Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Realist » Tue Feb 22, 2011 12:58 pm

Эверестийг үү? ккк
Роналдо Луис Назарио дэ Лимагийн хар цагаан http://www.medee.mn/content/24085.shtml
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Kaka'8 » Tue Feb 22, 2011 1:12 pm

goalman wrote:Явж явж Интэр дахиад л түрүүлнэ дээ...Милан угаасаа ингэсгээд л суух нь тодорхой...

милан суухь бол яах бэ... харин интэр дахиад хожно гэдэг ч дээ хө.. хэцүү эд байна
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Forza Juve » Tue Feb 22, 2011 1:43 pm

xb wrote:Калчиополигийн талаар хүмүүс жаахан маргалдаж уншсан зүйл, бодлоо бичье.

Калчоплигийн дараа Форца Ювэ ном уншаад тэрнээсээ оруулж байсан. Мөн бид сэри А-г арай л дарамталж байжээ ухааны юм бичиж байсан. Тэр номноосоо орчуулж оруулна гэж байсан, одоо хараахан алга л байна.

Калчиополи 1: Мораттигийн хэлснээр үнэхээр Ювэ тэгж утсаар ярьж аварга авах хэрэггүй, шаардлагагүй байсан. Учир нь тэдэнд хангалттай, мөнгө, бүрэлдэхүүн дасгалжуулагчид байсан. Ямар манайх шиг олон жил скудетто харалгүй удаад байсан биш. Энэ нь тэгээд угаасаа муудаж байсан лигийн нэр хүндэд яр болсон. Том багуудаас Интэр, Рома л лигийн нэрийг бүрэн баллачихсангүй авч үлдсэн. Зохих улсууд нь ял шийтгэлээ хүлээсэн.
Тухайн үед БӨХ сонин дээр нэг нийтлэл гарч байсан. Нэг л өглөө босоод ирэхэд нь Италийн цагдаа, сэтгүүлчид хөлбөмбөгийнхөө лиг доторхи луйвар, хуйвалдааныг ил тод гаргаж чадсан. Харин цөөхөн хүн амтай Монголчууд, цөөхөн бөхчүүдийнхөө найрааг яагаад тэдэн шиг дэлгэж чаддаггүй эсвэл болдоггүй юм бэ гэсэн санаатай. Сайхан л эргэцүүлэл.

Форца Ювэгийн хэлснээр Италийн шүүх олон үе шатлагатай, тэр хэмжээгээрээ хэргийг сайн шүүж, нягталж чаддаггүй, тиймдээ ч манайхыг шуугиан гарсан дээр нь л унагасан гэдэг. Харин миний монголньюс дээрээс хэдэн жилийн өмнө уншсанаар бол Италичууд авилгалтайгаа тэмцэж чаддаг. Хэн гэдгийг нь сайн санахгүй байна, Италийн нэг ерөнхий сайдыг нь кабинеттай нь халсан байдаг. Ерөнхий сайд, эсвэл аль нэг сайд нь авилгалд орооцолдоогүй. Ердөө нэг сайдынх нь эхнэр авилгалын хэрэгтэй орооцолдсоныг нь төлөө тэр сайдын кабинетад итгэл үзүүлж чадахгүй гээд халж байсан гэдэг. Гэхдээ тэр нийтлэл дээр тэр нотлогдсон, эсвэл үгүй гэж дурьдагдаагүй байсан. Тиймдээ ч энэ нь авилгалтай тэмцэх том жишээ болдог гэсэн.
Ийм болохоор би Италичуудыг авилгатай тэмцэж чаддаг ард түмэн гэсэн ойлголтыг авч байсан. Ямар форумын зарим гишүүд шиг жишээ нь Аргентин бол Аргентин хүн юм шиг, Испани бол Испани хүн болсон юм шиг төсөөлдөг биш. Би хувьдаа хөлбөмбөг, түүхэн дурсгалт хотууд, хоолонд л дуртай болохоос бүх зүйлийг сонирхоод байдаггүй болохоор шүүхийг нь хэр гэдгийг нь мэдэхгүй юм.

Калчиополи 2: Можжигийн туслах Жирано нь 3, 4 жилийн ял аваад одоо тэндээ байгаа. Можжи нь харин оролгүй байгаад байна. Гэхдээ нь түүний дэлгэн тавьсан калчиополи гэсэн асуудалтай холбоотой байж болох. Энэ нь юу вэ гэхээр Моратти болоод багийн ерөнхийлөгч агсан Жианчинто Факкеттиг өөр шигээ утсаар ярьж тоглолт тохирсон гэдэг. Анх энэ мэдээлэл гарахдаа 170000 гаран тийм утасны яриа байна гэж байсан. Анх энэ чинь юу болж байна гээд их сонирхдог байлаа. Гэсэн хэдэн сарын өмнө ювэгийнхний хэлж байснаар одоо бид бөмбөг тэсэлнэ гээд байсан хэрэг нь худал болсон. Тодорхойлж хэлвэл Факкеттиг шүүгчийн нэр хэлсэн, үнэхээр тэгж л Факкетти хэлсэн бол энэ нь калчиополигийн эх үндэс болох байсан тэднийхээр бол. Харин Италийн шүүх юм байлгүй ямартаа ч шийдвэр нь Факкетти тэгж хэлээгүй гээд Можжигийн хөлсөнсөн өмгөөлөгчдийн тухайн хэргийг нь няцаасан. Харин өмнө нь Факкетти хэлсэн гээд байсан өмгөөлөгчид нь дараа нь болохоор энийг хэн хэлэх нь гол биш гээд булзайруулчихсан!! Үүнээс хойш надад нэг л худлаа санагддаг болсон.

Тэднийхээр бол ганц манайх ч биш Рома, дасгалжуулагч Спалетти, Удини гээд эхний калчиополид хутгалдаагүй бусад нь томчууд нь бүгд байгаа. Зүгээр шаралхсандаа хэрэг зохиож, утсаар ярьсан яриаг засварлаад байгаа юм шиг санагддаг. Бас урьд нь шүүгч байсан хүний хэлснээр Кордоба түүнд мөнгө өгөх гэж оролдсон гэлүү дээ. Хэдэн жил сэхээнд байгаагүй л байлтай гэнэт л ухаан орсон юм шиг. Тийм л бол 2006 онд хэрэг шийдэгдэж байхад нь хэлж байхгүй яасан юм бол доо гэмээр санагддаг. Харж үзсэн биш тийм юм байхгүй гэлтэй нь биш. Дээр хэлснээр шударга санагдсан Италийн шүүх нь хэргээ шийднэ биз. Энэ хавар шийдэгдэж магадгүй. Одоо ч энэ хэрэг шалгагдаж л байгаа.
Гэлээ гэхдээ нас барсан хүний нэрийг хэлэхийг цээрлэдэг Монголчууд. Одоо бол нас барсан хүн үг хэлэх биш гэсэн шиг Факкетти агсаныг хэрэгт холбож байгаа. Үнэхээр түүний буруутай нь тогтоогдвол яах вэ хэлэх үг алга. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Харин Можжигийнхны буруу байвал том нүгэл үйлдэж байнаа л гэсэн. Хүний ёсноос гадуурх зүйлд тооцогдох болно.

Яахав Ювэ, Милан, Фиорентина гээд томчууд нь бүгд л утсаар яриад байхад Интэр, Ромагийнхан ярьж байсан байж болох. Хэдий ярьлаа ярьлаа гээд яаж ч харьцуулаад Ювэгийн хэмжээнд хэзээ ч очихгүй. Гэхдээ энэ нь булхай энэ 2 багт байгаа гэсэн үг биш зүгээр л хувь хүний таамаглал. Шүүх буруу зөвийг нь гаргах байлгүй дээ.

Хэдий Ювэ баян хүчтэй бүрэлдэхүүнтэй ч гэлээ гар утастай Можжигүйгээр цомгүй л байна.

Image


Тиймэрхүү юмнууд бичиж байсан. Тэр жишээнүүдийг оруулах гэснээ жаал залхуурсан :RD Сканнердаад оруулчихдаг юм билүү. Тэр ном яахав сэтгүүлчийн л сонин хэвлэлээс авсан зүйл байх л даа.... Сонин нь юм байна лээ... ХВ ч аймаар санаж байна шүү :ногоон:
Гол нь хэн нэгнийг, Интэрийг буруутгасан зүйл бичиж байгаагүй санагдана. Манай фэнүүд форумуудаар дүүрэн нь Мораттиполи гээд л бичээд нь янз бүрийн явуулгын таамаг дэвшүүлдэг. Сүүлийн үед бүр Моггиг Миланд ирүүлэхээс айсан Галлиани зохион байгуулсан ч гэсэн таамаг хүчээ авч байх шиг... Бүр Ювегээс зарим инсайдэрууд холбогдож, Триадыг багаасаа зайлуулсан ч гэх шиг :RD
1. Хэргийн дараа нь багууд бараг л бүгд л утасдаж, тал засдаг байсан нь илэрсэн гэж ойлгож байгаа.
2. Италийн шүүхийг муу гээгүй, хэт их ачаалалтай, төсөв зардал багатай учир шийдвэрлэх процесс нь урт байдаг гээд хууль зүйн системийн рейтингийн талаар нэр хүндтэй хэвлэлийн үзүүлэлтүүдийг өмнө нь оруулж байсан ч хөлбөмбөгийг улс төржүүлэв гэсэн шүүмжлэлтэй мэр сэр тулгардаг байсан :ногоон: Жишээ нь: Шүүхийн систем нь цоорхой ихтэй гэдэг нь Берлусконигийн уснаас цэвэрхэн гараад яваад байдагтай жишиж болно. Итали нь Европд байхгүй жишигтэй гэдгийг тэр хавиараа л хэл амтай нь хэлж байна.
3. Шүүхийн шийдвэр хэрэгждэггүй гэдэг нь Женоагийн ерөнхийлөгч, Моратти нар л хамгийн сүүлд Мотта, Милитогийн наймааг хууль бусаар хийгээд хөлбөмбөгөөс бэндуулсан ч одоо ч оролцоод л яваад байх шиг байгаагаар илэрч байх шиг. Италичууд нь тэр хавьдаа найраа хийсэн гарууд байдаг гэсэн л дээ.
4. Тухайн үед шийтгэлийг манай баг хүлээн авахаас өөр арга байгаагүй гэж хэлж болно. Даван заалдах боломж байсан ч гэсэн хэдэн жил авна....үүнээс болоод лигт хэн түрүүлсэн энэ тэр нь тодорхойгүй болчихоод УЕФА-гийнхан янз бүрийн тэмцээний сугалаа хуваариа зохиох гээд эцсийн хариу нэхээд байсан, хэрвээ учраа олохгүй бол Италийн хөлбөмбөгийн холбоог Европын тэмцээнээс тэр хугацаанд түр хасах арга хэмжээ авах боломжтой гэж хүртэл ярьж байсан. Манайхан ч нэгэнт нэрээ бузарласан ч холбоогоо хөлдөө чирээд яахав гээд чимээгүй болсон.
5. Могги бол өөрийгөө буруугүй гэж явж байгаа, яахав Италийн шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихөөгүй бол нэг хариу гарах байх... манай багын хувьд шинэ удирдлага томилогдоод энэ хэргийг давж заалдсан нь зүгээр юм байна гэж шийд гаргаад явж байгаа, өмнөх удирдлага хүлээж аваад горыг нь хүртсэн гээд больсон юм уу гэж ойлгосон.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Forza Juve » Tue Feb 22, 2011 2:04 pm

rednasca wrote:аль сонин дээр байваа?...
Роналдуг хөлбөмбөгийн ертөнцийн хар, цагааны тод жишээ ч гэлүү...
клубын түвшинд дандаа ривалуудын дунд шилжсэн, хуншгүй, хүн чанаргүй...
харин шигшээ багтаа бол гайхамшиг, гавьяа бүтээсэн гээд л... бичсэн байна лээ...


Моратти аавын гал халуун хайр руу муухай ус цацсан даа. Интэрийн фэнүүд сүрхий сайн байх үндэсгүй л байх :RD Өөр ч сүрхий муу зан гаргасан нь гайгүй байх аа...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby xb » Tue Feb 22, 2011 2:17 pm

Миний хувьд сонирхолтой байсан, нутгийн нэг калчиогийн фэн энэ сонирхолтой сэдвийн талаар, тэгээд бүр өөрийнх нь багийн талаарх гарсан номыг оруулахыг нь хүлээж байсан. Харин сая калчиополи гэсэн яриа гарахад нь нь саналаа штэ :ногоон:
Одоо тэр номоо сканнердаад хэрэггүй биз дээ 5 жил өнгөрсөн сонирхолгүй байна

Милан, Ювэ оноогоо луйвардаж авсан оноогоо хасуулахаар 3р байрны баг нь тэргүүлэхээр л өгсөн байх. Манайх шударга өрсөлдсөн. Хэдий олон жил болсон ч тэгж буруу зүйл хийж түрүүлээгүй. Тэрнээс Интэр байна уу, Катания байна уу ялгаагүй байсан байх. Мэдээж тэр европын холбооны дарамт байсан л байх.

Можжи өөрийгөө 1000 хамгаалаад цагаатахгүй дээ. Угаасаа цагаатна гэхээр санаанд багтахгүй байна миний хувьд. Одоо тэгээд ч энэ бүтэшгүй зүйл шиг л санагдах биз дээ хүмүүст.

Форца Ювэ шиг боловсон мэтгэлцэж чаддаг хүмүүстэй бол яаж бол яаж ч форумдсан яахав. Тэгэхгүй болохоор утгагүй штэ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby xb » Tue Feb 22, 2011 2:23 pm

Роналдогийн талаар гэвэл хийсэн, явсан гээд 2 ойлголтыг тусад нь авч үзэх хэрэгтэй болов уу.

Тэр Интэрт байхдаа үнэхээр супер байсан.Хэн хэллээ дээ Пеле, Марадона, тэгээд Роналдо гэж. Энэ нь Пушкаш, Платини нараас илүү гэж хэлж байгаа юм биш ч гэсэн маш их нэр хүндтэй, чадалтай байсныг нь л илэрхийлж байгаа.
Тухайн үедээ Интэрийн байтугай дэлхийн шүтээн болоод байсан. Харин бэртсэн үед нь интэристи нар эмнэлэгийнх нь гадаа хонодог байсан. Ювэгийн хэлснээр Мораттигийн хайрыг даагаагүй. Энэ тэрүүгээр амарч байхдаа явна энэ тэр гэсэн шуум гаргаж байгаад л явсан. Явлаа гээд яахав хүсээд байгаа хүнийг хорьж дийлэх биш. Сүүлдээ миараад Миланд ирсэн болохоос.

Гэхдээ агуу тоглогч, тухайн цагтаа бол Интэрийн эмблем болсон хүн шүү дээ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby [AMATORY] » Tue Feb 22, 2011 2:25 pm

Forza Juve wrote:
rednasca wrote:аль сонин дээр байваа?...
Роналдуг хөлбөмбөгийн ертөнцийн хар, цагааны тод жишээ ч гэлүү...
клубын түвшинд дандаа ривалуудын дунд шилжсэн, хуншгүй, хүн чанаргүй...
харин шигшээ багтаа бол гайхамшиг, гавьяа бүтээсэн гээд л... бичсэн байна лээ...


Моратти аавын гал халуун хайр руу муухай ус цацсан даа. Интэрийн фэнүүд сүрхий сайн байх үндэсгүй л байх :RD Өөр ч сүрхий муу зан гаргасан нь гайгүй байх аа...

Роналдог яг интерт байх үед нь дэмжиж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. 2002 оноос л дэмжсэн. Мань эрийн тухай тийм шуум уншиж л байсан. Гэлээ гээд яахав өнгөрсөн түүх. Тамирчин хүнийх нь хувьд үнэлдийн. Ядаж байхад тэртээ онд Бразилыг дэмжиж байсныг ч хэлэх үү
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby spain man » Tue Feb 22, 2011 3:04 pm

Forza Juve wrote:
Моратти аавын гал халуун хайр руу муухай ус цацсан даа. Интэрийн фэнүүд сүрхий сайн байх үндэсгүй л байх :RD Өөр ч сүрхий муу зан гаргасан нь гайгүй байх аа...


Тэр хар цагаан гсн юман дээр байгаа шиг мөнгө хөөсөн гэвэл худлаа л даа... Хэрвээ мөнгө хөөсөн бол Интэрт хүссэн цалингаа нэхэхэд Моратти а ч гэж дуугарахгүй л өгөх байсан... Зүгээр л Милан дахь амьдрал залхааж, Куперын харьцаа, тэгээд мэдээж Реалын аугаа төсөлд татагдсан байх л даа..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby poseidon » Wed Feb 23, 2011 10:00 pm

Харжа гэдгийг хаанаас олоод ирэв? Нэг товч танилцуулаач
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby enzo » Wed Feb 23, 2011 11:03 pm

Харжа биш Хариа гэж унших байлгүй дэ.. Мароккын легионер, сая өвөл эднийх зээлээр авсын Геноа-с.. дундаж гар
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Dubstep » Thu Feb 24, 2011 5:54 am

0 - 1 муу юмч болох ни боллоо доо
User avatar
Dubstep
 
Posts: 151
Joined: Wed Jul 21, 2010 9:02 am

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby ТОНИ » Thu Feb 24, 2011 6:18 am

Италийн 3 баг 3лаа нутагтаа xожигдчихвуу ?
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Nova » Thu Feb 24, 2011 8:59 am

Өө хөөрхий талбай дээрээ тавиулчихсан уу??
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Cule » Thu Feb 24, 2011 9:25 am

Это маань уг нь өнгөтэй байна даа... Баерны хамгаалагчид бол тогтоож дийлэхгүй байна шд, даанч тэр хаалгач хүү бүх цохилтыг нь блокдчих шиг болно лээ...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby suldees » Thu Feb 24, 2011 9:27 am

spain man wrote:
Forza Juve wrote:
Моратти аавын гал халуун хайр руу муухай ус цацсан даа. Интэрийн фэнүүд сүрхий сайн байх үндэсгүй л байх :RD Өөр ч сүрхий муу зан гаргасан нь гайгүй байх аа...


Тэр хар цагаан гсн юман дээр байгаа шиг мөнгө хөөсөн гэвэл худлаа л даа... Хэрвээ мөнгө хөөсөн бол Интэрт хүссэн цалингаа нэхэхэд Моратти а ч гэж дуугарахгүй л өгөх байсан... Зүгээр л Милан дахь амьдрал залхааж, Куперын харьцаа, тэгээд мэдээж Реалын аугаа төсөлд татагдсан байх л даа..


Өөрөө ч Италид бэртээд байхаар тэгсэндээ. зүй тогтол харахадл аймар эвгүй бэртэлүүдээ Италид авсанлдаа.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby El Payaso » Thu Feb 24, 2011 10:23 am

Италиуд ч 16-д хяргуулчихлаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Ladykop » Thu Feb 24, 2011 10:26 am

Одоо тэгээд германчууд 4 дэх эрхээ бараг авах болов уу?
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby El Payaso » Thu Feb 24, 2011 10:29 am

Тийм шиг л байна ш дээ... 12/13 оны улирлаас италиуд СЛд гурван багаа оруулж Германууд дөрвөн багаа оруулхаар болж байх шиг байна ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby ..::Affictor::.. » Thu Feb 24, 2011 10:30 am

Бүх зүйл дуусчихаагүй байнал да.Ядаж л ЕвроЛигт Наполи гайгүй үзчих байлгүй дэ.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby El Payaso » Thu Feb 24, 2011 10:35 am

яг одоогийн байдлаар Италиуд 59981 Германууд 67436 оноотой байна тэхээр Наполи мянга сайн үзээд худлаам шиг байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Amgaa » Thu Feb 24, 2011 10:49 am

Наполи Виллериалыг яллаа гэхэд Ливеркүсентэй үзнэ шдээ. Бүх талбарт хоорондоо үзээд байж дээ кк
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby J@x » Thu Feb 24, 2011 10:51 am

Угаасаа эрхээ алдчихлаа л даа. 2011-2012 онд шууд эрх нь шилжигдэхүү.

Ноднин Интер 1 амь тариа хийсэн. Энэ жил тэгээд сад тавиад алдах нь л дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby Nova » Thu Feb 24, 2011 10:58 am

Угаасаа Герман Италиас 3 3н баг ороход хангалттайшд.. Энэний оронд ИПЛ-д дахиад 1 эрх өгчихвөл зүгээр юм даа..
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby ТОНИ » Thu Feb 24, 2011 11:00 am

Nova wrote:Угаасаа Герман Италиас 3 3н баг ороход хангалттайшд.. Энэний оронд ИПЛ-д дахиад 1 эрх өгчихвөл зүгээр юм даа..


Гаригаа андуураад бна уу. ИПЛ 5 эрx тэгэж бодоxийн оронд нүдэндээ таван xуруугаа жиx...
EINMAL BAYERN IMMER BAYERN!
★★MIA SAN MIA★★
★★REKORDMEISTER★★
User avatar
ТОНИ
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 2409
Joined: Sat Oct 30, 2010 4:10 pm
Location: In the middle of a FIRE, I`m so COOL...

Re: Inter Milan 2010-2011 Аваргуудын аварга

Postby El Payaso » Thu Feb 24, 2011 11:01 am

үгүй... тэрний дараа буюу 12/13 оны улирлаас шилжих юм байна... одоо энэ хоёрын онооны зөрүү 7000 гаран байна... Италийн багууд хасагдах эсэх Германчууд хэр хол явхаас шалтгаалж энэ зөрүү ихэсч багасна... мэдээж евро лигт ч хамаатай... тэгээд ирэх улиралд Италийн багууд онцгой сайн байж чадахгүй бол нэг эрх будаа... :ногоон: энэ янзаараа ч бараг л худлаа байх... тэгээд энэ Юве энэ тэр нь бүтэлгүй гарууд евролигт мулт шагаад байх юм... хэрвээ Юве евро лигт түрүүлсэн бол бас л юм өөр байх боломжтой байлаа ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron