙТЕДИЙНХТАЙ ХАРЬЦУУЛЪЯ.
Лампард: 1978/06/20-нд төрсөн, Англи үндэстэн, 183 см өндөр, 79 кг жинтэй, 2001 оны зун Вест хэмээс 11 саяар Челсид ирж байлаа. 2003/04 оны улирал Европын сайхан эхлэлийн дараа тэр огцом өссөн. Евро 2004-д үзүүлсэн түүний тоглолт нь түүнд "Английн багын оны шилдэг тоглогч" -г авч ирсэн. 2004/05 улиралыг үнэхээр гайхалтай өнгөрүүлж нийтдээ 19 гоол, лигидээ 13 гоол хийж байв. Энэ үеэс л даруухан од миний болон олон фэнүүдийнхээ шүтээн нь болсон билээ. Уг хавар түүний Болтонд хийсэн гайхалтай гоолууд нь багтаа 50 жилийн дараах, 100 жилийн ойн дээрх аваргын титмийг авч ирж байлаа. 2005/06 улиралыг тэр мөн л амжилт дүүрэн үдэж нийт 20 гоол, лигийн 16 гоол оруулснаар Премьер лигийн хамгийн нэг улиралд хамгийн олон гоол оруулагч хагасын рекордыг шинэчилэн тогтоосон юм. Харин өнгөрсөн зуны азгүйтлийн дараа /яг үнэндээ ганц лампс азгүйтээгүй./
улирал эхэлснээс хойш тэрбээр нийт 8 гоол оруулаад байна.
Ингээд тэрээр клубынхаа төлөө 293 тоглолт хийж 77 гоол оруулснаар Челсигийн топ гоол оруулагчдаас 17-д, хагасуудаас 1-д бичигдлээ
ДЭННИС ВАЙС/З/ : Манай нэгэн аугаа ахлагч болох Дэннис нь 1966/12/16-нд төрсөн бөгөөд англи үндэстэн билээ.
Анх Соутэмтоноос гараагаа эхэлсэн тэрбээр 1990 онд тухайн үедээ клубын рекорд үнэ болох 1.6 сая фаундаар/ямар ч ядуу байсан юмб дээ баг маань/ Челсид ирж байв. Тэрээр Челсигийн төлөө зүтгэсэн 11 жилийн хугацаанд 445 тоглолт хийсэн ба түүнээс зөвхөн 3 тоглогч л илүү гарсан байна. 1999 оны Аваргуудын лигид Сан Сирод АС Миланы эсрэг мартагдашгүй гоолыг оруулж тоог тэнцүүлж байсан тэрээр Челсигийн ахлагч байх хугацаандаа 1997, 2000 оны Английн Цомын аварга, 1998 Оны Карлинг Цом, Европын Цомын Аваргуудын Цом зэрэг нэр хүндтэй шагналуудыг багтаа авчирч байлаа. Мөн тэрбээр "багын оны тоглогч"-р 1998, 2000 онуудад хоёртоо шалгарч байсан манай хүндэт дэвтрийн нэгэн эзэн юм. Харин 2001 оны 6 сард Клауд Рариери түүнийг 11 жилийн турш зүтгэсэн багаас нь Лейсер Ситирүү 1,6 саяар явуулж байв. Түүний талаар Сер Алекс Фергусон нэгэнтэй хэлэхдээ "Тэрээр тоглолтыг хоосон байшинд тулалдахаар орж ирж гэж байгаа юм шиг эхлэж чаддаг " гэж тодорхойлж байв. Харин одоо тэрбээр Лийдсийн менежер хийж байгаа бөлгөө /2006/10/24-с одоог хүртэл/.
Ингээд тэрбээр багын төлөө 76 гоол оруулсан амжилтаар Франк Лампардын дараа 18-рт орж, хагасуудаас 2-т оржээ.
ГИГГС
МЮ-н хувьд хамгийн үр бүтээлтэй хагас бол одоогийн хөгшин Гиггс юм. Тэрбээр 1973 онд төрсөн бөгөөд Манчестер ситигийн сургуулиас 17 насандаа МЮ-д ирж байж.
Тэрнээс хойш МЮ-н төлөө нийт 685 тоглолт хийж, 136 гоол оруулжээ. Ингээд тэрээр МЮ-н түүхэн дэх гоолын тоогоор 11, хагасуудаас 1-р жагсаж хүндэт дэвтэр өөрийн байраа бат олжээ.
СКОУЛЗ:
МЮ-н хагасуудаас 2-р байранд мөн л одоогийн хөгшин Паул Скоулз МЮ-н төлөө 500 тоглолт хийж 132 гоол оруулснаар удаалдаг юм байна. Тэрбээр МЮ-тай 17 настайдаа гэрээг үзэглэж 1994 онд анхны гараагаа хийж байв.
Энэхүү хоёр 34, 33 хүрч буй нас, байрлалын хувьд хэт хөгшиндөө орохоор хоёр энэ улирал гэмтэл бэртэлгүй тун сайн тоглосноор багынхаа амжилтанд шийдвэрлэх нөлөө үзүүлж харьшгүй тоглогчид гэдэгээ харуулж байна.