Калчиополигийн талаар хүмүүс жаахан маргалдаж уншсан зүйл, бодлоо бичье.
Калчоплигийн дараа Форца Ювэ ном уншаад тэрнээсээ оруулж байсан. Мөн бид сэри А-г арай л дарамталж байжээ ухааны юм бичиж байсан. Тэр номноосоо орчуулж оруулна гэж байсан, одоо хараахан алга л байна.
Калчиополи 1: Мораттигийн хэлснээр үнэхээр Ювэ тэгж утсаар ярьж аварга авах хэрэггүй, шаардлагагүй байсан. Учир нь тэдэнд хангалттай, мөнгө, бүрэлдэхүүн дасгалжуулагчид байсан. Ямар манайх шиг олон жил скудетто харалгүй удаад байсан биш. Энэ нь тэгээд угаасаа муудаж байсан лигийн нэр хүндэд яр болсон. Том багуудаас Интэр, Рома л лигийн нэрийг бүрэн баллачихсангүй авч үлдсэн. Зохих улсууд нь ял шийтгэлээ хүлээсэн.
Тухайн үед БӨХ сонин дээр нэг нийтлэл гарч байсан. Нэг л өглөө босоод ирэхэд нь Италийн цагдаа, сэтгүүлчид хөлбөмбөгийнхөө лиг доторхи луйвар, хуйвалдааныг ил тод гаргаж чадсан. Харин цөөхөн хүн амтай Монголчууд, цөөхөн бөхчүүдийнхөө найрааг яагаад тэдэн шиг дэлгэж чаддаггүй эсвэл болдоггүй юм бэ гэсэн санаатай. Сайхан л эргэцүүлэл.
Форца Ювэгийн хэлснээр Италийн шүүх олон үе шатлагатай, тэр хэмжээгээрээ хэргийг сайн шүүж, нягталж чаддаггүй, тиймдээ ч манайхыг шуугиан гарсан дээр нь л унагасан гэдэг. Харин миний монголньюс дээрээс хэдэн жилийн өмнө уншсанаар бол Италичууд авилгалтайгаа тэмцэж чаддаг. Хэн гэдгийг нь сайн санахгүй байна, Италийн нэг ерөнхий сайдыг нь кабинеттай нь халсан байдаг. Ерөнхий сайд, эсвэл аль нэг сайд нь авилгалд орооцолдоогүй. Ердөө нэг сайдынх нь эхнэр авилгалын хэрэгтэй орооцолдсоныг нь төлөө тэр сайдын кабинетад итгэл үзүүлж чадахгүй гээд халж байсан гэдэг. Гэхдээ тэр нийтлэл дээр тэр нотлогдсон, эсвэл үгүй гэж дурьдагдаагүй байсан. Тиймдээ ч энэ нь авилгалтай тэмцэх том жишээ болдог гэсэн.
Ийм болохоор би Италичуудыг авилгатай тэмцэж чаддаг ард түмэн гэсэн ойлголтыг авч байсан. Ямар форумын зарим гишүүд шиг жишээ нь Аргентин бол Аргентин хүн юм шиг, Испани бол Испани хүн болсон юм шиг төсөөлдөг биш. Би хувьдаа хөлбөмбөг, түүхэн дурсгалт хотууд, хоолонд л дуртай болохоос бүх зүйлийг сонирхоод байдаггүй болохоор шүүхийг нь хэр гэдгийг нь мэдэхгүй юм.
Калчиополи 2: Можжигийн туслах Жирано нь 3, 4 жилийн ял аваад одоо тэндээ байгаа. Можжи нь харин оролгүй байгаад байна. Гэхдээ нь түүний дэлгэн тавьсан калчиополи гэсэн асуудалтай холбоотой байж болох. Энэ нь юу вэ гэхээр Моратти болоод багийн ерөнхийлөгч агсан Жианчинто Факкеттиг өөр шигээ утсаар ярьж тоглолт тохирсон гэдэг. Анх энэ мэдээлэл гарахдаа 170000 гаран тийм утасны яриа байна гэж байсан. Анх энэ чинь юу болж байна гээд их сонирхдог байлаа. Гэсэн хэдэн сарын өмнө ювэгийнхний хэлж байснаар одоо бид бөмбөг тэсэлнэ гээд байсан хэрэг нь худал болсон. Тодорхойлж хэлвэл Факкеттиг шүүгчийн нэр хэлсэн, үнэхээр тэгж л Факкетти хэлсэн бол энэ нь калчиополигийн эх үндэс болох байсан тэднийхээр бол. Харин Италийн шүүх юм байлгүй ямартаа ч шийдвэр нь Факкетти тэгж хэлээгүй гээд Можжигийн хөлсөнсөн өмгөөлөгчдийн тухайн хэргийг нь няцаасан. Харин өмнө нь Факкетти хэлсэн гээд байсан өмгөөлөгчид нь дараа нь болохоор энийг хэн хэлэх нь гол биш гээд булзайруулчихсан!! Үүнээс хойш надад нэг л худлаа санагддаг болсон.
Тэднийхээр бол ганц манайх ч биш Рома, дасгалжуулагч Спалетти, Удини гээд эхний калчиополид хутгалдаагүй бусад нь томчууд нь бүгд байгаа. Зүгээр шаралхсандаа хэрэг зохиож, утсаар ярьсан яриаг засварлаад байгаа юм шиг санагддаг. Бас урьд нь шүүгч байсан хүний хэлснээр Кордоба түүнд мөнгө өгөх гэж оролдсон гэлүү дээ. Хэдэн жил сэхээнд байгаагүй л байлтай гэнэт л ухаан орсон юм шиг. Тийм л бол 2006 онд хэрэг шийдэгдэж байхад нь хэлж байхгүй яасан юм бол доо гэмээр санагддаг. Харж үзсэн биш тийм юм байхгүй гэлтэй нь биш. Дээр хэлснээр шударга санагдсан Италийн шүүх нь хэргээ шийднэ биз. Энэ хавар шийдэгдэж магадгүй. Одоо ч энэ хэрэг шалгагдаж л байгаа.
Гэлээ гэхдээ нас барсан хүний нэрийг хэлэхийг цээрлэдэг Монголчууд. Одоо бол нас барсан хүн үг хэлэх биш гэсэн шиг Факкетти агсаныг хэрэгт холбож байгаа. Үнэхээр түүний буруутай нь тогтоогдвол яах вэ хэлэх үг алга. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Харин Можжигийнхны буруу байвал том нүгэл үйлдэж байнаа л гэсэн. Хүний ёсноос гадуурх зүйлд тооцогдох болно.
Яахав Ювэ, Милан, Фиорентина гээд томчууд нь бүгд л утсаар яриад байхад Интэр, Ромагийнхан ярьж байсан байж болох. Хэдий ярьлаа ярьлаа гээд яаж ч харьцуулаад Ювэгийн хэмжээнд хэзээ ч очихгүй. Гэхдээ энэ нь булхай энэ 2 багт байгаа гэсэн үг биш зүгээр л хувь хүний таамаглал. Шүүх буруу зөвийг нь гаргах байлгүй дээ.
Хэдий Ювэ баян хүчтэй бүрэлдэхүүнтэй ч гэлээ гар утастай Можжигүйгээр цомгүй л байна.