Ливэрпүүл клуб хүснэгтийн 6-р байр луу дэвшлээШинэ дасгалжуулагч Кенни Далглишийн удирдлаган дор Ливэрпүүл клуб Лондон хотын Челси клубыг Раул Мэйрелишийн 2 дугаар хагаст оруулсан гоолын ачаар Stamford Bridge цэнгэлдэх хүрээлэнд нь Челсиг буулган авлаа. Энэ нь улаануудын 4 дэх дараалсан ялалт нь бөгөөд хүснэгтийн 6 руу дэвших эрхийг олгож байна. Мөн энэ 4 тоглолтонд хаалгач Рэйна хаалгаа хоосон манаад байгаа билээ. Улирлыг маш тааруу эхэлсэн Ливэрпүүл клубын хувьд энэ нь энэ улирлын хамгийн сайн амжилт юм. Английн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү хожлыг Кинг Кеннигийн тактиктай холбон бичиж байгаа бөгөөд Улаануудын хувьд Английн лигт тэр бүр харагдаад байдаггүй арга барилаар Челсигийн Даймонд-ын эсрэг тоглосон юм.
Челси клуб гарааны 11 тамирчны нэгээр Улаануудын экс довтлогч Фернандо Торресыг гараанд гарсан бөгөөд анхны тоглолтоо хуучин багийнхаа эсрэг хийсэн бол Ливэрпүүл клубын шинэ цэрэг Луйс Суарэз сэлгээний суудлаас энэхүү тоглолтыг үзсэн юм.
Тоглолтын эхний үед 2 баг маш нягт тоглож байсан бөгөөд гол тоглолт талбайн голд явагдаж байсан юм. Хамгийн аюултай бөгөөд тоглолтын анхны хаалгаа оносон цохилтыг Ливэрпүүл клуб гүйцэтгэсэн бөгөөд Стивен Жиррардын зүүн жигүүрээс дамжууласан бөмбөгийг Макси Родригез хаалга руу хатгасан ч бөмбөг хаалганы хөндлөвч шонд ойн гоол оруулах боломжоо салхинд хийсгэлээ. Челси клубын 3 довтлогч удаа дараа довтолгоо зохион байгуулан Улаануудын хамгаалалтыг сэтлэх гэж оролдсон ч амжилтыг эс олсон. Хамгийн аюултай довтолгоог Фернандо Торрес гүйцэтгэсэн ч Жеми Каррагер түүнийг цохисон бөмбөгт саад болсон юм. Ийнхүү эхний хагас Цэнхэрүүдийн довтлох оролдлого болоод Улаануудын хамгаалалт болоод сөрөг довтолгоо гэсэн дүр зураг дор өндөрлөсөн юм. Тоглолтын 2 дугаар хагасын эхний хэдэн минутанд тоглолтын 1-р үеийн дүр зураг харагдаж байсан бөгөөд Челси клуб шинэ довтлогч Фернандо Торресоо сэлгээнд суулган Саломон Калуг талбай дээр гаргаж хуучин Челси клуб талбай дээр эргэн ирсэн билээ. Гэвч тэдний хийсэн сэлгээ тоглолтонд нөлөөлж чадаагүй бөгөөд 69 дэхь минутанд Стивен Жиррардын баруун жигүүрээс дамжуулсан бөмбөгийг хаалганы урд гүйж явсан Раул Мэйрелиш цөм цохин тоглолтын цор ганц гоолыг оруулсан юм. Энэхүү гоол ороход Челси клубын хаалгач Чех болон хамгаалагч Иванович нарын үл ойлголцол их үүрэг гүйцэтгэсэн. Энэ гоолын дараа Цэнхэрүүд талбай дээр Малуда болон шинэ цэрэг Давид Луйз нараа талбайд гаргасан бол Улаанууд Фабио Аурелог талбайд гаргалаа. Сэлгээгээр орж ирсэн Малуда хэд хэдэн аюултай довтолгоо гүйцэтгэсэн ч гоол болгож чадаагүй бол эсрэг багаас Аурело хаалгачийн эсрэг ганцаараа гарсан ч довтолгооны төгсгөлөө амжилтгүй гүйцэтгэсэн юм. Бүтэн 90 минутын турш халуухан тэмцэл өрнүүлсэн тулаанд Ливэрпүүл клуб ялалт байгуулан 3 оноо халааслан гэрийн зүг ганзага дүүрэн буцлаа. Тоглолтын гол баатраар Раул Мэйрелиш болон Жеми Каррагер нар тодорсон юм.
Энэхүү тоглолтын дараа Челси клубын дасгалжуулагч Карло Анчелоти:
Ливэрпүүл клуб маш сайн тоглолоо. Үнэхээр хүчтэй тоглосон. Тэд 4-р байрын төлөөх тулаанд эргэн ирч чадна хэмээн хэлжээ
never forget you. YNWA!!!